antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2013 4 comments

Жүдочид Азийн аваргыг зорилоо

нийтлэсэн Admin

2aa9a0fd1de3befdbigТайландын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 19-21-нд болох Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын жүдочид өнөөдөр эх орноосоо морджээ. Энэ жилийн тивийн аваргад Монголын баг эрэгтэй ес, эмэгтэй долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Тэмцээнд нэг улсаас нэг жинд нэг л тамирчнаа сойх эрхтэй бөгөөд бусад хоёр тамирчны хувьд багийн барилдаанд хүч сорих юм.

Тэмцээний хуваарийн дагуу 19, 20-нд хувийн барилдаан, 21-нд багийн барилдаантай. Онцлог нь багийн барилдаанд эхний таван байрт шалгарч гэмээнэ Монголын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм. Түүнчлэн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс чансааны оноо олгох бөгөөд түрүүлсэн тамирчин 100, мөнгө, хүрэл медалийг 60 ба 40 оноо тус тус дагалдана.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

ЭРЭГТЭЙ:

60 кг: Ч.Болдбаатар
66 кг: Д.Төмөрхүлэг
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаатар
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Н.Батсуурь, Б.Сугаржаргал

ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг
52 кг: Б.Бат-Эрдэнэ
57 кг:Д.Сумъяа
63 кг: Ц.Цэрэннадмид
70 кг: Ц.Наранжаргал
-78 кг: Б.Мөнхтуяа
+78 кг: Э.Энхриймаа

Баг тамирчид шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор тэмцээнд зодоглох юм.

Дашрамд дуулгахад, тэмцээний финалын барилдааныг МҮОНТ-ийн хоёрдугаар суваг болон С1 телевизээр баасан, бямба гаригийн орой 18.00 цагт шууд дамжуулах юм байна.

С.ЦЭЛМЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (April 21, 2013 8:33:05 pm )

    tamirchadaa amjilt husie

  • go now (September 08, 2013 10:05:00 pm )

    813642 594757Hello! I could have sworn I

  • visit site (September 11, 2013 7:31:53 am )

    91**29 507347Nice post. I be taught one thing more challenging on totally different blogs everyday. It will all the time be stimulating to learn content from other writers and apply slightly one thing from their store. I

antalya rent a car