antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 16, 2013 7 comments

Хүнээ булшлах бодлогод нэгдэгчид буюу муухай Монгол хүмүүс хэн бэ?

нийтлэсэн Admin
527-1366080720middleХүн гэгч юутай өчүүхэн юм бэ дээ гэх бодол Багахангайд химийн хортой хаягдал булшлах гэж оролдогчдийн булай үйлдэл ил болсон өдрөөс л зүрх ураад болдоггүй ээ. Тэр хэргийг сөхөөд үзвэл нэр бүхий энэ цагийн “чухал” царайтнууд холбогдчихсон байх юм. Тодруулбал, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах тангарагтай эр цэргийнхнээс гадна, байгаль орчин, улс орны хөрс, усны энхийн манааны тэргүүн пронтынхон монголд бүү хэл дэлхийд аюулын харанга гэгдсээр байгаа химийн хортой,
 онц аюултай бодисыг эрх мэдэл, хөрөнгө мөнгө, албан тушаалын хүчээ ашиглан нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангайд булахыг завдсаар байна.
Хэний гар хөлөөр энэ ажил эхэлчихэв ээ 
Улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-ын хараанд өртчихөөд буй Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг албан тушаалаа хашиж байхдаа “Тамбов цэргийн химичид” гэх ТББ-ынханд Багахангай дүүрэгт байрлах химийн хортой хог хаягдал хадгалах зөвшөөрлийг өгөхдөө их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй тухай тус дүүргийн удирдлагууд олон нийтэд мэдэгдэж түүнийг АТГ-ын хаалга сахихад хүргээд буй.
Ийн хардахын учир нь 2011 оны арваннэгдүгээр сард бригадын генерал “Тамбов цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Л.Баярсайхан гэгчтэй ирж нутгийн иргэдтэй уулзах үеэрээ тус дүүрэгт химийн болон хортой хог хаягдал хадгалах хүсэлтэйгээ мэдэгджээ.
Тухайн үед нутгийн иргэд уг асуудлыг эсэргүүцсэнээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тагнуулын ерөнхий газар, МХЕГ, БХЯ, ОБЕГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага гэх мэт ажпын хэсэг гарч шалгаснаар “Энэ дүүрэгт химийн хортой бодис хадгалж болохгүй” гэх дүгнэлт гаргажээ.
Нам намтай эвсэж, задарч байдаг Иргэний зориг намын тэргүүн, БОНХЯ-ны сайд С.Оюуны нэр энэ ажлын зохион байгуулагчдын тэргүүн магнайд дуулдаж байгаа нь сэтгэл гонсойлгоод байна.
Гадаад харилцааны сайд Л.Болд, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нар тус дүүрэгт ундны усны ундарга дээр химийн хорт бодис булахыг завдсан явдлыг тус яамны зөвшөөрлөөр хийсэн ажил гэж дүгнээд хэд хэдэн шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад, “Нийслэлийн Багахангай дүүрэгт 2013 оны дөрөвдүгээр сарын 13-ны үүрийн 04.00 цагийн орчимд “Тамбов цэргийн химичид” ТББ-ынхан БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын захирал Б.Энхбатын гарын үсэг бүхий 6/1307 тоот бичгээр Нийслэлийн цагдаагийн дарга Н.Бат-төгсийн тушаалаар яваа гэгдэх 40-50 орчим цагдаагийн бүрэлдэхүүн бүхий хүмүүс Аеродромд 120 тонн орчим магнийн исэл нэртэй химийн хог хаягдлыг буулгасан байна.
Энэхүү газар нь Багахангай дүүргийн ундны усны эх ундаргаас 100-хан метр зайд байрладаг. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын 21-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд миний бие болон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл бид өөрсдийн байр сууриа илэрхийлэн шаардах бичгийг БОНХЯ-нд хүргүүлэхээр бэлдээд байна.” гэжээ.
Харин БОНХЯ-ны албан тушаалтнууд “Энэ талаар юу ч мэдэхгүй байна. С.Оюун сайдаас асууя” гэсэн тайлбар өгчээ. Харин Багахангайчууд “Манай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны харъяанд байдаг цэргийн аэродромын ангорт улсын хэмжээний химийн болон хортой хог хаягдал хадгалах зорилгоор бидний санал хүсэлтийг харгалзалгүйгээр
2013 оны гуравдугаар сарын 31-ний ням гаригт “Тамбов цэргийн химичид” ТББ нь БОНХЯ-ны хүрээлэн буй орчин Байгалийн нөөцийн дарга Д.Энхбатын 2013 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 6/1307 албан бичгээр олгосон хууль бус зөвшөөрөлтэйгээр гурван ачааны шланз авто машинаар 220 тонн магнийн исэл нэртэй химийн хаягдлыг ачиж ирэн I хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангоруудад буулгахаар удаа дараа завдлаа.
Энэ нь дүүргийн төр захиргаа, иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна. Эрүүл цэнгэг агаартай, ундны усны нөөцтэй дүүргээ химийн хог хаягдлын үүр уурхай болгомооргүй байна” гэдгээ илэрхийлсэн нь ард иргэдийн аргаа барсан үйлдэл гэдгийг зоосны нүхээр иргэдээ харагчдад даанч падгүй бололтой.
Багахангай дүүрэгт байрладаг цэргийн ангори нь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн харъяанд байдаг ба учгийг нь хөөгөөд үзвэл хурандаа Т.Дашдэлэгээс гадна Ерөнхийлөгчийн нэр ч холбогдож байгааг нутгийнхан нуусангүй.
Тэртээ 2010 оноос эхлэн японы хэвлэлээр “Монгол Улсад цөмийн хаягдал хадгалах нь тодорхой боллоо” гэх баримт бүхий нийтлэл гарч шуугиан дэгдээж байсныг та санаж байгаа болов уу.
Энэ асуудал төр засгийн дээд төвшинд хүртэл яригдаж Ерөнхийлөгч хэзээ ч цөмийн хаягдлыг өөрийн нутаг дэвсгэртээ булуулахгүй гэж хатуухан мэдэгдсэнээр асуудал сая нэг намжиж билээ.
Цөмийн хаягдлаас ч дутуугүй химийн хорт бодисын хаягдал тэгвэл нийслэлээс 90 км-ын зайд хэдийнэ булшлагдаад амжчихжээ. Төмөр зам, дэд бүтцээр нь тус дүүрэгт хөгжил даллана гэж байсан мөрөөдөл ийнхүү хаягдал булшлах халуун цэг болон хувирах эхлэл тавигдчихлаа.
Мөнгө, эрх мэдэлтэн энэ ажлын цаана хардагдаад нэгэнт эхэлсэн л бол хэлэлцээ тохиролцоо нь улс төрийн хар хөшигний ард явагдчихсан гэсэн үг. Тэгэхээр хорт бодис булшлах ажлын бүтээмж энэ мөчөөс хойш батжин цэцэглэсээр байх авай. Хаана байна, Үндэсний аюулгүй байдал.
М.Мөхнтунгалаг
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (April 16, 2013 9:44:27 pm )

    yun tambooviin himichid ve.ted haanaas eniig avchirsan yum be,tbb d haanaas iim erh olddog bnaa,shalgah heregtei

  • Anonymous (April 17, 2013 2:45:20 am )

    Sonin nertei ttb ve. Yu erheldeg yum boldoo dashdeleg gej muu buhnii mining bainada

  • Anonymous (April 17, 2013 7:45:34 am )

    тоогоо алдсан ТББ бизнес хийж чадахгүй золигнуудын мөнгө угаах идүүр ш дэ очиж очиж Табовын химийнхэн байхдаа яахав дэ ха ха бүүр инээд хүргэчихлээ орос ах нар дуулбал ёстой онигоо биз тамбовын химийн сургуулийн нэрийг гутааж дэ тэдний хими сурсан бөбөчдийн найрка уух 2 яг адилхан биз

  • Anonymous (April 17, 2013 8:14:48 am )

    яанаа ямар аймар юм бэ

  • Anonymous (April 17, 2013 8:25:10 am )

    Яанадаа Яана. Мөнгө л олж байвал энэ хүмүүст эх орон хамаагүй юм байхдаа. Ямар хайшаа сэтгэлгээтэй хүмүүс вэ.

  • Anonymous (April 17, 2013 3:28:36 pm )

    ene abgaid hiisen yum yuch bhgvi soliorood suugaad bh yum eh oron svirch bhad zvgeer suuh yum

  • Anonymous (April 21, 2013 8:52:51 pm )

    Ахынхаа үхлээр албан тушаал хашч байгаа хүнд энэ юу ч биш.

antalya rent a car