antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 16, 2013 6 comments

Г.Өсөхбаяр мөсөн тэнгис дундуур алхам алхмаар урагшилж эхэллээ …

нийтлэсэн Admin

4d841c0b8b6b2154originalМонгол улсынхаа далбааг мандуулах хойд туйлын 90 градус буюу дэлхийн зулайд мандуулах түүхэн аяллаа эхлүүлсэн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ сарын 15-нд хойд туйлын 09 цаг, Монголын 16 цагт үндсэн замдаа гарчээ. Аяллын багийнхантайгаа өглөөний цайгаа уугаад үндсэн аяллаа эхлүүллээ гэж гавьяат маань даруухан мэдэгдэл дэмжууллаа. Тэрбээр хойд туйлын 90 градус хүртэл сансрын шулуун тооцооллоор 110 км замыг явганаар туулахаар чаргаа чирээд хөдөлж байгаа нь энэ. Гэтэл гавьяат тамирчны аялал 110 биш 200 орчим километр явган аялах юм байна. Учир нь зам нь шулуун биш бөгөөд томоохон саад, мөсөн уул, ангал тааралдаж байгаагаас шалтгаалан зам үндсэндээ хоёр дахин сунаж байгаа аж. Хойд туйлд ирээд аялалдаа гарсан үедээ үүнийг мэдлээ хэмээн Г.Өсөхбаяр гавьяат ярилаа.

Аяллын багийнхан анх наймуулаа Хойд туйлд очихоор төлөвлөсөн ч нэг нь замаасаа буцсан гэнэ. Ингээд Англи, Австрали, АНУ, Португали зэрэг орны 6 тамирчдын хамт долуулаа дэлхийн зулайг зорилоо.

Дөрөвдүгээр сарын 6-ны өглөө хилийн дээс алхсан тэрбээр Норвегийн нийслэл Осло хотоор дамжиж, 7-нд тус улсын хамгийн хойд захын Лонгиэрбайн хэмээх жижиг хотод Хойд туйлыг зорих аяллын багийн гишүүдтэйгээ нэгдсэн юм. Улмаар гурав хоногийн турш тэндээ бэлтгэл хийж, Хойд туйлыг зорихоор төлөвлөж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж, 15-нд аяллаа эхлүүлсэн билээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар МУГТ, олон улсын хэмжээний мастер уулчин Г.Өсөхбаяр Хойд туйлд аялахын тулд  нарийн төлөвлөлттэй бэлтгэл сургуулилт хийсэн юм. Г.Өсөхбаяр энэ өвлийг Туулын мөсөн дээгүүр явганаар чарга чирэх болон дугуйгаар аялж өнгөрөөсөн бөгөөд гуравдугаар сард Хөвсгөл далай дээгүүр нийт 125 км үргэлжлэх аяллыг хийсэн билээ. Энэхүү дугуйн аялал Хөвсгөл далайн хойд тал болох Ханхаас эхэлж яваад Хөвсгөл далайн дундах Модон хөх арал дээр хүрч байв. Энэ нь түүний  аялалд жинтэй хувь нэмэр оруулсан гэж Г.Өсөхбаяр хэллээ.

Эверестийн оргилд төрийнхөө далбааг хоёр удаа мандуулж, Монгол түмнийхээ хийморийг хурайлсан Өсөхөө гавьяат маань “Түмэн олноосоо сонгогдсон Төрийн тэргүүнийхээ санаачилсан ажлын үр дүнг баттай гаргахын төлөө хичээх ёстой. Энэ бол ард түмнээс надад даалгасан даалгавар” хэмээн мэдэгдсэн. Монгол түмний зоригт хүү Г.Өсөхбаяр Монгол улсын төрийн далбааг хойд туйлын 90 градусын төв цэгт мандуулахаар мөсөн тэнгис дундуур  алхам алхмаар урагшилж эхэллээ …

 

Эверестийн зурагтай плакатнаас эхэлсэн уулчны мөрөөдөл

Готовдоржийн Өсөхбаяр 1978 онд Монгол Улсын иргэн болж төрсөн юм. Түүнийг 10 хэдэн настай байхад аавынх нь найз Эверестийн зурагтай плакат бэлэглэжээ. Өсөхбаяр Эверестийн орой хэсэгт Төрийнхөө далбааг наачихаад хэзээ нэгэн цагт “Энэ уулын оройд гарна” гэсэн зорилго тавьжээ. Тэр энэ зорилгодоо 2007 оны тавдугаар сарын 14-нд хүрч Дэлхийн ноён оргил Эверест /Өндөр 8850/ -ийн оргилд Төрийнхөө далбааг мандуулж байсныг бүгд мэднэ.

Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд уулын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2000 он гарч манайхан интернэт хэрэглэж эхэлснээр Эверестэд аялуулдаг компаниудтай холбоо тогтоож ямар үнэ ханштайг судалж эхэлсэн ба 2005 оноос Эверестэд хамт авирсан Д.Баярням, Р.Тулга хоёртойгоо холбогдож бэлтгэлээ базааж эхэлсэн байдаг.

Тэдний өгсөж байхад уулнаас том том чаргатай хүмүүс бууж ирэх бөгөөд чарганд амиа алдсан хүмүүсээ аваад буцаж байсан нь тэр байлаа. Ийм л үхэлтэй алхам тутамдаа тулгардаг аюулыг сөрж, тэрбээр эх орныхоо талбайг дэлхийн дээвэр дээр мандуулахаар авиралтаа үргэлжлүүлсээр байлаа.

Эверестийн оргил одоогийнхоосоо хоёрхон метрээр өндөр байсан бол хүн төрөлхтөн хэзээ гарч чадахгүй байсан гэх яриа байдаг. 8000 метрийн өндөрт хүнд хэрэгтэй хүчилтөрөгчийн ердөө гучхан хувь л байдаг. Тийм хүчилтөрөгчгүй орчинд хоолойгоор хоол давахгүй. Ам хөдөлгөх төдий шингэн юм л ууж 42 хоногийн авиралт хийж дэлхий дээвэр дээрээс “МОНГОЛ” гэж хашгирч чадсан бахархалт монгол хүү маань хойд туйлын хасах 40 градусын хатуу цаг агаартай тэмцэн урагшилж байна.

Г.Өсөхбаяр “Би ууланд авирахыг спорт биш гэж боддог. Жаран чавганц уралдахад нэг нь заавал түрүүлдэг. Тэгэхээр спортод  нэг нь заавал түрүүлж л таарна. Спортод хүн хүнтэйгээ тэмцэлддэг. Харин уулчид бол зөвхөн байгальтай тэмцдэг. Бүр үхэлтэй тэмцдэг” хэмээн ярьсан нь бий. Монгол түмнийхээ хийморийг бадрааж, Монгол хүний зориг тэвчээрийг гайхуулж байгаа Г.Өсөхбаяртаа амжилт ерөөе.

 

Түүний түүхэн авиралтууд

 

1.Бялуха /Өндөр 4600/ 2004.06.20-ны өдөр оргилд гарав.

2. Нинчин Тангла 2005.02.15-ны өдөр оргилд гарав.

3.Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /Өндөр 8850/ 2005.05.30-ны өдөр оргилд гарав.

4.Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /Өндөр 8850/ 2007.05.14-ны өдөр оргилд гарав.

5.Хойд Америкийн ноён оргил МАККЕНЛИ /Өндөр 6195/ 2008.07.08-ны өдөр оргилд гарав.

6.Африк тивийн ноён оргил КИЛИМАНЖАРО /Өндөр 5895/ 2009.02.22-ны өдөр оргилд гарав.

7.Европ тивийн ноён оргил ЭЛЬБРУС /Өндөр 5642 /2009.05.21-ний өдөр оргилд гарсан.

 

Б.Сандагдорж


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (April 17, 2013 9:44:59 am )

    amjilt husie zorilogodoo hureed sn yavaad ireerei

  • Reviews (February 19, 2014 2:07:53 am )

    You’ve made some decent points there. I c****ed on the web for more info about the issue and found most people will go along with your views on this site.

  • Viagra (February 19, 2014 5:22:09 am )

    May I simply just say what a relief to find someone who genuinely understands what they are talking about online. You actually know *** to bring a problem to light and make it important. More and more people have to read this and understand this side of the story. It’s surprising you aren’t more popular given that you definitely possess the gift.

  • Viagra (February 19, 2014 5:27:41 am )

    This is a topic that’s near to my heart… Take care! Where are your contact details though?

  • marmaris transfers (February 19, 2014 8:00:35 am )

    Hello! I could have sworn I’ve been to your blog before but after browsing through some of the posts I realized it’s new to me. Regardless, I’m certainly delighted I found it and I’ll be bookmarking it and c****ing back often!

  • Mlvob (February 19, 2014 8:04:15 am )

    どーもそんなミニチュアはみかけないので、 いま回は久しふりに釣友のurauraさんとshinobuさんとで [url=http://www.dehua114.cn]姚晨[/url]
    もえるのにおうがもうすこし弱ければこじんてきまとにドンピシャだったわ。 返信 リツイート おきにいりにとうろく 2013.07.12 08:10
    [url=http://www.weidatex.cn]QQ空间秀Me[/url]   7つき 28日: 14とき~17とき(Cきょうしつ)※へやばんごう注意!! みなさんこんにちは(=
    [url=http://www.jmft.cn]美图[/url]
    レナチーニョがわからのうりこむとのはなすであるが、おもうようにすすまないものでもあるまい。 メモ:海といかす「カブトガニと藻ばとカキ筏(いかだ)とひとと」 [url=http://www.startdigital.com.cn]肾炎[/url]
    この「サンダーバード」。 そもそもいま回、なぜ奥多摩になったのかというと、ポン吉のおかげです。
    [url=http://www.585828.cn]娱乐[/url] ============================================= にちじ:7つき8日(つき)13:50~15:30
    [url=http://www.cqshy.cn]DIV+CSS教程[/url]

antalya rent a car