“Анод” банкийг үүсгэн байгуулсан гурван эрхэм анхан шатны шүүхээс 5-6 жилийн ял сонсон 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа. Давж заалдах шүүх хурал энэ 17-нд болно. Банкны захирлууд үүнд их найдлага тавьж байгаа юм билээ. “Анод” банкны ТУЗ-ын дарга байсан Н.Давааг Иргэний хөдөлгөөний нам гэж гүйгээгүй, хоёр “ах” намын аль нэгэнд нь элсээд, томоохон хандив өгчихсөн бол өдийн урьдчилан хорих төвд биш, УИХ-ын танхимд сууж байгаа гэж олон хүн ярьдаг. Хоёр том намд тал тохой татдаггүй, мөрөөрөө явдаг “Анод” банкны захирлуудын эхэлсэн ажлыг “дээрээс” тас цохидог байсан гэдэг.
“Анод”-ын ТУЗ-ын дарга Н.Даваа “Замын-Үүдын хил дээр 40 шинэ микро автобус явуулахад эсрэгээр нь 200 ширхэг УАЗ 469 явуулж ажлыг нь бодлогоор тасалсан бол такси үйлчилгээний чиглэлд 1000 шинэ такси гаргахад, өөдөөс нь сөргүүлж, 5000 сэг оруулж ирэн угсраад тээвэрт явуулсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Нэгийг нөгөөгөөр цохиж унагана гэдэг л энэ байх. Оюутолгой, Олон овоот болон бусад том ордуудын лиценз “Анод” банкны барьцаанд байхад улс төрийн эрх мэдэлтэй байсан хүмүүс янз бүрээр оролдсоор байгаад байхгүй болгосон. “Аэремонголиа” компани Европоос дөрвөн онгоц оруулж бэлтгэл ажлаа хангаж санхүүгийн асуудлаа “Анод” банкнаар шийдүүлж байтал бас л байхгүй болгож “Аэремонголиа”компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан гэдэг.
Ер нь “Анод”-ынханы үндэсний эрх ашгаа бодож хийсэн болгоныг нурааж, чөлөөт зах зээлийн ямар ч ойлтголтгүй нөхдүүд улсын эдийн засгийг дампууруулж, ард олныг сөхрүүлдэг нь нууц биш үнэн. Эрх мэдэлд хүрч эх орноо худалдсан нөхдүүдтэй харьцуулахад “Анод”-ынхон олон зүйл ярилгүй эрчүүд шиг байж, үндэснийхээ эрх ашгийн төлөө чадах бүхнээ хийж байсан” гэж хуучин
“Анод” банкинд ажиллаж байсан ажилтнууд нь зүгээр ч нэг ярилцдаггүй болов уу. Олон хүмүүс “Анод” захиралуудын бизнесийн түүхийг мэддэг. “Гацуурт”-ын Чинбат, УИХ-ын гишүүн “Мон уран”-ны Б.Наранхүү,”Монгол газар” Мянганбаяр зэрэг Монголын том бизнесүүд бүгд л“Анод” банктай харилцдаг байсан гэдэг. Тэд ч харилцаагаа нууж байгаагүй. Хөдөлмөрлөж босгосон бүтээж чадсан улс дотор биш үндэстэн дамансан олон улс хэмжээнд Монгол хүн ажиллаж чадна гэдгийг харуулсан. Байгаа бүхнээ алдахдаа дуугүй байсан. Чимээгүй тэвчээртэй хүлээж сурахыг цэргээс сурсан бэлтгэл офцер Н.Давааг суллачихаасай гэсэн хүмүүс олон байдаг. ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хар үс, ногтон сахлаа цайтал хоригдож байгаа Н.Даваагийн “төрийн хамгаалалтанд” хоригдож байх үеийн зураг. Хичнээн сайн эр ч төрийн дор гэж үнэн юм даа. Үнэхээр шударга шүүх Монголд ажилладаг бол 4 сарын 17-ны давж заалдах шатны шүүх хурлаар Н.Даваа суллагдах ёстой.
Эх сурвалж “Сэрүүлэг” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 16, 2013 11:01:48 am )
esregeeree ter sullagdah yosgyi hymyysiin mongoor garaa ugaachaad yaj sullagddagiin
-
Anonymous (April 16, 2013 12:16:31 pm )
Urtei humuus ni niilj bgaad dampuuruulsan gej oilgoj bgaa
-
Anonymous (April 16, 2013 12:49:15 pm )
Даваа захиалгаар бичүүлэхээ больдоо. Яг эсрэгээрээ Анодынхан санхүү зах зээлийн ямар ч мэдлэггүй гарууд байсан. Цул жүжиг тавихаа болих хэрэгтэй. Маш олон хүний амьдралыг үрсэн шүү, эд нар.
-
Anonymous (April 16, 2013 2:00:14 pm )
bi dawaag demjdeg bas itgedeg. Bodood baihad toriin tom erh medeltenguud l iim yum hiij olon humuusiin ajil amidral biznesiig bulshilsan
-
Anonymous (April 16, 2013 2:53:19 pm )
жинхэнэ хэлмэгдэж байгаа хүн бол Энхбаяр биш даваа байгаа юм.улс төрчид, луйварчдын золиос болсон хүн дээ. уг нь мундаг хүн дээ
-
Anonymous (April 16, 2013 3:53:23 pm )
mundag l yum bol bankaa damruulahguigeer bosgood ireh ni yasiim
-
Anonymous (April 16, 2013 3:57:54 pm )
oлон нам солихгүй улсаа худалдаж идэхгүй өөрийн гэсэн бодолтой нэг чигийг барьсан хүн шиг санагддаг 76 дотор байсан бол
-
Anonymous (April 16, 2013 4:45:10 pm )
Эрх баригчдын шунал угаас ингэж л ,аль мөнгөтэй гэсэн болгоныг дарамталж,дампууруулж ,мөнгийг нь хувааж авцгаадаг, Давааг маш сайн ойлгож байгаа хүмүүс олон байгаа, яагаад гэвэл 90-ээд оноос хойш ийм зам туулж дарамт амссан хүмүүс олон бий, гэхдээ ,,Нар,, мандах цаг ирнээ гэсэн орос үг байдаг, удахгүйээ, дээрэмчид захаасаа ил тод болж байна.
-
Anonymous (April 16, 2013 5:11:57 pm )
ug hun n ih hun chanartai,huniig muu sain gej yalgadgui gej humuus am saitai bdag yum bilee.heseg buleg humuust ene n taalagdaagui btoi gej sanadag.Odoo ch shudarga bval yamar surhii medleg bolovsrol bgaad gudamjind laaz ushigluj,hen sain daldagnaj nam dagaj hamelon met huvirdag n tolgoi n hurehgui ch turiin alband zalardag zevuun tsagshdee.ene tsag n ergej,erhet tur mini sergej,tuursun olon serj,tur uls mini uudluusei.
-
Anonymous (April 16, 2013 7:11:26 pm )
Ene hugiin novsh yag sullagdaj haragdaach esregeeree yalig nemeh heregtei bas neg Enhbayar garch gene
-
Anonymous (April 16, 2013 8:22:11 pm )
энэ хүн луйварчин бишээ. нөгөө хэдээ бодвол шударга эр дээ.
-
Anonymous (April 16, 2013 11:10:54 pm )
ene huniig enhbayr helmegduulsen sh de yalanguya man namiinhan helmegduulsen.olon tumen teneg bish sh de tumnii nudend il l haragdaj bsan sh de luivarchidiin ovoo haraand onilogdson hun shu de.davaag sullah heregtei saidaa
-
Anonymous (April 17, 2013 1:46:01 am )
dabaag ardin namin hokhoduudrl shorond suulgasan oorsdoo ikh khemjeenii zeel abaad teg bolson dabaa bolshudraga khun garakh bizdee
-
Anonymous (April 17, 2013 2:37:23 am )
turd heregtei humuusee shorond suulgaad bhar mongol uls yaj hugjih weedee
-
Anonymous (April 17, 2013 6:55:13 am )
Max namd saad bollood baihaar ni dampuuruulsan shuu dee
Omnoh songuuliar -
Anonymous (April 17, 2013 10:26:20 am )
zochin ih zuv bodoltoi tuvshin hun shig sanagddag yum ene huniig yostoi helmegduulj shorond suulgasan daa bushuuhan unen uchir ni oldoj sullagdaasai daa garchih vii gej aij baigaa hulgaichuud ih baigaa daa
-
Anonymous (April 17, 2013 12:20:18 pm )
humuusd gai bolson l geh yum. Ta nariin amidarliig yaj balalchihsan bolood ingeed doromjlood baigaag oilgohgui yum. sanhuugiin zohitsuulah horoo bolon zasgiin gazriin buruu geed ulsaas tulburiin hariutslaga huleeheer bolson. Hunii munguur garaa ugaasan l geh yum, hadgalamj zeel 2 iin hoorondoh tsuuhun heden % oor bank ashig oldog. Ard tumen uursduu ashig harj munguu hadgaluuldag hucheer mungiin avchihsan ch yum bish. Tegeed ch ter hariutslaga tur zasag uursduu buruutaigaaraa tuluhuur bolson.
-
Anonymous (April 24, 2013 6:09:45 pm )
ugaasaa l mongol setgeltei xvmvvsiig vgvi bolgodog yum bishvv. 90 eed onoos xoishoo xar l daa. ixee deerees shidsen chuluu
-
Anonymous (April 25, 2013 10:25:43 am )
dawaa ah mine nutagtaa hureed irdee ulaanbadrah
19 Comments