Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд халдсан хэрэгт сэжигтнээр татагдсан МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, мөнгөн торгууль ногдуулжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, 20 орчим сая төгрөгөөр торгохоор болсон байна. Шүүх хурлын дараа Б.Цогтгэрэл “Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандана” гэдгээ илэрхийллээ.
Анхан шатны шүүхээс Б.Цогтгэрэлийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутгасан байна. Сэжигтнээр татсан. Б.Цогтгэрэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд саатуулан шалгаж байгаад Эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд түүнийг батлан даалтад гаргасан юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 15, 2013 7:43:39 pm )
ýíý äàðâàãàð áàöààíû ÿë í áàãàäñàí áàèíà õîðèõ ÿë ºíãºõ õýðýãòýè
-
Anonymous (April 15, 2013 10:51:14 pm )
Хунийг хун алсан гэж онц хунд гэмт хэрэгт холбогдуулан гутэгчихээд. 20 саяаар торгуулах ял авдаг амар юм доо.хэдэн халтар тогрогтэй бол бусдыг гутгээд байцгаадаа кккккккк хуульч гэж дээ новш
-
Anonymous (April 16, 2013 11:43:45 am )
Наад бацаан чинь Манай эрдэнэт-д өөрөө Ху намаас нэр дэвшиж байгаа юм шиг л далдагнаад явсан юм.ял нь багадхаар шүүхээр тоголдог дүрэмтэй болжээ. чангалаад өг
-
Anonymous (April 16, 2013 3:08:03 pm )
сонгуулийн үеэр амныхаа зоргоор бурдаг иймэрхүү хөлснийэтгээдүүдийг сайн цээрлүүлэх нь зүйтэй.еренхийлөгчийн сонгуулийн үеэр энхбаяраас мөнгө түртчихаад элбэгдоржийн эсрэг худал зүйлээр сурталчилж аяглаж байсныг сонгогчид бид санаж байна.иймэрхүү үл бүтэх этгээдүүдийг сэтгүүлч хамгаалаад байвал сэтгүүл зүйн үйл ажиллагааны нэр хүн унана шүү. юм бол өтөөрч гүйдгээ сэтгүүлчдийн байгууллага анхаарвал зохино.
4 Comments