antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2013 3 comments

Одоо бүр түүхий махтай хоолоор үйлчлэх болжээ

нийтлэсэн Admin

tuuhiiБалар эртний үед хүмүүс махыг түүхийгээр нь иддэг байсан. Харин орчин цагт ийм байдалдаа эргэн орох нь уу дээ. Саяхан нэгэн ийм тохиолдол болжээ. Баруун дөрвөн замын хойд уулзварын буюу Гандан тэгчилэн хийд рүү өгсөх замын баруун талд байрлалтай “Оффис” ресторанд хоол идсэн нэгэн залуу түүхий махтай хоолоор үйлчлүүлжээ.

Чингисийн Өргөө амралтын газрын салбар гэх энэ газар орсон тэрээр жигнэсэн гурилтай битүү шөл захиалсан аж. Гэтэл хоолны мах нь час улаанаараа байжээ.

Энэ мэтээр хүнсний аюулгүй байдлын хуулийн хэрэгжилт сул байгааг харуулж байна. Саяхан мэргэжлийн хяналтын газраас жижиг цайны газруудад явуулсан шалгалтаар нийт газрын бараг 70 орчим газрынх нь хэрэглэдэг аяга тавганаас нян илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад ч гэнэтийн шалгалт хийх хэрэгтэй гэдгийг энэ үйлдэлээс харж болох юм.

Хоол хүнсээ бүрэн боловсруулалгүй үйлчлүүлэгчдээ хүргэж байгаа тэдний үйлчилгээний ар тал ямар байгаа бол. Тиймээс том жижиг гэлтгүй энэ олон хоолны үйлчилгээний явуулдаг газруудад хатуухан шалтгалт хийх цаг иржээ.

Эцсийн эцэст хэрэглэгч, үйлчлүүлэгч бидний ходоод хогийн сав биш шүү гэдгийг нийт худалдаа эрхлэгчдэд хандан хэлмээр байна.

Баруун 4 замын хойно байрлах Оффис ресторан зоогийн газар

С.Баяр

Эх сурвалж: dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (April 13, 2013 3:02:11 pm )

    tuuhii bish muudsan amt chanarn aldagdsan mah ulaidag yum,torguuli tavih heregtei

  • Anonymous (April 13, 2013 11:27:53 pm )

    mongol khumuus chamaas khariugui avakh bolno

  • Anonymous (April 14, 2013 12:15:56 pm )

    sain shalgah heregtei yalanguya hyatad. solongos buudal, hoolnii gzaruudiig

antalya rent a car