Өнгөрөгч сонгуулийн маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа учраас өдгөө УИХ 74 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй. Өвөрхангай аймаг, Сонгинохайрхан дүүргийн сонгогчид төрд төлөөлөх элчээ жинхэнэ утгаар нь сонгож чадаагүй байна. Тиймээс энэ сарын 14-ний өдөр буюу ням гаригт Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах юм. Дахин санал хураалтын өмнө хоёр нэр дэвшигч сурталчилгаа хийх нь хуулиар хориотой. Гэтэл АН- аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр ил далд сурталчилгаа хийн, удаа дараа хууль зөрчив. Намынх нь удирдлагуудын зүгээс ч ийм явдлыг хөхүүлэн дэмжжээ. Анхнаасаа “мордохын хазгай” болсон Л.Эрхэмбаяр сонгуульд ялагдал хүлээснээ эс зөвшөөрч удаа дараа шүүхээр заргалдсаар өнөөдрийг хүрсэн. Түүний ийнхүү шүүхээр заргалдаж байгаа асуудлыг ямар ч үндэслэлгүй гэдгийг удаа дараа хууль хяналтын байгууллага тогтоож өгсөн. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөх хэмээх нэр зүүдэгтээ эрдэж, шүүх эрх мэдлийг гартаа хийсэн Ц.Элбэгдоржид ихээхэн найдлага тавьж байсан бололтой. Орон нутгийн сонгуулийн дараа Сонгинохайрхан дүүрэгт МАН ялалт байгуулж, харин АН ялагдал хүлээсэн. Тиймээс тус дүүргийн АН-ыг 10 гаруй жил завсаргүй удирдаж 2004, 2008, 2012 оны орон нутгийн сонгуулиудад удаа дараалан ялагдуулсан учир дүүргийнх нь Ардчилсан намынхан Л.Эрхэмбаярт хариуцлага тооцож, хуралд оролцсон гишүүдийн 96,4 хувиар огцруулсан ч мань эр тамга тэмдгээ аваад зугтаасан билээ. Уг нь Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт эрт явагдаж, сонгиночууд төрд төлөөлөх элчээ аль хэдийнэ сонгох байлаа. Гэтэл хэзээний тахимаа өгөх дургүй Л.Эрхэмбаяр Ц.Элбэгдоржийг өмнөө барин хууль хяналтын байгууллагаар гүйсээр өнөөдөртэй золгов. Уг нь нийслэлийн Захиргааны хэргийн шүүх АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор уг хэргийг хянан хэлэлцээд, Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байв. Ийнхүү үнэнч шударгаар өрсөлдөхөөс халган удаа дараа шүүх, хууль хяналтын байгууллагаар гүйж, Ц.Элбэгдоржоос дэмжлэг хүссэн ч олны хараанаас мултарч чадаагүй учир арга буюу дахин санал хураалтад оролцох болж, ийнхүү хууль зөрчиж явна. Л.Эрхэмбаярт суудал авч өгөхийн тулд эрх баригчид ч улайрсаар байна. Тэгэхээр сонгиночуудын хувьд ирэх ням гаригт удаа дараа хууль зөрчсөн Л.Эрхэмбаярын төлөө саналаа өгөхгүй нь мэдээжийн хэрэг. Өөрөө хууль сахиулах дээд байгууллагад иргэдээ төлөөлөхөөр сонгуульд оролцох гэж байж ийнхүү хууль зөрчиж байгаа нь түүнийг “өвдөг шороодохоос” өөр аргагүй болголоо. Эсвэл иргэд сонгогчдоо тэнэгт тооцсон хэрэг үү. Харин өчигдөр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн МАН- ын хорооны тэргүүлэгч гишүүдээс хэвлэлийнхэнд энэ тухай мэдээлэл хийж тодорхой баримтуудыг дэлгэсэн юм. Тиймээс олныг үл нуршин энэхүү баримтыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Баримт-1. Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлд сэтгэл хэрэгтэй” нэртэй уулзалтыг 13-ны өдөр Буянт Ухаа дахь спорт цогцолборт хийхээр төлөвлөөд байгаа тухайгаа Сонгинохайрхан дүүргээр тараагаад байна. Уг уулзалтдаа Сонгинохайрхан дүүргээс 300 төрийн жинхэнэ албан хаагчийг өөрсдийн үзэмжээр сонгон оролцуулахыг намынхаа ажилтнуудад даалгасан байна. Энэ нь маргааш нь буюу 14- ний өдөр болох дахин санал хураалтад нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээр байна.
Баримт-2. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хороодын бүх хэсгийн ахлагчдыг өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөрт хуваан Төрийн ордонд дуудан зоог барьж, Есөн хөлт цагаан туганд мөргүүлэх зар тараагаад байна. Энэ үеэрээ хороодын ахлагч нарын нийгмийн асуудлыг сонсох, цалинг нь нэмэх санал авах, нийгмийн даатгалд хамруулах гэсэн гурван асуудлаар ярилцана гэсэн зар түгээгээд байна.
Баримт-3. Өнөөдөр 10,00 цагаас Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат- Үүл Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28 дугаар хорооны иргэдийг Нийслэлийн иргэний танхимд дуудан уулзаж ухуулга хийх зар тараасан. Уг уулзалтаа “Хотын дахин төлөвлөлт” гэсэн гоё нэрээр халхавчлаад байна. Сонгуулиас хойш сураггуй байсан дарга нар гэнэт Сонгинохайрхан дүүрэгт хандсан үйл ажиллагааг бөөнөөр нь дахин санал хураалт явах өдрийн өмнө хийж байгааг зохион байгуулалттай иргэдийн саналд хүчтэй нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна.
Баримт-4. Ардчилсан нам дахин санал хураалтад оролцогч байж 26 дугаар тойргийн нутаг дэвсгэрт Ардчилсан намын 23 жилийн ой гэсэн зурагт самбар байрлуулсан.
Баримт-5. Сонгинохайрхан дүүргийн хороодын өрхийн эмнэлгүүдээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэгийн хувийн компани болох “Монос”-ын витаминжуулалтын аян нэрийн дор Л.Эрхэмбаярын сурталчилгааг байнга хийж байгаа.
Баримт-6. Хороодын өрхийн эмнэлгүүд үнэгүй үзлэг хийх нэрийн дор бүх айлуудаар орж, эмч ажилтнууд нь шууд Л.Эрхэмбаярыг сонгоорой хэмээн сурталчилгаа хийж байгаа.
Баримт-7. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт морины уралдаан зохион байгуулсан. Энэ үеэр мөн л Л.Эрхэмбаярын сурталчилгааг хийсэн.
Баримт-8. РМ101,7-гоор өчигдөр буюу 10-ны өдрийн оройн 18,30 цагийн орчим улаан цайм сурталчилгааны нэвтруүлэг явууллаа. Эл нэвтрүүлгээрээ манай нэр дэвшигчийн нэр төрд халдан “Монголчууд бөхөд саналаа өгөхгүй” гэх мэтээр ярьж суртал ухуулга хийлээ.
Баримт-9. Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хороодын өрхөөр гуравдугаар сард Ардчилсан намын өмнөх сонгуулийн сурталчилгаанд явж байсан эмэгтэй ороод гарахдаа нарийн судалгаа авч, эргэж холбогдохоо хэлжээ. Гэтэл өнөөх эмэгтэй энэ сарын 9- ний өдөр судалгаа авсан айлуудтайгаа холбогдон 25 кг-ын гурил, хоёр кг цагаан будаа, 00-ын цаас, талх, угаалгын зэргийг торонд хийн 87-50 УНН улсын дугаартай ногоон өнгийн “Старекс”, 88-29 УБН улсын дугаартай ногоон өнгийн “Хьюндай” маркын машинуудаар тараалаа.
Баримт-10. Сонгинохайрхан дүүргийн газрын албаны нэр бүхий ажилтан сонгуулийн сурталчилгаа хийсэн, нэн ядуу иргэдэд үзүүлэх халамжийн үйлчилгээний төрөл болох үнэгүй хүнсний талоныг Ардчилсан намын төлөө санал өгүүлэхээр иргэдэд өгсөн.
Баримт-11. ”ЭЙЧ ЖИ ЭС ЭМ” компанийн “Хашчулуун” нэртэй сувилалд өдөрт л 30 хүнийг үнэгүй эмчилж, үйлчилж байгаа. Энэ ажиллагааг дүүргийн Халамжийн газраас зохион байгуулж, Л.Эрхэмбаяр эмчлүүлж байгаа мэтээр ухуулга хийж байна.
Баримт-12. Энэ сарын 6-ны өдрийн 16 цагийн орчим 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л Эрхэмбаярыг дэмжээрэй хэмээн ухуулга хийж явсан Ардчилсан намын гишүүн Цэдэн-Ишид сануулга өгсөн иргэн Р.Отгобаярын толгой уруу цохиж танхайрчээ. Мөн тус дүүргийн бүх хороодод Ардчилсан намын шат шатны дарга нар хавтгай архидалт зохион байгуулж байгааг иргэд мэдээлсээр байна.
Баримт-13. Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Одонтунгалагтуул сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай хамт багш, ажилчдад Л.Эрхэмбаярыг дэмжин санал өгүүлэх тухай үүрэг өгсөн. Энэ үүргийг үл биелүүлбэл ямар нэгэн байдлаар хариуцлага тооцохоор дарамталжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 12, 2013 10:20:16 am )
Ардчилсан фашистуудаа энэ чинь арай хэтэрч байна
-
Anonymous (April 12, 2013 11:18:01 am )
ENE hu8dlaa baihaa. MAN-han l ingej luivar hiideg sh dee
-
Aleandro (August 15, 2013 1:46:24 am )
Is that really all there is to it because that’d be flanrebgastibg.
-
-
Anonymous (April 12, 2013 11:29:09 am )
ЖИРИИН Л ЯВАГДДАГ АЖЛУУД БАЙНАШДЭЭ БИТГИЙ УЛС ТӨРЖӨӨД БАЙ
-
Anonymous (April 12, 2013 11:45:26 am )
muu har luivarchid
-
Anonymous (April 12, 2013 12:09:47 pm )
AN denduu davarch bnaa
-
Anonymous (April 12, 2013 12:10:27 pm )
MAN garuud uursduu ungursun hugatsaand iim argaar songuuld yalj bsan bolohoor teren shig ee hardjee
-
Anonymous (April 12, 2013 12:10:30 pm )
MAN garuud uursduu ungursun hugatsaand iim argaar songuuld yalj bsan bolohoor teren shig ee hardjee
-
Anonymous (April 12, 2013 12:33:21 pm )
MAN-iihan dandaa hudlaa hutsaj baih yum daa
-
Anonymous (April 12, 2013 3:20:31 pm )
YG UNEN BICHSEN BNA MANAID TIIM BICHIG IRJ BSAN EEJ UNEGUI EMCHILGEE HIILGESEN INGEJ LUIVARDAHAA BOLIVOL TAARNA
-
Anonymous (April 12, 2013 3:20:50 pm )
zochin;MAN uursduu iim tehnologi nevtruulj bagshlaa biz dee,Yundaa uilan duugaraad hoshin shog shig,
-
Anonymous (April 12, 2013 3:43:05 pm )
Өөрсдөө ажил хийж чаддагүй болохоороо хүний хийсэнд атаархаж сонгуулийн шоу хийж байна.Наад хүмүүс чинь иргэдрүүгээ чиглэсэн ажилаа явуулж байнаа.Ууганбаяр гэж бас л нэг худалдагдсан амьтан байхдаа.
-
Anonymous (April 12, 2013 4:09:31 pm )
wahahaaa морь нь хүртэл Эрхэмбаярын төлөө давхиж байна гэнүүүүү, дэндүү улс төржөөд байгаан бишүү.
-
Anonymous (April 12, 2013 4:52:42 pm )
Авгайгаа шанааддаг Сумьяабазар….Битгий давар. Төрийн хар хүн Эрхэмбаяр нь хамаагүй дээр биз ээ.. Зааны хүүхдүүд замбраагүй дээ… Одоо хар даа, өрсөлдөгчөө гүтгэж байгааг нь…
-
Anonymous (April 12, 2013 4:54:08 pm )
Нүдэнд дулаахан Эрхэмбаяр, та ялнаа….
-
Emmanuel (August 13, 2013 11:57:31 pm )
Yup, that’ll do it. You have my aptnceiapior.
-
-
Anonymous (April 12, 2013 5:15:53 pm )
ЭРХЭМБАЯР ДАХИАД ЯЛАГДААД ЭЛБЭГ ДАРГААРАА ХАМГААЛУУЛАХ БАЙХ ДАА ИЧМЭЭР БОЛЖ ДЭЭ ЭНЭ СОНГУУЛЬ ГЭЖ
-
Anonymous (April 12, 2013 7:27:22 pm )
Төрийн албан хаагчдыг дарамтлахаа боль
-
Anonymous (April 12, 2013 10:16:42 pm )
Erhembayar ene songuuld uvdug shoroodoh n todorhoi baina…
-
Anonymous (April 13, 2013 3:06:26 am )
cxd iin niit bagsh nart Erhembayriig demjuuleh hun bur 20 hunii ner hucheer bichuulen ach baugaa herev 20 huniig sanal oguulehgui bol hariutslaga tootsono gej daramtalj b.n
-
Anonymous (April 13, 2013 10:47:52 am )
Орифлаймчидээс 10000 хүнийг Эрхэмбаярын төлөө санал өгүүлэх юм бол одоо түрээсэлж байгаа түрээснээс нь чөлөөлнө гэж ам гарсныг нь хоёр чихээрээ сонслоо.
-
Anonymous (April 13, 2013 1:40:52 pm )
Oo za za olon tumnii amnii hishig gej bn shuu. Eedtei sain buhniig l erhemledeg. Mongol tumnii bilegdel baidag yum. Bie biee haraagaad yahvee. 100 chavgantc. Iin 1 ni l turuuldegdee
-
Anonymous (April 13, 2013 3:39:22 pm )
АН- хан угуусаа л ингэж сонгууль луйвардаж хийчхээд түүнийгээ нөгөө намууд тэгсэн гээд гүтэгчихдэг хүмүүс шүүдээ төрийн ажлын анхны мэдэгдэхүүн байхгүй байж төр төр гэж гоё ярихыг нь яанаа, одоо ч олон түмэн мэддэг болждээ кккк
-
Anonymous (April 13, 2013 3:42:59 pm )
АН- хан олон түмний толгойг угаах даа ерөнхийлөгчөөсөө аваад л дэндүү дээ дэндүү дээ даан ч дэндүү дэээээээээээээээ кккк эрхэмээ бол унана шүү дээ тэргийгээ мэдээд л угаагаад байхгүй юу? Сумьяабазарын чигчийнд ч хүрэхнгүй байж ичмээр юмааааааа ккк
-
Anonymous (April 13, 2013 5:12:28 pm )
Yadgiin..MANiin hoyor Yvsad mungu taraasan gedegni todorhoi bhad ichih ch ugui syyj l bna.Turiin ajil yavagdaj bhad bitgii yls turjuulj soliorood bai.Tegeed ch ih hyrald buh baij l bgashdee.Hoyoriin hoyor buhuur ter tysmaa MANiin hoyor buhuur yahavdee.
-
Anonymous (April 13, 2013 7:04:02 pm )
MAN iihan uursduu yum hiigeed AN iig hiij bna gej oilguulaad l ene bol MAN ii ene udaagiin songuuliin gol tactic,
-
Anonymous (April 13, 2013 7:07:30 pm )
ene atai l dendeneee
-
Anonymous (April 14, 2013 9:34:25 am )
хоёуланг нь дэмжихгүй байна
28 Comments