Буурал түүхтэй, баатарлаг улбаатай МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид болон монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүхний амрыг эрье.
МАХН-ын дарга, шударга үнэний төлөө ард түмэнтэйгээ хамт тэмцэж байгаа Н.Энхбаяр хууль бусаар баривчлагдсанаас хойш яг нэг жил боллоо. Н.Энхбаяр гэдэг хүн өөрийн жаргалыг огоорч, ард түмнийхээ төлөө зүтгэж, МАНАН хэмээх бохир бүлэглэл болон олигархиудын эсрэг тэмцсэнийхээ төлөөсөнд яг нэг жил шорон гянданд тарчилж сууна. Түүнийг суллуулахын төлөө Монголын хоёр сая долоон зуун мянган хүн нойр хугасалж, өр нь өмөрч суугаа гэдэгт хэн хэнгүй итгэж байна. Зөвхөн энэ аугаа хүний нэрээр МАХН дахин сэргэлтээ олж, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд бахдам амжилт үзүүлсэн билээ. Үүний үр шимийг намын маань гишүүд дэмжигчид хүртэж байгаа төдийгүй монголын ард түмэн ч бие сэтгэлээрээ мэдэрч байгаа гэдэгт итгэж байна.
Гэвч харгис эрх баригчид түүнийг сулласангүй. Бидний тэмцэл, монголын ард түмний хүсэл сонирхол зөвхөн Н.Энхбаярыг суллаж, цагаатган улс монголынхоо төлөө зүтгэх бололцоог нь хангаж өгөхийг шаардаж байгаа юм. Биднийг зүгээр суулаа хэмээн эндүүрэх хэрэггүй. Чадах ядахаараа л тэмцэж байна. Ойрын үед гэхэд усны Батбаяр, Ангараг хоёр маань Украин явж Тимошенкогийн хэлмэгдсэн тухайд кино хийхээр болж байна. Мөн дэлхий нийтэд, НҮБ, Олон улсын хүний эрхийн байгууллагуудад захидал бичих хөдөлгөөн ч өрнүүлж байна. Түүгээр ч үл барам түүнийг цагаатгах хууль санаачлуулан батлуулах асуудлаар УИХ-д суугаа гишүүддээ шахалт үзүүлж байгаа. Хамгийн сүүлд УИХ-д орсон Ц.Оюунбаатарт Н.Энхбаярын хэргээр болон 7 дугаар сарын 1-ний хэргээр ажлын хэсэг байгуулах шаардлага өгч байгаа боловч одоог хүртэл хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.
Харин манай хуулийн зөвлөх Раднаасэд нарын хүмүүс 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болсон гэдгийг олон нийтэд дэлгэхээр кино хийж байгаа гэх мэт чихэнд чимэгтэй зүйл ч бас байна. Үүний зэрэгцээ Н.Энхбаярын хайр ивээл, нэр төрөөр өндөр албан тушаалд хүрсэн зарим хүмүүс түүнийг суллах ажилд хойрго хандаж байгаа нь харамсалтай. Тухайлбал УИХ-ын чуулганыг хаяж гарахад үлдэж хоцорсон Ч.Улаан, эрх баригчдын хүлээсэнд ороод байгаа Н.Удвал, орь залуугаараа энэ аугаа хүний нэр нүүрээр өндөр албан тушаалд хүрсэн дэд сайд Эрдэнэжамъян нар албан тушаалаа алдахаас айн биеэ оторлож суугаа нь огиудас хүргэж байна.
Энэ бүхэнтэй манай иргэний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Баярхүүгээр ахлуулсан хүмүүс цаг үргэлж тэмцэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Бидний удирдагчийн хууль бусаар баривчлагдсаны нэг жилийн ойг угтаж нийт гишүүд, дэмжигчид, монголын ард түмэндээ намын зүгээс хийх ажилд хамтрана гэдэгт итгэж байна. Учир нь ойрын үед Монголд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн маш том хурал болох гэж байна. Энэ үеэр бид зүгээр сууж болохгүй. Монгол Улсыг ардчиллаас ухарсан, дарангуйлагч дэглэмтэй улс гэдгийг дэлхийн олон нийтэд ойлгуулахын тулд та бүхнээсээ дэмжлэг хүсч байна. Үүний үр дүнд Н.Энхбаяр даргыгаа суллахад нэг алхам ойртоно гэсэн үг. Мэдээж хууль бус баривчилгааны тухай кино хийгээд дууссан. Үүнээс гадна МАХН-ын ажлын албаны дарга Нанжид, МАН-ын хэвлэлийн албаныхан хамтран хотын мэр Э.Бат-Үүлийн хууль бус үйл ажиллагааны эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил зохион байгуулагдах гэж байна. Мөн Ц.Элбэгдоржийг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд Монголын нийт ард түмэн эсэргүүцэн босно гэдэгт бас итгэж байна. Манай намаас зохион байгуулж байгаа шударга ёсны Их Хуралдай баруун, зүүн бүсүүдэд маш амжилттай болсоныг тэмдэглэхэд таатай байна. Ард түмний хүсэл сонирхолыг харж байхад Монгол Улсад ганц л Ерөнхийлөгч байдаг нь харагдаж байгаа. Тэр хүн нь мэдээж Н.Энхбаяр.
Н.Энхбаяр гэдэг МАХН. Н.Энхбаяр гэдэг Монгол Улс гэдгийг та бид төдийгүй даян дэлхий мэднэ. Хамтдаа тэмцэж Ерөнхийлөгчөө аварцгаая.
МАХН-ын хэсэг нөхөд…
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2013 10:08:24 am )
ENE ODOO YU BE, BOLIOCHEE UHAARAACHEE MONGOLCHUUDAA
-
Anonymous (April 11, 2013 10:12:34 am )
Энхбаяр түүний хамтрагчид үндсэндээ монгол улсыг дампууруулсан шүү дээ Одоо та нар өөрсдийн хийсэн үйл лайгаа үүрээд чимээгүй зайлах хэрэгтэй
-
Anonymous (April 11, 2013 10:59:08 am )
та нар одоо илийрч балайрхаа болиочээ.Улс орны эрх ашгийн төлөө ажил хийж байгаа хүнүүсийг одоо яа гээд байгаа юм бээ.та нар хамаагүй анирхизм хийснээс болоод эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байэа шүү
-
Anonymous (April 11, 2013 11:19:32 am )
ichih nuur gej algaa iim humuus baih aa uls toriig avilgagui hiij surah yumsan doo heseg nohod mini dee
-
Anonymous (April 11, 2013 1:05:50 pm )
uh ornoos garsan hun shuu dee. teneg elbegdorj harin bidniig ulam ih orond hiigeed bgaa yum bish uu. humuus ee .
-
Anonymous (April 11, 2013 2:05:34 pm )
“Н.Энхбаяр гэдэг МАХН. Н.Энхбаяр гэдэг Монгол Улс гэдгийг та бид төдийгүй даян дэлхий мэднэ” МАХН-ын хэсэг нөхөд гэсэн нөхдүүд Энхбаярын төлөө биш харин ийг түүнард түмэнд муугаар ойлгууллах ээлжит зохион байгуулалттай “дээрх” үгийг хэлсэн байна. МАХН-ны доторх хутган үүмүүлэгчид үүнийг бичсэн байна. Чиний улыг долоож эхэлбэл хазахаас нь өмнө гишгэж орхи гэсэн үг байдаг.
-
Anonymous (April 11, 2013 2:05:55 pm )
“Н.Энхбаяр гэдэг МАХН. Н.Энхбаяр гэдэг Монгол Улс гэдгийг та бид төдийгүй даян дэлхий мэднэ” МАХН-ын хэсэг нөхөд гэсэн нөхдүүд Энхбаярын төлөө биш харин түүнийг ард түмэнд муугаар ойлгууллах ээлжит зохион байгуулалттай “дээрх” үгийг хэлсэн байна. МАХН-ны доторх хутган үүмүүлэгчид үүнийг бичсэн байна. Чиний улыг долоож эхэлбэл хазахаас нь өмнө гишгэж орхи гэсэн үг байдаг.
-
Anonymous (April 11, 2013 2:16:28 pm )
Heleh ug ch algadaa. Iim zuil bichihdee ichih bulchirhai baidagu.
-
Anonymous (April 11, 2013 2:28:11 pm )
Enkhbayar bol Mongol Uls bish ee!!!!!!!!!!!
-
Anonymous (April 11, 2013 2:38:04 pm )
“Н.Энхбаяр гэдэг МАХН. Н.Энхбаяр гэдэг Монгол Улс гэдгийг та бид төдийгүй даян дэлхий мэднэ” гэж бичсэн МАХН-ын хэсэг нөхөд Энхбаярын нэрийг гутаах зорилготой хийсэн МАХН-ны доторх хутган үүмүүлэгчид л байна. Чиний улыг долоож эхэлбэл хазахаас нь өмнө гишгэж орхи гэсэн үг байдаг.
-
Anonymous (April 11, 2013 2:54:19 pm )
Yasan dolignuur nobshnuud be Mongol uls Enhbayaraas urid ch baisan hoish ch baih bolno. MAHN-iin malnuudaa ichij amidraach
-
Anonymous (April 11, 2013 4:13:22 pm )
АЗАР ГЭНЭ ҮҮ ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВГӨН СОНГУУЛИАР АРД ИРГЭД НЬ СОНГОСОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТӨРИЙН ЭРГЭЛТЭЭР ГАРСАН Ч ГЭХ ШИГ АРД ИРГЭДЭЭ ДАЙН ТУЛААНД УРИАЛАН ДУУДААД Ч БАЙХ ШИГ ЭНЭ БАЛАРЧ ДУУСАЖ БАЙГАА КОММУНИСТУУДЫН ҮЛДЭГДЭЛҮҮД ЮУ ЯРИАД БАЙНА АА,ХОЙД СОЛОНГОС ШИГ МОНГОЛЧУУДАА ДОТОР УЛААН ЦАЙМ ТЭМЦЭЛД УРИАЛЖ БАЙДАГ БОЛОХ НЬ ЭЭ ДЭЭ
-
Anonymous (April 11, 2013 4:29:18 pm )
Ene neg yum odoo bolij vzeesei
-
Anonymous (April 11, 2013 5:58:30 pm )
UHEJ DALDRAAD BUYAN BOLOOCH ENE BICHUULEED BGAA AVILGALCH YALTANII NAM BAS UGUI BOLOOSOI!!! MANAIH SHIG IIM AVILGALCH YALTANII NAMTAI ORON BNUU TAMINEE!!!
-
Anonymous (April 11, 2013 5:59:58 pm )
MUUR BAGSHAA!!!
-
Anonymous (April 11, 2013 9:28:22 pm )
humuus ygd hunii hiisen buteesen zuiliig hurdan martaj muudsan buruutsan zuiliig n bainga sanaj yvdiin bol.
ene hun uulana mongol ulsad baga gehgui zuil hiij chadsan hun shde jishee n
mongol geh ene ulsiig hezee tulj chadah boldoo gesen orsiin holboonii ulsiin ih urnuus gargasan hun shd. getel elbegdorj ahial ur hiiseer mgl ulsiin gazar nutagnaas gadaaduudad hudalsaaar l……… -
Anonymous (April 11, 2013 10:05:11 pm )
ЭНЭ ЭНХБАЯР ОДОО ХЭН ЮМ, НЭГЭН ЦАГТ МОНГОЛЧУУДЫГ ХУЛХИДАЖ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ ЗАЛАРСАН ХОМХОЙ ШУНАГ ХАМГИЙН ӨӨДГҮЙ НОВШ ШҮҮ ДЭЭ. ИЙМ АМЬТНЫГ ТАНИХГҮЙ ОРОЙ ДЭЭРЭЭ ЗАЛСАН БИДНИЙ БУРУУ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС ҮҮРД ЗАЙЛУУЛАГДСАН МАН-ЫН ХИЙСЭН АЖИЛ Л ДАА.
-
Anonymous (April 11, 2013 11:05:47 pm )
enkhbayar ter shorondoo baijl baig ikh nugel khiisen khundee
-
Anonymous (April 12, 2013 10:42:28 am )
ГАДНЫ Х€Р€НГ€ ОРУУЛАГЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД ,МАНАЙ АВИЛАГЧ НАРТАЙ НИЙЛЭЭД ЭНХБАЯРИЙГ ШОРОНД ХИЙСЭН
-
Anonymous (April 13, 2013 12:29:02 am )
hamtdaa temtsenee.MAHN-d elsehiig husch bna
-
Anonymous (April 14, 2013 3:21:37 pm )
Zassss soliotoi you buys enhbayar avilgachin hulgaichtaigaa Mongolois zailaad yheech
-
Anonymous (April 14, 2013 11:28:53 pm )
Энхбаяр бол Монгол улс биш
Энхбаяр бол ялтан -
Anonymous (April 14, 2013 11:36:11 pm )
МАХН гэдэг нь Монголын Анхны Хулгаруудын Нам болно. Энхбаяр шоронгоос гарч ирээд намдаа баахан хулгарууд элсүүлнэ.харж л байгаарай
-
Anonymous (April 15, 2013 12:53:57 am )
Tiim demjij bna hvv
-
Anonymous (April 15, 2013 11:16:42 am )
Ichij amidar,,,, ene ardchilsan namiiin hujaa gar hulnuud enhbayariiig gutaah zorilgoor iim medeelel zohiomloor bichsen bn, ard tumend buruu setgegdel toruuleh zorilgoor, elbegee bayartsogt metiin hujaa nariig hujaa ruu n butsaawal taarna, elbegeegiin tursun ah beejin ochood hujaagiin irgen bolson bsn, bayartsogt bs uuriiguu hujaa gedgiig helsen notolson, inged boddo hujaa nar mongoliinhoo tuluu gsn humuusiig hagaragduulj eldew arga sedej bn, ene uhaanhui yum oilogdoggui dunkuu garuud enhbayariig muulj l baig, teglee gd muu hun bolchihgui enhbayar, hujaa amitad l muulj bgaa oilgomjtoi, hyatad tsustai erliiz humuusiiin uhaan bogino unguts haraad l dugnedeg yaridag chalchdag iljignuud turuud bh yum, facebook dr sergetsgeey mongolchuuda gsn huudasruu orood unshaarai mongolooor duuren erliiz tedgeer humuusiin talaar delgerengui bnleee goyo page bnlee, muu hujaa nar go to hell
25 Comments