Улс дамнан зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх дуулианд холбогдон, АТГ-ын үүдийг сахих ажилтай
болоод буй Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгтэй холбоотой бас нэг дуулиан дэгдлээ.
Энэ нь тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа “Тамбов цэргийн химичид” гэх ТББ-ынханд Багахангай дүүрэгт байрлах БХЯ-ны харъяа Цэргийн аэродромын ангорт химийн хортой хаягдал хадгалах зөвшөөрлийг өгсөн гэх дуулиан юм. Энэ тухай өчигдөр тус дүүргийн удирдлагууд мэдэгдэж “Бригадын генерал Т.Дашдзлэг дээрх башууллагад энэ зөвшөөрлийг олгохдоо маш их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй.Учир нь 2011 оны арваннэгдүгээр сард бригадын генерал “Тамбов цэргийн химичид” ТББ-ын тэргуүн Л.Баярсайхан гэж хүнтэй ирж нутгнйн иргэдгэй уулзах үедээ энэ тухай хэлсэн. Тодруулбал, дээрх байгууламжид химийн болон хортой хог хаягдал хадгалаххүсэлтэйгээмэдэгдсэн. Тухайн үед нутгийн иргэд энэ асуудлыг эсэргүүцэж, төр засгийн анхаарлыг хандуулж чадсанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн, Тагнуулын ерөнхий газрынхан болоод МХЕГ, БХЯ, ОБЕГ зэрэг маш олон төрийн болон төрийн бус байгууллага, ажлын хэсэг гарч шалгасан.
Ингэснээр энэ дүүрэгт химийн хортой бодис хадгалж болохгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Харамсалтай нь, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болоод тагнуулын байгууллагынхан ийм ноцтой асуудал байж болохгүй гээд холбогдох шийдвэрийг гаргаад байхад энэ дуулианаас яг хоёр жилийн дараа буюу өнгөрсөн сарын 31-нд дээрх ТББ-ынхан гурван ачааны машинаар химийн бодис тээвэрлэж ирлээ. Тэд Монгол Улсын төрийг үл тоон нийт 220 тонн магнийн ислийг дээрх агуулахад буулгах гэж байна” гэсэн юм. Тэдний өгүүлснээр бригадын генерал Т.Дашдэлэг “Тамбов цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Л.Баярсайхан нар 2011 онд энэ гэрээг нууцаар үзэглэсэн гэнэ.
Ганц дүүрэг байтугай улс үндэстнийг донсолгож мэдэх эл мэдээллийг тодруулахаар энэ салбарт ажидладаг хэд хэдэн хүнтэй ходбогдож зарим мэдээллийг баримтжуулаа. Эх сурвалжуудын өгүүлснээр химийн хорт бодистой холбоотой энэ дуулианд БХЯ төдийгүй ЗХЖШ-ын удирдлагууд холбоотой байж болзошгүй юм байна.
Тухайлбал, “Тамбов цэргийн химичид” ТББ-ьш тэргүүн Л.Баярсайхан нь ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын ойрын хамаатан аж. Иймээс түүнд ахынхаа баруун гар гэгддэг бригадын генерал Т.Дашдэлэгээс энэ зөвшөөрлийг авахад нэг их хүндрэлгүй байсан болов уу гэсэн мэдээллийг эх сурвалжууд өглөө.
Мөн “Тамбов цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Л.Баярсайхан нь 1980-аад оны сүүлээр хойд хөршид Тамбовын цэргийн сургуулийг төгссөн бөгөөд Зэвсэгт хүчний салбарт хэдхэн сар ажилласан гэдгийг онцолж байгаа юм. Тодруулбал, тэрбээр сургуулиа төгсч ирээд Төв аймгийн Алтанбулаг суманд байдаг Химийн цэргийн 119 дүгээр ангид салаан захирагчаар гурван сар ажиллаад халагдсан ажээ.
Армиас халагдсаны дараа ОБЕГ-т ажилд орсон ч мөн л тэнцээгүй арав гаруй жил ажилгүй байснаа саяхнаас БХЯ-нд дээгүүр албанд очсон юм байна. Үүнд тус яамны ажилтнууд гайхширч буйгаа нуугаагүй. Бидэнд олдсон зарим мэдээллээр “Тамбов цэргийн химичид” гэх ТББ-д БХЯ-нд ажшгладаг нөлөө бүхий эрхмүүд хамаардаг бөгөөд Багахангайд химийн хорт бодис хадгалах зөвшөөрлийг авахад тэдний нөлөө их байсан гэдгийг зарим хүн онцолсон.
Хоёрхон сарын өмнө БХЯ болон ЗХЖШ-ын дарга нарыг тойрсон улс дамнасан зэвсгийн наймаатай холбоотой дуулиан дэгдсэн бол дээрх албан тушаалтнууд холбогдсон тэгэх тэгэхдээ улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх химийн хорт бодистой холбоотой бас нэг дуулиан ийн дэгдлээ. Бид дараа дараагийнхаа дугаарт энэ тухай шинэ мэдээллийг уншигчдадаа хүргэх болно.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2013 9:59:46 am )
Ed nariig shorond n hataaval yadag yum be??? Huuli zurchluu gj heden setguulchid bichij ilruuled l bdag nuguu tsagdaa tagnuul n yagad horichihoj boldoggui yum bol
-
Anonymous (April 11, 2013 10:23:12 am )
БОЛЬЁ ОО
-
Anonymous (April 11, 2013 10:43:22 am )
Ашгүй АН ынхан МАН ынхны хийсэн нүглийг уудалж байх шив. Дараа нь МАН ялахаар АН ынхаа юмыг бас хариугаа өавч уудлах байхдаа . Зөв зөв. Барын зодооныг уулнаас харах сайхан байна.
-
Anonymous (April 11, 2013 12:12:15 pm )
unen bol ene novshiig ter tsergiix ni xuuliar buudval yasiim be
4 Comments