antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2013 9 comments

Таамаглалын шүүх-1

нийтлэсэн Admin

imagesХувьсгалын дараа 1937 оноос эхтэй хар дарсанон жилүүд өнгөрсөн.Энэ үед дээрээс өгсөндаалгаврыг гүйцэтгэхээр(дээрээс шүү!!!) НАХ яамны ногоон малгайтнууд лам хуваргуудыг цуглуулж буудан хороохоор явж байлаа. Ингэхэд дээрээс өгсөналах хүний тоо нь хоёроор дутаж, айхдаахонио хариулж байсан хоёр номхон малчныгзамдаа ачиж аваад хороох газраа хүргэн тоо ёсоор нь буудаж байсан түүх бий.Үүнийг их хэлмэгдүүлэлтийн он жилүүд гээд байгаа юм.Даргын талд, түүний гар хөл бологсдын амнаас гарсан хий бүхэн тухайн үед эрдэнэт хүнийг гэмгүй байсан ч буруутан болгох их хүч болж байлаа. Одоо цагт тухайн үеийг буруутган олон мянган энгийн номхон ардыг, эр цэргүүдийг нэхэн цагаатгаж нүгэлээ наминчилж, өршөөл гуйх ажил өрнөж байгаа. Ухаандаа, төр засгийн буруутай үйл ажиллагаа, түүнийг удирдагч ганц хүний гаргасан шийдвэр нийгэмд хэрхэн аймшигтай хар толбо үлдээдгийг монголчууд энэ биеэрээ туулаад ирсэн улс. Энх цаг тогтсон үед ч түүний үр дагавар байсаар байсныгбид мэднэ.Хэн дуртай нь дургүйгээ албан тушаалтанд түрүүлж матна түүний зөв болж хөөрхий бусад нь энх цагийн хэлмэгдүүлэлтэд өртсөөр л байсан үе, Социалист нийгэм.

Ашгүй ардчилалыг хөгжүүлэгч залуус энэ бүхнээс залхахдаа эрс шийнэчлэл хийж бугшсан төрийг буулгаж байсан бас нэгэн түүхтэй орон.Шударгаар өрсөлдөж ялсан нь засаг барьсаар хориод жилийг ардаа хийж. Сайн муугаа нуулгүй ярьж гэмтэйг нь шийтгэн гэмгүйг нь хэлэлцэн суллаж байсаншүүх засаглал шударга, бат сууриар ажиллаж байлаа.Хэдийгээр шүүх засаглал, түүний алба хаагч, Ерөнхий шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тушаалаар томилогдож, өөрчлөгддөг ч одоогоос өмнөх гурван Ерөнхийлөгчийн нүүр шударга байсан учраас тэд ажлаа жинхнээсээ хийдэг байв.Харамсалтай нь сүүлийн дөрвөн жилдшүүх, түүний шүүгчиднам эвсэл болон хуваагдаж, илтээр хөдөлмөрлөх эрхийг нь хаах болсон учраас хэн эзэн байж, хоол чулуудна түүнийг даган биелүүлж үүргээ умартах болсон гээд шууд, шударгаар хэлэхэд буруутах гарц байхгүй.

Нэгэн зүйл.Үүнд хуулийн хэллэг, албаны зарчмыг оруулж нотолбол: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар ном, хуудас 70-д зааснаар “Гэмт үйлдэл” гэдгийг ямагт идвэхитэй хөдөлгөөнөөр ЗААВАЛ ИЛРЭХ гэмт зан үйл” гэж тодорхойлсон байдаг.Өөрөөр хэлбэл гэмт хэргийн үйлдэл нь заавал идвэхитэйбайж гарцаагүй илрэх ёстой. “ИЛРЭХ” гэдэг нь нотлох баримтаар нотлогдоно гэсэн үг.Харин нотлох баримтаар нотлогдоогүй үйлдлийг “Гэмт хэрэг мөн” хэмээн таамаглажогтхон ч болохгүйг Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуульд заачихаж. Тодруулбал “Шүүхийн шийдвэр нь таамаглалд үндэслэж болохгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тус хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гээд тодоос тодорхойтодотгосон. Гэхдээ энэ заалт өнөөдөр хүчинтөгөлдөр үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт энэ хууль үйлчилсэн үү үгүйюу гэдэг бас л сонирхолтой.Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн онц их хэмжээний хохирол учруулсан л гээд байгаа.Гол нь хохирчихсон иргэн, аж, ахуй нэгж нь олдохгүй байгаа нь хачин. Тэр ч бүү хэл Нийслэлийн захирагч байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч асан Н.Болормаа нарыг Н.Энхбаяртай үгсэн нийлж улсаа бараг л дампууруулчихсан юм яриад, “ялтан” хэмээх цолыг харамгүй хайрлах болов.

Гэтэл өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд “шүүхээр иргэн хүнийг буруутай гэдэг нь эцэслэн нотлогдоогүй тохиолдолд “ялтан, буруутан хэмээн нэрийдэх нь хуулиар хориотой” гээд заачихсан байгаа. Захын хэн ч хэлнэ.Одоог хэр нь Ц.Батбаяр, Н.Болормаа нарыг шүүх хурал болоогүй.Харин тэднийг буруутан гээд байгаа хүмүүс нь хэн бэ.

Нэгэн зүйл. Одоо харин хохирол учруулсан тухайд:Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан байвал гэмт хэрэг нь ТӨГС БҮРДЭЛ болсонд тооцогддог. Хохирол хохиролдоо материаллаг хохирол. Гэмт хэрэг нь үйлдэгдсэн бол төгс бүрдэл баймааж сая гэмт хэрэгт тооцогдоно гэдэг зарчим нэн чухал билээ.

Эс тэгвээс бодитой хохирол учраагүй байхад үйлдлийн бус санаа бодлыг гэмт хэрэгт тооцож, хэн нэгнийг үзэл бодлынх нь төлөө гэм буруутай болгох, энэ нь мөн нотлох баримтанд тулгуурлаж биш, харин ТААМАГЛАЛААР, хүчээр ял тулгах зэргээр гэм зэмгүй хүмүүсийг хавтгайруулан яллах балмад ажиллагаа болж хувирна. Үнэхээр гэмт хэрэг мөн бол бодитой хохирол учирсан үйлдэл байх ёстой.Энэ тухай “МУ-ын Эрүүгийн хуулийн тайлбар” хэмээх номонд: “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулснаар бүрдэл төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг мөн”(хууд.617)гэжээ. Харин хохирол учраагүй бол төгс бус бүрдэл буюухохироох үйлдэл болоогүй гэсэн үг. Төгс бус бүрдэлтэй бол гэмт хэрэг гэж тооцогдохгүй. Тэгвэл “гэмт хэрэг байхгүй бол ял байхгүй, ял байхгүй бол гэмт хэрэг байхгүй” гэсэн зарчим үйлчилнэ.

Бүр ойлгуулахын тулд энгийнээр хүүрнэвэл,Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүхдээ ямар ч гарцаагүй байдалд хийх нотолгоо гаргаж үзүүлээгүй. Зүгээр л Н.Энхбаяр нь“албан тушаалын байдлаа буюу “нэр хүнд, нөлөө”-гөө ашиглаж, бараг зүгээр сууж байгаагаараа нөлөө үзүүлэн, бусдаар “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины талаар шийдвэр гаргуулсан гэж үзэв.

Тэгвэл нэгд, үйлдэл илрэх ёстой гэсэн зарчмын дагуу бусдаар шийдвэр гаргуулсныг тодорхой нотлох баримтаар шийдвэрлэх ёстой. Хоёрт, хэн нэгэн хүн бусдын гаргасан шийдвэрийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй бөгөөд Эрүүгийн хуульдбусдын гаргасан шийдвэрийн төлөө огт өөр хүнд хариуцлага хүлээлгэх тухай зүйл, заалт огтоос байдаггүй. Харин ч хүн зөвхөн өөрийнхөө үйлдлийн төлөө өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн хатуу зарчим суусан байдаг нь Эрүүгийн хуулийн 8.2-т бичжээ. Нэмэлт мэдээлэл өгөхөд“урвуулан ашиглах” гэдэг үг нь “Авлигын эсрэг хууль”-д ч“Тухайн албан тушаалтан албан тушаалын байдлаа биш, чухамхүү албаны эрх мэдлээ ашиглаж, шийдвэр гаргаж, тэр нь гэмт хэргийн шинжтэй бол хариуцлага хүлээнэ” хэмээн тайлбарлагдсан билээ.

Тэгэхээр гол асуудал. Монгол Улсын Шүүх, түүний шүүгчидН.Энхбаярын хэрэг дээр хуульд заасан тайлбарын дагуу, зүйл заалтаа баримталж ажиллавал уу эсвэл ДЭЭРЭЭС ӨГСӨН даалгаварын дагуу гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэн“хороов уу”.

Түүнийг шүүх анхан шатны ажиллагаа нийтийн өмнө ил явагдсан. Энэ үед улсын прокуроорууд ч тэр, шүүгчид ч тэр хөдлөшгүй нотолгоо дэлгэж гарцаагүй нөхцлөөр баримтжуулсан материал гаргаагүйг бүгд мэднэ. Зүгээр л “Н.Энхбаяр нь бусадтай бүлэглэнулсад их хэмжээний хохирол учруулсан” гэдэг үгийг хэдэнтэй давтсан.Одоо ч түүнийг ялтан болгоод байгаа “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлыг ийм замаар, энэ хүнтэй хуувилдаад, ийм шийдвэр гарган хувьдаа завшсан гэдэг нотолгоог гаргаж дийлсэнгүй. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шигэрхэм шүүгч, прокуроорууд мааньтаамаг дэвшүүлэн ярьсаар дээрээс өгсөн даалгавараа онц биелүүлэхийн тулд төлөвлөсөн ялаа оноосон.

Хэрэв өнөөдөр Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашиглаад, бусадтай бүлэглэн тушаал шийдвэр гаргасан нь үнэн бол “Улаанбаатар таймс” сонины байрТВ-5 телевийзийн сэтгүүлч Д.Дагиймаагийн бүрэн мэдэлд, “Өргөө” зочид буудал Нийслэлийн өмчид харьяалагдаж байгаагийн учир юунд вэ.

Үргэлжлэл бий

Х.Буян

Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (April 10, 2013 1:21:29 pm )

    АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ. АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ГЭЖ ЗҮГЭЭР БАЙЖ БАЙХАД НЬ НЭРЛЭЭГҮЙ ШҮҮ.

  • Anonymous (April 10, 2013 1:33:31 pm )

    ter avilgalaar ni shuusen bol bolj bna gej heleh bailaa. tegehed enkhbayariig yamarch hamaagui yumand hucheer yal ogson ni sonin baigaa yum

  • Anonymous (April 10, 2013 5:20:18 pm )

    Энхбаярыг авилгач гэдгийг шүүхээр тогтоогоогүй байхад түүнийг авилгалын загалмайлсан “Эцэг” гэж цоллох нь буруу. Энэ нь хүн гүтгэсэн хэрэг болно. Тэртэй тэргүй энэ дэлхий дээр төгс нийгэм хаач байхгүй. Монгол улсыг Энхбаяр зөвхөн муу муухай болгосон гэвэл өрөөсгөл ойлголт. Шилжилтийн үед бид заавал ийм замаар явах л болно. Бусад орон ч адилхан явсан. Сул дорой хүмүүс бурууг зөвхөн бусдаас хайдаг гэсэн үг байдаг.

  • Anonymous (April 10, 2013 8:43:01 pm )

    Enhbayariig baihad ni yalalsan yum bna l daa. Hutsbaa chi

  • Anonymous (April 11, 2013 8:54:27 am )

    тиймээ гэм буруутайг нь тогтоож чадаагүй шүүдээ

  • Anonymous (April 11, 2013 10:50:32 am )

    соц нийгэмд бишээ хүв яаг одоо хэлмэгдүүлэлт яваад байна

  • Anonymous (April 11, 2013 11:03:39 am )

    харин ард түмэн тэнэг биш, энхбаяр ч ганцаараа хэлмэгдээд байгаа юм биш, ажил хийсэн хүнээс өө эрээд байвал олдоно. Харин ажил хийгээгүй хошуугаа худалдаад байгаа хүмүүст арга хэмжээ авах цаг болсон байна. Юу ч хийгээгүй байж зүгээр хөдөлмөрлөөд явж байгаа хүмүүсийг матаад, тэр матаасаар нь хуулийн байгууллага хүнийг хэлмэгдүүлээд байхад яаж энэ улс орон чинэ хөгжих юм. Хэлэлцэж байгаа хуулиндаа худал мэдээлэл өгсөн, мэдээлэл нь батлагдаагүй байхад хүнийг хорьж цагдсан, нэр төрийг нь гутаасан бол матсан хүнийг нь ч шалгасан цагдааг нь ч, шийдвэр гаргасан хуулийн албан хаагчдыг нь хариуцлага хүлээлгэдэг заалтыг нэн даруй оруул

  • Anonymous (April 11, 2013 1:31:36 pm )

    Энэ анархистуудын төр барьж байгаа цагт монголд шудрага ёсны талаар яриад ч. нэмэр алга.Ард түмнийхээ шудрага дуу хоолойг боомилох аргаа олж ядахдаа сайтуудын сэтгэгдлийг үг үсгээр нь эрэмдэг зэрэмдэг болгоод хаячихсан. намын харъяаллаар олон ч хүнийг ажилгүй болгож, зөвхөн өөрсдийг нь даган баясдаг, хувааж иддэг хүмүүсээр өөрсдийгөө тойрон хүрээлүүлсэн.Ерөнхийлөгч нь гэж хэрэгжүүлдэг бүтээдэг бол мөн ч сайхан юм ярина. Алтан гургалдайн дуугаар ард түмнээ хошгируулж байгаад дахиад сонгогдох санаатай. Өөртэй нь зэрэгцэн өрсөлдөх нэгнийг заваан аргаар замаасаа зайлуулна.АН бол аавын хүүхдүүдийг алагчилсан, анархист үзэлтэнгүүдийн нам.

  • Anonymous (April 12, 2013 10:31:39 am )

    Элбэгдорж их ардчилал ярьдаг. Гэтэл тэр ямар “ардчилагч” үзэлтэй хүмүүсийг бэлдчихэв. Үндсэн хуулинд хүнийг гэм бурууг нь нотлож байж “хүнийг гэм буруутай гэж үзнэ гэсэн” зарчимыг эддгээр сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ойлгодоггүй юм уу? Аль эсвэл эдгээр хүмүүс “Үндсэн хууль”-аа уншаагүй хүмүүс байгаа даа. Тэр шүүх хурал дээр гэм бурууг нь нотлоогүй, харин тулгаж хүлээлгэж байгааг эдгээр хүмүүс хараачгүй, үзээчгүй байгаа. Аль эсвэл үзсэн ч “хөнгөн хийсвэр” үзэж өөрийн итгэл үнэмшлээр дүгнэлт хийгээгүй хүмүүс л байгаа. Ийм л хүмүүс хүнийг “үхэж далд ор” гэх мэт муу үгээр харааж байгаа юм. Адрчиллын зарчмаа ойлгохгүй хүмүүсийг юу гэж хэлх болж байна.

antalya rent a car