antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 10, 2013 24 comments

С.Баярцогтоос асуух 23 асуулт

нийтлэсэн Admin

ggggg

Анх 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдсноос хойш тасралтгүй  23 жил монголчуудад яаж амьдрахыг зааж өгч байгаа С.Баярцогтоос асуух  23 асуулт.

1.Та улсын их хурлын дарга  З.Энхболдод,  гадаадын хэвлэл мэдээлэлд өөрөө хэлсэнчлэн, огцрох өргөдлөө тавьсан уу?

2.Төрийн эрх барьж байгаа АН дарга Н.Алтанхуягт намын нэр хүндийг олон түмний дунд ноцтой унагааж, найдварыг алдуулсан тул. Намаас хөөж өгөөч гэсэн   хүсэлтээ хэзээ бичгээр тавьсан бэ?

3.Тань шиг ингэж төрийн дээд  байгууллагад  тасралтгүй таван удаа сонгогдсон гишүүн өдрийн од мэт цөөхөн.  2008 оноос хойш парламентад суух УИХ гишүүний хувьд  АТГ-т зургаан  удаа, 2008 болон 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо Сонгуулийн ерөнхий хороонд  хоёр удаа.  Нийт дунгээр 8 удаа хөрөнгө орлогын мэдүүлгээ  өгсөн туршлагатай нэгэн байж. Одоо болтол яаж бөглөхөө мэдээгүй гэж хачин тайлбар хэлсэнийг,  монголчуудыг санаатайгаар хуурах гэж оролдсон гэж ойлгож болох уу?

4.Та хэвлэлийн бага хурал дээр  4 найзтайгаа хамт компани байгуулж,  1 сая доллар нууц дансандаа байршуулсан гэсэн. Ингэж өөрийн тань мэдлийн дансанд мөнгөө итгэн хийж,   хөрөнгийн зах зээлд арилжаа хийн,  хамтран баяжих гэж байсан тэр үнэнч найзуудаа нэр устай нь нэрлэнэ үү?

5  Сэлэнгэ аймгийн нийт  сонгогчдоос  саналыг аван, тэдний  хүсэл мөрөөдлийн төлөөлөн  биелүүлнэ   гэж  та энэ өндөр суудалд зүтгэн гарсан. Гэтэл Сэлэнгийн ард түмний итгэл үнэмшлээр нь  тоглож  урмыг  хугалан,  нууц компанидаа далдуур мөнгө хурааж байсан минь илэрсэн тул, намайг хэзээ эргүүлж  татах гэж байна?  Үүсээд байгаа гэнэтийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрхэм суудлаас чөлөөлөх асуудлыг  нааштайгаар хурдан шийдэж өгнө үү…гэсэн  хүсэлтээ гаргасан уу?

6.УИХ-ын Ёс зүйн хороонд, парламентийн гишүүний өндөр нэр төрийг унагасан тул  дээр дурдсан хүсэлтүүдээс гадна,  шийтгэл давхардуулалгүй арга хэмжээ авч өгөх талаар мөн хүсэлтээ дамжуулсан  уу?

7.Та дээрх  өргөдлүүд  шийдэгдэхээс өмнө, АТГ-т өөрийн санаачлагаар шалгуулах албан ёсны өргөдөл өгсөн үү?

8.Монгол улсын ерөнхийлөгч, шудрага үнэний дуу хоолой  гэнэт болсон Ц.Элбэгдоржид,  УИХ гишүүнээс татгалзах өргөдлийнхөө хуулбарыг өргөн барьж уучлалт гуйсан уу?

9.Хэрэв та УИХ дэд дарга биш байсан  бол,  ямар хариуцлага хүлээх байсан бэ, ямар шийтгэл таны хувьд шударга үнэнд нийцэх талаар бодлоо хуваалцана уу?

10.Олон жил үерхсэн, үнэнч дотны хань нөхөр  Ч.Сайханбилэг найзаасаа энэ асуудлаа нууж байсан уу,  улс төрч хүний хувьд энэ ёс суртахууны ёроол болсон ноцтой алдаагаа,  дэлхий дахинд илэрсний дараа түүнтэй зөвлөж ярилцсан уу?

11.Та 2008 оны 5 сард Виржиний аралд дахь нууц компаниа байгуулан бүртгүүлжээ. Энэ нь 2008 оны 2-р сард батлуулсан “Татварийн Өршөөлийн тухай” хуультай ямар нэг байдлаар холбоотой гэсэн сэрдлэг төрүүлж байна.  Энэ талаар үнэн бодитой тайлбарыг өгнө үү.

12.Щвейцарийн банкинд хадгалуулж байсан 1 сая доллараа  юунд зарцуулсан тухай дансны тайлан баримтын хэзээ  ил болгох вэ?

13.ОТ гэрээг батлалцсан С.Баяр, Д.Зоригт, Л.Гансүх нартай хамтран ажилладгийн хувьд, нөхөр ёсоор надтай ижил ийм  данс нээгээч…гэж  зөвлөлгөө өгч байсан уу. Өгсөн бол тэд яаж хүлээж авсан бэ?

14.Гадаадын аль нэгэн халуун орны арал далайн эрэг дээр, болон том хотуудад,  худалдаж авсан эсвэл  бэлгэнд авсан үл хөдлөх хөрөнгө бий юу, байгаа бол хаягийн хэлж зургийг нь бидэнд  үзүүлж сонирхуулна уу?

15.Гадаадын банкны төлөөлөгчид Монголд ирж, гадаадад таныг хувийн хөрөнгөө оруулахыг урин ятгасан  гэж хэлжээ.  Хэзээ, хаана,  хэнтэй  уулзсан болон уулзалтынхаа ярилцлагын протоколыг бидэнд танилцуулна уу.

16.Та Нью Иорк хотын хөрөнгийн бирж дээр болсон  Айвенхое майнц  компани IPО хийх ёслолийн үед,  алх цохих рекламанд тоглосны төлөө ямар хэмжээний  хөлс, шагнал авсан бэ,  уг орлогоосоо  улсын төсөвт татвар төлсөн үү?

17.Таныг илчилсэн “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага”(ICIJ)  2013 оны турш 2,5 сая баримт материалуудаа  нийтлүүлэн гаргана гэсэн. Таны нэр дахин гарч Монгол улсад итгэх олон улсын  байдал улам хүндрэх бий гэж бид болгоомжилж байна. Монголчууд алдаа гаргасан хүүгээ  уйчлах сэтгэлтэй өгөөмөр ард түмэн. Хэрэв та ОТ  гэрээний дараа ямар нэгэн газар дахиж мөнгө нууцаар хадгалуулсан бол яаг хаана, хэдэн зуун сая долларыг  байршуулснаа  одоо зарлана уу?

18.Таньтай яг ижил нууц  данс нээн баригдсан,  Францын  сангийн сайд Жероме Кахузакын жишээг  сонсоод адил даган огцрох бодол  төрсөнгүй юү?

19.Та он гарсаар Америк, Канад руу  маш олон удаа төсвийн мөнгөөр бизнес ангилал ашиглан нисэн очихдоо юу хийж,  ямар ажил амжуулсан бэ.  Тэнд шинэ данснууд бас л мэдлэг дутуугаасаа болж дахин нээсэн байхвий гэж бид түгшиж байна, энэ талаар тодруулж өгнө үү?

20.Өнгөрсөн сонгуулын өмнө хууль зөрчин тараасан БНСУ-д тусгайлан захиалж хийлгэсэн                          40 мянган ширхэг, нэг бүр нь 35 долларын үнэтэй 1 кг 180 грамм жинтэй  гуулин бурханы үнэ болох 1 сая 400 мянган долларыг.   Хаанаас, ямар данснаас энэ их төлбөрийг хийж  захиалгаа өгсөн бэ. Энэ оруулж ирсэн олон мянган гадны бурханы, гаалийн татвар төлсөн баримтыг түмэн олондоо үзүүлнэ үү?

21.Та Виржиний аралд дахь нууц компани  байгуулах хүснэгтээ, өөрийн гараар бөглөхдөө, тусгаар тогтносон  Монгол улсыг Хятадын муж болгон  ноцтой, байж боломгүй алдаа гарган бичиж байхад,  банкны ажилтан танд андуурлаа зас гэж сануулсангүй юу. Эсвэл ингэж бичих нь зориуд үйлдсэн  таны  хүсэл мөрөөдөл байв  уу?

22.Та бүтэн сайн өдрийн өглөө 4 сарын  7нд, бусдаас нуугдан  байж ВИП танхимаар үйлчлүүлэн дахин бизнес ангиллын суудалд тухлан,  Германы Берлин хотыг зорьжээ. Яагаад гэнэт УИХ-ын ажлаа таслаад,  хурдан  явах  ямар ажил гарсан бэ. Таны ажил амьдрал,  ирээдүй тань шийдэгдэж байгаа энэ чухал мөчид. Ингэж гэнэт зугатаан явж байгаа мэт одсон нь  дахиж ирэхгүйгээр үүрд алга болчихвий, эсвэл  элдэв буруу үйлдэл дахин хийчихвий  гэж санаа зовж байна. Та хэзээ буцаж ирэх вэ?

23.Энэ үйлдсэн нүглээ нимгэлэхийн тулд тантай адил нууц компани, данстай хэдэн улс төрчдийг нэрлэж чадах вэ?

Таны ачаар дэлхийн бүх гол  мэдээллийн хэрэгслүүдээр,  Монгол улсын парламентын дарга нууц мөнгөтэй байжээ гэж өнөө хүртэл намдахгүй цуурайтаж байна. Ингэж байгаа нь монгол хүн бүрийг ертөнцийн өмнө шившигтэй байдалд оруулан ичээж байгаа билээ. Түүнчлэн олон улсын өмнө, эх орны нэр хүндийг удаан хугацаанд ноцтой сэвтүүллээ. Доромжлогдон,  тэсрэхэд бэлэн байгаа түмэн олон  бидэнд, долоо хоногийн дотор  хариу өгнө үү.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын оршин суугч С.Зоригт


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Anonymous (April 10, 2013 10:19:36 am )

    LUIWARCHIN SHOROND NI HATAA

  • Anonymous (April 10, 2013 1:04:37 pm )

    jinhen muuhai etgeed de, mongolchuudin muhar susetgeig ovjin ashiglan burhan ugch songulid yalna

  • Anonymous (April 10, 2013 2:26:58 pm )

    23 àñóóëò ÿã çºâ áàéíà.Íààäàõ ÷èíü áèäíèéã Òºâä ëàì íàð øèã ººðèé㺺 çóëûí ãîë áîëãîæ áàéñàí ÷ õàðèí íýã ¿íýí òîîõã¿é þì áàéõ àà.Ýëáýãäîðæ ÷èíü Ãåðìàíààñ î÷îîä Õóðö ãýã÷èéã àâààä èðñýí ãýý áèç äýý.Áîäâîë òýíä áàñ ýäãýýð õ¿ì¿¿ñèéí äàíñ,õºðºí㺠áàéäàã áèç.Ò¿¿íýýñ õóëãàé÷ íîõîé øèã çóãòààõ ÿìàð õýðýã áàéõ áèëýý.

  • Anonymous (April 10, 2013 4:58:34 pm )

    Zarim asuultyg Bayarcogtoos uur neleed olon uls turchded tavij boloh um baina!!

  • Anonymous (April 10, 2013 5:09:22 pm )

    hediigeer bayrtsogt iim asuudald orson ch gesen selenge aimagiin songogchid bayrtsogtiig alban tushaalaas in buulgahgvi hervee daraagiin songuulid dahiad ner devshihed dahiad l selengees songogdoh magdlal ondor yagaad gevel selengiig gants hogjvvlelj bgaa hvn ym chin

  • Anonymous (April 10, 2013 6:15:32 pm )

    odoo ogtsorsonon deerdee aygvi bol bi tegeegvi geed tsyg dans neesen noxdrvvgee byxna daa xarj l bgaarai da AN MAN Lyibarchdaas salax bolsoon 1600 euro swiss bankind xadgalj xaragdaachee bid teneg bish sh vv

  • Anonymous (April 10, 2013 10:23:30 pm )

    Naadah chin yuch bish ee dahiad olon Hun uunii araas garnaa

  • Anonymous (April 11, 2013 12:14:04 pm )

    busad uls humuusee baraiad baitsaagaad ehelsen sh de getel shudarga Elbegdorj Temuujin 2 ATG ni haachivaa Naymdorj iim heregt orootsoldson bol Temuujin yaj baigaa bol Enhbayariin araas ali hediin hiisen de iim baidaltai ajillaj bna da AN bid odoo huurtaahgui ee erunhiilugchee shudarga geed baugaa shuu

  • Anonymous (April 11, 2013 3:20:41 pm )

    junxen lyivarchud ul garch ex ornoosoo yrvagchiduig gadagsh gargaxgui shalgax tsag bolson bna hvn helmegdvvlsen u goruig odoo anuixan oorsdoo amsah bj dee

  • Anonymous (April 11, 2013 3:40:05 pm )

    ihenh saituud Bayartsogtiin talaar tag bolloo . haaltiin geree baiguulaa yu. tanai saitad bayarlalaa

  • Anonymous (April 11, 2013 5:01:13 pm )

    Bayarlalaa SHUURHAI.MN shudraga chuluuu shig hudluhgui tuushtai baigad hundel turj baina

  • Anonymous (April 12, 2013 3:01:58 pm )

    naad erliiz chin aimaar yumaa

  • Anonymous (April 12, 2013 4:35:39 pm )

    ene ichihgui yaj amid yavj bna…mongolchuudaa gudamjind garyaa, ene novshig zailulaya, udirdan zohion baiguulah uls turiin huchin baina uu

  • Anonymous (April 12, 2013 5:23:25 pm )

    хятадын харьяат гэдгээ улайм цайм бичиж буй ийм улсыг толгой дээрээ залсан бид зовхи нь өөдөө чингис удамтай тэнгэрлэг гаралтай гэгддэг ард түмэн мөн үү эсвэл

  • Anonymous (April 12, 2013 7:04:39 pm )

    zvger olon tumenii nuden deer tsazaar awuul taarna

  • Anonymous (April 13, 2013 9:53:47 am )

    ner hugarahaar yas hugar gedegdee bayartsogtoo. Muu amid yavahaar sain uh ch gej ug baidag. Yu gej bodoj baina.

  • Anonymous (April 13, 2013 9:56:25 am )

    ta heden sait burt 2 saya togrog ogson geh yaria gaduur baina. Niit heden saitad ogson be geed asuult taviya.

  • Anonymous (April 13, 2013 1:35:30 pm )

    Баярцогт худалч нэгэн гэдгээ баталсан. Одоо бүр ил цагаандаа гарч хаашаа явж байгаагаа хүртэл худал донгоддог үүнийг нь өмнөх өмөөрөх хүмүүс бэлэн байх юм. Швейцарийн банкин дахь нууц данс нь илрэнгүүт Берлин дэх өөр бусад дансаа цэгцлэхээр явсан ч байж болох . Үнэндээ бол ганхан оронд биш өөр өөр оронд олон данс ч гарч ирэхгүй гэх баталгаа үнэндээ байхгүй юм. Ер нь Баярцогт нас залуугаасаа Монголын улс төрд шургалж хашиж үзээгүй албан тушаал гэж байхгүй болсон. Тэгсэн хэрнээ худалч шударга бус нөхөр гэдгийг ард түмэн одоо л мэдэж байна. Түүний төрд суусан хугацаа нь 20 гаран жил болчихжээ. Энэ хугацаанд хамгийн их гадаадад явдаг хамгийн олон алба хашсан гээд хамгийн хамгийнаар хамгийн олон дараалалд орох хүн бол Баярцогт юм. Улс төрийн хувьд ч тэр аль ч намд хувилбартай үүгээр дамжуулан зөвхөн гэр бүлээ бодож ирсэн увайгүй үйлдлээ олон улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан зэргээс нь үзвэл эх орноо худалдах бол юу ч биш үйлдэл гэдгийг нь нотолсон хэрэг биш үү? Тэр ч бүү хэл Швейцарийн банкин дахь дансных нь нэршил “Bayartsogt Ulaanbaatar China” гэсэн бичиглэлтэй байсан нь олны зэвүүцлийг төрүүлсэн байгаа юм. Гадаадын сонинд бичсэнээр Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байхдаа олон улсын уулзалт хэлэлцээрт оролцож эх орондоо гадаадын уул уурхайн хөрөнгө оруулагчдыг татахад идэвхитэй ажилладаг Оюутолгойн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийг Монголд авчрахын тулд 2011 онд Татварын тухай хууль болон бас хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хичээж байсан юм гэхчлэн бичсэн. Ардчилсан нам 2000 онд ялагдал хүлээж гудамжинд гарах үед тэрбээр АНУ-д сурахаар одогсдын нэг болж байлаа. Өнөөдрийн Монголын улс төр нам дамнасан бүлэглэл олигархиудын гарт ороход гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь мөн л Баярцогт. Үүнийхээ хүчинд тэрбээр аль ч засгийн үед сайдын суудалгүй хоцорч байсан түүх байхгүй нэгэн. Өнөөдөр Швейцарийн банкинд хадгалуулсан нэг сая долларын хэрэг илрэнгүүт тэрбээр бас л гадаад явжээ. Одоо хаана байгуулсан ямар нууц компанийхаа бичиг баримт дансыг цэгцлэхээр явсаныг бүү мэд. Шударга байхыг уриалж ард түмнээ алагчлахгүйгээ андгайлдаг Элбэгдорж өнөөдөр хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлж Швейцарийн банкинд нууц данс нээж гарал нь үл мэдэгдэх мөнгө нуусан Баярцогтдоо ямар ч хариуцлага хүлээлгэхгүй байгааг ард түмэн харж байна. Цаашлаад үүнээс үүдэлтэй авлигын хэрэг ч дэлгэгдэж болох юм.

  • Anonymous (April 14, 2013 12:06:50 am )

    ядарсан ард түмнээрээ мөн муухай тоглох юмаа гадаадад гараад ч яах билээ ах дүү төрөл садангаараа явж чадахгүйгээс хойш тэд хараалаа идэж дуусна биздээ хөөрхийдөө бардам зан шалдан гуя байснаа одоо ухаарч байгаа боловуу АН ерөнхийлөгч яагаад дуграхгүй байнаа өөр нам байсан бол шүдээ зуугаад л үүрэнд нь оруулах байсан боловуу

  • Anonymous (April 14, 2013 1:01:48 pm )

    huurhii duu jaahan hvvhed yuch medehgvi yum uih-d orj baisan. hugshin burhinuudaas sainiig ni surahaar muug ni garamgai surch dee. odoo yana daa.iim hvniig an- yadgiig ard tvmen harah l vldej dee.

  • Anonymous (April 15, 2013 4:04:22 am )

    mongoliin ard tumnii omno ih nugel hiilee dee. uhsen hoino chin hurtel haraaj tamlah baih daa. Tand bas ur huuhed bii shuu dee hoorhii.

  • Anonymous (April 15, 2013 12:05:48 pm )

    mongolchuudaa!!!!! iim ard tvmnee doord vzej, basamjlan doromjilson. deedsiig chuluu shiden aldag huil batluulii gudamd hvlcheed hiisen hergiin urd ni zvvlgeed yag ertnii euro shig

  • Anonymous (April 15, 2013 2:10:37 pm )

    Н,ЭНХБАЯР ЭНЭ 2-ЫН БИЗНЕС НЭГ БАЙСНЫГ ОЛОН ХҮН МЭДНЭ ДЭЭ

  • Anonymous (April 18, 2013 3:16:26 pm )

    Man namiinhan bitgii huts

antalya rent a car