antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 9, 2013 19 comments

Ж.Энхбаяр: Х.Тэмүүжинг огцруулах яриа АН-ын дотроос гараад байна уу гэж бодсон

нийтлэсэн Admin

1_1365469443УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Ярилцах танхим”-даа урьж, Ерөнхий сай­дыг огцруулах асуудал болон Засгийн газрын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

 

-Ардын намынхан чуулганы нээлтийн үеэр хурал хаяж гарснаараа нийгэмд муухай харагдчихав уу даа. Учир нь Ерөнхийлөгчийн үгийг сонсох тэвчээргүй, өөрсдийгөө мэдээд гар­лаа гэх мэтчилэн олон шүүмжлэлд өртөж байна шүү дээ?

-Монголын парламентын түүхэнд сүүлийн 20 жил үзэгдээгүй зүйл боллоо л доо. Бид Ерөнхийлөгчийнхөө үгийг маш сайн, анхааралтай сонссон. Хэд хэдэн зүйл дээр эмзэг асуудал байв уу даа. Өөрөөр хэлбэл манай хүн зарим асуудлаар хэт улстөржсөн, амьдралаас өөр зүйл ярьж байсан.

-Тухайлбал?

-Хууль, шүүхийн сал­барын асуудалд нэлээд ач холбогдол өгсөн. “Нийгэм эмх цэгцэндээ орж байна.

 

Хуулийг хэрэгсдэггүй хүний амийг тоодоггүй ёрын бодлого Монгол даяар саяхан болтол ноёрхож байлаа” гэж хэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хоёр удаа, Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэр­гүүний ажлыг дөрвөн жил хийсэн хүний хувьд өнгөрсөн 20 жилийн ололт, амжилт, алдаа оноо энэ хүнтэй салшгүй холбоотой. Статистикийн газраас гэмт хэргийн тоо ноднингийн мөн үеэс 86 хувь нэмэгдлээ, гэмт хэргийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 200 давлаа гэж мэдээлсэн. Өмнө нь хэзээ ийм байсан юм бэ. Монгол Улсын түүхэнд тохиолдож байгаагүй үзүүлэлт гарч ирж байгаа нь энэ. “Төрийн албыг үнэлдэг, түүнийг эд бах болгодог цаг эцэс боллоо” гэх юм. Харин ч өнөөдөр эсрэгээрээ төрийн мэргэшсэн албан хаагчийг хомроголон халаад төрийн албаны мэргэжлийн дадлага, чадваргүй хүмүүс яам, Тамгын газар, төрийн албанд шургалж байгааг бид мэднэ. Уул уурхайн яаманд нэг ч мэргэжлийн хүн байхгүйгээс болж Монгол Улсын эдийн засгийг авч явсан том хөдөлгүүр унтарлаа. Үүнийг дахин асаахад асар их хүч хөдөлмөр орно. “Албан тушаалтай, танилтай хэн ч бай хууль зөрчсөн бол хууль араас нь очно” гэсэн байгаа юм. Ёстой зөв үг. Гэхдээ очиж байна уу гэдгийг бид одоо харна. Ерөнхийлөгч “Нэг ангид 70, 80-аараа чихэлдэн сууж байгаа сурагчдаа яах вэ, цэцэрлэггүй гэртээ цоожлуулж айлд айж, бүлтэгнэж буй хүүхдүүдээ яах вэ” гэсэн. Харин өнөөдөр их хааныхаа нэрээр нэрлэсэн бондоос бид 100 цэцэрлэгийг алдчихаад сууж байна. Өдөрт нэг цэцэрлэгийн мөнгийг өгч байгаа. Дэлхийд гайхагдаж байсан Монголын эдийн засгийн өсөлтийг бид алдчихлаа. Монголд итгэсэн гадныхны хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо. Үүнээс дотоодын хөрөнгө оруулагчид хүнд байдалд орсон. Манай хүн “Эдийн засгийн хөгжил нэгхэн жилийн настай байсан юм гэж үү” гэсэн нь үнэн үг. Түүнчлэн Ерөнхийлөгч Ерөнхий сайд болон Засгийн газарт хандаж үг хэлсэн байгаа. “Бодлого тодорхойлоход оролцож байгаа алба хаагчид хариуцлагатай байх ёстой. Улсын хөгжилд нэг хадаас ч нэмэрлэж үзээгүй хүн улстөрч дунд олон бий. Тэгсэн атлаа ард түмнийхээ амьдрах байшингийн суурийг уг үйлдлээрээ дэлбэлж явдаг. Хайр зарладаг ард түмэндээ гай тарьж байдаг” гэж. Улаанбаатарт явагдаж байсан 160 гаруй барилгын төслүүд зогссон. Үүнээс болж арилжааны банкууд, иргэд эрсдэлд орж байна.

-Монгол Улсын Ерөн­хийлөгчийн хэлсэн үг удахгүй болох Ерөнхийлөгчийн сон­гуулийг угтсан явдал боллоо гэж байгаатай та санал нийлэх үү?

-Тэгэлгүй яах вэ. Ерөн­хийлөгчийн сонгуультай холбоотой. Ардчилсан намын нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдөнө. Гэхдээ одоо шүүмжилдэг цаг дууссан. Ерөнхийлөгчөөс хариуцлага хүлээ-дэг цаг ирсэн.

-Таны хувьд энэ хүн өнгөрсөн хугацаанд хэр ажилласан бэ?

-Ц.Элбэгдорж гэдэг хүн сүүлийн 20 жилийн улс төрд өөрийн хийсэн ажил, хэлэх үгтэй түүхэн хүн. Үүнийг үгүйсгэж болохгүй. Өнгөрсөн 20 жилийн алдаа, оноо, ололт амжилтыг энэ хүн хуваалцах учиртай. Төрийн тэргүүний ажлаа сайн хийсэн үү гэдгийг нь одоо дүгнэнэ. Ингэхдээ бид ардчилсан сонгуулиар дүгнэх юм. Санаа зовж байгаа нэг зүйл нь ард түмний саналыг гараар тоолдог болбол туйлаас сайн. Түүнээс биш хар хайрцагаар санал явбал хэцүү. Нийгэм даяараа үүнд итгэл алдарсан байгаа.

-Ардын намынхан Ерөнхий сайдыг огцруулах асуудалд хэтэрхий түргэн хандчихсан юм биш биз. Засгийн газар байгуулагдаад тийм ч их хугацаа өнгөрөөгүй шүү дээ?

-Харин ч оройтлоо. Үүнийг Монголд орж ирсэн эдийн засгийн хөрөнгө оруулалт 60 хувиар уналаа гэдэг ганц өгүүлбэрээр тайлбарлана. Төрийн тэргүүн ингэж хэлсэн. Эрхбиш судалгаатай хэлж байгаа байх. Мөн В.Путин, Ши ЖинПин хоёрын уулзах надад хамаагүй гэж хэлж байгаагийнх нь төлөө хангалттай огцруулна. Хятад, Оросын Төрийн тэргүүний уулзалт Н.Алтанхуягт хамаагүй байж болно. Харин Монгол Улсад хамаатай шүү дээ. Ялангуяа өргөн уудам нутагтай, хоёр том гүрний дунд оршиж байгаа цөөн хүн амтай манай улсын хувьд хоёр хөршийн бодлого Монгол Улсын гадаад бодлогын гол чиглэл байдаг. Ийм харалган үг хэлж байгаа, хүнд нөхцөл байдлыг сайн сайхан байна гэж дүгнэх нь хэр зөв бэ. Түүнчлэн Монголын төрийг чадавхигүй болгож, мэргэшсэн төрийн албан хаагчийг мянгаар нь халж, эдийн засгийг унагааж, нийгмийг хагаралдуулсны төлөө энэ хүнийг огцруулах шалтгаан хангалттай бий.

-Танай намыг МАХН-ынхан дэмжиж чуулганы танхимыг орхин гарсан нь Ардын нам, МАХН нэгдэх нь гэсэн яриаг баталгаажуулж байгаа юм биш үү?

-Зүй ёсны зүйл л боллоо. Эрх баригчдын алдаатай бодлогыг УИХ дахь цөөнх болон улс төрийн намуудын төлөөлөл тавихаас өөр аргагүй. Монгол цөөхүүлээ шүү дээ. Бид босохдоо амархан. Тиймээс эдийн засгаа босгоод ирнэ. Нөгөөтэйгүүр унахдаа бүр ч амархан. Улс төрийн нэг л харалган шийдлээс болж эдийн засгийнхаа 10 жилийн ололт, амжилтыг үгүйсгэж байна. Үүнийг нийгэм мэдрээд эхэлчихлээ. Тэр мэдрэмжээ л илэрхийлж буй болов уу.

-Ямартай ч Ерөнхий сайдыг огцруулах шаардлагатай гээд үзчихлээ. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Бид асуудлыг улам нухацтай, баримттай тавина. Тэднийг шахна, сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлнэ гэж бодож байгаа.

-Та бүхэн чуулганы хурлыг хаяж гарсан нь сөрөг хүчнийхээ үүргийг  сайн биелүүлж бай­гаагийн нэг хэлбэр гэж ойлгох уу?

-Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ шүү дээ. УИХ-ын чуулганы үеэр нийт гишүүд 50 орчим хувь хурал хаях нь асар том акци.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихад Ардын намын гишүүдийн тоо хангалттай юу?

-Огцруулах асуудлыг өргөн барихад хангалттай. Ардчилсан намд өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг мэдэрч байгаа, эрүүл ухаантай хүн бий байх. Тиймээс асуудлаа өөрсдөө ярих болов уу. Намын нэрийн ард муу улс нуугдаж болохгүй шүү дээ. Ийм хүмүүс манай намд ч бий, Ардчилсан намд ч байна. Тэгэхээр намаар нь үгүйсгэж болохгүй. Тодорхой хүмүүс рүү чиглэж, явуулж буй бодлогод нь дүгнэлт хийх ёстой. Ардчилсан намд эрүүл ухаантай хүмүүс бий.

-Үүнээс гадна МАХН-ын зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах  ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэх бол­лоо. Ерөнхий сайдад хариуцлага тооцохоор ярьж байна. Энэмэтчилэн шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар ганхаж эхэллээ. Хэт улстөржсөн байдлаас болж энэ засгийн ажлыг хийлгэхгүй байгаа юм шиг ээ?

-Өнгөрсөн хугацааг анзаарсан бол бид есөн сар чимээгүй байлаа. Тэднийг хүлээсэн. Ажил хийг, үр дүн гарах байх гэж. Өнгөрсөн 2012 онд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт бол Ардын намын Засгийн газрын хийсэн ажлын төгсгөл буюу үр дүн. Одооноос Ардчилсан намын ажил эхэлж байна. Ардчилсан намын төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, алдаа, оноо нь гарч ирэх ёстой. Гэвч тэд маш богино хугацаанд их том алдлаа. Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг юу гэж харж байна вэ гэвэл нам дамжсан гэмт бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдсөнтэй холбоотой. Ялангуяа эрх баригч дотор нөхцөл байдал нэлээд хүндэрч байгаа болов уу гэж харж байна. Тухайлбал МИАТ-ийн хэрэг, МИАТ-аас өөр олон ч хэрэг илрэх байх. Тийм дарга, сайд нартай хариуцлага тооцох ёстой. Түүнээс биш энэ асуудлыг гаргаж байгаа сайдтай хариуцлага тооцож болохгүй.

-Тэгэхээр тодорхой бүлэг­лэлүүд МАХН-аар дамжуулж Х.Тэмүүжин сайдыг огцруулахаар ажиллаж эхэллээ гэх гээд байна уу?

-Мэдээж улс төрийг тэгж л хийнэ шүү дээ. Н.Энхбаяр гэдэг сайн шалтгаан олж тавиад, түүний цаана маш сайн өнгөлөн далдалсан улс төрийн хор явж байна гэж ойлгож байгаа. Энэ асуудал Ардчилсан намтай холбоотой болов уу гэж бодож байна. Ардын нам ч биш, МАХН ч биш. Дотроосоо хийж байгаа болов уу гэсэн мэдрэмж төрөөд байгаа. Эдийн засгийн нэлээд том гэмт хэргийн захаас бариад авсантай холбоотой асуудал үүсээд байгаа байх. Өөр юу ч биш. Тиймээс энэ асуудалд нухацтай хандах ёстой. Энэ бол миний байр суурь. Бүлэг юу гэж шийдэхийг хэлж мэдэхгүй юм.

-Ер нь Ардчилсан намын гишүүдийн хэлж байгаагаар өмнөх Засгийн газрын алдаа их байгаа юм биш үү. Үүнийг нь одоо сайжруулах гээд зовоод л, хичээгээд л байгаа гэж ойлгогдоод байх юм?

-Тэд үнэхээр шинэчилж байна. Монголын 18 хувийн эдийн засгийн өсөлтийг нэг оронтой тоонд ортол нь, Мэргэжлийн төрийн албан хаагчдыг улстөрчдөөр сольж шинэчиллээ. Монголд орохоор дугаарлаж байсан хөрөнгө оруулагчдыг зугттал нь шинэчилж байна. Өөр юу хэлэх вэ. Сайн шинэчилж байна гэхээс. Эд нарын хамгийн их шүүмжилсэн 21 мянган төгрөгөөр дамжуулж бид иргэдэд 800 орчим тэрбум төгрөг өглөө. Энэ бол эдийн засгийг байнга дэмжсэн цус сэлбэлт байсан шүү дээ. Харин эд нар 800 орчим тэрбум төгрөгийг нэр бүхий цөөн компаниуд нь хувааж авсан байна. Ардын намын засгийн үед тэтгэвэр, тэтгэмжийг хэдээр нэмж чадсаныг мэдэх байх. Ардчилсан намын Засгийн газрын үед нэг ч төгрөг нэмээгүй. Нэмэхгүй гэдгээ ч хэлж байна. Ард түмэндээ өгдөггүй, тэтгэвэр, цалинг нь нэмдэггүй, тэгснээ өөрсдөө хувааж идээд байдаг зарчим байх уу.

-МАХН-тай Ардын нам Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтарч ажиллах уу?

-Үгүйсгэхгүй. Бид Төрийн тэргүүнээ сонгоно. Зөвхөн энэ асуудлаар биш, олон зүйлд хамтарч ажиллах хэрэгтэй. Санал тоолох асуудлаар, Ерөнхийлөгчийн сонгууль будилаангүй болох гээд л. Хүнээ дэвшүүлэх тал дээр хэрхэн хамтрах нь улс төрийн намуудын эрх барих байгууллагын шийдэх асуудал. Манай нам энэ сарын сүүлчээр намынхаа Бага хурлыг хийж, хүнээ тодорхой болгоно.

-Ардын намд Төрийн тэргүүнд өрсөлдөх хүн бараг алга гэж байгаа. Таны хувьд?

-Би хүн яримааргүй байгаа юм. Монголын Төрийн тэргүүн ямар байх ёстой вэ гэдэг шалгуурыг ярина. Ерөнхийлөгч бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шүүх, прокурор, хууль цаазын гол эрх мэдлийг зангидах улс төрийн асар нөлөөтэй хүний хувьд хэн биш ямар хүн байх вэ гэдэгт эрэл хайгуул хийнэ. Түүнээс биш хэн нэг хүнийг ярихаар зарчим алдагдана. Тэр хүнийг тойрсон асуудлыг ярьдаг. Ямар шалгуурт нийцсэн хүн байх ёстой вэ гэдгийг ярьж буй болохоор бид ард түмнээсээ асууж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

Ц.Энхцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (April 09, 2013 10:44:27 am )

    Nisdeg tereg unaj gahai alah chin shudraga es u

  • Anonymous (April 09, 2013 11:25:05 am )

    Choniin achin RASH gej Enhbayarig helj baigaam daa MAN dahin sergehgvi bolsoon MAHN-aas tsarai aldaad onigootoi uymaa

  • Anonymous (April 09, 2013 11:58:54 am )

    Hutgiin ner gutaasan nuhur duu. Surguulid suraach. Tegvel jaahan yum medej avnashdee

  • Anonymous (April 09, 2013 11:59:09 am )

    Өнөөгийн засгийн газар яг ийм байгаа нь үнэн шүүдээ,ЭЛБЭГДОРЖИЙН хошгируулалтад одоо хууртахгүй

  • Anonymous (April 09, 2013 11:59:23 am )

    Өнөөгийн засгийн газар яг ийм байгаа нь үнэн шүүдээ,ЭЛБЭГДОРЖИЙН хошгируулалтад одоо хууртахгүй

  • Anonymous (April 09, 2013 12:16:01 pm )

    mongol ardin namin ued yamar avilgalin hereg ilersen um be olon jil tor barihdaa shudarga esiig ulandaa gishgej niigmiig iim l bolgoson shuu dee top zasag ydaagui baihad buh zuiliig amjuulna gej baihgui shuu dee harah heregtei

  • Anonymous (April 09, 2013 2:20:46 pm )

    Энэ хүн өөрийн мөнгөөр нистэг тэргээр явсан байх харин ерөнхий сайд тийм олон хүнийг татвар төлөгчийн мөнгөөр дагуулж явсан байна энэ шудрага ардчилал мөн үү

  • Anonymous (April 09, 2013 2:21:38 pm )

    ТАНКНИЙ ЧЭЭНЖИЙН ХҮҮ

  • Anonymous (April 09, 2013 2:52:38 pm )

    teneg pacaan.

  • Anonymous (April 09, 2013 3:05:12 pm )

    Temuujind muu hun bur avilgaliig demjij baigaa gesen ug

  • Anonymous (April 09, 2013 4:13:36 pm )

    Элбэгдорж Монголыг хөгжүүлж чадна, Энхтүвшинд итгэх хэрэггүй.

  • Anonymous (April 09, 2013 5:29:42 pm )

    2 ОРОНТОЙ ТООГ 1 ОРОНТОЙ БОЛГОХЫГ ХӨГЖИЛ ГЭДЭГ ЮМ БАЙХ ДАА АЛТАНХУЯГ ЭЛБЭГДОРЖОО

  • Anonymous (April 09, 2013 5:29:47 pm )

    2 ОРОНТОЙ ТООГ 1 ОРОНТОЙ БОЛГОХЫГ ХӨГЖИЛ ГЭДЭГ ЮМ БАЙХ ДАА АЛТАНХУЯГ ЭЛБЭГДОРЖОО

  • Anonymous (April 09, 2013 5:29:52 pm )

    2 ОРОНТОЙ ТООГ 1 ОРОНТОЙ БОЛГОХЫГ ХӨГЖИЛ ГЭДЭГ ЮМ БАЙХ ДАА АЛТАНХУЯГ ЭЛБЭГДОРЖОО

  • Anonymous (April 09, 2013 5:29:52 pm )

    2 ОРОНТОЙ ТООГ 1 ОРОНТОЙ БОЛГОХЫГ ХӨГЖИЛ ГЭДЭГ ЮМ БАЙХ ДАА АЛТАНХУЯГ ЭЛБЭГДОРЖОО

  • Anonymous (April 09, 2013 5:29:53 pm )

    2 ОРОНТОЙ ТООГ 1 ОРОНТОЙ БОЛГОХЫГ ХӨГЖИЛ ГЭДЭГ ЮМ БАЙХ ДАА АЛТАНХУЯГ ЭЛБЭГДОРЖОО

  • Anonymous (April 09, 2013 5:34:28 pm )

    Ene erguu dagz yugaa meddegiin. Chono huis temterch, VII/1 nii shig uil yavdald zoriulj mergen buuchid beltgej baigaa gej hutsaa bizdee. ene muu novsh.

  • Anonymous (April 09, 2013 5:43:02 pm )

    muu howsh

  • Anonymous (April 12, 2013 8:34:57 am )

    MAN uurdiiguu yarihaaraa 4jil yum hiihed denduu bogino yum hiij amjihgui hugatsaa geedl baidag tegsen hernee surug huchnee bolohoor 9hun sard yum hiisengui geedl yostoi baliar yumaa

antalya rent a car