УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй Л.Болд гэх энэ эрхэм Германд боловсрол эзэмшиж ирээд Монголын оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа ардчиллын төлөөх үйл хэрэгт оюутан залуусыг удирдан оролцож, улмаар АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан, шинэ үндсэн хуулийг батлалцсан түүх бий ч, түүнийг бизнесийн салбарт “торниж”, улстөрд орсон гэх нь илүү үндэслэлтэй. Учир нь 1993 онд дүү Л.Болдхуяг болоод найз Д.Баясгалан, М.Зоригт нарын хамтаар Бодь группыг үүсгэн байгуулж байсан бөгөөд тус групп нь өдгөө банк санхүү, даатгал, электроник, мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл, интернэт, тээвэр зуучлал, аялал жуулчлал, барилгын хөрөнгө оруулалт, үйлдвэр худалдаа, автомашины худалдаа, үйлчилгээ гэхчлэн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 шахам охин компанийн эцэг болчихоод байна. Харин аварга том гэж тодотгоход болох эл “Бодь интернэшнл” группын хувьцааны 7896027 ширхэг буюу 33,34 хувь нь Л.Болд сайдын мэдлийнх бөгөөд Бодь группын охин компаниудын олонхи нь түүнийг улстөрд хөл тавьснаас нь хойш байгуулагдсан байдаг. Бизнесээс улс төрд орж, ормогцоо “цулайж” гүйцсэн энэ эрхэмтэй холбоотой хууль бус олон асуудал дэгдэж байсан ч тэгсгээд л намдчихдаг “уламжлалтай”. Албан тушаалыг эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө хэрхэн өөрт хэрэгцээтэй байдлаар ашиглахыг тэр маш сайн мэддэг, мэдэрдэг нэгэн. Түүний гар бие оролцсон “гэмт хэргүүд”-ээс дурьдвал тэрбээр Паркийн газрыг хувааж “идсэн” луйварчдын нэг. Түүнчлэн “МИАТ” компаний гуйварын хэрэгт нэр холбогдоод авсан. Мөн 2008 оны сонгуулиар Хан-Уул дүүргээс нэр дэвшихдээ иргэдийн чихэн дээр цэцэг ургуулахыг хамгийн тодоор харуулсан бөгөөд амлалтандаа хүрээгүй ч өнгөрөгч 2012 оны сонгуулиар тус тойрогт дахин нэр дэвшихдээ иргэдэд их хэмжээний газар олгоно хэмээн амлаж байж арай гэж нэг юм саарал ордонд дахин заларсан. Мөн түүний үүсгэн байгуулсан “Бодь” группийн охин компаниудтай холбоотой олон таагүй асуудал гардагийн нэг нь “Улаанбаатар такси”-ны ажилчидтай холбоотой мэдээлэл. Энэ мэтчилэн эрхэм гишүүнтэй холбоотой олны хэл ам дагуулсан асуудал дуусахгүй үргэлжилсээр…Холбоотой мэдээ
-
Anonymous (April 09, 2013 9:14:22 am )
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v
-
Anonymous (April 09, 2013 5:04:09 pm )
yagaad ene hymyysiig ATG shalgaj hariutslaga noogduulahgyi bna.
-
Anonymous (April 09, 2013 5:04:15 pm )
yagaad ene hymyysiig ATG shalgaj hariutslaga noogduulahgyi bna.
-
Anonymous (April 09, 2013 6:58:42 pm )
byambajaviin gariin xun Dashdeleg ix um xiisen dee sain shalgax xeregtei. Bas Ardchilaliin ner barij ajlaa xiideggui 065 dugaar angiin zaxiragch xurandaa Enkhbor bna. Xaaya xaaya ajildaa irexgui alga bolchixdog Suuliin 2 xonog ajildaa ireegui gej bgaa. Sum alga bolson asuudlaa yaaj bgaad um darsan ternii uchriig olox xeregtei. Zevsgiin darga nyarav 2 ooroo zeel avxuulj uuruu avsan gej bgaa. Tegeed xaxuul uguud ter sum alga bolson asuudlaa darsan um bailgui. Um l bol Ix xurliin darga, erunxii saidiin neriig baridag gesen. Bas Ontsgoi kommissin nariin bichig Enkhamar gej xurandaa minii naiz bi yax ch ugui gej yarij yavdag. iim nuxduuddiig bushuuxan zailuulax xeregtei dee
-
Anonymous (April 09, 2013 7:15:57 pm )
eree tseergui l bolson bh um da ene zevsegt huchniihen
-
Anonymous (April 10, 2013 12:04:03 pm )
hariutslaga tootsood uguuch ehnees n huugaar n
-
Anonymous (April 10, 2013 4:10:56 pm )
Монголын одоогийн энэ хөрөнгө чинээтэй хүмүүс яаж мөнгөжсөн болохыг заавал шалгаасай. Өөрийн сарын цалингаар ингэж мөнгөжиж чадахсан билүү???? Нэг тод жишээ нь САНГАЖАВЫН БАЯРЦОГТ байна шүү дээ.

7 Comments