antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2013 28 comments

Ерөнхийлөгч МАН-ыг яллаж, АН-ыг өөгшүүлэв

нийтлэсэн Admin

5e54218dc3d0513aoriginalЕрөнхийлөгч УИХ-ын хав­рын чуулганы нээлтийг маш “сонирхолтой” бол­голоо. Удахгүй болох Ерөн­хийлөгчийн сонгуульд  өр­сөл­дөх гэж байгаа нэр дэв­шиг­чийнхээ хувиар, Ерөн­хий­лөгчөөр ажилласан дөр­вөн жилийн хугацааныхаа сүүл­чийн үг хэлэх боломжийг ашиглан магтаал, зэмлэлийг хослуулан “үглэв”. Ээрч муурч, түгдрэлгүй, цаас харж уншилгүй, ёстой л эртнээс бэлдсэн илтгэлээ тавьж байгаа төрийн тэргүүн шиг байв. Ерөнхийлөгчийн үгнээс авах юм ч байсан, хаях юм ч байсан. Харин нэлээд “асуудалтай” үгсийг амнаасаа унагасан нь МАН-ынхан голдуу сөрөг хүчнийхэнд таалагдсангүй.

 

Болж бүтэж байгаа гэсэн бүхэн нь МАН-ынхны эгдүүцэл дургүйцлийг хүргэж, чуулганы танхимыг хаяж гарахад хүргэсэн. “Хорхойтсон баавга шиг аашилдаг нөхдүүд үүр үүрэндээ шургаж байна” гэдгийг МАН-ынхан өөрсөд дээрээ тусган авч нэлээд эмзэглэх шиг болсон. Ерөнхийлөгч МАН-ын хорхойтсон баавгайнууд гэж хэлээгүй л дээ. Гэхдээ л МАН-ын харьяалалтай нөхдүүд “аавын хаалга” татах нь ихэсч, хууль цагдаагаар шалгуулах нь олширсныг, олонхи нь хэлгүй дүлий мэт болцгоосныг хэлсэн байж болох. Тэднийг шүүж, буруутгаж, зохих ял шийтгэлийг нь оноож байгаа хууль шүүхийнхнийг шударга сайн ажиллаж байна гэсэн нь МАН-ын болоод даргаа аварч чадахгүй байгаа МАХН-ынхны хувьд загатнасан газар нь маажих шиг болов.  Яг энэ үгийг хэлэхтэй зэрэгцэн МАН-ынхан чуулганы танхимаас гарч явсан. Тэднийг харж хэсэг дуугүй зогссон Ерөнхийлөгч  “Дураараа дургидаг байсан цагаа санагалзагчид шударга ёсны өрнөлийг зогсооно гэвэл санааны гарз” гэсэн сануулгыг өгсөн.

“Арван цэцэрлэг барьчих мөнгө нэг авилгачийн холын хамаатны данснаас гарч ирж байна. Ахмадуудын тэтгэврийн мөнгийг бүтэн улирлаар тавьж өгөх мөнгийг хэсэг этгээдүүд иргэдээсээ дээрэмдсэн нь илэрч байна. Болохгүй, хориглолоо гээд байхад л ашигт малтмалын лицензийг олон арваар нь олгочихсон, зарчихсан байна. Хавар худалдах нөөцийн махыг хэдэн арван машинаар нь муудсан, хөгцөрсөн махаар сольчихсон байна. Төр ийм хүмүүсийн толгойг илэх гэж үү” гэсэн. Тэр хэн хэнийг хэлэв. МИАТ-ийн мөнгө угаасан хэргийн гол эзэн Ч.Хоролсүрэнгийн эхнэр нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын холын хамаатан. Түүний данснаас төдий хэмжээний мөнгө гарсныг, Сангийн сайд асан Д.Хаянхирваа сонгуульд ялахын тулд иргэдийн тэтгэврийн мөнгийг гаргасныг, АМГ-ын дарга асан Д.Батхуяг хууль зөрчсөнийг хэлсэн хэрэг.

“Хулгай нь илчлэгдсэн, илчлэгдэж байгаа этгээдүүд зүгээр сууж байна гэж бодож байна уу. Тэд амь тэмцэж байна. Тэд хорихоос мөнгөө, гар хөлөө удирдаж байна. Тэд бүгсэн газраасаа бүхнийг зохицуулж байна. Хуулийн байгууллагын ажилтнуудыг мөнгөөр ч, өнгөөр ч дарамталж байна. Хэргийнх нь анатомийг ярьсан хэвлэлийнхнийг хүртэл айлган сүрдүүлж байна. Тэд боломж хүлээж байна. Эргэж сэргэх тухай ярилцаж, төлөвлөж, бас хөдөлж байна. Тайвширч болохгүй. Өглөө бүр үүнийг санаж босох ёстой” гэж хэн нэгэнд зориулсан хатуу үгийг чулуудсан. Хэнд зориулагдсан үгэн сум болохыг төвөггүй тааж болно. Тэр Н.Энхбаяраас ингэтлээ айсан хэрэг үү, аль эсвэл хууль шүүхийнхэнд “Түүнд зөөлөн хандаж болохгүй шүү” гэдгийг сануулав уу.

Товчоор хэлбэл, Ерөнхийлөгч чуулганы нээлт дээр хэлсэн үгээрээ өмнөх парламент, засаглалын бодлогыг “үхтэл” нь муулав. Хүний амийг тоодоггүй ёрын бодлого газар сайгүй байсныг энэ засгийн өнгөн дээр цэгцэлж байгаа гэнэ. ЦЕГ-аас гаргасан мэдээллээр өнгөрсөн оныхтой харьцуулбал гэмт хэргийн улмаас нас барсан хүний ганцхан сарын дотор 200-гаар нэмэгдсэн баримт хүний амийг тоодог засгийн бодлого гэж бодохгүй байна.  Ерөнхийлөгч ерөнхийдөө АН-ынхныг тэнгэрт тултал магтаж, сөрөг хүчнийхнийг газар дор ортол нь мууллаа. АН-ынхан төрийн албыг төрлийн алба болгож байгааг, бүтэн жил гараараа бус амаараа ажилласныг,  ардчиллын зарчмаасаа ухарч байгааг, хааж боох, хязгаарлах, хураах зарчмаар ажиллаж байгааг,  өрсөлдөгчөөсөө өс хонзонгоо авч байгааг нь хэлж чадсангүй.  Үндсэн хууль зааснаар Ерөнхийлөгч ард түмнээ хагаралдуулагч биш эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Харин хаврын чуулганы нээлтийг далимдуулан сөрөг хүчин рүүгээ хэтэрхий дайрчихлаа. Ерөнхийлөгч шударга байна, гоё үг хэллээ гэж бодох нэгэн байгаа ч олонхи Ерөнхийлөгч сонгуулийнхаа сурталчилгааг чуулганы танхимын индрээс эхлүүлчихлээ гэж байна. Ерөнхийлөгчийн үг МАН-ыг яллаж, АН-ыг өөгшүүлэв.  Тэр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ.

 

Б.Оюунгэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (April 08, 2013 9:02:04 am )

    намын талаар юу ч хэлээгүй шүү дээ, хэнд ч хаяглаагүй, бодит байдлыг л хэлсэн, харин ман, махн хурал хаяж гарснаараа өөрсдийгөө авилгач болохыг хүлээн зөвшөөрчих шиг боллоо

  • Anonymous (April 08, 2013 9:15:24 am )

    yg zov.ман махн,zambaraagui ub avilgalch orniig bii bolgoson.

  • Anonymous (April 08, 2013 9:20:23 am )

    ynen ygend yxer ushuutui gej ene tsog ch odoo emzeglleed yu bolood bna daa

  • Anonymous (April 08, 2013 9:23:47 am )

    Үнэнийг л хэлсэн шүүдээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэгчээр идэж ууж сурсан хүмүүс дэлбэрэх гэж байгаа нь тэр

  • Anonymous (April 08, 2013 9:34:22 am )

    Vneheer vnen vg helsen sh dee ter avilgachid MAN MAHN-inhan shees n goojih geed sandraldaad garaad yavsan sh dee vnendee

  • Anonymous (April 08, 2013 9:37:40 am )

    үнэн үгэнд үхэр өшдөг юм байжээ. сэтгэдэг их ухаантай үхэр байна. удахгүй тэр үхэр ярих юм байна л даа.

  • Anonymous (April 08, 2013 9:38:33 am )

    1990.03.01-нд МАХН дарга нь Очирбат, 1990.03.02-нд МСДН дарга нь Баабар, 1990.04.07-нд МоАН дарга нь Бат-Үүл, 1990 оны 05 сард МҮДН дарга нь Д.Ганболд нар бүртгүүлж анхны 4 нам байгуулагдсан юм. Хожим МоАН, МҮДН нам нэгдэж МҮАН байгуулж 2000 онд МҮАН,МСДН нийлж АН болсон. Жижиг намуудыг эс тооцвол. МҮАН,МСДН-ыг нийлүүлсэн шалтгаануудын нэг Гончигдорж ерөнхийлөгчид өрсөлдөх гэж зүтгэснийх. МҮАН дан хар партизанаас бүрддэг нийгмийн доод давхаргын дэмжлэг авдаг, алдах юмгүй пролетари танхай зантай одоо ч илэрдэг голдуу боловсрол тааруу сэлэм эргүүлдэг товарищууд байснаа МҮДНЯК нэгдснээр эдийн засагч голдуу мөнгөний сонирхол ихтэй сэхээтнүүд орж ирсээр энэ нам 2000 онд хэдийгээр шинэчилэл хийсэн ч хахуульд орооцолдох нь ихэссэн. Харин 2000 оноос жинхэнэ сэхээтнүүд математикч, физикч, эмч багш инженерийн отрядаас бүрдсэн хар массгүй Соцдек нэгдснээр иж бүрдэл болсон. Одоо үе үе соцдекүүд нь хөвж гарчирээд Алтангадас энэ тэр гэж хараалгаад байгаа болохоос үнэндээ чимээгүй чирээд явдаг нь энэ хэд юм шүүдээ яс юман дээрээ. Дундуур нь орж ирчихээд мөнгөгүй партизануудыг худалдаж авахад амарханыг мэдэрсэн бас нэг боловсрол багатайч бульгар парагматик Женко массыг ашиглан газар авснаа хууччуулын дургүй хүргэж эхэллээ. Хусахаа хүрвэл долоон уулын цаагуур ортол хусдах МоАХ, материалыг бүрдүүлээд эргэж ирэхгүй болтол нь баримтжуулдаг, инээвхийлсэн харцнаасаа салгадаггүй мөрддөг Алтангадастайгаа нэгдхээрээ тэгээд юунд ч дийлдэхээ больдог Тэгснээ Гудасууд гээд дахиад шөргөөцөлдөөд унадаг яг энэ үеээр Мүднякууд хэрээний амнаас унасан бяслагаар цаддталаа хоолож нөгөө 2 хоосон үлдсэнээ мэдэнгүүт бид 2-т ашиггүй байсан бол дэмий маргаж гэдэг ийм тогтолцоо бидний нүдэнд олон жил хөвөрлөө

  • Anonymous (April 08, 2013 10:46:53 am )

    elbegdorj mynaga hudlaa shaawch chamaig yamr hun yamr uls turch gedegiig ch mongolchuud medej bga !!! mongoliin ard tumen teneg bich shu!!!

  • Anonymous (April 08, 2013 12:53:58 pm )

    Elbegeed songono,demjine bas xuch nemne!!! uur ingej ajillax chadaltai ,zorigtoi xudlux lider odoogor alga.songogdvol luivarchid umduduu mori xarna!!! uldsen 4 jild luivarchdiig bugdiig ni ilchlene!!! luivarchid aisandaa duugarch ch chadaxgui blod bna!!!

  • Anonymous (April 08, 2013 12:57:38 pm )

    Mongol ulsiin erenhiilegch unen ug Helsen baij bolno Gehdee yamar muuhai zanalhiilsen hartsaar yaria ve eshee a avch bish bizdee

  • Anonymous (April 08, 2013 1:29:10 pm )

    Elbegdorjoos uur ingej goyo goliig ni olj vneniig helj chadah hvn bna u..

  • Anonymous (April 08, 2013 1:31:01 pm )

    vneheer taalagdsan. hvn helehees naashgvi gedeg vg bdag biz de. Erunhiilugch helehgvi uur hen heleh yum be. egdvvtdseed bgaa hvmvvsiig bodohoor ineed hvreed bna aa…\MAN, MAHN-iig\

  • Anonymous (April 08, 2013 1:32:18 pm )

    Øèçîôðåíèê

  • Anonymous (April 08, 2013 1:37:16 pm )

    Elbegdorjoos uur zuv zuild urialan duudaj chadah chadvartai udirdagch odoohondoo alga. mud garch ireh ch vgvi bh da. Mash ih demjdeg. Ene ercheeree vzeltseed bgaarai, temtseed bgaarai gej helmeer bna. Amjilt hvsii.

  • Anonymous (April 08, 2013 1:38:07 pm )

    vg helvvlehgvi orilood bgaa gudamjnii avgain uuduus yaj goyo harah yum be…hehehe

  • Anonymous (April 08, 2013 1:40:36 pm )

    gudamjind gargadag zangaa gargaad haana bgaagaa martsan bna lee sh de nuguu avgai…..enkhbayariin bugsiig doloogch

  • Anonymous (April 08, 2013 1:53:52 pm )

    eldegdorj uuriiguu yamar hun gedgiig haruullaa. ichihgui dahij ner devshih gesen yum baih daa. huzuugui hyatad huniig odoo arai davraahgui bailgui dee

  • Anonymous (April 08, 2013 2:23:15 pm )

    oor xen ingej chydraga xelex um ve booronxiilolgyi yg zov xelcen

  • Anonymous (April 08, 2013 3:30:40 pm )

    ENE SETGUULCH OVOO ZUV BODOLTOI YUMUU GESEN CHIN BAS DALIIGAAD YAVHCLAA, UNEN YAG HAANA BGAAG UUDGUI CHI MEDEJ L BGA SH DEE. TEGHCEED UNEN UG HELJ BGA HUNIIG GUIVUULJ HELNE GEDEG BOL EH ORONOO BODOHGUI ZUVHUN HAR AMIA HICEEJ BGAAN SHINJ. EH ORON CHIN MAN-IIN UYED SUHURCH BSAN GEDGIIG UHAMSARTAI MEDLEGTEI EH ORONCH ZURKH SETGELTEI HUMUUS BUGD MEDEJ BGA. EH ORONDOO GAYVYA BAIGUULAHGUI BAIJ GAI BOLMOORGUI L BAN SHUU SETGUULHC GYAI TANII JOOHON UGUULEL CH GESEN GAI TARIJ BNO GEDGIIG SANAJ YAVAH HEREGTEI GEJ ZUVLYE.

  • Anonymous (April 08, 2013 3:30:57 pm )

    ENE SETGUULCH OVOO ZUV BODOLTOI YUMUU GESEN CHIN BAS DALIIGAAD YAVHCLAA, UNEN YAG HAANA BGAAG UUDGUI CHI MEDEJ L BGA SH DEE. TEGHCEED UNEN UG HELJ BGA HUNIIG GUIVUULJ HELNE GEDEG BOL EH ORONOO BODOHGUI ZUVHUN HAR AMIA HICEEJ BGAAN SHINJ. EH ORON CHIN MAN-IIN UYED SUHURCH BSAN GEDGIIG UHAMSARTAI MEDLEGTEI EH ORONCH ZURKH SETGELTEI HUMUUS BUGD MEDEJ BGA. EH ORONDOO GAYVYA BAIGUULAHGUI BAIJ GAI BOLMOORGUI L BAN SHUU SETGUULHC GYAI TANII JOOHON UGUULEL CH GESEN GAI TARIJ BNO GEDGIIG SANAJ YAVAH HEREGTEI GEJ ZUVLYE.

  • Anonymous (April 08, 2013 3:36:37 pm )

    nyluunaas shuluun ni deer goy l helsen shdeee

  • Anonymous (April 08, 2013 4:32:43 pm )

    Элбэгдоржийг дэмжиж байна. Өөр ингэж зоригтой голыг нь олж хэлэх хүн байхгүй

  • Anonymous (April 08, 2013 5:31:43 pm )

    bichlegiig ni harsan.oboo demjdeg bsan chin buur yyr hursen.estoi hiirhel bn lee.MANAN ha asaigui bgaag medseer baij uuruu ner debshih namaa urgujilj,surug huchniig ni myylsan ni estoi myyhai yalgabrtai handdag,mongol ysliin eb negdeliig sarniylagch gej haragdaj bsan ygasaa l 2008 onii 7 sariin 1nd yu bolloo?erunhilogch baij chadahgui hun bn.haraldaa AN-n lyibarchdiin tolgoig yaj ilj bn.yyl ni AN,MAN yalgaagui handaj ANin luibarchdad hatyy handaj zarimd ni ayl ugch chadsan bol ene hun dahin zailshgui ner hundteigeer sonogdoh bsandaa.uruu shydrga bys hun bnshuu

  • Anonymous (April 08, 2013 5:34:01 pm )

    yaharaa ene saityyd hunii ugiig hasaad bdag um be?gadyyrhah,2uur baidlaar handah gej bichij bolohgui yumuu?

  • Anonymous (April 08, 2013 6:35:39 pm )

    Elbegdorj erunhiilugchiig demjij baina.Ene hunees uur garah shudarga hun oldohgui ee Mash unen zuw ug helsen gehdee MAN,MAHN gej ner ugch heleegui l yumsan getel ted uursud deeree hundeer tusgaad awilgach heel hahuulch gedgee batlan haruulaad ner hund ni bur unachihlaa,iim uwaigui es surtahuungui uls turchidtei baigaa tsagt tuluwshuugui irged ni yaj uhamsartai baih yum be mash ih setgel gutarch baina Mongoliin turd itgel ch aldarch baina

  • Anonymous (April 10, 2013 9:49:45 am )

    Ан-гэ АН-хшдээ угаасаа АН худлаа

  • Anonymous (April 13, 2013 3:34:41 pm )

    muusain malud

  • Anonymous (April 15, 2013 11:59:28 am )

    3ochin: 4-r sariin 13 bid tsuuxun mohgol odoo ardchilal garaad 22 jil boloxod mohgol oron ardchilsan oron bish sots-ko orhii turugdluus ard irged garaxgui baigaa ni sonin yum .bid erx chuluu gej yariad bna .ene chini bugd arxind jibex gesen ug bish .eruul uxaanaar ex ornoo xugjuulexed mongol oron xurdan xugjix bolomj bna bid gadaadiin 1 tom xotiin xun amtai. 40 garui saya maltai . odoo olon gazar uxalgui erdenet,oyu tolgoi, 5-n tolgoi ,neftiin ordoo ashiglaxad l bololtsoo bna. manai mongol xun ajillaj chadaxgui ajil gej alga xaana ch ajillaj chadaj bna xarin gadaadiin xumuusiig tsuulj mongol xumuust unduir rsalintai ajlaar xangax ni chuxal bna .deer ueiin zarim turshlaga bna shuudee dadlaga turshlagtai ajilchin dagalduulan surgaj bolj bna gadaad oron ch gesen chadbarlag mongol xumuus abch ajluulaad xajuud ni xun daguulj baigaad manaix mergejliin xuntei bolloo geed ajlaas xalax asuudal baij l bna .rsuuxun xumuustei ix xurungutei oron turgen xugjij bna .xarin xumuus ni ene minii ex ornii yum gej xyanalt tabij ajillaj bna shuudee xumuus mini odool eb negdel xeregtei bna. gadaad orond ajilj baigaa mongolchuud mun xyatad sologos xumuus shig mongol xun xunii nutagt dooshoo yabax esgui gej bie biendee tuslaj baix xeregtei sanagdax yum odoo mongol xun xaraxaar mongol xun rsugtaaj baix yum .yagaad iim baidag yum buu med sonin zuil amerika orond baixdaa uzlee. tegeed yarix bolxoor chingesiin ,mongol geed yariad baix yum .mongol gesen setgel baibal xugjil bidnii gart bna shuu ard tumen mini.

antalya rent a car