antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2013 13 comments

Ч.Баттуулын хэргийн цаана юу нуугдана вэ?

нийтлэсэн Admin

7743e40cc24cd3e4originalМонгол Улсын иргэн Ч.Бат­туул өнгөрсөн оны нэгдү­гээр са­­рын 5-ны өдөр Төв  айм­гийн Эр­­дэнэ сумын нутаг, Цонжин­бол­дог орчимд өөрийн багш бо­лох Америк улсын ир­гэн Жон Мар­тин Кийнийг  зургаан удаа буу­даж, амь насыг нь хөнөөсөн хэрэг га­р­­сан. Тэгвэл энэ хэргийн шүүх ху­­рал өчигдөр Сонгинохайрхан дүүр­­гийн шүүхэд болсон ч нэ­мэлт мөрдөн байцаалтад буцлаа. Ин­­гэс­нээр түүний хэрэг хоёр дахь удаа­гаа нэмэлт мөрдөн бай­цаал­­тад буцаж байгаа юм.

Ч.Баттуул хүний аминд яагаад хүрэх болов

Ч.Баттуул дээрээ олон ах, эгч­тэй айлын отгон охин. Түүний  аав түүхийн ухааны доктор, ээж нь насаараа дунд сургуулийн орос хэлний багш хийж байсан сэхээ­тэн гаралтай хүмүүс аж. Тэрбээр нийс­лэлийн 87 дугаар сургуульд сурч байхдаа найз залуугаасаа болж, сургуулиа орхин Төв аймаг руу шилжиж байжээ. Гэхдээ энэ нь түүний сурлагад муугаар нө­лөө­лөөгүй бөгөөд арван жилээ онц дүнтэй төгсч,  Хятад улсад олон улсын чиглэлээр сургуульд су­рал­цах эрх авчээ. Түүний хувьд Тайваньд суралцаж байхдаа өөрийн англи хэлний багш Жон Мар­тин Кийнтэй дотно танил­цаж, Улаанбаатар хотод “Шүрэн гүүр” нэртэй зочид буудал, рес­то­­ран баръя, та зохион байгуулаг­чаар ажилла, өндөр цалин өгнө хэмээн итгүүлж, рестораны заг­вар зургийг үзүүлэн Монгол руу да­гуулж иржээ. 2012 оны нэг­дү­гээр сарын 5-ны өдөр Монголд буусан Жон Мартин Кийнийг мар­гааш нь хотоос гарган газар үзүүл­­нэ хэмээн авч яваад өөрийнх нь бэлэглэсэн спорт маркийн гар буу­гаар зургаан удаа буудаж аминд нь хүрсэн гэдэг.

Үүнийг ч шүүх шинжилгээгээр тогтоосон. Талийгаачийг уулын мухарт булсан бөгөөд хоёр сарын дараа түүний цогцсыг олсон байна. Энэ хугацаанд Ч.Баттуул талийгаач Жон Мартин Кийний ээж болон ар гэрийнхэнд “Ажил ихтэй ярьж чадахгүй байна. Ярьж чадахгүй байгаад уучлалт гуйж байна” гэх захидлыг явуулдаг байжээ. Бүтэн хоёр сарын турш ийм захидал хүлээн авсан ээж нь санаа зовж, АНУ-ын Төрийн департмент болон Монгол, Хятад дахь Элчин сайдын яаманд мэдэгдэж, хурдан хайж олохыг хүсчээ. Мөн “Моунт Олив”-ын ахлах сургуулийг хамт төгссөн найзууд нь түүнийг “фэйсбүүк”-ээр хайж байжээ.

Ингээд хэрэг болсноос хойш хоёр сар нэг хоногийн дараа буюу гуравдугаар сарын 7-ны өдөр “Америк улсын иргэн Жон Мартин Кийн сураггүй алга боллоо, эрэн сурвалжилж өгнө үү” гэсэн албан бичиг ЦЕГ-т ирснээр эрэн сурвалжлах ажил эхэлж, түүний цогцсыг Төв аймгийн Цонжин болдогийн ойролцоо булсан байхыг нь олсон байна. Ингээд хэргийг хоёр сарын дараа илрүүлж, гуравдугаар сарын 16-наас Ч.Баттуулыг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Түүнийг шалгаж эхлэх үед Ч.Баттуулын ах Ч.Батсайхан болон найз залуу н.Нямдорж нарыг сэжиглэж байсан ч хэрэгт буруугүй хэмээн үзэж сулласан билээ. Харин талийгаачийг шороонд булах буюу хэргээ нуухад нь тусалсан гэх Ч.Баттуулын  хоёр найз Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарыг гадуур байцаан шүүж байгаа юм. Түүний найзууд Ч.Баттуул нь хэрэг хийсний дараа утасдаж “Би хүн алчихлаа. Туслаач” гэж хэлсний дагуу тусалсан гэж мэдүүлжээ.

Зөрүүтэй өгсөн мэдүүлгүүд

Ч.Баттуул шалгагдаж байх хугацаандаа өгсөн мэдүүлгээсээ хэд хэдэн удаа буцсан. Тэрбээр  эхний өгсөн мэдүүлгээсээ эхлэн өөрийн багш Америк улсын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэдгээ хүлээсэн юм. Ч.Баттуул нь эхний өгсөн мэдүүлэгтээ мөнгөнөөс болж амийг нь хөнөөсөн хэмээн хэлсэн байдаг. Мөнгөнөөс болж хөнөөсөн байж ч болох үндэслэл бий. Учир нь Жон Мартин Кийнийг Монголд авчрах үед хамтран хийх бизнест хөрөнгө оруулахыг  хүсч  10 мянган ам.долларыг ээжээс нь авахуулсан байна. Харин дараа нь  тэрбээр анх өгсөн мэдүүлгээсээ буцсан аж. Тодруулбал, гэр бүлтэй залуутай дотно харилцаатай байсан тухайгаа мэдүүлсэн байна.

f3838cdddb7308b9originalТэр залуугаа өөртэй нь гэр бүл болохгүй бол гадаад хүнтэй гэрлэнэ хэмээн өширхөж, талийгаачийг дуудаж ирүүлсэн хэмээн мэдүүлж эхэлсэн байна. Мөн “Надад мөнгө хэрэгтэй болоод бизнес хийхээр авчирсан мөнгийг нь авахын тулд амийг нь хөнөөсөн. Хэдэн удаа буудсанаа санахгүй байна. Тэгээд цогцсыг нь хоёр найзтайгаа нийлээд цасанд булаад хотод орж ирсэн. Миний багш байсан. Намайг хайртай шавь нарынхаа нэг гэдэг байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар дотно харилцаанд орохыг хүсдэг байсан. Би тэр явдлыг хүсээгүй юм” гэж мэдүүлж байсан байна. Энэ мэт өгсөн мэдүүлгээсээ хэд хэдэн удаа буцсан нь түүнийг сэтгэцийн өөрчлөлтэй байж магадгүй гэх таамгийг хүртэл гарган шалгуулж байсан.

Гэхдээ сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг шалгах шалгалт эерэг гарч хэрэг хүлээх чадвартай гэснээр цааш үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн юм. Мөн тэрбээр эхэндээ “Би найзуудтайгаа хамт буудсан” гэж мэдүүлж байжээ. Харин хэрэг шалгагдаад удсаны дараа “Би ганцаараа хөнөөсөн. Бид хоёр хоёулаа явж байсан” гэж мэдүүлжээ. Өдийг хүртэл энэ мэдүүлгээсээ тэр буцаагүй.

Ч.Баттуул хэргийг хэн нэгний дарамтаас болж хийсэн үү

Жилийн өмнө болсон энэ хэргийн ихэнх хугацаа мөрдөн байцаалтын үед удсан аж. Учир нь түүний хэд хэдэн удаа зөрүүтэй өгсөн мэдүүлгээс болж  сэтгэцийн өвчтэй байж магадгүй хэмээн шалгуулсан. Мөн энэ хэргийг өөрөө үйлдээгүй буюу бусдын өмнөөс хэрэг хүлээж байж магадгүй гэх таамгийг дэвшүүлж байсан учир мөрдөн байцаалтын үед удсан аж. Гэхдээ дээрх таамгуудын аль нь ч тогтоогдоогүй.

Харин түүний ар гэрийнхэн энэ хэргийг хэн нэгний өмнөөс хүлээж байна. Ийм хэрэг хийх хүн биш хэмээн өдийг хүртэл итгэсээр яваа. Тийм ч болохоор хэргийг сайтар шалгаж өгөхийг удаа дараа хууль хяналтын байгууллагад хандсаар байгаа билээ. Учир нь түүний найз залуу зүй бус авиртай нэгэн бөгөөд түүний явуулгаар энэ хэргийг хийсэн байж болзошгүй гэх зүйлийг Ч.Баттуулын аав,  ээж мэдэгдээд байгаа юм.

Амийг амиар солихыг талийгаачийн эхнэр Нэнси Ли хүссэн

Тайвань  улсад 12 настай хүүхдийнхээ хамт амьдарч байгаа Жон Мартин Кийний эхнэр Нэнси Ли ярилцлага өгчээ. Тэрбээр Ч.Баттуулын хийсэн хэргийг үнэн зөвөөр шүүж, цаазын ял ногдуулахыг хүссэн байна. Өөрөөр хэлбэл, амийг амиар гэх зүйлийг хэлсэн байна. Түүнчлэн “Нөхөр маань Тайванийн технологийн их сургуульд англи хэл заадаг байлаа. Сэжигтнээр татагдсан эмэгтэй түүний шавь байсан.

Ч.Баттуул түүний хайртай шавь нь байсан учраас нөхөр маань түүнд их сайн. Үргэлж туслахыг хичээдэг байсан. Ч.Баттуул манай нөхөрт өөрийнх нь гэр бүл Монголд алтны бизнес эрхэлдэг гэж ярьж байсан. Тэгээд ресторан, зочид буудал нээх санал тавьж нөхөр маань итгээд Монгол руу явсан юм” гэж хэлжээ. Мөн АНУ-аас талийгаачийн тухай ирсэн хувийн мэдээлэлд “Хэргийг сайн шалгаж, Монгол Улсын иргэн Ч.Баттуулыг цаазаар авна гэдэгт итгэж байгаа шүү” хэмээн бичсэн байна.

Г.ТҮМЭН

Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (April 07, 2013 10:27:39 am )

    muu umhii americuudiin husseneer l uuriin irgedee tsaazalj baih yum uu. yostoi hutsvaa. tednii irged harin end tend ochood hun amitan buudaad yavdag biz dee.tegeed ch mahaih tsaazgui oron bolson medee muu yankiinuud

  • Anonymous (April 07, 2013 10:55:21 am )

    ene hvvhen baahan shaalguulaa biz, harin ene zaluu ni mongold ireed oor hvvhen shaagaad ehlengvvt buhimdsandaa alsan bailgui deee kkkkk,,, muuhai yum bichsen bol uuchllaarai gej,, tegehdee vnen bhaa

  • Anonymous (April 07, 2013 12:35:52 pm )

    Цаазны ялгүй монгол орныг иргэнээ цаазлахыг их гүрний иргэн дарамтлаад байна уу яагаад байна,Хөх монголчууд ямарч байсан охиноо өмөөрөх эрхтэй өмгөөлөх ч болно

  • Anonymous (April 07, 2013 5:17:00 pm )

    гадаадын оронд монгол хүн алуулахад алуурчинг цаазаар авдаг билүү …

  • Anonymous (April 07, 2013 10:06:03 pm )

    shulam yum aa shunal mgl emegtei xynii ner gutaacan aluurchin deed xemjee ch bagadna

  • Anonymous (April 08, 2013 2:31:32 am )

    tsebe; hairan ger buliin ner tur ene mungund ni bolson ni todorhoi bna mongold huurch avchirahig bodohod etseg eh ni ch gesen hichneen ur huuhdee tiim hereg hiihgui gej bodloo ch huni huuhdiig buruutgahig bodohod hun chanar muutai uls bna

  • Anonymous (April 08, 2013 8:05:48 am )

    unuudur heden haltar zoosnoos hunii ami burelgej bgaa hun,margaash namaig,chamaig ch alna.iim adguusnuudig hiisen nuglee uhtlee tuluhuur huulitai bolgoh yumsan

  • Anonymous (April 08, 2013 12:48:15 pm )

    buzar emegtei bna da yamar ornii ergen baih ni hamaa bainaa hun aldag hen be

  • Anonymous (April 09, 2013 10:27:17 am )

    Эрдэнэт хүний ам хөнөөсөн хүнийг амийг амьаар солих нь зөв шүү дээ хүн алсан цаазаар авахуулах хэрэгтэй энэ хүний цаана эх нь эхнэр нь үр хүүхэд нь амьдаараа хатаж шаналж байгаа шүү дээ

  • Anonymous (April 11, 2013 4:23:33 pm )

    ТЭНЭГ ХҮҮХЭН АСУУДАЛ ҮҮСВЭЛ НАД ДЭЭР ИРСЭН НЬ ТОДОРХОЙ ГЭЖ ОЙЛГОДООГҮЙ Л ЮМ БАЙХДАА

  • Anonymous (April 21, 2013 9:36:32 am )

    teneg hvvhen be ehner ni zow l hejdee

  • Anonymous (April 22, 2013 12:12:07 am )

    tsehiisen guliisun aluurchin yamar humuujil geheeree iim bdg bnaa.Buzar amitan amidrah huselgui l baimaar yum.

  • Anonymous (April 26, 2013 9:45:16 am )

    мах идэх шүд аманд хүн алах санаа сэтгэлд гэдэг яг үнэн юмаа, сэтгэлдээ ална гэж бодоод хайртай багшаа дагуулаад хээр гарна гэдэг эмэгтэй хүний хийж чадах л ажил юм байхдаа, бас багш нь алуулах буугаа өөрөө өгч байдаг юм гэдэг хачин шүү

antalya rent a car