antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2013 2 comments

“Голомт” банкинд итгэж болохгүйн ноцтой баримт

нийтлэсэн Admin

imagesБНСУ-д суралцдаг Голомт банкны хэрэглэгч, Монгол улсын иргэн Нараа ээжийнхээ дансаар дамжуулан Монголоос аав, ээж, нөхрөөсөө мөнгө шилжүүлэн авч, хэрэглэдэг байжээ. Охин дансанд нь мөнгө орж ирмэгц хэнээс ирж байгааг нь лавлалгүйгээр аваад хэрэглэдэг аж. Ийнхүү хагас жил гаруйн хугацаанд үйлчлүүлсний эцэст иргэн Нараа өөрийн ашиглаж буй Голомт банкны данснаасаа урьдын адилаар 600 ам.доллар авчээ. Гэтэл уг дансыг эзэмшигч Нараагийн ээж рүү Голомт банкнаас залгаж “Та нар яагаад хууль бусаар хүний мөнгө авчихаж байгаа юм. Хурдан эргүүлж хий. Та нарын мөнгө юмуу. Хулгайч луйварчин бэ” гэх зэргээр дарамталж эхэлсэн байх юм. Асуудлыг хоорондоо ярихад ар гэрээс нь үнэхээр мөнгө шилжүүлээгүй байжээ. Гэтэл банкны дансанд 600 доллар орчихсон байдаг. Хамгийн сүүлд Нараагийн нөхөр 200 доллар шилжүүлсэн аж. Гэтэл түүний дансанд 800 доллар орчихож. Иргэн Нараад үүний буруу гэж байна уу?

“Голомт” банк өөрийн алдаанаас болж иргэний данс руу илүү мөнгө шилжүүлээд түүнийг нь андуураад авчихсан гэдэг нь хэнд ч тодорхой байна. Гэтэл өөрсдөө алдаа гаргасандаа харилцагчаасаа уучлалт гуйхын оронд 60 гарсан ээжийг нь хулгайч, луйварчин болгож дарамталсанд иргэн Нараа болон түүний ар гэрийнхэн гомдолтой байна. Мэдээж илүү мөнгө авсан байна гэдгээ иргэн Нараа зөвшөөрч, энэ талаар мэдээгүй байсан гэдгээ учирласан ч банкнаас бушуу түргэн хий гэж дарамталсаар байгаа ажээ.

Ер нь “Голомт” банкинд иймэрхүү алдаа тогтмол гардаг бололтой. Саяхан тус банкны теллерийн алдаанаас болж сая төгрөг илүү аваад гарсан хэрэглэгчээ хулгайч мэтээр зарлаж, эрэн сурвалжилж байна хэмээн мэдээлсэн удаатай. МИАТ-иас 7 тэрбум төгрөг идсэн хэрэг босч ирэхэд мөн л тус банкны харилцагчийн дансыг ашиглаж мөнгө угаасан гэдэг нь тогтоогдсон тухай мэдээлэл цацагдсан.

Хамгийн сонирхолтой нь иргэн Нараад илүү шилжүүлсэн 600$-ыг Голомт банк хэний данснаас туучихсан бол гэдэг нь сонирхол татаж байна. Энэ мэтээс харахад Голомт банкинд итгэх итгэл суларч байгаа юм.

Банк гэдэг бол санхүүгийн өндөр хариуцлага, харилцагчийн итгэл дээр тогтдог эмзэг бизнес. “Голомт” банк санхүүгийн сахилга дорой, иргэдийн итгэлийг хүлээх чадвар дэндүү сул гэдгээ олон удаагийн баримтаар нотолсоор байна.

WWW.ZONE.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 08, 2013 8:34:07 am )

    Golomt bank hariltsagchiig dugaarlaj hariltsdag,nuutslal taaruu hen durtai ni hudlaa heleed 3 dahich huni medelliig olj avaad asuudal uusegdegshdee.Huuli hynaltiin baigulagiin lavlagag heleegui shuu

  • Anonymous (April 09, 2013 8:46:45 am )

    Голомт банкинд валютын данс нээлгэе гэж бодож байсан болоихоос. Ур нь хадгаламжаа ч авсан нь дээр юм шиг байна. Юмыг яаж мэдэхэв.

antalya rent a car