antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2013 59 comments

С.Баярцогт АТГ-т шалгуулахаар боллоо

нийтлэсэн Admin

3983_610_350УИХ-ын дэд дарга С.Баяр­цогт “Legend Plus Capital Limited” гэх ком­пани байгуулж түүгээрээ дамжуулан Швейцарийн банкинд данс нээж, нэг сая ам.доллар хадгалуулсан гэх мэдээлэл өчигдөр гарсан юм.

Энэ талаар С.Баярцогтоос өөрөөс нь тодруулахаар утас руу нь залгахад роуминг үйлчилгээнд холбогдсон байв. Харин хэвлэлийн төлөөлөгч нь “Дарга гадагшаа явчихсан. Өнөө орой юм уу, маргааш өглөө ирэх байх” хэмээн хариуллаа. Гэвч үүнээс хойш хагас цагийн дараа С.Баярцогт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэр туслахдаа ч хэлж амжилгүй яаран иржээ. Швейцарийн банкин дахь дансных нь мэдээлэл түүнийг ийн сандаргав.

Нийт 60 гаруй орны сэтгүүлчдээс бүрдсэн “ICIJ” байгууллагаас гаргасан мэдээлэлд Швейцарийн банкин дахь нэг сая ам.долларын 200 мянган ам.доллар нь С.Баярцогтынх, үлдсэн нь 800 мянган ам.доллар нь хамт хөрөнгө оруулсан гурван найзынх нь гэж дурьдсан байна.

 

Харин С.Баярцогтын тайлбар маш энгийн.

 

Тэр УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохоосоо өмнө Их Британийн Виржинийн арал дээр компани байгуулжээ. Хувьцааны бизнес хийх зорилготойгоор анх байгуулагдсан компанийнхаа дансанд гурван найзтайгаа хамтран нэг сая ам.доллар хийсэн гэнэ. Гэвч санхүүгийн хямрал эхэлж, ажил нь бүтэмжгүй болонгуут тэд мөнгөө татаж авчээ. Өнөөдөр компанийх нь дансанд 1658 евро буюу 2.9 сая төгрөг байгаа гэнэ. Харин энэ компанийнхаа нэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй шалтгаанаа “Тухайн үед мэдлэг муутай байсан болохоороо…” хэмээн тайлбарласан юм.

“ICIJ”-ээс гаргасан мэдээлэлд дурьдсанаар бол С.Баярцогт “Би нэр хүнд гэхээс илүү гэр бүлдээ санаа зовж байна” хэмээн ярьсан гэж байгаа. Харин өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр тэрбээр “Ингэж хэлээгүй” хэмээн үгүйсгэв. Түүнийг ямар хариуцлага хүлээх тухай асуухад “Ер нь би ёс суртахууны хувьд үлгэр дууриал болох хэрэгтэй. Гэхдээ УИХ хариуцлага тооцно” гэсэн юм. Ямартай ч тэрбээр өчигдөр бараг л уучлалт гуйлаа. Гэхдээ дансан дахь мөнгөнөөсөө болсон юм биш, харин компанийнхаа нэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулаагүйнхээ төлөө өршөөл эрэв. Энэ асуудлаар УИХ-ын даргад хүсэлт гаргаж, чуулганаар ямар ч шийдвэр гарсан бай хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь энэ юм.

Авлигын эсрэг хуулийн 10.2 дугаарт “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй. “Мөн хуулийн 13.5 дугаарт зааснаар “Мэдүүлэг гаргач хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно” хэмээн заасан байдаг. Мөн Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д зааснаар “Мэдүүлэгч этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар тайлбар өгч чадаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгана” гэсэн байдаг. УИХ-ын дэд даргын хэлснээр бол С.Баярцогт “Legend Plus Capital Limited” компанийнхаа дансан дахь 2.9 сая төгрөгийг “Нидо” компанийнхаа хөрөнгөнд хавсарган мэдүүлсэн аж. Тэгэхээр Авлигатай тэмцэх газар түүний хөрөнгийг нягтлан шалгаагүй буруутай болж таарч байна. Ямартай ч “Би өглөө УИХ-ын даргатай ярьчихсан. Авлигатай тэмцэх газарт шаардагдах бичиг баримтыг нь хүргүүлчихсэн байгаа. Надтай хамт хөрөнгө оруулалт хийгээд дараа нь хөрөнгөө татаад авчихсан найзуудынхаа талаар холбогдох байгууллагад нь мэдээлэл өгнө” хэмээн С.Баярцогт тайлбарласан юм. Тэгэхээр одоо түүнийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн гэсэн үг бололтой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Үүнд төрийн өндөр албан тушаалтнуудыг хилийн чанад данс нээлгэхийг хориглосон заалтыг оруулж өгсөн юм. Тэгэхээр хэрэв энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж баталбал С.Баярцогтын Швейцарь дахь дансыг хаах шаардлагатай болно гэсэн үг. Түүнээс биш одоо бол түүний энэхүү хөрөнгөтэй нь холбоотойгоор элдэв хариуцлага тооцох боломжгүй.

Харин өөрийнх нь яриагаар бол тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэсэн. Ёс зүйн хариуцлага гэдэгт чухам юу багтах вэ. Өмнө нь С.Баярцогт УИХ-ын чуулганы хуралдаанд хоцорч ирснийхээ дараа хурал даргалагчид хандан “Түгжрэлтэй байснаас болж ийм юм боллоо” хэмээн нэлээд ундууцан тайлбарлаж байсан билээ. Мөн олон нийтийн телевизээр гарсан мэтгэлцээний үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Чи мэдлэггүй” хэмээн хэлснийг нь бас арай ч гишүүний ёс зүйтэй холбож тайлбарлаж болохгүй байх. Ямартай ч хэсэг байж байгаад л жинтэйхэн асуудалд холбогддог хүн нь С.Баярцогт болоод удаж байна. Үүний нотолгоо нь түүний мартагдсан компанийн дууль болж таарав.

 

Т.Элиса


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

59 Comments

  • Anonymous (April 05, 2013 10:47:32 am )

    Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

  • Anonymous (April 05, 2013 10:47:48 am )

    Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

  • Anonymous (April 05, 2013 10:56:23 am )

    ene tegesgeed l martagdana doo, altanhuayga said yamar ooriinhoo humuusd hir haldaah bish

  • Anonymous (April 05, 2013 11:00:21 am )

    NAADHAA SHOROND HII

  • Anonymous (April 05, 2013 11:03:20 am )

    МОНГОЛЫН ХАМГИЙН ШУДАРГА ГАЗАР АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР – ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР- ХАМТРАН БАЯРЦОГТЫГ ДАЙЧЛАН БРИВЧИЛЖ ШАЛГАХ ЁСТОЙ. БАЯРЦОГТ МОНГОЛЫГ ХЯТАДЫН МУЖ БОЛГСОН ГЭРЭЭ-Г ХИЙСЭН БАЙСАН ШҮҮ . БАЯРЦОГТ ЭНЭ ХААНААС ИЙМ ИХ МӨНГӨ ОЛСОНГ ОДОО Л ШАЛГАХ ЁСТОЙ. АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА ШҮҮ. ПРОКУРОР ХЭРЭГ ҮҮСГЭХ ЁСТОЙ.

  • Anonymous (April 05, 2013 11:04:58 am )

    ymar muuhai shunahaine setgeltei hunuus ve hedhen mglchuuaa bnga idej huurch bdag arai ch de l gej helehees oor ug alga daa huuhed ehner ni gadaaadad bdag gsn bnga mongo ybuuldag tgd boon mongo iddeg ter chini minii bas eh ornii hubi bgaa shdee hulgaich mini

  • Anonymous (April 05, 2013 11:06:20 am )

    heterhii ih idsen bolood neg kampanaa orlogotoi ni martaj baihgyu yu

  • Anonymous (April 05, 2013 11:19:58 am )

    muu nuvsh

  • Anonymous (April 05, 2013 11:29:09 am )

    Ene arai dendej bna aa. Yamar ih mungunii uner hanhalj bna aa. Ene hujaagiin erliiz gedeg ni unen bolj taarlaa. Hurdan shorond ni hiigeed bug;iig ni shalgaach dee

  • Anonymous (April 05, 2013 11:38:18 am )

    hund ger bul chyhal l da gehde turiin har hund eh oron maan iluu chyhal uym bish uu

  • Anonymous (April 05, 2013 11:44:12 am )

    дандаа онгоцны буудалд явж ирж байдаг юм бодвол щвейцар явдаг байлгүй дэ Бас элбэгдорж Давост их дуртай төрийн түшээд биш төрийн идүүрүүд юм байна да

  • Anonymous (April 05, 2013 11:45:55 am )

    Shorond hii

  • Anonymous (April 05, 2013 11:59:19 am )

    Элбэгдорж ерөнхийлөгчөө одоо шударга л юм бол Баярцогтыг Энхбаярын араас шоронд хийе тэгэх үү. Тэгж чадвал сонгууль ОК, чадахгүй бол будаа, хошгоруулдаг нэр хэвээрээ үлдэнэ шүү.

  • Anonymous (April 05, 2013 12:29:19 pm )

    бүхэл бүтэн компаниа мартдаг хүн 20 мянган хувьсагчаар бодож оюу толгойн гэрээг хийжээ. тэгээр одоогоор дэлхийд бүртгэгдээгүй ТАЛ ТАРХИ-тай хүн байж мэдэх юм. тэгэхээр баярцогтыг үхэхээс нь өмнө ШУ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

  • Anonymous (April 05, 2013 12:37:20 pm )

    БАЯРЦОГТ ӨӨРИЙГӨӨ ХЯТАДЫН МОНГОЛ ГЭЖ КОМПАНИ БАЙГУУЛСАН БАЙСАН ЭНЭ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛОО? Мэдэх хүн байна уу?

  • Anonymous (April 05, 2013 12:45:45 pm )

    Ulaanbaatar Mongolia, China gesen baisan shuu. China gechihvel hyatadiin company bna geed ooriig ni olohgui gej bodsiin baihdaa. baihdaa

  • Anonymous (April 05, 2013 12:57:43 pm )

    энэ өмөд баатарууд алгуур Монголыг Хятадад нэгтгэж байгаа нь гарцаагүй гэдэг нь батлагдлаа.

  • Anonymous (April 05, 2013 1:27:06 pm )

    Онцгүй гар байна. Сэлэнгийнхэн ямар юманд итгэл хүлээлгэсэн юм бэ. Байнга тэндээс сонгогддог биздээ.

  • Anonymous (April 05, 2013 1:55:19 pm )

    от-г монголын талын 51 хувьтай хийх тэзү-г шинэчилэх боломж бүрдэж байх шиг бна учир нь тэд авилгаөгсөн нь тогтоогдвол монголын тал гэрээг цуцлах эрхтэй энэ бүхнийг хийж чадсан монголын лидэрт 100 сая долларын шагнал өгч алтан хөшөө барьж өгнө гэвэл монгчуудын хэн ч татгалзахгй

  • Anonymous (April 05, 2013 2:02:07 pm )

    ОНИГО ОНИГО НЭГ НАСНЫ БҮР УДАМ СУДРААРАА ОНИГООНД ОРОВ ЭДНИЙХЭН, ЭНЭНИЙГ ХҮСЭЭД ЭХ ОРНОО ЗАРААД БАЙСАН ЮМ БАЙНА ШДЭЭ,

  • Anonymous (April 05, 2013 2:02:49 pm )

    УЛС ТӨРИЙН Я Н Х А Н

  • Anonymous (April 05, 2013 2:09:22 pm )

    odoo l hariya yahiig ni erunhiilugchiig

  • Anonymous (April 05, 2013 2:41:00 pm )

    Энэ Баярцогт мэтийн өмөд баатарууд алгуур Монголыг Хятадад нэгтгэж байгаа нь гарцаагүй гэдэг нь батлагдлаа.

  • Anonymous (April 05, 2013 3:07:26 pm )

    Ene huniig 2 hulii ni gozolzuulaad shorond hiigeech. Er ni yahaaraa gants huniig tegj baivchildagiin. Busdiig ni adilhan damjlaad avch yavaad hiij baigaach zohih gazar ni.

  • Anonymous (April 05, 2013 3:10:58 pm )

    сая доллар хаанаас авсаныг нь маш яаралтай шалгах хэрэгтэй Энэ хүн хөдөлмөрөөрөө энэ мөнгийг олоогүй нь мэдээж

  • Anonymous (April 05, 2013 4:16:18 pm )

    Ãàíö Áàÿðöîãò áèø ÈÕ-ä ÌÀÍ-ñ òèéì óëñóóä çºí人 áàéãàà îäîî öýâýðëýõ õýðýãòýé

  • Anonymous (April 05, 2013 4:19:12 pm )

    ҮНЭН ДЭЭ . . . БАЯРЦОГТЫН БАЯЖИХ ЗАМ ОЙЛГОМЖТОЙ Ш ДЭЭ. . . БАС НОМАДСЫН СҮЛЖЭЭ РЕСТОРАН ДААН Ч ИХ ӨРГӨЖӨӨД БАЙСЫН ЕСӨНМӨНХ РҮҮГЭЭ МӨНГӨ ИХ ХАЯЖ ДЭЭ

  • Anonymous (April 05, 2013 4:26:47 pm )

    ОЮУН ТОЛГОЙН ГЭРЭЭ ЭНЭ ХЯТАДТАЙ ХОЛБООТОЙ ЭНЭ ГЭРЭЭХ ЦУСЛАХ ХЭРЭГТЭЙ
    ГАДААДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГЭДЭГ МОНГОЛЫГ ЛУЙВАРДАГЧ НАР ШҮҮ ДЭЭ
    БАЯРЦОГТЫН ОЛОН ХУВСАГЧИЙГ НЬ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЫГОЛОН ХУВААЖ ИДНЭ
    ГЭСЭН ҮГ ДЭЭ БУУДАН АЛХАХЧ ЭНЭ ХҮНД БАГДАНА

  • Anonymous (April 05, 2013 4:30:21 pm )

    kkk nugel ni nudeeree garah tsag ni irj dee

  • Anonymous (April 05, 2013 4:37:34 pm )

    Ямар аймаар юм бэ Баярцогт гишүүн бөөр цагаандаа гар чээ тэр хэвлэлийн хурал дээр байж байгааг нь хараач үгүй бол өвчин туссан байна яалаа даа анх их хурлын гишүүн болж байх даа нэг их шудрага хүн болгоныг л барьж авч идэчихгээд байсан хүнийг хараач ээ ганц Баярцогт ч биш энэ улсын мөнгөөр баяжсан хүн болгоныг баривчлах хэрэгтэй одоо л ерөнхийлэгч Элбэгдоржийн хэр үнэн ч ажиллаж байгааг харах үлдлээ энэ улсууд юугаараа ингэж баяжаад байгааг шалгах хэрэгтэй

  • Anonymous (April 05, 2013 4:42:03 pm )

    har gert bh estoi hun

  • Anonymous (April 05, 2013 4:51:23 pm )

    say dollar bairshuulaad sangiin said bolsonyum bishuu harin sayiig bayart ugsun bolovuu! said baihdaa sayiigaa olon huvsagchtaigaar bodoj oyutolgoigoos gargaj avsan daa!

  • Anonymous (April 05, 2013 5:12:28 pm )

    Muu bayartsogt shig yum eh orniig mini hujaad Zarj chaddaggui ee

  • Anonymous (April 05, 2013 6:06:13 pm )

    оросын хэвлэлд ингэж бичжээ.Бывший министр финансов Монголии Баярцогт Сангажавын (Bayartsogt Sangajav). Зарегистрировал на Британских Виргинских островах фирму Legend Plus Capital Ltd с банковским счетом в Швейцарии, когда в период с 2008 по 2012 год работал на министерском посту в своей бедной стране. Он говорит, что не задекларировал компанию по ошибке, а также заявляет: «Видимо, мне надо подумать об уходе в отставку».

    Читать далее: http://inosmi.ru/world/20130405/207734667.html#ixzz2PaBoVjxi
    Follow us: @inosmi on Twitter | InoSMI on Facebook

  • Anonymous (April 05, 2013 6:07:51 pm )

    Өөрийн ядуу оронд гэж бичсэн нь Оросууд Монголчуудыг доромжилсон байгаа биз.

  • Anonymous (April 05, 2013 6:19:51 pm )

    Jinhene mujik, enerengui bas uhaalag Hun Bol bayartsogt shuu ,,, yamarch business men hund baidagl mungu ene Hun chin bas huwiin ashigl orlogOtoi Hun yum bishuu ,,, neg gem n ter company aa meduuleguidl uchir bna ,,, sur bitgii boloo ,,, ter Ganbaatar Bol medleg muutai n uneheer haragdsan shuu dee,, ,, manai ulsad heregtei uls turchuu hu

  • Anonymous (April 05, 2013 6:33:51 pm )

    urvagch gishgeh gazar ugui ter mongondoo bish eh orniihoo neriig gutaasan undesleleer tsaazaldaaa

  • Anonymous (April 05, 2013 7:37:12 pm )

    YANAAA YANAAA BID DUUGUI SUUSAAR BGAAD BUH YUMAA ALDLAA SHDEEE

  • Anonymous (April 05, 2013 8:25:05 pm )

    Шалгуулах нь зөв. Үнэн мөнийг мэдэхгүй бидний үгээр явж байхаар хууль захиргаандаа найдах хэрэгтэй. Авсан бол авсан,Үгүй бол үгүй ш дээ. Хэдхэн төгрөгийн л асуудал байх шиг. Манайхан хэт хөөрүү юм аа

  • Anonymous (April 05, 2013 8:26:21 pm )

    Баярцогтыг харин ч шудрага байна гэж хэлмээр байна. Зарим нөхдүүд шиг сүүлээ хавчиж зугтсангүй шүү. Үнэнээ хэлээд би буруутай гэдэг жудагтай хүн монголын төрд хэд байгаа билээ. Аргагүй боловсролтой мэдлэгтэй залуу өөр байна

  • Anonymous (April 05, 2013 8:35:58 pm )

    Манайхан нэг гадаад сайтад гарсан үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээнд хэтэрхий итгэх юм. Харин ч шудрагаар тиймээ надад бага сага мөнгө байна гэж хүлээж байгаа болж л байна ш дээ. Хүн авилгалын мөнгөө тэгээд л хүнд мэдэгдэхээр юманд хөрөнгө оруулаад сууж байхуу. Ийм өндөр боловсролтой хүн тэгэхгүй дээ. Боловсрол ч гэлтгүй захын авилгалч нууц амрагийнхаа дансанд хийж байхад өөрийнхөө нэр дээр хийсэн гэвэл би л итгэхгүй

  • Anonymous (April 05, 2013 8:42:52 pm )

    ÀÒà ÿàæ àæèëëàæ ¿íýí ìºíèéã îëäîãûã îäîî ë ÕÀÐÖÃÀÀß

  • Anonymous (April 05, 2013 8:56:05 pm )

    Баярцогт ийм балай юманд холбогдох гэж,шалгуулах хэрэгтэй үнэн зөвөө ол

  • Anonymous (April 05, 2013 8:56:35 pm )

    Yaduu ard irgediig n ingej doromjildog yum captalistuud oligarxuud udaxgvi tegs geed l namjina daa

  • Anonymous (April 06, 2013 2:39:17 am )

    Новш гэж

  • Anonymous (April 06, 2013 3:32:24 am )

    zaas ulger ulger bayartsogtiig elebgdorjiin ATG shalgaaad bydilaangui zugeer gesne onosh tabih geneeeee ha ha ha .harin daragiin MANaas garah erunhilogchiin ATG gebel iluu onobchtoi zub shalgah biz

  • Anonymous (April 06, 2013 3:34:36 am )

    dabost ireed bdag elebgdorjiin baryyn gar ,ibeegch ni bhaa ter bayartsogt

  • Anonymous (April 06, 2013 3:37:01 am )

    HUGJLTEI ORNYYDAD bol aldaagaa yhaarch ogtsordog um!!!icheech ogtsrooch,yun shalgyylah gej jujig tabaid bgaan

  • Anonymous (April 06, 2013 7:39:40 am )

    Ex ornoosoo urwag ch

  • Anonymous (April 06, 2013 11:43:18 am )

    АНын бүлгийн дарга Эрдэнэбат хэлэхдээ Баярцогтын хэргийг шүүх шийднэ гэсэн. Гэхдээ шүүх маань энэ сонгуулиаар АН ын талд орчихсон. Өмнө нь бол МАН ын талд байсан. Тэгээд бодхоор Баярцогтод ямарч хариуцлага тооцохгүй нь ойлгомжтой. Ер нь улстөрийн нэг онцлог нь сонгуулиар парламентийг сонгодог бол далдуур шүүхийн үзэл баримтлалыг давхар сонгодог ийм гаж буруу тогтолцоогоор л монголын ардчилал туучисаар л байна.

  • Anonymous (April 06, 2013 2:26:54 pm )

    hamsaatnuudyn hamt zuv shalgah heregtei.ard tymnii tarhiig ugaaj bolohgyi.er ni AN iinhniig bygdiig shalgah heregtei.oshoo ch bgaa.

  • Anonymous (April 06, 2013 3:49:54 pm )

    hyatad hunii ur ym bish uu hayagaa china gesen bha shde

  • Anonymous (April 06, 2013 7:13:45 pm )

    МОНГОЛЫН ХАМГИЙН ШУДАРГА ГАЗАР АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР – ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР- ХАМТРАН БАЯРЦОГТЫГ ДАЙЧЛАН БРИВЧИЛЖ ШАЛГАХ ЁСТОЙ. БАЯРЦОГТ МОНГОЛЫГ ХЯТАДЫН МУЖ БОЛГСОН ГЭРЭЭ-Г ХИЙСЭН БАЙСАН ШҮҮ . БАЯРЦОГТ ЭНЭ ХААНААС ИЙМ ИХ МӨНГӨ ОЛСОНГ ОДОО Л ШАЛГАХ ЁСТОЙ. АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА ШҮҮ. ПРОКУРОР ХЭРЭГ ҮҮСГЭХ ЁСТОЙ.

  • Anonymous (April 06, 2013 7:20:10 pm )

    Naad Ardchilsan nam chin odoo um xelexgyi chimeegyi daraad ongorno. Bayrtsogtiig yax ch ygyi. Zyb zygeer ongorno. Altankhyag. Elbegdorj. Enkhbold bygd oorsdoo xolbootoi baix ogt duugaraxgyi baina. Bayrtsogtiin say dollariin derged Enkhbayriin xolbogdoj baigaa Orgoo byydal uy um be. Odoo shudarga eronxiilogchoo ybar shiidber gargaxiig xarax yldlee.

  • Anonymous (April 06, 2013 8:17:11 pm )

    Chi ganbaatariig ix doromjlood baican odoo ooroo ynalaa daa . Ter zaluug tegej boldoggyi l baixgyi uy daa. Nytgiin yylc ni xamgaaldag um Odoo ganbaagaac uuchilal gyibal zoblon chin nimgerch magadgyi

  • Anonymous (April 07, 2013 1:47:54 am )

    Solongost bas medeegeer garch bna muu luiwarchin

  • Anonymous (April 07, 2013 4:33:53 pm )

    эрийгээн үхсний дараа өөр хүнтэй бандалдсан эмь шиг манай төр
    өөрийн тэжээвэр нохойг ад үзэн хөөж өлөн хөх чоноор хотоон мануулаж байна
    хэмээн Р Чойном олон жилийн өмнө бичэж адлагдаж шитгэгдэж явсан
    харгин өнөөдөр Монгол төр өөрийн ард түмнийг ад үзэн гадуурхаж
    Гадний цагаачдийг авчаран өөрөсдөөн боол нь болож мал мэт сажлаж явна

  • Anonymous (April 07, 2013 4:38:57 pm )

    АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ГАДНИЙХАНИЙ ГАР ХӨЛ БАС БАЙЖ Л БАЙГАА БЭЗ ЭЭ
    ЭНХБАЯРИЙН БАРИВЧАЛГАА ГАДНИЙХАНИЙ ГАР ХӨЛ ОРСОН ГЭЖ АРД ИРГЭД ҮЗДЭГ ЮМ
    ОЮУНТОЛГОЙТОЙ Л ХАМААТАЙ БОЛУУ

  • Anonymous (April 07, 2013 7:56:48 pm )

    Баярцогт одоо бас худал ярьж эхлэв,Тэр бүхнийг 2008 оноос хөрөнгө орлогоо
    мэдүүлэх байсан шүү дээ,УИХ-гишүүн компанитай байх хуульд нийцэхгүй одоо
    УИХ огцоруулах хэрэгтэй, Одоо авилгатай тэмцэх газар сангийн сайдын бүгдийг
    шалгах хэрэгтэй, Төрийн хууль яаж хэрэгжихийг харах үлдлээ,

antalya rent a car