Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар “Гэгээн Муза-10” наадамын ”Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг гардуулсан юм. Энэхүү шагналыг гавьяат маань гурван жил дараалан гардуулж байгаа билээ. Ингээд гавьяатын энэхүү наадамд зориулан сонгосон “гоёо”-г сонирхуулж байна.
Эх сурвалж: Shuurhai.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 04, 2013 11:20:57 am )
Цайны ганц нь ш дээ.
-
Anonymous (April 04, 2013 11:39:26 am )
unen shijigiin zaluu ene zaluud zuwhun bukhiin umsgul ni l goe haragdana
-
Anonymous (April 04, 2013 11:49:18 am )
gomo yumuu haashaa yum
-
Anonymous (April 04, 2013 12:25:54 pm )
kkkk tsagaanaa chi shuu
-
Anonymous (April 04, 2013 12:40:14 pm )
Сайхан харагдаж байна, сайхан ч залуу амжилт хүсье,
-
Anonymous (April 04, 2013 12:46:31 pm )
sauhanl hargdaj ba goe ba
chamaig end baih hoorond tanai bagsh chin ajilgvi bolj ba yu bodoj baene ardchlsan nam arial dendej ba halaa selgeen 18 jil udirdsan gej bgamda -
Anonymous (April 04, 2013 12:48:52 pm )
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн зарим асуудлууд
Н.Удвал – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Анагаахын шинжлэх ухааны доктор, Эрүүл мэндийн удирдахуйн ухааны урлагийн мастер /Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөлгөөнд тавьсан илтгэл/Эрхэм нөхөд өө,
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар Та бүхэнд тавих гэж байгаа илтгэлийг “Эрүүл мэндийн салбар 2012 –Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” товхимол, “Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл” товхимолд орсон материалуудаас авч ерөнхийлөн бэлдлээ. Миний илтгэлийн задаргаа, илүү тодорхой мэдээллийг энэ хоёр өдөрт манай ЭМЯ-ны удирдах ажилтнууд Та бүхэнд хүргэх учраас би илтгэлдээ Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн байдал, Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийн хэрэгжилт, Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын бодлого ба хэрэгжилт, Эрүүл мэндийн сайдын багцын 2012 оны нэгдсэн тайлангаас удирдах ажилтнуудын анхаарлыг хандуулбал зохих зарим асуудлууд, 2013 онд анхаарвал зохих асуудлуудыг хөндлөө.
2012 оны байдлаар Монгол Улсын хүн амын дундаж наслалт 68 байгаа нь дэлхийд 133-р байранд орж байна. 2000 оноос хойш монголчуудын дундаж наслалт 5 жилээр нэмэгдсэн байна. Хөвсгөл \63,4\, Дорнод \65,1\, Увс \66,6\ , Дархан-Уул \ 66,8\, Говь-Алтай \ 67,1\, Баянхонгор \67,2\, Завхан \67,5\, Өвөрхангай \67,6\ аймгууд хүн амын дундаж наслалтаараа улсын дунджаас доогуур байна.
Дэлхийн ихэнх орнуудад эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас 3-4 жилээр илүү байдаг бол дундаж наслалтын хүйсийн ялгаа Монгол улсад дэлхийн бусад улсынхаас 2 дахин их байна. Дэлхийн 187 орны 15-49 насны эрэгтэйчүүдийн сүүлийн 40 жилийн нас баралтын байдлаар 1000 эрэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн нас баралт 450-аас илүү үзүүлэлттэй 19 орны нэгд Монгол орон орж байна. Энэ 19 орноос Монгол, Гати хоёроос бусад нь Африкийн улсууд байна.
Манай улсад 15-49 насны эрэгтэйчүүдийн нас баралт тухайн насны эмэгтэйчүүдийн нас баралтаас 2.5 дахин илүү, эрэгтэйчүүдийн нас баралтын гуравны хоёр нь осол гэмтэл, хорт хавдрын шалтгаантай, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлох явдал эмэгтэйчүүдээс 4 дахин их, бусдад хорлогдох явдал 4.4 дахин их, зам тээврийн осол 3,8 дахин өндөр байна.
Дээрх үзүүлэлт нь монгол эрэгтэй хүн эрүүл мэндийн хувьд эмзэг бүлгийн ангилалд хамрагдаж байгааг харуулж байна. Энэ байдалд дүгнэлт хийж Эрүүл мэндийн сайдын 2013 оны 3 дүгээр сар 11 – ний өдрийн 74 тоот тушаалаар Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, эрэгтэйчүүдийн эмчийг бэлдэж аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллуулах, жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон эрэгтэйчүүдийг нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд оруулж байх шийдвэрийг гаргалаа.
Монгол улс 1990 оноос 2012 он хүртэлх хугацаанд нялхсын болон хүүхдийн эндэгдлийн түвшинг 4 дахин бууруулсан байна. Энэ нь Дархлаажуулалт, Хүүхдийг хөхөөр хооллох бодлого, Хүүхдийн өвчний цогц менежментийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүн юм.
Дэлхийн 187 улс орнуудаас сүүлийн хорин жилийн дотор 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг хөгжиж буй орнууд 2 хувиар бууруулсан байхад Монгол улс 5 -аас дээш хувиар бууруулсан нь чамлахааргүй амжилт юм. Гэсэн хэдий ч хүүхдийн эндэгдэл хот хөдөөд ихээхэн ялгаатай байгаа бөгөөд хөдөөд хүүхдийн эндэгдэл өндөр байна. 1000 амьд төрөлтөд нялхсын эндэгдэл хөдөөд 48 байгаа бол хотод 24, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл хөдөөд 62 байгаа бол хотод 28 байна. Энэ үзүүлэлт нь хөдөөгийн хүүхдийн тусламжийн хүртээмж, чанарт анхаарлаа хандуулж, төрийн бодлогоор дэмжих шаардлагатайг харуулж байна.
Сүүлийн 10 жилийн байдлаар Нялхсын эндэгдэл Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймагт өссөн байна. Хүүхдийн шүдний өвчлөл Говь-Алтай, Булган, Улаанбаатар, Төв, Завхан, Өвөрхангай аймгуудад улсын дунджаас өндөр байна.
Мөн эхийн эндэгдэл 1992 оны түвшингээс 4 дахин буурч Монгол орон эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэргийн түвшинтэй орны тоонд шилжсэн. Энэ нь Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөр, Эсэн мэнд амаржихуйн санаачлагууд, гэр бүл төлөвлөлт, Эхийн эндэгдлийг бууруулах стратеги зэрэг бодлогуудыг хэрэгжүүлсний үр дүн юм.
Энэ завшааныг ашиглаж Монгол улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сан, АХБ-ны хамт олонд болон Монголынхоо эрүүл мэндийн байгууллагын үе, үеийн эмч ажилтнуудад талархал илэрхийлье.
Эхийн эндэгдлийн түвшин улсын дунджаас Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Төв, Өмнөговь аймгуудад өндөр байна.
Хүн амын нас баралтын шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, осол гэмтэл, перинаталь эндэгдэл, халдварт өвчин зонхилж байна. Эдгээр өвчнүүдийн дийлэнх нь урьдчилан сэргийлж болдог өвчний тоонд ордог. Архи тамхи хэрэглэхгүй, эрүүл, зохистой хооллож, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, биеийн жингээ хэмжээнд нь барьж чадах юм бол зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижинг 90 хувь, хорт хавдрын өвчлөлийг 30 хувь бууруулах боломжтой гэсэн судалгааны дүн байна. Энэ нь хүн амын дүнд эрүүл зан үйл төлөвшүүлэхэд, амьдралын буруу хэвшлийг засаж залруулахад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэх юм бол хүн амын өвчлөл, нас баралтыг ихээхэн хэмжээгээр бууруулах бүрэн бололцоо байгааг харуулж байна.
ХДХВ\ДОХ-ын хяналтын хувьд Монгол орон жирэмсэн эмэгтэйчүүд, 15-24 насны залуучуудын дунд ХДХВ-ийн тархалтыг 01 хувьд барих Мянганы хөгжлийн зорилтыг хангаж байгаа хэдий ч 1992 онд манай оронд энэ халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдөр 131 тохиолдол бүртгэгдээд байгаагийн тал хувь нь сүүлийн 3 жилд бүртгэгдсэн нь онцгой анхаарал татаж байгаа юм. Энэ халдвар түргэн хурдацтай тархах өндөр эрсдэлд байгааг энэ үзүүлэлт харуулж байна. Ялангуяа ажилгүйдэл, ядуурал, шилжилт хөдөлгөөн, архидалт, биеэ үнэлэх зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нь ХДХВ-ийн халдварын тархалтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.
Монгол орон бүс нутагтаа сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй 7 орны тоонд ордог. 2007 оноос хойш буурах хандлага ажиглагдаж байна. Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дундговь, Өмнөгоь, Сүхбаатар, Хэнтий аймгуудад сүрьеэгийн өвчлөл өссөн байна. Сүрьеэгийн хамгийн өндөр өвчлөл Дархан, Хэнтий, Говьсүмбэр, Сэлэнгэ, Улаанбаатар, Дорнод аймгуудад бүртгэгдсэн байна.
Хорт хавдрын өвчлөлд элэг, ходоод, умайн хүзүү, уушиг, улаан хоолойн хорт хавдар эхний 5 байрт байна. Хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн онд улсын хэмжээгээр зохион байгуулсан бөгөөд 67 мянган эмэгтэйд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг хийсэн байна. Энэ нь хамрагдах ёстой эмэгтэйчүүдийн 41,6 хувийг хамарчээ. Умайн хүзүүний хорт хавдрын 39 тохиолдлыг эрт илрүүлсэн байна. Багануур дүүрэг, Дархан-уул аймаг, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгууд эмэгтэйчүүдийг эрт илрүүлгийн үзлэгт сайн хамруулсан байна.
Элэгний хорт хавдрын өвчлөл ихэсч байгаа бөгөөд ихэнхдээ хожуу үедээ оношлогдож байна.
Улсын хэмжээнд халдварт өвчний өвчлөлөөр Дорнод аймаг, элэгний хорт хавдрын өвчлөлөөр Сүхбаатар аймаг, ходоод, улаан хоолойн хорт хавдраар Увс аймаг, зүрх судасны өвчлөлөөр Архангай аймаг, сүрьеэгээр Дархан-Уул аймаг, вируст гепатитийн өвчлөлөөр Өмнөговь аймаг, хүүхдийн эндэгдлээр Өвөрхангай аймаг, эхийн эндэгдлээр Баян-Өлгий аймаг, амьсгалын тогтолцооны өвчлөлөөр Говьсүмбэр аймаг, шээс бэлгийн тогтолцооны өвчлөлөөр Баянхонгор аймаг, гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэгээр Улаанбаатар хот тус тус 1 дүгээр байрт байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрөөс орон нутагт санхүүжүүлдэг санхүүжилтийг 2013 онд аймаг бүрд ялгавартайгаар хандаж дээрх өвчлөлийг бууруулахад чиглүүлэн олгохоор төлөвлөж байна.
Өнгөрсөн хугацаанд Тамхины хяналтын тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, ХДХВ/ДОХ-той тэмцэх хуулиуд батлагдлаа. Хуулиудыг хэрэгжүүлэх дүрэм журмыг боловсруулан мөрдөж байна. Тамхины хяналтын хууль нь нэлээд үр дүнтэй хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлага гарч байна. Сэтгэцийн эрүүл мэндийн хуулиар сэтгэцийн эмгэгтэй иргэний эрхийг хамгаалах,нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэх боломж, нөхцлөөр хангах, бие даасан байдлыг дэмжих, сэтгэл зүйн зөвлөгөөг өргөжүүлэх зэрэг олон заалтууд туссан. Анагаах ухаааны сэтгэл судлаач, сэтгэл зүйчдийг бэлдэх ажил эхлэх гэж байна.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар орсон бөгөөд одоо хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ хуулиар Эрүүл мэндийн даатгалын санг бие даалган, хараат бусаар Ерөнхий сайдын харьяанд зохион байгуулж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд эрүүл мэндийн байгууллага, даатгуулагч, ажил олгогчдын төлөөллийн тэгш оролцоог хангаж, даатгалд хамрагдах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлж, даатгалаас санхүүжих тарифийг нэмснээр даатгуулагчийн эрүүл мэндийн санхүүгийн ачаалал буурч, эрсдэлийг нь даатгалын сан даах боломжтой болох юм. 2013 оны байдлаар эрүүл мэндийн зардлын 21 хувийг даатгалын сангаас санхүүжүүлдэг бөгөөд энэ хэмжээг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд 60 хувьд хүргэснээр эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч, иргэдээр эмнэлэгт хэвтэх үед өөрсдийнх нь мөнгөөр эм олуулдаг зуршил арилж, эмч ажилчдын цалин хангалттай хэмжээгээр нэмэгдэх нөхцөл бололцоо бүрдэх юм.
Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсрууллаа. Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, иргэний эрүүл мэндийн эрх, мэргэжлийн удирдлагаар хангах, эрүүл мэндийн тухай ойлголт, хувь хүн, бусад салбарууд, эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зэрэг зарчмын өөрчлөлтүүд тусгагдаж байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь маш бага цалингаар хүний эрүүл мэнд, амь настай холбоотой өндөр эрсдэлтэй ажил эрхэлдэг бөгөөд эрсдэл гарсан тохиолдолд эрсдэлийг хуваалцах арга замыг бий болгох зорилгоор Эрүүл мэндийн мэргэжилтний Хариуцлагын даатгалын хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” бүрэлдэхүүн хэсгийн эрхэм зорилго нь “Шударга өрсөлдөөн, сонголтод суурилсан аюулгүй, чанартай, эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох, олон улсын стандартад нийцсэн нөхцлийг бүрдүүлэх явдал” юм. Энэ зорилгод хүрэхийн тулд Монгол хүн эх орондоо орчин үеийн чанартай эмнэлгийн тусламж авах нөхцөл бололцоог бүрдүүлэх, Эм болон хүнсний аюулгүй байдлыг хангах, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалган нэг худалдан авагчийн зарчимд шилжүүлэх, Хүн амынхаа эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, Бага дунд орлоготой иргэдийнхээ эрүүл мэндийн эрхийг хамгаална гэсэн үндсэн зорилтууд тавигдсан.
Энэ хүрээнд Үндэсний оношлогоо эмчилгээний төвийг БНСУ-ын Экспорт-импортын банкны хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулах ажил эхлээд байна. “Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн төслийн нэгж байгуулагдаж Солонгосын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан, Солонгосын Экспорт, импортын банкинд зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах техникийн саналаа хүргүүлж батлуулсан. Тус оношилгоо эмчилгээний төв байгуулагдсанаараа Монгол улсын иргэдэд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бодит нөхцөл бүрдэх болно. Иргэд өндөр үнэ өртөгтэй шинжилгээг гадаадад явж хийлгэхгүйгээр өөрийн орондоо оношлуулах, эмчлүүлэх боломжтой болно.
Иргэд хөдөөнөөс хот руу компьютер томограф, дуран, хэт авиа, рентген, зүрхний бичлэг, тархины бичлэг, нүд, чих, хамар хоолойн оношилгоо хийлгэхээр чирэгддэг чирэгдлийг бууруулах зорилгоор Аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд Оношилгооны төв байгуулах төслийг боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын дэмжлэг, манлайллын ачаар 2013 онд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймагт Оношилгооны төв байгуулахад шаардагдах 24 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Ерөнхий сайдын Шинэчлэлийн хөтөлбөрийн багцаас шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн чадавхийг сайжруулах, алслагдсан орон нутгийн хүн амд үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, УНТЭ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, ЭСТ, Гэмтэл согог судлалын үндэсний төв, УГТЭ, 4 Бүсийн оношилгоо эмчилгээний төв, 5 аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүд телемедициний үндэсний сүлжээнд холбогдон ажиллаж байна.
Мэдээлэл техник технологийн хурдацтай хөгжил, сүлжээнд ажиллах байгууллагуудын хүрээг тэлэх, ялангуяа cумын эмнэлэгт вебд суурилсан телемедициний программ хангамжийн тусламжтайгаар энгийн хэлбэрээр телемедицинийг хөгжүүлэх, сум, сум дундын эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг телемедициний нэгдсэн сүлжээнд хамруулан төрөлжсөн мэргэжлийн төв, эмнэлгүүдийг ижил үүрэг гүйцэтгэдэг гадаадын улс орны эрүүл мэндийн байгууллагуудтай холбох зэрэг телемедициний үйлчилгээний шинэчлэлийг хийж 2016 он гэхэд бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагууд зайн анагаах ухааны дэвшилтэд технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Хүүхдэд тохиолдож буй төрөлхийн гаж хөгжил, удамшлын эмгэгийг эрт оношлох “Эх, ураг, нярайн эрт оношилгооны төв буюу Перинатологийн төвийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд байгуулахаар санхүүжилтийг шийдвэрлэв. Энэхүү төв байгуулагдсанаар манай улсад урьд өмнө нь хийгддэгүй байсан нэн шаардлагатай хэд хэдэн төрлийн эрт илрүүлэх оношилгоо, үзлэг, шинжилгээ хийгдэх боломж бүрдэх юм. Түүнчлэн хүүхдийн зүрхний гаж хөгжлийн мэс заслыг Монголдоо хийдэг болох гэж байна.
“Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолоор батлагдсан “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, мянганы зам дагасан аймгуудын осол, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдал, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зам тээврийн осол ихээр гардаг Төв аймгийн Борнуур, Лүн, Баянчандмань, Баян, Эрдэнэ, Булган аймгийн Рашаант, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Сэлэнгэ аймгийн Дулаанхаан, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Эрүүл мэндийн төв, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт 29.8 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрдлийг тус тус хуваарилан олгов.
Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах асуудлын хүрээнд Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт түргэн тусламжийн салбар нэгжийг 2013 онд байгуулах, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн болон насанд хүрэгчдийн түргэн тусламжийг нэгтгэн зохион байгуулах, хаяг нь тодорхойгүй болон хүрч очиход хүндрэлтэй байршилд байгаа иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс дуудлага хүлээн авсан тохиолдолд шуурхай байдлыг хангах зорилгоор “Болзож уулзах цэг”-ийн үйлчилгээг нэвтрүүлэх, нэн яаралтай дуудлаганд “Ногоон гэрэл”-ээр үйлчлэх, Түргэн тусламжийн автомашиныг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явуулдаг болгох асуудлыг холбогдох газруудтай хамтран шийдвэрлэх, түргэн тусламжийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлын хүрээнд хүний нөөцийг бэлтгэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, мэргэшүүлэх, индексжүүлэх ажлыг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхээр болов.
Харвалт, зүрхний шигдээс, түүний дараах нөхөн сэргээх эмчилгээний эмнэл зүйн удирдамжуудыг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөр, модулыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлэв. Сургалтын хөтөлбөр, модулийг шинэчлэн боловсруулж, сургалтын бусад холбогдох байгууллагуудад хэрэглэснээр үндэсний хэмжээнд удирдамжийн хэрэгжилт, ашиглалт сайжирч үр дүнгээ өгнө.
Элэг шилжүүлэн суулгах, үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдүүлэн багаж тоног төхөөрөмжийг худалдан авах үйл ажиллагаа явагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг үндсэн нарийн мэргэжлийн хэвтүүлэн эмчлэх 7 тасагтайгаар барьж байгуулах ажил эхлэх гэж байна.
“Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын одоогийн нэр хүнд, эрүүл мэндийн байгууллагын соёл, харилцаа хандлага, үйлчилгээний арга барилыг өөрчилж шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж өнөөгийн ачаалал, хүлээгдэл, чирэгдэл, гомдол, санал ихтэй, үр дүн багатай тусламж үйлчилгээг иргэн үйлчлүүлэгч төвтэй шуурхай, чанартай, аюулгүй, үр дүнтэй тусламж үйлчилгээ болгон өөрчлөх Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 375 тоот тушаалаар баталлаа.
Суурь шинэчлэлийн бодлого үр дүнгээ өгч эхний үр дүн нь гарч эхэллээ. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ходоодны дурангийн оношилгооны кабинет 1 дүгээр сарын 25-ны байдлаар 1 сарын хүлээгдэлтэй байсан бол 2 дугаар сарын байдлаар 14 хоног, 3 дугаар сарын 29-ны байдлаар 3-4 хоногтой хүлээгдэлтэй болж буурсан байна. Хавдар судлалын үндэсний төвийн Элэг цөсний тасаг 1 дүгээр сарын байдлаар 24 хоногийн хүлээгдэлтэй байсан бол 3 дугаар сарын байдлаар 12 хоногийн хүлээгдэлтэй боллоо. Хими эмчилгээний тасаг 1 дүгээр сарын байдлаар 19 хоногийн хүлээгдэлтэй байсан бол 2 дугаар сард 14,5 хоног, 3 дугаар сард 15 хоног болж буурлаа.
Иргэдийнхээ саналыг сонсож эхэлснээс хойш нийт 1628 санал ирсний дийлэнх нь буюу 1098 /67.5%/ нь санал хүсэлт, 282 /17%/ нь гомдол, 227/14%/ нь шүүмжлэл, 21 /1.5%/ нь талархал байна.
7 хоногт дунджаар 50 орчим санал ирж, иргэдийн мэдээллийн 30% нь НЭМГ, түүний харьяа байгууллагуудтай холбоотой байсан тул саналыг НЭМГ, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар сонсож байна лавлагаат мэдээллийн төв 1200, иргэдэд үйлчлэх 1234 төвд шууд шилжүүлэх болсон.
Санал хүсэлтийг агуулгаар нь ангилж үзвэл эмнэлэг, эмнэлгийн ажилчдын ёс зүй, эрүүл ахуйн асуудлаар 232 /21%/, дотоод эмчилгээний зардал хүссэн 220 / 20%/, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг хүссэн 187 / 17%/, эмчилгээний төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүссэн 109 /10%/, эрүүл мэндийн тухай хуульд заасан тэтгэмж авахыг хүссэн 109 / 10%/, эрүүл мэндийн сайдтай уулзах хүсэлт 87 / 8%/, ажилд орох, чөлөөлөх 76 /7%/, гадаад эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн 55 /5%/, шагнуулахыг хүссэн 23 / 2%/ тус тус эзэлж байна.
Гомдол, шүүмжлэлийг агуулгаар нь ангилж үзвэл тусламж үйлчилгээний чанартай холбоотой гомдол, шүүмжлэл 218/43%/, хүлээгдэл 98 /18%/, ажлын цаг ашиглалт 31 / 8%/, харилцаа хандлага, ёс зүй 31 / 6% /, хүнд суртал 21 / 4%/, эмнэлгийн удирдлагуудын талаарх гомдол 11/ 2%/, бусад /бодлого, шинэчлэлийн үйл явцын асуудлаар 96 /19%/ гэх мэт гомдлууд ирсэн байна. Нийт 1628 саналын 1589 буюу 97.6 хувь нь бүрэн шийдэгдсэн , 39 буюу 2.4 хувийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад мэдэгдэн шийдвэрлэх шатандаа явж байна.
Өнгөрсөн хугацаанд нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, шийдвэр гаргахын тулд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний судалгаа, Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагуудын тусламж үйлчилгээний хүлээгдлийн судалгаа, Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа, Эрүүл мэндийн салбар дах албан бус төлбөрийн судалгаа, Эмнэлгийн орны ашиглалт ба хэрэглээний судалгаа, Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалд хамруулах шаардлагатай эрсдлийн үнэлгээ, Эмийн зохистой хэрэглээ социологийн судалгаа зэрэг судалгааны ажлуудыг хийлээ.
Мөн эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинэчлэлийн чиглэлээр дараах бодлогын баримт бичгүүдийн төслийг боловсруулж удирдах ажилтны зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэхээр бэлтгэв. Үүнд: Эрүүл мэндийн байгууллагын удирдлага хөгжлийн шинэчлэл, Эрүүл мэндийн хүний нөөцийн хөгжлийн шинэчлэл, Нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах шинэчлэл, Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжил, үйлчилгээний шинэчлэл, хоёр дахь болон гурав дахь шатлалын тусламж, үйлчилгээний шинэчлэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний шинэчлэл, Эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн шинэчлэл, Цахим эрүүл мэндийн шинэчлэл, Эрсдэлийн шуурхай удирдлага, Нийгмийн эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны шинэчлэл зэрэг болно.
Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөр, салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн бодлогод хийх шинэчлэл чухал үүрэгтэй. ДЭМБ-ын тооцоолсноор эрүүл мэндийн салбарт ДНБ-ний 5.3 хувиас доошгүй хэсгийг зарцуулж байж тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хүн амын хүсэн хүлээлтийг хариулах түвшинд үзүүлэх бололцоотой байдаг. Монгол орны хувьд 2013 оны байдлаар Эрүүл мэндийн салбарт ДНБ-ний 3,5 хувь зарцуулагдаж байгаа бөгөөд энэ үзүүлэлтийг 5.3 хувьд хүргэхэд салбарын санхүүжилтэд нэмэлт санхүүжилт шаардагдана.
Мөн эрүүл мэндийн анхан шатны тусламжинд манай улс нэг иргэндээ 20 гаруй мянган төгрөг зарцуулж байгаа бөгөөд энэ үзүүлэлтийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд 50 мянгад үе шаттайгаар хүргэх шаардлага бий болж байна. Учир нь эрүүл мэндийн анхан шатны тусламжинд бүх нийтийг хамруулах бодлогын хүрээнд нэг иргэнд ногдох зардлыг 40$-60$ байхад эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чанар, хүртээмж зөвшөөрөгдөх түвшинд байх боломжтой гэсэн ДЭМБ-ын бодлого, зөвлөмж байдаг.
Салбарын нийт санхүүжилтийн 16,3%-ийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд зарцуулж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах зардлыг бодлогоор нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2016 он гэхэд тус зардлыг даруй 2 дахин нэмэгдүүлж 161,0 тэрбум төгрөгт хүргэх шаардлага бий болж байна.
Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг монгол хүн” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинэ бүтцээр ажиллах хавдар, халдварт, мэдрэл, төрөх, хүүхдийн тасгийг шинээр нээн ажиллуулахад шаардагдах үйл ажиллагааны зардал, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэхэд Аймгийн хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулахад шаардагдах орон тоо хүний нөөцийн судалгааг зэргийг тооцон 2 дах шатлалын тусламж үйлчилгээний зардалд 2014 онд 285,2 тэрбум төгрөгийн хэрэгцээ гарч байна.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн стратегийн хүрээнд улсын байгууллагын дараах чиглэлийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх боломж, нөхцөл, эрх зүйн орчныг судалж байна. Үүнд: бөөрний өвчний үеийн эрүүл мэндийн тусламж, гемодиализийн тусламж, үйлчилгээ, чихрийн шижин өвчтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээ, нийслэлийн зарим дүүргүүдийн хүн амд үзүүлэх ерөнхий мэс заслын тусламж, хорт хавдар, хөнгөвчлөх эмчилгээний тусламж, үйлчилгээ зэрэг юм.
Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн хөтөлбөр, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс, нийгмийн хамгааллын хөтөлбөрийн асуудлууд зөвлөлгөөний үеэр дэлгэрэнгүй яригдана. Эрүүл мэндийн ажилтны төгсөлтийн дараах сургалтын хувьд төгсөлтийн дараах уламжлалт сургалтуудаас гадна эрэгтэйчүүдийн эмч, анагаахын сэтгэл судлаач, сэтгэл засалч, эмнэл зүйн эм зүйч, зан үйл судлаач , зан үйлийн засалч нарыг бэлтгэх, гадаад оронд эмч нараа багаар нь сургах, гаднаас зөвлөх эмч нар авчирч ажлын байран дээр сургалт зохион байгуулах чиглэлийг баримтлахаар төлөвлөж байна. Түүнчлэн эрүүл мэндийн ажилтны өсөн нэмэгдэж байгаа сургалтын хэрэгцээнд тулгуурлан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн хүрээлэн байгуулах асуудлыг нэн даруй шийдэх шаардлага ч гарч ирж байна. Мөн мэргэжлийн салбар зөвлөлүүдийг чадавхжуулах, бие даасан байдлыг хангахад анхаарлаа хандуулж байна.
Эрүүл мэндийн салбарт 2012 онд эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалтын автомашины шинэчлэлд зориулж нийт 25 тэрбум төгрөг зарцуулсан байна. Эрүүл мэндийн салбарын барилга угсралтын ажлын зардал 2008 онд 12 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 78.6 тэрбум төгрөг болж 6,5 дахин нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 35 барилга байгууламжийн угсралтын ажил он дамжин хэрэгжиж байна. Хэдийгээр хөрөнгө оруулалт ийнхүү нэмэгдэж байгаа боловч ашиглалтад орсон барилгууд нь стандартын шаардлага хангахгүй, дахин засварлах, мөөгөнцөртөх, агааржуулалтын систем нь буруу тавигдсанаас ашиглах боломжгүй байх, цаг хугацаандаа ашиглалтад орохгүй байх, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих, зураг төсөл нь дахин дахин засварлагдах, батлагдсан төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдэх зэрэг бэрхшээлүүд байна. Тийм учраас хөрөнгийн төлөвлөлт, төсөвлөлтөд эрс шинэчлэл хийх шаардлага гарч байна.
Эрүүл мэндийн сайдын багцад 2012 онд улсын төсвийн санхүүжилтийг 22 төвлөрүүлэн захирагч, 639 шууд захирагч, 2 тусгай сан нийт 663 байгууллагын 661 менежер захиран зарцуулсаныг Үндэсний аудитын газар болон орон нутгийн аудитын газар, хувийн аудитын байгууллагууд төсвийн зарцуулалтыг хянан дүгнэлт өгсөн байна. Дээрхи байгууллагуудаас шууд захирагч нарын тайлангаас 4 сөрөг, 15 хязгаарлалттай бусад тайлангууд стандарт дүгнэлт авсан бол шууд төвлөрүүлэн захирагч болон харьяа байгууллагуудаас (Нийслэлийн ЭМГ, Төв аймгийн ЭМГ, Орхон аймгийн ЭМГ, АӨСҮТ, ЗӨСҮТ) 5 байгууллага хязгаарлалттай дүгнэлт авсан байна.
Эрүүл мэндийн салбар 2012 онд нийт 1.4 тэрбум төгрөгийн өртэй гарсан бол үүний 24 хувь буюу 340.0 сая төгрөг нь Нийслэлийн харьяа байгууллагуудад, 8.0 хувь буюу 112.3 сая төгрөг нь Сэлэнгэ аймагт, 6,2 хувь буюу 89,5 сая төгрөг Өвөрхангай аймгийн өглөгүүд байна.
Эрүүл мэндийн салбарт 2010 оны эцэст 7.1 тэрбум, 2011 оны эцэст 14.7 тэрбум, 2012 оны эцэст 19.5 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн үлдэгдэл тоологдсон байна. Жилд дунджаар 5-7.6 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг нэмэгдүүлэн нөөцөлж их хэмжээний үлдэгдэлтэй гарч байна. Дээрх 19.5 тэрбум төгрөгийн үлдэгдлийн 19,0 хувь буюу 3,7 тэрбум төгрөг нь ЭХЭМҮТ, 15.4 хувь буюу 3.0 тэрбум төгрөг нь ГССҮТ, 15.4 хувь буюу 3.0 тэрбум төгрөг нь УНТЭ, 11.3 хувь буюу 2.2 тэрбум төгрөг нь ХСҮТ, 9.2 хувь буюу 1.9 тэрбум төгрөг нь Өвөрхангай аймгийн харъяа байгууллагуудад, 6.6 хувь буюу 1.4 тэрбум төгрөг нь Хөвсгөл аймгийн харьяа байгууллагуудад байна.
2013 оныг эрүүл мэндийн салбарын хувьд “Хариуцлага хяналтын жил” болгон зарлаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллага, эмч мэрэгжилтнүүдээс гадна Эрүүл мэндийн сайдын багцаас эрх шилжүүлж үр дүнгийн гэрээ хийсэн аймаг, нийслэлийн засаг дарга нарт ч хамаарах юм.
Эрүүл мэндийн удирдах ажилтнуудтай Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн суурь шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Амлалт- Хариуцлагын гэрээ” байгуулах ажил энэ зөвлөлгөөний төгсгөлд хийгдэнэ.
Жил бүрийн 4 дүгээр сарын 7-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр болдог бөгөөд энэ жил Цусны даралтын асуудлаар энэ өдрийг тэмдэглэх гэж байна. Эрүүл мэндийн яам 4 дүгээр сарын 7-ноос эхлэн сарын хугацаатай “Эрүүл мэндийг дэмжих сар”- ын ажил хийж байхаар шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд зохистой хооллох, идэвхтэй хөдөлгөөн, стресс тайлах, архи, тамхины хор уршгийн талаар үндэсний хэмжээний сургалт мэдээллийн кампанит ажил зохион байгуулах, иргэдийн дунд нарны гүйлт, хийн дасгал хийж заншуулах ажлыг зохион байгуулах, эрүүл мэндийн бодлого, шийдвэрийн талаар үндэсний хэмжээний сургалт зохион байгуулах, архинд донтсон, архинд хамааралтай иргэдийн бүртгэлийг гаргаж, архинаас гаргах, хордлого тайлах эмчилгээнд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүдийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, эрүүл мэндийн асуудлыг бусад салбартай хамтран шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ.
“Эрүүл мэнд –Иргэн таны оролцоо” сэдэвт иргэдийн нээлттэй хэлэлцүүлгийг одоогоор 5 дүүрэг, 5 аймагт зохион байгуулаад байгаа бөгөөд цаашид бүх дүүрэг, аймгуудад зохион байгуулж Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулган зохион байгуулах гэж байна. Энэ чуулганаар эрүүл мэндэд иргэний оролцоо, эрүүл зан үйлийг дэмжих “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг батлан гаргах юм.
Эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудтай холбоотой гомдол санал, халдварт өвчний гаралт, эмнэлгийн алдаа доголдол зэргийг 7 хоног бүр авч хэлэлцэж ярьж байдаг шуурхай, эрсдэлийн удирдлагын соёлыг эрүүл мэндийн бүх байгууллагад нэвтрүүлэх ажлыг тогтмолжуулах хэрэгтэй байна.
Эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд Эрүүл мэндийн сайдын улсын үзлэгийг зохион байгуулж Эрүүл мэндийн эрчимтэй, иж бүрэн шинэчлэлийн замын зураглал /roadmap/ – ыг гаргахаар төлөвлөж байна. Энэ ажилд бүх удирдах ажилтан, ерөнхий мэргэжилтнүүд, мэргэжлийн зөвлөлүүд оролцох юм.
Хувь хүн болон хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр автомашинд хүүхдийн суудлыг хэрэглэж хэвшүүлэх, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшүүлэх, хүүхдийн тоглоомын талбайн стандарт тогтоох, хурдан морьны хүүхдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах, агаарын бохирдлын нөхөн төлбөр олгох эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг ажлыг эхлүүлнэ.
Эцэст нь бидний хүрээлэн буй орчин, байгаль цаг уурын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, нийгэм-эдийн засгийн хөгжил зэрэг олон хүчин зүйлээс хамааран шинэ халдварт өвчин тархаж, хүний эрүүл мэнд, дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулсаар байгааг нийт удирдах ажилтан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, нийт иргэддээ анхааруулж байна.Тухайлбал, 2003 онд Амьсгалын Цочмог Халтай Хам шинж өвчин дэлхий даяар асар хурдан тархаж, 30 гаруй улсад 8000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд манай улсад 9 тохиолдол гарсан.
2008 оны 3 дугаар сард Мексик улсаас эхэлсэн томуугийн А (H1N1) хэв шинжийн шинэ вирусээр сэдээгдсэн цартахал дэгдэлт гарч дэлхий нийтийг хамарсан бөгөөд манай улсад 1261 хүн өвчилж, 29 хүн нас барсан.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд вирусийн 2 шинэ халдвар ихээхэн анхаарал татаж байна. Үүнд: Хүний шинэ короновирусийн халдварын /NcoV/ лабораториор баталгаажуулсан тохиолдол 19 байгаагаас 8 (53.8%) нь нас барсан байна. Энэ халдвар Саудын Арабын Катар, Йорданд, Их Британи, ХБНГУ-д бүртгэгдээд байна.
БНХАУ-ын Шанхай хотод томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 3 тохиолдол бүртгэгдэж нас барсан байна. Эдгээр хүмүүс нь бүгд шувуутай харьцсан гэсэн өгүүлэмжтэй бөгөөд ойрын хавьтлуудад өвчин илрээгүй байна.
Энэ оны эхний 3 сарын байдлаар халдварт менингит өвчин ихээхэн анхаарал татаж байна. Менингит өвчин дэлхий нийтэд дахин сэргэж буй халдварт өвчний тоонд орж байгаа бөгөөд манай улсад менингококкт халдварын өвчлөлийн тархвар зүйн хэтийн төлөвөөр 2013-2014 онуудад бүх аймаг, хотод дэгдэлт хэлбэрээр гарах өндөр магадлалтай байна.
Уг өвчний 10 тохиолдол / 8 нь УБ, 2 нь Дорноговь, Баян-өлгий аймагт/ бүртгэгдэж, 2 хүртэлх насны 4 хүүхэд эндсэн байна. Хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан нь эцэг, эхчүүд эмнэлэгт оройтож хандах, эмч нар бусад тууралтат халдвартай андууран гэрт нь буцаах, утсаар зөвлөгөө өгөх зэрэгтэй холбоотой байна.
Иймээс дээрх асуудлуудад Эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд онцгой анхаарч, Амьсгалын Цочмог Халтай Хам шинж, Томуугийн А (H1N1) цар тахлын сургамж дээр тулгуурлан дараах арга хэмжээг яаралтай, байнга авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
-Менингококкт халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2013 оны 3 дугаар сарын 13-ны 1а/937 тоот тушаалыг хэрэгжүүлэх, биелэлтийг 7 хоног бүр ЭМЯ-нд мэдээлж байх,
-Томуугийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах / эм, ариутгал, халдваргүйтлийн бодис, маск, яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, ор, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах … г.м./,
-Шинэ вирусийн тархвар, судлал, клиникийн менежментийн чиглэлээр эмч нарт сургалт зохион байгуулах,
-Цаг үеийн байдлаар хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах, эдгээр өвчнүүдээс сэргийлэх ариун цэврийг сахих, хоолой, ам хамраа сармисны ханд болон бусад бодисоор зайлах, бага насны хүүхдүүд болон сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг витаминжүүлэх арга хэмжээ авах, халуун аарц, аньс, чацарганы шүүс уулгах, онц шаардлагагүй бол олны хөлийн газраар явуулахгүй байх зэрэг энгийн аргыг хэрэглэж заншуулах талаар өргөн хэмжээний сурталчилгаа явуулах зэргийг анхааруулж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
“Үр шилжүүлэн суулгах” төвийн анхны хүүхэд 4 сар хүрлээ
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болно
Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдана
Азай буурлууд минь өнө удаан наслаарай
Нярайн тандалт шинжилгээний уулзалт боллоо
Америкчуудад, Монгол дурлалыг мэдрүүлнэ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал барилгын асуудлаар хэлэлцүүлэг хийв
Эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд мэндчилгээ дэвшүүллээ
1 сэтгэгдэл
jaagii (2013-04-04 12:58)
Сэлэнгэ аймгийн Орхон суманд амьдарч байгаад одоо Налайхад амьдарч буй Агваандоржийн Будханд ангийнхан нь уулзалдах тул холбоо барина уу. Уулзалт 2013,07,26-ны 9,00 цагт Сүхбаатарын талбайд. Холбоо барих утас 96610784, 88179512, 95190128, 99779478, 96010468, 91620109, 99749865 -
Anonymous (April 04, 2013 1:54:46 pm )
ene tsagaanaa gedeg xvn unen jujigchin gar judo-goo merj amidarbal baraB…bux xunii nunjig namba gej unen alga aa ene xund, yaj yabaad oBoo bux bolson yum bgaan
-
Anonymous (April 04, 2013 3:48:15 pm )
өөр өмсөх дээл байдаггүй юм байх даа. арга хэмжээ хүлээн авалт болгон дээр л энэ шар дээлтэйгээ ирж харагдах юм.
-
Anonymous (April 04, 2013 4:59:08 pm )
balai nohor teneg yum bilee zailuul daa
-
Anonymous (April 04, 2013 6:21:02 pm )
ene bas tolgoidoo tom Kompot-toi yum baina aa
-
Anonymous (April 04, 2013 7:30:13 pm )
vnendee ene tsagaanbaatar setgetsiin talaar jaahan asuudaltai sanagdsan shvv yag ervvl gehed hetsvv sanagdsn bitgii uurlaarai
-
Anonymous (April 04, 2013 8:28:26 pm )
Энэ Цагаанбаатарын ухаан санаа зүгээр үү? Ийм юм өмсөөд байхдаа яахав. Эмэгтэй ч хүн шиг…
-
Anonymous (April 04, 2013 9:17:28 pm )
ene teneg odoo yrlagiin hyn bolsiim yy enyygeer l dytaadhcgij gen e de
-
Anonymous (April 04, 2013 9:18:22 pm )
umsuj zyysen n yag neg abgai tsaraiulsiim ene hyn er hyn munuu manoin tsarailcxhaad vasdan muuhai um umsdiin
-
Anonymous (April 04, 2013 11:40:37 pm )
ene estoi eoooeoootoi amitan shuu. Yag soliotoi huuun.
-
Anonymous (April 05, 2013 12:52:02 am )
Gangan tsagaanaa gechjee zahialtsam ymi haashaa ym.tsavgants tsagaanaa gevel taarna tsavgantsiin shar deel umssun bn
-
Anonymous (April 05, 2013 8:38:55 am )
ene er ni balai l yumdaa.xuurxii box barilddag teneg amitan shuu dee.2-3 ug solij uzsen bna uu. unexeer doroi amitan bna lee
-
Anonymous (April 05, 2013 8:54:31 am )
nileed kompot-toi bukh bna
-
Anonymous (April 05, 2013 6:29:23 pm )
goel bna olon xybstacaap yax yam xapin ch ganst xybstac ediin zacgiin xemnelttei chvv dee
-
Anonymous (April 06, 2013 8:30:42 pm )
uu tsagaan baatar jmuu bi hoshin shogiin surult jmuu l gej harlaa
-
Anonymous (April 10, 2013 12:44:50 am )
tsagaanbaatar bish shar baatar bolchihson bna
-
Anonymous (April 10, 2013 12:48:12 am )
olnii tanil box xun gej bgaa tegsen xernee xeterxii uran panaltai yaridag yum shig bgaan ug xelee medej er xun shig bxad yanaa
-
Anonymous (April 13, 2013 10:24:48 am )
Huuhen hvn boloh gee yum bolov uuu ta minee kkk
-
Anonymous (April 19, 2013 10:29:32 pm )
shuleg unshij tenegtene atisan sagsu golog
-
Чимэг (June 18, 2013 1:37:50 pm )
Цагаанаа инээмэглээд сайхан л байна ш дээ
26 Comments