antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2013 6 comments

Ө.Энхтүвшингийн үүдний өрөөнд МАН үүрэглэж байна

нийтлэсэн Admin

527-1346635513547109_275705642538337_1681117703_nӨ.Энхтүвшинтэй хамт МАН унтаж байна. Энэ зуур Ц.Элбэгдорж элдэвлэн, Н.Энхбаяр эрхэлж, Д.Тэрбишдагва модонд авирч, Н.Удвал хаданд гарав.

Ялагдал хүлээсэн МАН-ыг хавцалд хашиж, хаднаас түлхэх гэсэн халуухан улс төр өрнөсөөр удав. Хоёр талаас нь холбон намнаж, улс төрийн тавцангаас угсраа мэхээр зайлуулах гэсэн оролдлого улам бүр хүчээ авлаа. Харамсалтай нь Ө.Энхтүвшингийн хулээлгийн танхимд МАН улам бүр туйлдаж, бухын доодохыг харсан үнэг мэт турж эцэв.

МАН дахь шннэ хуваарилалтын өнгөн дээр Ө.Энхтүвшин олон олон хүний итгэл найдварыг өвөрлөн огцом үсрэлт хийсэн. Хүчтэй сөрөг хүчний орон зайд хөл жийн тухалсан. Цагтаа “Уламжлал шинэчлэл, ардчилал шударга ёс” нэртэй жигүүр байгуулан, МАН-ыг бужигнуулж байсан Ө.Энхтүвшинд жолоо сунгаж, цулбуур эвхэх боломж ирсэн нь энэ. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гээч болов.

Баяр болгоноор гоё зурагтайгаа хэвлүүлдэг бахархмаар сайхан мэндчилгээ, учирлахаасаа илүү улигласан ухаарлын ил захидлаас өөрөөр МАН-ын даргынхаа хувьд хийсэн ажил нь харагдахгүй, баригдахгүй байна

Намын даргын албанд намба заан тухалж, том тоглолтонд толгой мэдэн хөл тавьснаасаа хойш Ө.Энхтүвшин юу хийв ээ? Хувь хүнийхээ хувьд шударга төвшин зантай, дээдэст долигонож, доодост ихэрхдэггүй, нэг үгээр хэлбэл, “өө сэвгүй” энэ эрхмийн мөн чанар өндөр суудлыг ч бас өндөг мэт бөөрөнхий болгов. Баяр болгоноор гоё зурагтайгаа хэвлүүлдэг бахархмаар сайхан мэндчилгээ, учирлахаасаа илүү улигласан ухаарлын ил захидлаас өөрөөр МАН-ын даргынхаа хувьд хийсэн ажил нь харагдахгүй, баригдахгүй байна. Зүй нь парламентад 25 суудалтай улс төрийн хүчин гэдэг бол яах аргагүй сөрж ч болох, сөгдүүлж ч чадах байр суурь. Ялалтаас ялалтын хооронд жигүүрлэж асан МАН өндрөөс ойчихдоо өвдсөн байж болно. Шарх авахдаа шаналсан байж болно. Гэхдээ өдлөх шалтаггүй, өмчлөх өмчгүй үлдээгүй. Гишүүд нь урваж, гэр нь томдсон байж болно. Гэвч жигүүр дэлгэх зоригтойгоо, гал бадраах голомттойгоо, төр барих эрэмбэтэйгээ, түмэнд хаяглах нүүртэйгээ хоцорсон.

АН-ын ахалсан, МАН-ын сүүлдсэн Засгийн газрын алдаа хийгээд оноог ардтүмэн өөрийнхөөрөө шүүж, МАН-аас арын хамгаалалт, өр зүрхний өөриймсөл нэхэж шаардсаар бас л хэдэн сар өнгөрлөө. Ялагдлын шокноосоо гарч, сөрөг хүчний орон зайд сөрж зогсохыг нь хүлээсээр намар, өвлийг барав. Улс төрийн ултай том тоглолтонд хөл тавихаа байг гэхэд тоонот гэртээ эзэн болохыг нь тойрч-хүлээв. Тордож хүлээв. Гэтэл өнөөг хүртэл өндөг хагарсангүй. Ангаахай ч үгүй. Дэгдээхэй бүр ч сураггүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдрүүдэд МАН болон МАХН-ыг холбож уяад холын замд эцээх улс төрийн увайгүй тоглолт ид өрнөж байна. Танил арга, танил жүжиг. УИХ-ын өнгөрөгч оны сонгуулийн өмнө мөн л энэ хоёр намын хооронд мөндөр буулгаж, мөшгиж хөөсөөр АН ялалтанд хүрсэн. МАХН хэмээх нэрийг хууль зөрчин сэргээж МАН-ын өмнө дэгээ тавьсан. Харин одоо МАН, МАХН хоёр нэгдэнэ, нэгдэхгүй гэж нэр холбон цуурсаар АН-ын амжилтыг өнгөлж байна.

Цуурхлын сургаар Н.Удвал “Гуйдаг биш, гуйлгадаг цаг ирсэн” хэмээн томорч, ДТэрбишдагва “Яаж ч магадгүй” гэж ярвайв. Тэдний энэ ихэрхлийн хариуд МАН дуугаа хурааж, хэлээ хазахаас өөрийг хийсэнгүй. Үр дүнд нь МАХН хуримын үнэт бэр, МАН хөгтэй хүргэн хүү болж “мөнхрөв”. АН адислах гэж аавын дүрд тоглов. Үйл явдлын өрнөл болгож МАН-ын хариуцлагатай мэдэгдлийг иргэд хүлээж байлаа. Ө.Энхтүвшингээс тодорхой бөгөөд товчхон хариултыг эгэл жирийн гишүүд нь нэхсээр удлаа. Хачирхалтай нь хариу алга. Жүжиг улам бүр сунжирч, алга ташилт алхайв. Хөшигний ард хөөрхөн Элбэгээгийн РR хүчээ авав. Тэглээ гээд сураг алга. Хоёрын хооронд гурвын дунд байдалд хор идсэн МАН-ын нэр хүнд навсайтал уналаа. Ялагдсан намын даргын албанаас залхсан Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сураг ширээ дамжиж, өртөө улаалав. Ялсан тойргуудаа ядаргаатай сунгаанд ээлж дараалан алдаж байхдаа ч тэр дуугараагүй. МАН цөөнх байхдаа ч, олонх болж оройлж явах уедээ ч ингэж сулдаа ганхаж, сульдаа царайлж байгаагүй.

Мартсанаас мал мэнд үү гэгчээр МАН-ыг хэд хуваан, хэсэгчлэн залгих бодлого хороо хэмээх хорчид, хөдөлгөөн нэртэй хөзрийн мөрийнд тавигдлаа. Томчуудын эзгүйд багачууд үймж, шинэчлэл ярьж ширвэцгээв. Талцал ярьж тамшаалцгаав. Адаг сүүлд нь эвлэрэл нэртэй энгэсэг сэнгэнүүлэв. Яггүй тунхаг үйлдэж ядарсан улс төр хийв. МАН-аас илүү ихийг шаардаж, Ө.Энхтүвшингээс зангарагтай шийдвэр хүлээж байсан олон нийтэд энэ нь чичиргээ ч авчирсангүй.

Хэдэн арван мянган гишүүнтэй, хэдэнтээ төр барьсан туршлагатай, боловсон хүчний бодлогоороо аргагүй л буурь заадаг МАН сөрөг хүчин ч байж чадахгүйдээ тулж, арчаагаа алдсан нь энэ үү? Эсвэл “Уламжлал шинэчлэл, ардчилсан шударга ёс” жигүүрийг хамтран байгуулж, харилцан хөгжиж явсан Н.Удвалаас эхлээд олон нөхөд нь МАХН-ыг өнгөлж буй явдал Ө.Энхтүвшингээс өөр байр суурь шаардаад байна уу? Ямартай ч МАН-ын 2012 оны ялагдал нь бус, яг өнөөгийн туйлбаргүй, мэдрэмжгүй байдал нь улс төрийн эл хүчнийг сульдааж байна. Тиймээс Ө.Энхтүвшинг алтан дээр суусан гуйлгачин гэж нэрлэе. Эсвэл мань эр МАН-ыг томоор бус, жижиг цонхоор хараад байна уу.

Албатаа таниагүй түшмэд, ардаа үнэлдэггүй ноён эрдэнэ байсан ч эдэлж мэдэхгүй, эрх мэдэл байсан ч эрэмбэлж чадахгүй явдгийн үлгэр ийнхүү өрнөж байна.

АН-ын хүлээлгийн өрөөнд халаа сэлгээ өрнөж, хамаг олон чирэгдэж ахуйд Ө.Энхтүвшингийн үүдний танхимд МАН үүрэглэж, үнэгэн шогшоогоор үүцээ барлаа. Энэ зуур Н.Энхбаяр хорих ангиас хоёролсон төрд хоншоор шургуулж, Элбэгээ эгдүүтэй сурталчилгаагаа эрээгүй эхлүүлж, АН-ыг халаасандаа тэмтэрч, НАлтанхуягийг хуруугаараа имрэв. Нэг иймэрхүү.

 

Р.ЭМҮЖИН

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (April 03, 2013 6:59:49 pm )

    танай нам сөнөтүгэй

  • Anonymous (April 04, 2013 10:24:49 am )

    haytad yabaad ochigdor irebuu ta hed haytadiin udirdagchtai uulzaad songuuliin talaar baahan zobolgoo absanuu

  • Anonymous (April 05, 2013 5:25:41 pm )

    Enhktubshin metin hoshin nobshnuudaa zailuulaach sonoloo sh dee

  • Anonymous (April 05, 2013 10:41:41 pm )

    Сэтгүүлч эмэгтэйн далд санаа төрийн эрхмүүдийг эвдрэлцүүлэх гэж үү. Энэ санаа өөрийнх нь үү эсвэл… Монголчуудыг хооронд нь нам намаар нь талцуулж, сөрөг хүчин нэрийдлээр их хагаралын үүдийг нээх нь хэнд ашигтай гэж…

  • Anonymous (April 06, 2013 9:28:18 pm )

    uheese sdauud

  • Anonymous (April 10, 2013 9:49:57 pm )

    зочин: Халж ядахдаа хаяанд ирж чацга алдана гэгчээр өө ирж өдөөн хатгагчид хашгирч л байг Өдөөн хатгалгад өртөж болохгүй МАН-ын нэр хүнд хэвээр байгаа Харин сонгуулийг шудрагаявуулах ямар арга байгааг бодож олох хэрэгтэй Ард түмэн хэн нь хэн гэдгийг мэдэж байггаа шүүдээ Тэгээд л чацгаа савируулаад элдэв ухуулга хийсээр буйг бүгд мэднэ Та ажлаа лхий

antalya rent a car