antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2013 17 comments

Жүжигчин Б.Навчааг “Гэгээн муза”-д уригдсан олон улсын шүүгчид өндрөөр үнэлжээ

нийтлэсэн Admin

index

“Гэгээн муза ” наадмын дуулиан шуугиан намжаагүй байна. Наадмын дараа эзнээ олсон, олоогүй, хийдүүлсэн гэх шагналын тухай олон шүүмж хөвөрдөг ч шилдэг сайн жүжигчнээ нэр дэвшүүлэлгүй орхичихдог сул тал бас байдаг бололтой. Жүжигчин, найруулагч Б.Навчаа “Гэгээн муза” наадмын драмын жүжгийн төрөлд нэр дэвшсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжигт бусдын төлөө гэсэн цагаан цайлган сэтгэлтэй үйлчлэгч эмэгтэйн дүрийг бүтээсэн. Гэхдээ яагаад ч юм уг наадамд нэр дэвшээгүй. Гэтэл манайхны олж хараагүй “эрдэнэ”-ийг олон улсын шүүгчид олоод харчихаж. “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг үзэж суухдаа үйлчлэгчийн дүрд тоглосон жүжигчин Б.Навчааг хараад “Энэ эмэгтэй яагаад нэр дэвшсэнгүй вэ? Энэ хүн туслах дүрийн шагналыг шууд авахаар байсан байна” хэмээн наадмын зохион байгуулагчдын амыг асууж, хэлэх үггүй болгосон гэдэг. Тэр ч бүү хэл “Гэгээн муза” наадмын дараа “Рамада” зочид буудалд болсон хүлээн авалтын үеэр нэгэн алдартай олон улсын шүүгч жүжигчин Б.Навчааг бусад жүжигчдийн өмнө сайшаан магтаж, гарын бэлэг дурсгасан бөгөөд хамтран ажиллах санал хүртэл тавьжээ. Төдий л олон хүнд мэдэгдэлгүй өнгөрсөн энэ явдлаас бид өөрсдөө чадвартай, авьяастай нэгнээ олж харж, үнэлж чадахгүй байна уу даа гэсэн бодол эрхгүй төрнө.

Б.Навчаа сайн жүжигчин, бас сайн найруулагч. “Хэцүү анги” олон ангит телевизийн цувралаараа үзэгчдийг байлдан дагуулж, бусад уран бүтээлчдийг ч мөн Солонгосын савангийн дууриас залхсан үзэгчдээ монгол сериалаар сэргээхэд уриалан дуудсан. “Рашаантын 18” уран сайхны кино нь чамгүй ашиг олж, басхүү магтаал, урмын үгийг ч харамгүй сонссон. Хэзээ мөдгүй дэлгэцэнд гарах гэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй “Ларьдма” кино нь ч мөн чадварлаг уран бүтээлчдийг нэгтгэсэн, ихээхэн хөрөнгө мөнгө хаясан, тэсрэлт хийх бүтээл болох төлөвтэй байгаа. Ийнхүү кино урлагт инээдмийн, сэтгэлийн драм, сериал гээд бүхий л төрөл жанраар кино хийчихсэн түүнд одоо түүхэн кино бүтээл л үлдэв бололтой. Гэхдээ түүхэн кино хийхээр зориглосон уран бүтээлчид эхнээсээ түүхээ сайтар судлаагүйгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа. Харин найруулагч Б.Навчаа чадах болов уу?…

 Эх сурвалж:Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (April 03, 2013 4:25:24 pm )

    мундаг сайн жижүгчин шүү дээ
    энийг харин бардам хэлэн шүү
    дүрдээ сэтгэлээсээ гүн орж чаддаг САЙН ЖИЖҮГЧИН НАВЧАА ЭГЧ шүү дээ
    ажа ажа амжил

  • Anonymous (April 03, 2013 6:26:28 pm )

    amjilt xusii chadvarlag jujigchin shuu xumuusiin uzeh durtai olon buteel tuurivaarai

  • Anonymous (April 03, 2013 7:11:53 pm )

    Бидэнд туслаач, гоёлын даашинз киноны дүр чинь их гоё шүү. Тэр дүрүүд шигээ эрчтэй, хүчтэй, шантрашгүй байгаарай.

  • Anonymous (April 03, 2013 7:55:27 pm )

    mundag jujigchin

  • Anonymous (April 03, 2013 8:02:47 pm )

    nawchaa egchee ta sain gehed bvr sain jvjigchin munuus mun harin ene neriig daaj yawah ni tanii setgel oyun medejde ter laridma gej kino hiih gej bga tuhai unshlaa sonsloo ene kinogooro ushuu awna ch gehshig geendee ch bii goondoo ch bii baih 10 huruu tegsh hvn haa ch bhgvi ta bas tedniil neg munuus mun het neg talig barisan tuilshirsan bvteel sain boloh bolow uu yah bol eswel bi buruu harsan sonsson bj magadaa

  • Anonymous (April 03, 2013 8:53:32 pm )

    Сайн жүжигчин гэж хүндэлдэг байлаа, гэтэл мундаг найруулагч байж, хийсэн бүтээснээ ард олондоо сайн сурталчлахгүй бол гайхаж бишрээд байгаа мөртөө хэн хийснийг мэдэхгүй үлддэг нь олон бн. гаргасан дүр бүр чинь мундаг гэхээр шилдэг нь гэсэн үг. олон хүн ингэж хэлдэг. гэхдээ бас илүүг хүлээж байгаа. амжилт хүсэж бн.

  • Anonymous (April 03, 2013 8:59:01 pm )

    Навчаа бол онцгой эмэгтэй, үнэхээр шилдэг жүжигчин. Ард түмний үнэлгээ энэ муза-с илүү өндөр. миний мэддэг бүх хүн Навчааг их өндөр үнэлдэг. Амжилт

  • Anonymous (April 03, 2013 9:35:39 pm )

    vnen shd

  • Anonymous (April 04, 2013 8:17:41 am )

    za tegeed oddiin ovchind nervegdchihevdee navchaa guai

  • Anonymous (April 04, 2013 8:25:26 am )

    рашаантын 18, хэцүү анги, помогите нам1,2 гээд л нээрээ л бүтээсэн дүрүүд нь үнэхээр сайн жүжигчин гэдгийг нь хэлээд өгдөг юм. танд уран бүтээлийн амжилт хүсье.

  • Anonymous (April 04, 2013 8:47:59 am )

    Uneheer mundag juchigchin shu. Ajil amidrald ni amjilt husie ee

  • Anonymous (April 04, 2013 9:43:59 am )

    zochin mundag hun shuu amjilt

  • Anonymous (April 04, 2013 10:23:51 am )

    jinhene mundag sn jujigchin shuu, ta tuuhen kinond dur buteeh bodol baidag uu? gj asuusan chini nadad zohihgui bh neg shivegchin, olzlogson hunii dur ene ter l bolvol yaahiin bgaan gsn bsn.kkkk. hoorhon shuuu

  • Anonymous (April 04, 2013 1:19:24 pm )

    Тэр тамир гэдэг бацаан хүртэл ичээсэй ээж нь хүүдээ дэлгүүрт зардаг цомноос л аваад гэрээ өгвөл таарна Ард түмний өмнө хэн нь хэн бэ гээд л ялгараад харагддаг л байхгүй юу даа Навчаад амжилт хүсье

  • Anonymous (April 04, 2013 3:14:53 pm )

    neeree l estoi sain jujigchin shuu yalanguya ineedmiin ter duu hooloi ni hurtel zohitson , uneheer sain jujigchin bi bas ih undruur uneldeg bsiin nadad er ni bargiin jujigchid taalagddaggui orchin ueiin jujigchidees ene nawchaa l ih sain sangddag bsan

  • Anonymous (April 05, 2013 7:12:09 pm )

    olon topliin abyactai iim xvnd shagnaliig ni ogoo ch yag ni xapmalcan yam bac l ataapxal yabagdaad nepiig ni debchvvleegvi biz dee

  • Anonymous (April 10, 2013 2:17:15 pm )

    vneheer chadbalag jvjigchin shv tand ajlin amjilt hisie olon olon saihan ural bvteelee hiigeereei

antalya rent a car