antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2013 7 comments

Еэвэнгийн нөгөө тал буюу “Энтри гоулд”

нийтлэсэн Admin

9a1652b9a323bf97bigЦахим ертөнцөөр том­чуу­дын булхайг дэлгэд­гээ­­рээ мэргэшсэн Ж.Ассан­жийг та бүхэн танина даа. Цагаан орд­ноос эхлээд цөлийн тэр­бум­тан шейхийн “ха­лаа­­сал­сан” дахь но-той бүхнийг олон ний­тийн сүл­жээнд түгээж ор­хид­гоо­роо мэдээллийн шинэ зууны Робин Гуд ч гэж хэлж болох юм.

 

Ашигт малт­малдаа эдийн засгаа даат­гасан Монголд үндэс­тэн дам­насан “акул”-уу­дын хаалт­­тай гэрээ хэлц­лийг ил болгох түүн шиг, манайх­ны хэлдгээр бол Тоорой Банди өнөө цагийн бидэнд хэрэгтэй байна.

Зөвхөн Оюутолгойг нэрлэхэд, гэрээг тойрсон үнэн худал нь мэдэг­дэхгүй “бор шувуу”-нуу­даас алийг нь гэж та­ни­хаа мэ­дэхээ больтлоо бид уй­мар­чихаад байна. Энэ сэ­дэв “Энтри гоулд” ком­па­нийн хайгуулын лицен­зийг ашиглалтын лиценз болгон өөрчилсөн шуу­гианаар үргэлжилж буй юм. Оюутолгойн ордтой хаяа залгасан шинэ орд нээлээ хэмээн монголчууд хөөрцөглөсөн нь саяхан. Гэтэл өнөөх нь Оюутолгой талбайгаа сунгаснаас биш өөр шинэ орд илрүүлээгүй гэсэн тайлбараар “саар­маг­жаад” удлаа.

 

МОНГОЛЫН БАЯЛАГ ХЯНАЛТААС ГАРАВ

 

Монголын Ногоон на­мын Ерөнхий нарийн бич­гийн дарга Ч.Мөнбаяр “”Энтри гоулд” компа­нийг “Айвенхоу Майнз” өөрийн охин компани хэ­мээн тайлбарласан. Ин­гэс­нээр төрийн хяналтаас гаргах арга хэрэглэлээ. Өөрөөр хэлбэл, охин ком­пани гэсэн нэрийдлээр Оюутолгойн гэрээнээс гадуур үлдээсэн юм” гэв. Өмнийн говь дахь хөрөнгө оруулалтын гэрээний хи­лийн гадна тэмдэглэгдсэн энэ ордоос Монголын төр 34 хувиа авах боломжгүй болсныг тэрээр бас учир­лалаа. Хамгийн хачир­хал­тай нь, “Энтри гоулд”-ын эзэмшиж буй талбайд Оюутолгойн зүрх оршдог гэдгийг судлаачид, иргэ­ний хөдөлгөөнүүд, Бай­галь орчны иргэний зөв­лөлийнхөн батлаад байна. Геологичид ч үгүйсгэдэг­гүй. “Гэрээнд заль хэрэг­лэж хамаг ашигтай тал­байг нь “Энтри гоулд”-д хамааруулсан. Үүнийг нь ч Эрдэс баялгийн мэргэж­лийн зөвлөл хүлээж авсан нь маш том хардлага тө­рүүлж байна” гэж Ч.Мөнх­баяр хэлсэн.

Эргэлзээ дагуулсан эл талбайд Оюутолгой ордын нийт зэсийн нөөцийн 18, алтны 32,6, мөнгөний 23,5, молибдений 87,9 хувь нь бий. Дэлхийн зах зээл дээр нэг унци алт 1602, нэг унци мөнгө 28,4, тонн зэс 7613, тонн молиб­ден 23500 ам.долларын үнэтэй байгаа. Тиймээс жинхэнэ Оюутолгой гэ­рээнд бус харин түүний гадна үлдсэн нь эндээс тодорхой харагдаж байна. Тонн зэсийн үнэ 15 мянга “ногоон”-оос давж, унци алт 2000 ам.доллартай тэн­цэнэ гэсэн ойрын таамаг­лалыг олон улсын шин­жээ­чид гаргаад байгаа. Тэгэхээр “Энтри гоулд”-д “бүр өгчихөөд” байгаа энэ хэсэг хэтийн ирээ­дүйд юун Эрдэнэт, юун Тавантолгой болох нь.

2008 онд дөнгөж хоёр­хон ам.долларын ханштай байсан “Айвенхоу”-гийн хувьцааны ханш Оюутол­гойн гэрээг байгуулах сур­гаар ганц жилийн дотор долоо дахин нэмэгдсэн. Гэрээ хүлээгдсэн өнгөр­сөн жилүүдэд “Зэсийн үнийн алтан боломжоо алдчихлаа” гэж “Оюутол­гой” төслийн захирал уулга алдсан удаатай. Гэтэл хүлээлт нэрийн доор хэдийнэ үүцээ бэлдэж амж­саныг иргэний тө­лөөл­лийн байгууллагууд илрүүлснээр өнөөдөр тө­рийн шийдвэрийг хүлээж байна. Оюутолгойн зураг­лалд багтсан охин ком­панийнх нь талбайд Мон­голын төр ч, иргэд нь ч хянах эрхээ алдсан нь энэ. Тал еэвэнг бүтэн гэж ноё­ноо баахан шоглодог “Зэрэг нэмэхийн өмнө” киног эрхгүй санагдуулж байгаа биз.

 

ЭРДЭС БАЯЛГИЙН ЗӨВЛӨЛ АВЛИГА АВСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

 

Оюутолгойн гэрээг ба­талсан 2009 оны арав­дугаар сарыг уншигчид мартаагүй. Төрийн ордонд сүр дуулиантай гарын үсэг зуралцсан сайд, дарга на­рын үйлдэл өр зээл болоод дууссан. Яаруу давчуухан хийгдсэн ТЭЗҮ нь суд­лаачдын хүчтэй эсэргүү­цэлтэй тулгарсан ч  ногоон гэрлээр “давхисан”. Хар­саар байтал 10 гаруй зас­вар тухайн үед энэхүү ТЭЗҮ-д байсан. Гэсэн ч Эрдэс баялгийн зөвлөл үүнийг юман чинээ тоол­гүй тамгалж орхисон нь өнөөдөр ч эдийн засагч, судлаачдын эгдүүцлийн бай болсоор ирлээ. Энэхүү зөвлөлийн хуралд хэв­лэлийнхэн, мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оруулна гэж төр саймширчихаад цагаа тулахаар сөөм ч ойртуу­лаагүй нь өнөөх тал еэвэн­гийн эхлэл байв. 2010 оны гуравдугаар сарын 25-нд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир “ТЭЗҮ-д тодорхой­гүй зүйл олон байна. Тий­мээс Эрдэс баялгийн мэр­гэж­лийн зөвлөлөөр хэлэл­цүү­лэх боломжгүй” гэж пар­ламентын байр суу­рийг илэрхийлсэн ч зөвлөл хү­лээн авсныг эргэн са­нуулъя. Өөрөөр хэлбэл, түүн дотор Оюутолгойн зүрх цээ­жиндээ биш харин тэс хөндлөн газар “тууж” явааг батлах үг өгүүл­бэ­рүүд бай­сан болоод ийнхүү хуймгай хүлээн авсан, баталсан гэж иргэний зөв­лөл болон судлаачид үзэж байгаа юм. Тухайн үед Эрдэс баялгийн мэргэж­лийн зөвлөлийн орлогч М.Ариунбаяр “Ямар ч сайд, улс төрийн түлхээс байх­гүй” хэмээн мэдэгдсэн бол “Эрс шинэчлэл” хөдөл­гөө­ний ерөнхий зохицуу­лагч Д.Энхбат “Эрдэс баял­гийн мэргэжлийн зөвлө­лийн ги­шүүд авлига авсан байх магадлалтай. Энэ нь илэр­хий зүйл” хэмээсэн нь бий.

 

МОНГОЛЫН ХУУЛЬ ХЭЗЭЭ ХЭРЭГЖИХ ВЭ?

 

Ашигт малтмалын газ­рын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар “”Энт­ри гоулд”-ын лицензтэй холбоотой хууль зөрчсөн, зөрчөөгүй гэж хэлэхэд эрт байна. Тухайлбал, “Энтри гоулд”-ын талбай нэлээд том, Оюутолгойн талбайн үргэлжлэл орсон Хюго Дам­мет, Херогийн хойд үргэлжлэл гэсэн хэсгүүд­дээ нөөцөө тогтоогоод, ашиг­лалтын тусгай зөвшөө­рөл авсан байдаг. Талбай нь дахиад үргэлжлээд том бай­гаа. Бусад талбайдаа хай­гуул хийсэн юм уу, үгүй юу гэдгийг нь нарийн мэдэхгүй байна. Тус компанийн хоёр лицензтэй холбоотой Эрдэс баялгийн мэргэжлийн зөв­лөл дээр орсон нөөц хүлээж авсан асуудал нь хуульд нийцэхгүй байгаа” гэсэн юм. Өнөөдөр бидэнд байгаа мэдээлэл энэ. Манай газар нутаг дээр хэн юу хийж байгаа талаар нарийн мэ­дээлэлгүй, үүгээр зогсохгүй хэрхэн шийдвэрлэхээ мэ­дэхгүй байгаа ийм зохицуу­лалт баялгийн менежмент байж таарах уу. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ тухайд “Энэ бол бүлэг ордыг хуваа­сан л хэрэг юм. Энэ асууд­лыг хуулийн хүрээнд шийд­вэрлэнэ” гэсэн хариулт өглөө. Хуулийн хариуцлага гэдэг үг Монголд амны уншлага болсон ч гадаад улсуудын туршлагаас арай өөрийг харж болох юм. Өн­гөрсөн 2010 онд “Рио тинто”-гийн хоёр ажилтан Хятадад авлигын хэрэгт холбогдож хоригдсон нь дэлхийгээр нэг шуугиан болсон. Бас Бээжинд ав­лига авсан төрийн эрх мэдэлтнээ цаазаар авах хүртэл хатуу хуультай гээд бод доо. Гэтэл манай улсад хариуцлага гэхээсээ илүү танил тал харсан бодлого ноёлж байна. Ингэхээр сайдын хэлсэн үгийг хэр­хэн ойлгох нь асуултын тэмдэгтэй үлдэж байгаа юм.  Ногоон намын Ерөн­хий нарийн бичгийн дарга Ч.Мөнбаяр “Буруу зүйл хийсэн бол ял шийт­гэлээ хүлээх учиртай. Өөрөөр хэлбэл, тухайн үед Оюу­толгойн ТЭЗҮ-ийг хү­лээн авч, гэрээг баталсан УИХ, Засгийн газар ха­риуц­лагаа хүлээх ёстой. 30 жилийн дараах Оюу­толгойг үгүй болгос­ны­хоо төлөө тэд хамгийн өндөр хариуцлага хүлээх ёстой” гэж байна. “Рио тинто”-чууд Хятадад авлигын хэргээсээ болж баахан жижгэрч, сүүлдээ “Чалко”-той ханцуйн дот­роо наймаалцаж ирс­нийг эдийн засагчид хэлдэг. Гэтэл Мон­голд өмнийн го­вийнх нь хамаг шим­тэй нөөцийг гэрээ­ний гадна үлдээчихээд ийн данал­заж байна.

 

ЭНТРИ ГОУЛД”-ЫН ЛИЦЕНЗЭЭС БОЛЖ ХЯМРАЛ ЭХЭЛНЭ ГЭВ ҮҮ?

 

Манан дунд хөвөрсөн “Энтри гоулд”-ын гэ­рээ, лицензийн тухай гадаа­дын хэвлэлийнхэн янз бүрээр мэдээлж бай­на. “Seeking Alpha” ца­хим хуудаст “Монголын Уул уурхайн яам “Энт­ри гоулд”-ын хоёр ли­цен­зийн асуудлыг шийд­вэрлүүлэхээр үлдээсний дараа тэдний хувьцааны ханш унав. Тэд Монго­лын Засгийн газрын агент­­лагаас албан ёсны мэдэгдэл хүлээн аваагүй гэв” хэмээн мэдээлсэн юм. Нью-Йоркийн хө­рөн­гийн биржид энэ хувь­цааны ханш хоёрду­гаар сард 0,60 ам.доллар байсан бол өчигдөр Улаан­баатарын 14.33 цагт 0,30 ам.доллар бол­сон байв.

Харин “Блүүмберг”-ийн өнгөрсөн хоёрдугаар сард нийтэлсэн “Монгол Улс Оюутолгойн зөв­шөөр­лөө эргүүлэн татаж байна” нийтлэлд “Оюу­толгойн залгаа ордод “Энт­ри гоулд”-ын эзэм­шиж буй хоёр лицензийг Монгол Улс өөрчлөхөөр болжээ” хэмээжээ. “Монгол Ул­сын Ерөн­хийлөгч Ц.Эл­бэг­дорж энэ сард мэдэг­дэх­дээ Оюутолгой дахь хяналтаа сайжруулж, “Рио тинто”-г бүх лицен­зээ ил бол­гохыг хүссэн юм” гэж энэ нийтлэлд он­цол­сон байв. Торонтогийн хө­рөнгийн бирж дэх “Энт­ри”-гийн хувьцааны ханш энэ мэдээллийн дараа 10 хувиар буурсан байлаа. Өнгөрсөн арван­хоёр сарын турш тус ком­панийн хувьцааны ханш ийнхүү 66 хувиар буураад байгаа нь энэ юм. Энэ мэдээлэл гарахаас хоёр долоо хоногийн өмнө “Энт­ри гоулд” Монгол болоод Невада дахь төс­лүүдээ хэрэгжүүлэхээр “Сэндсторм” компанитай 55 сая ам.долларын гэрээ байгуулаад байсан.

Ер нь гадаадынхны биднийг ха­рах өнцөг өөр өөр байна. Нэг нь үүнээс болж бид­нийг хөрөнгө оруулалтыг боомиллоо гэж тайлбар­ласан нь ч байна.

Энэ гэрээний цаана монголчуудын хардаад байгаа шиг асуудал нууг­даагүй гэдгийг батлаад өгөх хэн нэгэн гарч иртэл цэнхэр гаригаар нэг ийн шуугих биз. “Буллион Стрийт” цахим хуудаст л гэхэд  “Оюутолгой төсөл дахиад хямралд өртөх нь” гэсэн гарчигтай нийтлэл ний­тэл­жээ.  “Оюутолгой дахь “Энтри гоулд”-ын ли­цензийн асуудал эргэлзээ дагуулсаар байна. Зарим шинжээчийн тайлбарлаж буйгаар энэ нь ирэх зур­гадугаар сарын сүүлчээр явагдах Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улс төрийн шалтаг шалтгаан хэмээв. Ингэснээр далайд гарцгүй энэ улсад ирээ­дүйд орох хөрөнгө оруу­лалтыг гацааж байна” гэж энэ нийтлэлд мэдээлжээ.

 

Монголчуудад хаалт­тай, гадаадуудад нээлттэй энэ гэрээний талаар олон улсын хэвлэлүүд ийн ний­тэлж байна. Öагаан цаас­ны цаадах үнэнийг дэлгэх эзэн нь харин хэн байх бол.

Ж.ЦОГЗОЛМАА

Зууны мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (April 03, 2013 10:40:54 am )

    eh orniihoo erh ashigt harsh yum hiisen nuhdiig tsaazaar avch bai.

  • Anonymous (April 04, 2013 10:54:26 pm )

    yariad l baih yariad l baih. Erh barigch nar mini gants udaa eh oronch setgelgee gargaad ene 2 tolgoi gazar nutgiin asuudlaa zuv shudraga shiideedheech. Ter chini l songuulid chini heregtei. Buruu shiidver gargagchdiig eh ornoosoo urvagch gej uz! Tsaazaar avdaggui yum bol buh hurungiig ni huraagaad mongoliin irgenshlees hasch huuj garga nutgaas mini.

  • Viagra (February 19, 2014 1:42:23 am )

    … I have a desire to jot down and ***re serious issues of what is on my mind. I have heard about this term-blogging for a time now, and so am looking for something that cost nothing to join or post. . . Now also, I would like for their to be an option to read, rate and comment on other members writings as well. And the option for mine to be read, rated and given opinion to.. . So, what is a good blogging site for someone like me?.

  • dalaman airport transfers (February 19, 2014 8:20:01 am )

    Good post. I am facing some of these issues as well..

  • Viagra (February 19, 2014 10:07:13 am )

    Having read this I thought it was really enlightening. I appreciate you spending some time and energy to put this informative article together. I once again find myself spending way too much time both reading and leaving comments. But so what, it was still worth it!

  • fossil ceasuri (February 19, 2014 10:07:18 am )

    This blog was… *** do you say it? Relevant!! Finally I have found something which helped me. Kudos!

  • Reviews (February 19, 2014 10:25:01 am )

    I want to to thank you for this fantastic read!! I absolutely loved every bit of it. I have you bookmarked to c**** out new things you post…

antalya rent a car