antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2013 22 comments

“КOREAN AIR”-ынхэн хүүг ганцааранг нь орхисон бололтой

нийтлэсэн Admin

1_1364865468-ТЭД ӨДИЙГ ХҮРТЭЛ ТАЙЛБАР ХИЙСЭНГҮЙ-

Монгол Улсын иргэн, зургаан настай С.Амарбаясгалан хүү БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд харгалзах хүнгүй буусан талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр шуугиан тарьсан. Инчоны нисэх онгоцны буудалд байсан монголчууд хүүтэй таарч энэ тухай мэдэгдснээр С.Амарбаясгаланг Гадаад харилцааны яамнаас эх оронд нь буцаан авчирсан юм. Хүүгийн аав н.Соронзонболд “Ээж нь надад мэдэгдэлгүй хүүг маань Австрали руу явуулснаас болж ийм асуудал гарлаа. Хүүгээ ийм байдалд орсныг сонсоод их гайхсан. Ямар ч байсан цаг алдалгүй энэ мэдээллийг дуулгасан хүнд таларснаа илэрхийлмээр байна. Хүүгийн ээж Б.Анударь Австралид байдаг ээжийнхээ дүү рүү явуулах гэж байсан юм шиг байна” гэв. Гэтэл түүний ээж Б.Анударь “Хүү маань төөрч алга болсон юм байхгүй. Би хүүгээ албан ёсны үйлчилгээгээр явуулсан. Гэтэл замаас нь буцаагаад аваад ирлээ. Хүүгээ Австрали руу явуулах гэж би их мөнгө зарцуулсан” гэжээ.

 

Түүний ярьж буй албан ёсны үйлчилгээ гэдэг нь “Korean air” компанийн “Гараас гарт” гэх үйлчилгээ юм.

Энэ үйлчилгээг ашиглахын тулд тухайн нислэг үйлдэж байгаа авиа компанитай гэрээ хийж, итгэмжлэл гаргаж өгсний дагуу бага насны хүүхдийг асран халамжлагчгүйгээр нь хил давуулж, очих газар нь хүргэдэг аж. С.Амарбаясгалан хүү “Korean air” компанийн гараас гарт үйлчилгээгээр Австрали руу явж байсан. БНСУ-ын Инчоны нисэх онгоцны буудлаар дамжин Фижи орох дараагийн нислэгээ хүлээж байсан гэх. Ээж нь ч “Хүү маань зүгээр байсан” гэж байгаа. Гэтэл яагаад зургаахан настай бяцхан хүү харь орны нисэх онгоцны буудал дээр харж хандах хүнгүй ганцаараа сууж байдаг юм бэ. Түүнтэй таарсан монголчууд С.Амарбаясгалан хүүг онгоцны буудал дээр ганцаараа уйлаад сууж байсан гэдгийг баталж байгаа. Түүгээр ч барахгүй “Намайг гадаа тоглож байхад танихгүй хүн авч яваад онгоцонд суулгасан” гэж хэлсэн байгаа юм. Тухайн үед элэг нэгт нь түүнтэй таараагүй байсан бол одоо хүү ямар байдалтай байх вэ.

Уг үйл явдалтай холбогдуулан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хил хамгаалах ерөнхий газар болон холбогдох байгууллагынхантай холбогдож асуудлыг тодруулсан. С.Амарбаясгалан хүү “Korean air” компанийн “Гараас гарт” үйлчилгээгээр Монгол Улсаас БНСУ-ыг зорьсон байна. Өөрөөр хэлбэл, “Korean air” компани хүүг хариуцаж очих ёстой газарт нь хүргэх үүрэгтэй юм байна. Ер нь Монгол Улсын хилээр бага насны хүүхэд ямар нэгэн итгэмжлэл, харгалзах хүнгүйгээр хил давдаггүй” гэсэн.

С.Амарбаясгалан хүүгийн аав н.Соронзонболд хүүгээ гадны оронд нисэх онгоцны буудал дээр ганцаараа байгааг сонсоод түүнийг буцаан авчрах хүсэлтийг Гадаад харилцааны яаманд тавьсан байсан. Гэтэл хүү нисэх онгоцны буудал дээр таарсан монголчуудад “Манай аавыг Соронзонболд биш Эрдэнэ гэдэг” гэж хэлсэн байгаа юм. Хүүгийн аавыг үнэхээр Эрдэнэ гэдэг үү, эсвэл хэн нэгэн түүнд үг зааж өгсөн үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа. Үүний зэрэгцээ н.Соронзонболд гэгч хэн болох нь сонин байна.

С.Амарбаясгалан “Korean air” компанийн гараас гарт үйлчилгээгээр Австрали руу явж байсан гэж байгаа. “Korean air” бол олон жилийн туршлагатай компани. Гэтэл хүний нялх үрийг авч явж байж харь орны нисэх онгоцны буудалд ганцааранг нь орхиж байгаа нь ямар учиртай вэ. С.Амарбаясгаланг Сөүлээс биш Фижигээс эгч нь тосч авахаар байсан гэсэн. Хэрвээ хүү эгчтэйгээ уулзахаас өмнө хаа нэгтээ төөрч алга болсон бол хэн хариуцлага хүлээх вэ. Хүний хүүхдийг эгчид нь хүргэж өгнө гэж мөнгө авчихаад онгоцны буудалд ганцааранг хаячихсан “Korean air” компани уу, эсвэл хүүгээ явуулчихаад араас нь анхаарал хандуулаагүй “Миний хүү зүгээр байгаа” гээд хээв нэг сууж байсан ээж нь үү. Ямартай ч энэ удаа төөрсөн хүүг эх оронд нь авчирлаа. Дараагийн удаа гараас гарт үйлчилгээгээр гадны орны зорьсон хэн нэгэн хүүхэд хаа нэгтээ төөрч алга болвол яана. Өнгөрсөн хугацаанд энэ үйлчилгээгээр хэр олон хүүхэд гадны орныг зорьсныг мэдэхгүй юм. Харин энэ үйлчилгээ найдваргүй гэдэг нь тодорхой болж байна. Эд бараагаа хүртэл танихгүй хүнд дайж явуулахаас болгоомжилдог болсон үед хүүхдээ ингэж харж хандах хүнгүй явуулж байгаа нь харамсалтай. Хамгийн хачирхалтай нь энэ бүх үйл явдлын дараа “Korean air” компани ямар ч албан ёсны мэдэгдэл гаргаж, тайлбар хийхгүй байгаа нь юм.

 

Н.Санжаасүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (April 02, 2013 11:43:39 am )

    EEE TENEGVVDEE ENE HUU CHIN TRANSET ZAALAND BAISAN SH DEEE TERNEES BISH GAV GANTSAARAANG N HIL DAVUULAAD GARGAAD HAYTSAN GESEN VG BISH. HEN CH HAASHAA CH AVCH YAVJ CHADAHGUI BSAN HILEER HEN NEGEN DAGUULAAD GARAY GEVEL GARGAH CH UGUI.TOGTSON TSAGT HVV G AJILCHID ERGEJ TOIRCH HOOL IDVVLJ BAIDIIN.ENE UILCHILGEE CHIN HARIN CH NAIDVARTAI HEREGTEI ZVGEER NEG ZAM ZUURIIN HUN GUIGAAD HVVHDEE DAIGAAD YAVUULSANAAS AIRLINE D DAATGASAN N HAMAAGUI AYULGUI. HVND HORONGO MONGONII ASUUDLAAS BOLOOD CH YUMUU YMR CH SHALTGAANAR HUUHDEE HURGEJ OGOH BOLOMJ GARAHGUI BAIJ BOLNO. MANAIH CH HUUHDEE KOREAN AIRT OGOOD YAVUULDAG.IIM SONIN YUMNII UCHRIIG MEDEHGUI BAIJ TSUURDAG MUUHAI MEDLEGGUI ZANGAAS BOLJ HUND LAI BOLTSGOOH YUM DAA MANAIHAN. ZUV ZUGEER BAISAN HUUHDIIG OORSDOO ELDEV YANZAAR TATAJ CHANGAAJ YUM ASUUJ TOLGOIG N ERGVVLJ AILGAJ UILUULAA BIZ. HARAHAD GAIGUI TOM L HUUHED BNA. TEGEED CH HUNII HUVIIN NUUTSLAL PASSPORTIIN HUULBARIIG TEGEJ OLON NIITED IL BOLGOSON HUND HARIUTSLAGA HULEELGEH YOSTOI

  • Anonymous (April 02, 2013 12:02:00 pm )

    ter garaas gart gedeg uilchilgee ni damjih ornii buudal deer huuhdiig gantsaarang ni orhiod huleelgedeg yum bn lee.ene bas boduushtai l asuudal.hunii mungiig avchihaad huuhdiig ni oligtoihon harahgyu hen hun zurag hurgiig ni darahad baitugai avaad yavsan ch medehgyu yum bnlee.tegeed garaas gart gedeg geed bgaa.

  • Anonymous (April 02, 2013 12:46:00 pm )

    Hymyysiin amidrah zamd sadaa bolson hiih yumgyi yumnuud eh deeree ochih gej baisan hyyhdiin zurgiig duraaraa avj neteer neg yum bolgohiinmaa aav ni tiim syrhii baisiin bol hyyhdee harj handahgyi yugaa hiij baisiin hyyhdiin setgeleer toglood zavaan yumnuud

  • Anonymous (April 02, 2013 1:10:02 pm )

    Мэдээгээ сайн унчихаад хэрүүл хийгээч ээ. Ээж дээрээ биш эгч дээрээ очиж байсан гэж байгаа биздээ.

  • Anonymous (April 02, 2013 1:19:51 pm )

    australia ruu egch ruugee yavj bsan. aav ni salj 3 jil alga bolchood genet minii huu en ter gej sur bolood. Eejiinhee nz zaluug aavaa gej bodoj yavdag, tm bolool aaviinhaa neriig ch medehgui manai aaviig Erdene gej bgaa bhgui yu. Tendees chin hun hulgailaad avaad garah gesen ch avaad garch bolohgui gazar shd. Yaj hulgailj avch garhiin.

  • Anonymous (April 02, 2013 1:57:07 pm )

    bi ch gesen bagadaa tegej l yawj uvuu deeree ochij bsan shuu dee.Ih sutjigneh yum aa. Aaw ni hardaggui uuryin neryig uzeed l balmagdaj bgaa ni ter. Egch deeree ochson bol ireedui ni saihan l bh bsan daa

  • Anonymous (April 02, 2013 2:11:42 pm )

    tep gapaac gapt gedeg vilchilgeeg boliylax xepegtei olon xvvxedvvd gadagchin gapgacan bxaa oldoj medej bgaa ni ganst ene bxaa ep ni xvvxedee xvneep yabyylj baidag ex estegiig ni xyyliin xapiystalga xvleelgex xepegtei xvvg bypxan xapj dee achtai ya

  • Anonymous (April 02, 2013 2:40:11 pm )

    ter huuhdiig hussen hun hileer avch garna gej ym bgui l dee ene bol batalgaat alban esnii uilchilgee gehdee garaas gart uilchilgeend nemelt tolbor avch bj ongostnii buudal deeree huuhed harah amrah oroo ene ter bailaghad yanaa odort olon huuhed gantsaaraa incheonoor damjin ongorch bga

  • Anonymous (April 02, 2013 2:50:53 pm )

    ohinoo bayn huntei suulgana geed eh ni ohinoo Soronzonbold s salgaad avaad yvsiin tiim bayn hurgen olson yum bol yah gej ach huugee 1 ng ni yvuulj bgaan ter avgai oorsdoo bayn targan gesen bizdee
    tegvel ter achiigaa hurgeed ogchihgui yasiin durakuud

  • Anonymous (April 02, 2013 3:16:13 pm )

    ýöýã ýõèéã øàëãàõ õýðýãòýè íààäàõ ÷èíü íîîòîé áàéíà

  • Anonymous (April 02, 2013 3:17:21 pm )

    Eh hun bolson hoino hel ustai saihan orond huugee surgaad yum uzuuleed iriye geed yavuulaa biz. Aav ni oligtoihon etsgiinhee uurgiig guitsetgehgui haana baisan yum be. Osh honzongoor garch ireed eejid ni gargasan uuraa huuhdedee gargaad horlood baigaa yum bish uu. nadad naad aav gedeg nertei adguus chini eroosoo taalagdahgui, sejigtei sanagdaj baina.

  • Anonymous (April 02, 2013 4:01:20 pm )

    Монголын нялх үрийг харьд илгээж юм суруулж ирнэ ч гэх шиг зарим нь өрөвдөлтэй юм моноголдоо байг л дээ харгалзах хүнгүй юм бол. ЭНэ үйлчилгээг боль боль. Аяа тунгаа гэх мэт харийн өврийг дулаацуулагч нь зайлна биз

  • Anonymous (April 02, 2013 4:11:34 pm )

    Батхүлэг авто сервис:
    Манай компани бүх төрлийн авто машины хэвлэмэл хулдаасан шаллагаа,жийп тоноглол сапари хоолой,доторлогоо,тоноглолдоо 10-20%-ийн хямдрал зарлалаа!!!
    Манай хаяг:Цайз захын петровисын колонкын замын урд талд Батхүлэг авто сервис
    Утас: 91918314,88023375

  • Anonymous (April 02, 2013 5:21:35 pm )

    Ямар тэнэг юм бэ ядахдаа Сеул биш. Тэгээд ч харгалзах хүнгүй хүүхдийг хилээр гаргадаггүй шүү дээ. Тэр хууль журмыг ямар гэрээгээр сольчихдог байна. Энэ Анударь гэж эмэгтэйд хүүгээс нь илүү мөнгө нь хайран байгаа юм байхдаа. Хүүд чинь ямар нэг муу юм тохиолдсон бол яанаа.

  • Anonymous (April 02, 2013 10:29:22 pm )

    Ene odoo eej ni gej neg mungunii dontoi amitan uuriiguu umuuruud aaviig ni muulaad baigaa um bishuu

  • Anonymous (April 02, 2013 11:04:52 pm )

    Egch geed baigaa hun ni huugiin tursun eej ni yum bish uu? Aaviig ni Soronzonbold bish Erdene gedeg, Mongold baihgui, “egchtei” ni tosch avah geed huleej baisan yum bailgui dee. Aav eej deeree ochih geed yavj baigaad butsaad irj dee, zailuul.

  • Anonymous (April 03, 2013 9:49:22 am )

    “Korean air” компанийн “Гараас гарт” гэх үйлчилгээ маш хариуцлаггүй байна,Хүний нялх хүүхдийг хандах хүнгүй орхино гэж байх уу,,“Korean air” компани Хүүгийг ээжид нөхөн төлбөр өгөх хэрэгтэй,Мэдээж их мөнгө гаргасан байж таараа,

  • Anonymous (April 03, 2013 5:45:20 pm )

    korean air company hariutslagagvi bn.Olon ulsad zuvshuurugdsun olon jiliin turshlagatai uilchilgee uzuuldeg gecheed yagad jaahan huuhdiig haraa hyanaltgvi blgadag bnaa. teged udii boltol yamarch tailbar tavihgvi. Incheon gedeg chin olon ulsiin tom n.buudal shde hangalttai camerjsan l bj taarna end helsneer gadnii hun tusgai uilchilge bvhii hund oirton ter buu hel huuhdin engert bsan batalgat tsunh saviig n uudlaad tuhtai gegch n gadaad passport declaration ntr.n zurgiig avj bhad yagad haraagvi bnaa, korean air UM buyu “garaas gart” uilchilgee huuhdees haraa hyanalt salgahgvi bh uuregtei tegtel yagad bas hun oirtuulj huuhdiig gantsara hayagdsan met bdaltai blgav aa.Ene mash chuhal asuudal !!! Eleg negt mongol setguulch huug oloogvi bol ene jaahan huud yamarch asuudal tulgarah bsiin ? hen medlee. yamarch ersdel garah bsiin? BAyrlah n zuitei.
    Nuguu talaas ene hun yamar zorilgoor tanih temdeg bvhii tsunhtei huuhed oirtoj iim medeelel hurgeh bolow. Ene setgvvlch hunii soniuch sensatsa degdeej uurtuu ner hund oloh gsn bdal uu? yagad ter havias haij suraglaj asuuj boloo yum boloo? Yu yunii tuhan hurelgvi huuhdiin passportod haldaj hunii erh zurchij bdag. Ene bas hunii erhiin asuudal bolj bna.
    Ene etseg ged bga hun genet uhaarsiin bhda, huugiin helj bgaagar anhaaral halamj tavilgvi hayaj yavsan bolood l uuriig n tanihgvi bga shd. Genet uuriinh n ner garaad ireheer huuhedteige sanasan yum bhda.
    iimerhuu hunii unergvi novshnuud haa saigvi bga, etsgiin uurgee uhamsarladaggvi.
    Eej n huuge egchluuge amraahaar yavuulj bsan gsn ireeduid n hurungu oruulalt hiij hel us suraad yum vzeed ireg gej l yavuulj bga shd. ternees yamar eh hun tgd huuhdee uurusu hol blgay gehiin.
    Korean air ene bvh bdald hurgesen asuudalda hariutslagatai handaj chadaagvinhee tuluu alban yosoor odoo btol medegdel hiij uuchlalt guigagvi bh yum
    Ard tumen harj bgaa… !

  • Anonymous (April 03, 2013 7:54:58 pm )

    Huuee zunduu etseg ehchuud huuhduudee ene uilchilgeegeer yavuuldagshde. Er ni humuusiin amidral bidend yamar hamaa bnaa

  • Anonymous (April 04, 2013 3:55:10 pm )

    лав аэрофлот ингэж ганцааранг нь хүлээх танхимд үлдээдгүй яг оноосон нэг хүн хариуцаад дараагийн онгоцонд суулгахдаа үйлчлэгчидэд нь хүлээлгэж өгдөг юм билээ хооллох бие засах унтах зэрэг бүх үед нь хүн хамт байдаг тусгай өрөөнд шүү кореан эйраас хариуцлага нэх зөндөө мөнгөө үрсэн гэдэг ээж бас хөөрхий гэр бүлийн салалт нийлэлтээс болсон байх шигээ

  • Anonymous (April 05, 2013 11:07:20 pm )

    Iim Nyah admit iig gantsaaranang ni ybuuldag ymar teneg eej we

  • Anonymous (April 07, 2013 1:52:57 pm )

    mongoliin gertee gantsaaraa bndaa

antalya rent a car