antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2013 12 comments

Б.Чойжилсүрэн гишүүний барилга “но”-той

нийтлэсэн Admin

527-1364177075picture2012 оны УИХ-ын сонгуулийн Увсын тойргоос хэл амтайхан сонгогдон гарч ирсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын Улсын Дээд шүүхэд гаргасан гомдлын дагуу тэд­ний бэлэн мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгаа  хаагдсан үед сурталчилгаа хийсэн, төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбатыг сурталчилгаандаа ашигласан зэрэг үйлдлүүдийг нь хянан хэлэлцэв. Тэд УИХ-д ямар арга зам­аар гарч ирсн­ийг хянан  хэлэл­цсэн  Улсын Дээд шүүх­ийн шийдвэр энэ удаа тэдний талд гарсан. Энэ тухай дараа өгүүлнэ. Харин эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн  мэдэлд байдаг “Хурд” компанийн барьсан барилга тогтоосон метр квадратдаа хүрдэггүй, байнга 2-5 метр квадрат дутуу байдгаас болж  худал­дан авсан ир­гэд хохирсоор байгаа ажээ. Төв цэнгэлдэхийн ойролцоох “Рапид харш” гэсэн гоё нэртэй барилгууд ашиглалтанд ороод удаагүй байхдаа тааз, булан тохой нь мөөгөнцөрдөж, дээврээс нь дусаал гоожих зэргээр оршин суугч­дын тав тухыг алдаг­дуулж байсан нь саяхан. Тэгвэл сүүлийн үед эдгээр байшингийн метр квадрат нь тооцоо хийсэн хэмжээнээсээ ихээхэн дутуу байгааг иргэд  тогтоож, УИХ-ын эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнг тойрсон бас нэгэн дуулиан үүсээд байгаа ажээ. Ялангуяа Цэнгэлдэхийн хажуугийн 15 дугаар байрны оршин суугчид “түр хороо” байгуулах хэмжээнд хүрч асуудал ихээхэн даамжирч байгаа сурагтай. Харин  Б.Чойжилсүрэн гишүүний 9911….. руу залгасан оршин суугчид  байнга гадаадад яваа тайлбар сонсон  дөжирцгөөж “Энэ хүн ер нь Монгол Улсын иргэн мөн үү” гэж  ярилцах болжээ. Хэдийгээр УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд гадаад, дотоодод амарцгааж байгаа ч Б.Чойжилсүрэн гишүүний хилийн дээс алхалт  завсар чөлөөгүй байгаа бололтой. Мөнгөтэй хүн Хайнаньд амарч, Сингапур нисэх нь өргөс авахаас амархан болсон одоо үед түүний гадаадад зорчих нь хувь хүний эрх боловч ядаж ганц удаа утсаа авдаггүйд нь иргэд ихээхэн гомдолтой байгаа гэнэ. Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хэрэг Улсын Дээд шүүх дээр шийдэгдэж байхад түүний эзэмшлийн “Хурд” компанийн барьсан “Рапид харш”-ын оршин суугчид дараагийн заргыг эхлүүлэх бололтой. Энэ янзаараа байвал  Б.Чойжилсүрэн гишүүн энэ хавар, зуныг шүүхийн хаалга татсаар өнгөрүүлэх бололтой. Хэрэг хуучирдаггүй ээ гэж.

Эх сурвалж:Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (April 02, 2013 8:53:27 am )

    зочин энэ рапид хороололд 15-р байр гэж байхгүй шүү дээ ирээд үзсэн ч 15-р байр гэж байхгүй лав л хана нь мөөгөнцөрдсөн юм байхгүйг баттай хэлж чадна ямарч байрны айлаас асуусан тийм юм лав олж харахгүй

  • Anonymous (April 02, 2013 8:59:11 am )

    Олгитойхон орон сууц барьж чадахгүй сайхан газарт “хангай буудал”- шиг барилга бариад тэгээд бас м2-аар нь хулхидаад энэ барилгын эздийг төр засаг минь нэг журамлаачээ.Эздүүд өнөөдрийнхээ энэ мөнгийг насан туршийн жаргал гэж бодож байгаа юм байх даа.:

  • Anonymous (April 02, 2013 9:05:42 am )

    MUU NOVSHIIN DURVUD… SONGUULIAR MUNGU ARHI TARAAGAAD BARIMTTAI BUH BULIHAA LUIVARIIN SANAL NI IL BHAD MONGOLIIN DEED SHUUH ARAICHDEE!!! IIMERHUU OLIGARHUUD SHUUHIIG HURTEL HUDALDCHIH YUM BN! SHUUH ZASAG UNAGAJ CHADAHGUI BOL ARD IRGED CHADAH BLGUIDE!

  • Anonymous (April 02, 2013 9:25:33 am )

    terchin bayd tenegee dorwod gewel bi

  • Anonymous (April 02, 2013 9:39:27 am )

    Bi rapid harshiin 6a bairand amidardag. Uneheer chanar muutai, tegeed huulind zaasanaar 3 jiliin hugatsaand uzuuleh zasvar uilchilgeegee ogt hiideggui. Ovol barag buh ailiin tsonh tsantaj mostood hana ni budaggui bolj chiigteed barag moogontsor bolson. Ard tumend chanargui hulhi barilga barij ogch luivarddag zevuun gar daa. Ajilchid ni gej uvsiin heden hondlon heltei bas l hulhinii garuud bgaa daa.

  • Anonymous (April 02, 2013 10:00:51 am )

    180.149.78.20 chi bitii dongosooch iim chanartai barilga tun tsoohon shuu. chi lav end amidrahsan gej morooddog gar b.a daa xaxa

  • Anonymous (April 02, 2013 11:19:25 am )

    Choijilsyren gej zevuun baliar novshiin amitan. Ard tumniig hulhidaj chaddag l gar daa.

  • Anonymous (April 02, 2013 4:04:43 pm )

    би рапид харшийн 5а байранд амьдардаг, миний амьдардаг байр бол ямарч асуудалгүй үнэхээр сайхан, оршин суухдаа таатай байдаг шүү

  • Anonymous (April 02, 2013 6:39:18 pm )

    Zaaval xuniig muulax gej bga yum shig bichxee bolioch.ter xunii songuuliin talaar shuuxdeltsej bgan tendee l bx.gexdee bair n muu geed yaxnav dee.bi ch ter bairand amidardag.gadna orchin n l jaaxan shiguu bolxoos bish dotroo bol saixan shuu dee tegeed ch iim uneer ene xavid bair oldoxguig xun bolgon l medej bga

  • Anonymous (April 03, 2013 2:25:15 am )

    Za rapid harshid amidraad 2 jil bolj bn muu yum er alga bitgii ingej xutsaj bai

  • Anonymous (April 03, 2013 10:59:06 am )

    Би ч рапид харшид амьдраад 2 жил болж байнаь дулаахан тав тухтай оршин үеийн барилга шүүдээ. Энд 15-р байшин байхгүй. Нэр усаа бичихгүйгээр хүний нэр төрийг гутаах гэж оролдох хэрэггүйь чаддаг юм бол нэр усаа тодорхой бичиж бай. Мэдээлэл сурталчилгааныханч гэсэн үүнийг анхаарах хэрэгтэй.

  • Anonymous (April 15, 2013 11:52:30 pm )

    chi yu medej bga yum be zunduu asuudal garch bn shdee mashin tawih zogsool bhgvi l bn shdee

antalya rent a car