Увс аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар УИХ-ын гишүүнээр үлдэх эсэх дээрээ тулаад буй. Тэд УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдод мөнгө тараасан, сурталчилгааны хугацаа дууссан үед гудамжны дэлгэцээр сурталчилгаа хийсэн, төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан зэргээр буруудаад байгаа. Давж заалдах шатны шүүх тэднийг хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даатгасан. Мөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн штабт ажилласан зургаан залуу шүүхээр “Бүгд найрамдах”-аа уншуулаад буй. Гэхдээ эрхэм гишүүд Дээд шүүхэд хандаад байгаа юм. Дээд шүүх хэргийг ирэх сарын 1-нд хянахаар товложээ.
Гэхдээ шүүх тэдний хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хууль зөв хэрэглэсэн эсэхийг л хянана. Тэгэхээр МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах нь тодорхой гэж хуульчид таамаглаж буй. Тус тойрогт АН-аас Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар нэр дэвшсэн юм.
Ц.ӨРНӨХ
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 31, 2013 5:05:52 pm )
ha ha tegelgui dee,Ene uls chin bas huuli duremtei gedgee haruulah heregtei. Yadarsan ard tumniig hudaldaj avdag zag ungursun.
1 Comment