antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2013 27 comments

Төрийн тэргүүний дөрвөн жилийн пүнлүүгээ түмнийхээ төлөө хандивласан нэр дэвшигч л Ц.Элбэгдоржийг ардаа хаяж ерөнхийлөгчөөр сонгогдоно

нийтлэсэн Admin

527-1354764699kiwi-middleЦэлгэр монголын дэлгэр ард түмэн тун удахгүй зургаа дахь ерөнхийлөгчийн сонгуулиа өгнө. Тэгэхдээ одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улируулан сонгох аль эсвэл Монголын түүхэн дэх 5 дахь ерөнхийлөгчид итгэл үзүүлэх үү!

Монгол үндэстэн хур хөрөнгөтэй баян хүнд бус эрдэм номтой ачлалт хүмүүнд илүү их найдвараа тээдэг. Тэр л уламжлалаараа П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хэмээх дөрвөн хүнд энэ итгэл найдвараа хүлээлгэсэн байна. Дөрвүүлэнг нь бичиг ном, эрдэм судлалын эрхмүүд гэж болно. Тэдэн дотор нэг ч бизнесмэн байгаагүй, бас хур хөрөнгөтэй баян тарган ноён байхгүй. Харин ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан хойноо хагартлаа баяжсан нь бас бий.

Жишээ нь Очирбат, Энхбаяр хоёрыг нэрлэнэ. Очирбатын хөрөнгө гэхэд зөвхөн хадгаламж дахь мөнгө нь л 1 тэрбум ₮. Монголын сонгогчдод нэгэн сонин зан бий. Тэр нь гар дээрээ мөнгө, бэлэг тавьсан хүнийг сонгодог зуршил нь. Энэ удаагийн сонгуульд Ц.Элбэгдоржийг баараггүй дахин сонгогдоно гэсэн таамаг жин дарж байгаа. Өөрөөчиг их итгэлтэй буй гэнэ лээ. Тэгвэл 2009 оны сонгуульд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр ямар их итгэлтэй байлаа. Тэгсэн байтлаа ялагдсан. Элбэгдоржид тийм байдал давтагдахыг үгүйсгэхгүй, хэт бардах нь эсрэгээр тусдаг билээ. Энхбаяр, Элбэгдорж хоёр нөгөө ерөнхийлөгч болсон эрхмүүдийг бодохноо өнөр бүлийн эзэн, олон хүүхдийн баатар эцэг. Тэр тусмаа Элбэгдорж шиг асрамжийн газрын өчнөөн хүүхдийг халамжлан асардаг төрийн тэргүүн байтугай төрийн түшээ байхгүй. Энэ бол түүний давуу тал. Аль баян тарган хүмүүс бусдад таван цаас өгөхөөсөө яаж голоо цохихыг тэр гэх вэ.

Тэдний дэргэд манай өнөөгийн ерөнхийлөгч асралтай агаад уужим сэтгэлтэн. Уг нь манай ерөнхийлөгч жирийн иргэдийн хажууд бол саятан хүн. 420 сая төгрөгөөр үнэлэгддэг байртай. “Муштааг”, “АСУ”, “Анх Эрдэнэ”, “Либерти ДС”, “Ремикон”, “Женко тур бюро” гэдэг 6 компанийн хөрөнгө оруулагч ба хувьцаа эзэмшигч. Нэг жилийн түүний орлого нь 17 сая ₮. Харин эхнэрийнх нь орлого 52,1 сая ₮. Гэхдээ тэргүүн хатагтай терд ба хувийн хэвшилд ажилладаггүй, зүгээр л гэрийн эзэгтэй юм. Хуулиар бол сонгуульд нэр дэвшигч 3 тэрбум төгрөг зарцуулах ёстой. Элбэгдоржид энэ хэмжээний хөрөнгө алга. Тэгэхлээр түүнтэй өрсөлдөх хүн илүү хөрөнгөтэй байж ялах магадлалтай. Монголчууд ядуу буурай иргэддээ гар сунгадаг ихэс дээдсийг хүндэлдэг. Харин ерөнхийлөгч маань хэн нэг буурай иргэн ба айлд ямар өглөг хандив хайрласныг монголчууд мэдэхгүй. Саяхан тэрбээр ард түмэнд “Цусаа хандивлах”-ыг уриалсан. Бас архи хундагалж найрлахыг бус сүү өргөж амьдрахыг сургасан. Тэгвэл Элбэгдоржийг ялахыг хүссэн бусад намаас нэр дэвших хүн түүнээс өглөг хандиваараа давж гарсан нөхцөлд л ялна. Үүний тулд яах ёстой юм бэ. Наад зах нь төр засгаас хүртдэг цалин пүнлүүгээ буяны үйлсэд зориулбал ялах бололцоо нь нэмэгдэнэ.

Африкт Малави гэдэг нэгэн орон бий. Энэ орны одоогийн ерөнхийлөгч Жойс Банда хэмээх эмэгтэй улсдаа баян хүний тоонд ордог аж. Тэрбээр Малавийн ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд “Би хувийн онгоц, лимузин хоёроо зараад ядууст тусална. Би яахав, бусадтай адил нислэгийн компаниудын онгоцоор зорчиж болно ш дээ” гэж мэдэгдээд төрийн тэргүүний сэнтийд заларсан. 1929-1933 онд АНУ-ын 31 дэх ерөнхийлөгч байсан Герберт Гүүвэр багадаа өнчирч айлд өссөн, амьдралын баян ядуугийн ялгааг мэдэрсэн нэгэн. Тэрбээр АНУ-ын төрийн тэргүүн болохдоо бүх цалингаа буяны үйлсэд зориулна гэж амлаад түүндээ хүрсэн.

Америкийн 43 ерөнхийлөгчөөс зөвхөн ноён Г.Гүүвэр л цалингүй ажилласан цорын ганц ерөнхийлөгч байв. Манай 4 ерөнхийлөгч болон ерөнхий сайд, УИХ-ын дарга нараас цалингаа ард иргэддээ хандивласан хүн нэг ч байхгүй. 1990 оны БНМАУ-ын АИХ-ын сүүлчийн сонгуулиар депутат болсон 430 хүний дотор Элбэгдорж, Багабанди, Энхбаяр гурав бий. Монголын төр тэдгээр 430 депутатыг уучилсан. Үндсэн хууль батлалцсан хэмээн өргөмжилж хүн бүрт 2 өрөө сууц буу 70 сая төгрөгийн урамшуулал буулгасан. Энэ урамшууллыг Элбэгдорж хамт тэмцэж явсан журмын анд С.Цогтсайханы гэр бүлд өгч буян үйлдсэн. Энэ харамгүй сэтгэл нь олон хүнийг баярлуулж талархал хүлээсэн. Үүнтэй адилаар ерөнхийлөгчийн цалингаа буурай айл өрх, хүмүүст зориулсан бол Элбэгдорж ямар ч саадгүй ахин сонгогдох нь гарцаагүй байлаа. Монголын улс төрчдөөс цор ганц хүн л цалин пүнлүүгээ бусдад зориулж явсан юм.

Тэр хүн нь 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан Э.Мөнх-Очир. Хэрэв Булганы тойрогт дахин нэр дэвшсэн ахул сонгогчид түүнд саналаа өгөх нь дамжиггүй байлаа. Гэтэл МАН түүнийг Булганд дэвшүүлэлгүй намын жагсаалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн нь Мөнх-Очир гэдэг тэр өгөөмөр сэтгэлтний замд “шавар хаасан” гэхэд болно. Хэрэвзээ МАН-аас тус намын дарга Ө.Энхтүвшин ч юмуу хэн нэг нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болвол УИХ-ын гишүүний цалингаа ядуу айл, өрхийн амьжиргаанд зориулан хандивлахаа мэдэгдвэл Монгол улсын төрийн тэргүүний исарьт залрах эрхийн бичгээ өвөртөллөө гэж ойлгож болох юм.

Яагаад гэвэл манай ард түмэн өгөөмөр хүнд дуртай. Тэр тусмаа Улсынхаа ерөнхийлөгчийн хайр хишгийг хүртэнэ гэдэг үнэхээрийн азтай завшаан болно. Мэдээж энэхүү буяны хишгийг ганцхан монгол хүн бусдаасаа илүү эрх эдэлж авахгүй. Олон хүний амьдралд зориулж таарна. Сард сая гаруй төгрөг гэдэг бол их мөнгө. Гагцхүү энэ өгөөмөр сэтгэлийг хэн гаргаж чадна вэ, тэр нэр дэвшигчийг монголын эгэл жирийн олон сонгогч гар өргөн дэмжинэ. Түүнээс биш олимп, дэлхийн медальтнуудад сар бүхэн 106 сая ? хандивлаад, иргэддээ цусаа хандивлахыг уриалаад, архи бус сүү өргөхийг хүсээд яваа хүнээс илүү төрийн тэргүүнийхээ цалин пүнлүүг ард түмнийхээ эгэл ядууст зориулан өргөх тэр хүн монголчуудын баяр талархлыг илүүтэй авах нь гарцаагүй юм. Йнгэхийн тулд Элбэгдоржоос багагүй хөрөнгөтэй хүн байхгүй бол өөрөө өлсөж умдаасах байлгүй. Ардчиллын өлгий Америкийн ерөнхийлөгч нарын дотор өр ширд баригдаад, үгүйрч хоосорсон буянлиг хүн байсан гэдэг юм. Ард түмэнтэйгээ амь нэг амьдарна гэдэг ижилхэн талх идэхийг л хэлдэг юм биш үү. Тэгэхгүй бол баян Болд, харц Цэрмаа хоёр шиг эрс ялгарна буй за. Гэхдээ хэн гэдэг азтай аавын хүүг сонгохоо монголчуудын заяа буян мэднэ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ДАЛД АМЬДРАЛ СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (March 30, 2013 11:56:26 pm )

    Elbegeegiin songuuliin surtalchilgaa iim ert ehelj bgaamuu ug ni huuliaaraa bol boloogui l baimaar yum

  • Anonymous (March 31, 2013 1:52:35 am )

    1 han zalingaa handivlaad erunhiilugch bolchdog bol amar l yum bna, yamar hun baih ni hamaagui yum baihdaa.

  • Anonymous (March 31, 2013 8:49:26 am )

    болиочээ

  • Anonymous (March 31, 2013 9:42:05 am )

    АВИЛГАЛГҮЙ ГАНЦ ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИНЬ ЭЛБЭГДОРЖ ЮМ БИШ ҮҮ. ТЭР ОЛОН ӨНЧИН ХҮҮХДҮҮДИЙГ ТЭЖЭЭХ ГЭДЭГ ХЭЦҮҮ ШҮҮ. МОНГОЛЫН БАЯЧУУД ХААНА ЯВНАА. ГАДААДЫН БАЯЧУУД ЭХ ОРНЫХОО ӨНЧИН ЯДАРСАН НЭГНЭЭ ЧИРЭЭД Л ЯВДАГ ШҮҮ ДЭЭ. МАНАЙ БАЯЧУУД ОЛСОН МӨНГӨНИЙХӨӨ ХЭДХЭН ХУВИЙГ ХҮҮХДЭД ЗОРИУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. БИД ЦӨӨХҮҮЛЭЭ ШҮҮ ДЭЭ. ӨНЧИН ХҮҮХДҮҮДИЙГ ГАДНЫ ШАШНЫХАН АВААД МОНГОЛ ХЭЛГҮЙ ШАШИНЫ НОМ ҮЗСЭН ХҮН БОЛГОН ХУВИРГАЖ БАЙНА ШҮҮ

  • Anonymous (March 31, 2013 10:20:33 am )

    Цалингаараа амьдрах хэрэгтэй ш дээ хандивлаж болохгүй. Авлига авч амьдрах юм уу хүмүүсээ

  • Anonymous (March 31, 2013 10:46:07 am )

    Daraagiin erunhiilugch Elbegdorj lab bish. Ter hamgiin aimshigtai hun.

  • Anonymous (March 31, 2013 11:11:18 am )

    ЭЛБЭГДОРОЖИЙН АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА НЬ ТААЛАГДАЖ БАЙНА ХАРИН АВИЛГАЛЧ НАРЫГ ХҮНИЙ МАНАЙ ГЭЖ ЯЛГААД БАЙНА УУ ГЭЖ БОДОГДОХ ЮМ МАН ИЙН ХУЛГАЙЧ НАРТАЙ ХАЙР НАЙРГҮЙ ТЭМЦЭХ НЬ ЗӨВ НӨГӨӨ ТАЛААС ХУДЛАА АМЛАХ НЬ ХЭТЭРЭЭД БАЙНА
    УРААН УХАХГҮЙ ГЭСЭН ЧИНЬ ХУДЛАА БОЛЛОО ЦААНА ЧИНЬ ҮҮНЭЭС БОЛОЖ МАЛ АМЬТАН ҮХЭЖ БАЙНА ЭНЭ МЭТ ЗҮҮЛЭЭН ТҮРГЭН ЗАС ШҮҮХ ХАРААТ БОЛОО ШҮҮХЧЭД ШУДРАГ БИШ АЖДАЖ БАЙНА ГЭХ МЭТ ОЛОН АЛДАА БАЙНА ҮҮНД МАН ИЙН ЛУЙВАРЧАДЫН НӨЛӨӨ БИ Л ДЭЭ

  • Anonymous (March 31, 2013 11:15:29 am )

    С.Баяр ирээд Риог хийсэн гэрээгээ зорчлоо та нар гарч болно гээд хэлэхэд л гараад ирнэ ш тээ,,,

  • Anonymous (March 31, 2013 12:19:43 pm )

    elbeg dorjiig demjine gedeg mun huh tengeree suselj baigaatai ijil ene num mongoliin tuluu eruugdsun uvug deedsiin ariun sunsnii urgeljlel unu munh orsnihiin bilegdel snuu

  • Anonymous (March 31, 2013 12:40:09 pm )

    elbegeegn bogs doloogch magtah gd yadsan bn.. naad shougaa boli

  • Anonymous (March 31, 2013 12:42:39 pm )

    Elbegdorj mongoliin hamgiin aimshigtai hun

  • Anonymous (March 31, 2013 12:46:47 pm )

    Elbegee joohon ohintoi yavalddag yum b.na leshd nogooh ni yadjihad ooroos ni mangar ondor

  • Anonymous (March 31, 2013 12:58:25 pm )

    Олон таван зүйл худлаа мөрөөдөж бичээд юугаа хийх вэ,дээрх тэнэг зүйлийг бичигч минь ээ._Дээрх 4-өөс хамгийн буруу замаар баяжсан нь Энхээ гэдгийг бүх хүн мэднэ дээ. Одоогоор Элбэгээгээс өөр ерөнхийлөгч болох хүн алга аа.

  • Anonymous (March 31, 2013 1:47:35 pm )

    abilgatai temtsej bgaa tsoriin gants eronhiilogch elbegee

  • Anonymous (March 31, 2013 2:42:45 pm )

    hamgiin luivarchin Enh bayar shuu dee olon jil tur tushiltsej yavahdaa yu ch hiigeegui uuruu hagartal bayjsan hun shorond ni yavuul

  • Anonymous (March 31, 2013 3:47:22 pm )

    ìîíãîë óëñàà õóäàëäñàí õóëãàé÷ åðºíõèéëºã÷ áîë ýíõáàÿð áàãàáàíäè

  • Anonymous (March 31, 2013 4:05:16 pm )

    Eelbegdorj gyai jenko tyriin hurungu oryylagch um bol x.battylgiin hamsaatan um bn.x.battylga bol jinhene nyyts noenton,mafiin ezen.elbeggorj chin bas ylsaasaa baysn um bishuu?bas yuchgui hun bish, no-toi,tseberhen nuhur biish bn#!

  • Anonymous (March 31, 2013 6:50:58 pm )

    chaves shig l hun hado daa

  • Anonymous (March 31, 2013 7:53:16 pm )

    bolij uzdee, zaltai muu tarvagan hun unchin huuhduudiig tsalingaaraa dan tejeegeed bas yaj deerees ni hagartalaa bayjaad baina. tengerees mungu Elbegruu asgaraad baina uu, joohon unemshiltei ium baich. mongolchuud teneg bish. Elbegeegees l teneg baiv gej dee. baahan uuriin tserguuiig uur shigee humuujuulj baigaa, ene bol mash ayultai.yagaad iim olon huuhed neg hund urchluulj baidag ium be. Hmgiin unench buguud ed hurungu huraagaagui eh oronch er zorigton ard tumniihee tuluu temtsej baigaa hun bol mongold gants Enhbayar darga. busad ni bugd luivarchid.

  • Anonymous (March 31, 2013 10:02:04 pm )

    Ard tumneesee hangalttai hulgailj bgaa hund sariin tsalin ni yu yum be. iim shougaa bolimoor yum. yaj ch hicheegeed garahgui sh dee

  • Anonymous (March 31, 2013 11:57:27 pm )

    shal teneg yum bichih yumaa,ard tumen belen mungu nehehee bolison shdee,goryg n ch hangalttai hurtesen.

  • Anonymous (April 01, 2013 7:37:08 am )

    Ugaasaa dahij songogdhgui bailguidee Elbegdorj !!!

  • Anonymous (April 01, 2013 9:17:37 am )

    Ugaasaa dahin songogdoh ni oilgomjtoi uur erunhiilugch boloh hun b.hgui Bagabandi oyutolgoin TUZ bolson biz dee tegeheer yu gesen ug we

  • Anonymous (April 01, 2013 5:04:42 pm )

    yadagch baisan Elbegeeg songonoo.xezee xen bxda luivar,avilga.shudraga bus bdaltai temtsej bsin??? MONGOL ULSIIN ODOOGIIN ERUNXIILUGCH ELBEGDORJIIG DEMJINE!!!

  • Anonymous (April 03, 2013 11:18:47 pm )

    ELbegdorj garsnas oish Mongol uls min bur iher yadurch derem allaga ulam Ihssen ni niigem dordsniig ilt harrulj bhad yu biched bgan be niigem yamr hetsuu bna tgd bas boloogui Hujaa nar boon boonooroo orj IRj bna! Humus min hudlaa yaria bish hunii mon chanariig tanij sur

  • Anonymous (April 03, 2013 11:20:10 pm )

    Gishuud bugd l yalgagui bugdere luiwarchid yalanguya elbegdorj

antalya rent a car