Хүнсний аюулгүй байдал алдагдлаа хэмээн нэг их санаа тавьж, байсгээд л хурал цуглаан, шалгалт хяналт явуулдаг МХЕГ, ШӨХТГ-уудад дайх үг байна. “Танайх ийм зөрчил гаргажээ, энэ хэмжээний мөнгийг төлчихвөл үйл ажиллагаагаа явуулж болно” хэмээн хүнс үйлдвэрлэгч цөөн томоохон компанийн толгойг илсээр бүүр даврааж орхижээ. Эзнээс нь айдаг уу, эрхзүйн орчин нөхцөл нь байдаггүй юм уу үндэсний томоохон үйлдвэрлэгч гэгддэг “Талх чихэр” компанийн хаалгыг хаах цаг болжээ. “Манайхыг хаагаад үзэг л дээ, мах, талх, боорцог, гурил гээд хүнсний зах зээлийг чинь сүйрлийн эрмэгт хүргэхээ мэднэ байлгүй” гэсэн шиг хээвнэг ажиллаж, ажиллахдаа алдаа гаргасаар байгаа Х.Баттулга сайдаар овоглосон дээрх үйлдвэртэй хатуу хариуцлага тооцоё.
Улсын өмч байхаас нь буруу гараар хувьдаа авчихсан гэх таагүй түүхийн гэрч болдог тус үйлдвэрт мэргэжлийн багийнхны шалгалт хэрэгтэй байна. Хувьсгалын гэхээсээ илүү хувийн компаниудад хүрд эргүүлэх боломж илүү олдох болсон шинэ цагт эзэн нь төр рүү шургалж, эдийн засаг, хүнсний салбарыг “атгаж” алдаа гарсан ч сонсоогүй, хараагүй мэт аашилж байгаадаа төрийн хар хүн болсон юм бол жудагтайхан байж буруугаа хүлээвэл яасан юм бэ, сайд аа. Таны эцэг, эхийн алдар шиг нэрний чинь эхэнд дуудагддаг бизнесийн чинь толгой компани иргэддээ чанаргүй, баталгаагүй, сэтгэл, итгэл эвдсэн хүнс түгээгээд тэр нь баримт болон үйлдвэрлэсэн он, сар, өдөртэйгээ хэвлэл мэдээлэл, цахим хуудсыг дүүргэх болсоор удав. Үндэсний аюулгүй байдлын тэргүүн шугамд зогсож бодлого ярьж, ард түмнийхээ талд үйлчлэхээр сонгогдсон танд хүнсний аюулгүй байдал чухал биш байна гэж үү. Монголын хүнсний зах зээлд “Талх чихэр”, “Мах импекс” томоохон орон зай эзэлдэг.
Гэтэл “Талх чихэр” компанийн үйлдвэрлэсэн еэвэнд шархны лент “нуугджээ” гэх гарчиг бүхий мэдээлэл дэлгэгдсэн нь айдас, жихүүдэс төрүүлсэн. Иргэдийн хэрэгцээнд нийлүүлэгдээд нэлээд хугацааг үдэж буй “Та Чи” нэртэй еэвэнгээс ийнхүү хурууны шархны лент гарсан нь олныг ёстой л сэрдхийлгэсэн. Үүнээс үзвэл, танай үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэнд, гар хуруу, хумс, үс, шарх, сорвиных аюулгүй, бүрэн бүтэн байдлыг харж, шалгахгүйгээр үйлдвэрлэлийн орчин руу оруулдаг юм байна гэсэн дүгнэлт гарч байна. Элдсэн сур, хумс, үс, зэвтэй боолт, үе мөч, нурууны хятад наалт, порлон, чулуу гээд байхгүй юмгүй танай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл яагаад хуулийн хатуу хариуцлагын гадна үлдээд байна вэ. Эзэн нь улс төрч, үйлдвэр нь монополь байвал хуулийн ямар ч заалт үйлчилэхгүй гэсэн зарчим арай байдаггүй байлтай. МХЕГ, ШӨХТГ-ын сонорт хүргэхэд “Талх чихэр” компанийн энэ мэт давуу эрх хэрээс хэтэрвэл иргэдийн ходоод хогийн сав болж дуусах нь байна.
Мэдээллийн талхаар иргэдийн оюуныг цатгаж байсан хэвлэл мэдээллийн гол хэрэгсэл отгон телевизүүдийг техник хэрэгсэл дутуу, орчин үеийн өндөр үнэтэй тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуул гэх хатуу босго тавьж өрсөлдөөний талбараас түлхэж хаалгыг нь дахиж онгойх тэнхэлгүй болтол нь хааж чадсан шигээ хүнс үйлдвэрлэгчдэд ч мөн хатуу хандая. Хэвлэл мэдээллийн салбар бол хэзээ хэзээнээсээ хэний ч оролцоогүйгээр шалгарч, шигшигддэг уран бүтээлийн харгис талбар байдаг. Тэр талбарт хэн нэгэн мэргэжилтэн, эрх мэдэлтний хүч биш нийгэм, олон нийтийн хүч үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, унах уу, босох уу гэдгийг нь уншигч, үзэгчид нь шийдээд өгдөг гэсэн үг. Харин хүнсний салбар бол үүнээс тэс өөр. Хэрэглэгч жинхэнэ утгаараа “хаан” байх ёстой салбар. Монгол хүний эрүүл байх зарчим үйлдвэрлэлийн орчинд нэгдүгээрт бичигдэх ёстой. Гэтэл өнөөдөр Баттулга сайд аа, “Талх чихэр” нэг л биш ээ. Ил мэдэгдсэн нь эдгээр ч далд, мэдэгдээгүй орхигдсон, хугацаа чанар нь дууссан, хатач хорчийсон, кг-даа хүрэхгүй, уут сав нь урагдаж задарсан гэх мэт бүтээгдэхүүн авч хохирсон иргэдийн гомдлыг оролцуулбал асуудал улам нэмэгдэнэ.
Энэ мэт алдаагаа засч буруугаа хүлээж уучлалт гуйж хяналт шинжилгээгээ сайжруулах байтал харин ч “но”-г нь илчилсэн хэрэглэгчид рүү томорч “хэдэн төгрөг аваад чимээгүй бол” утгатай үг чулууддагийг хохирогчид нь хэлдэг юм билээ. Байсгээд боорцог, талхныхаа үнийг хяналт, зөвшөөрөлгүйгээр нэмчихдэг тус компани энэ мэтэээр иргэдийг дорд үзэж өөрсдийгөө хаанд өргөмжлөхөө болиосой. “Үйлдвэртээ шинэ техник авсан учраас талхны үнийг нэмж байна” гэсэн хөгийн тайлбар хийж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж иргэдийн халааснаас алдагдал, зарлагаа нөхчихдөг том толгойтой, даварсан энэ үйлдвэрийг хаая. Эзнийг нь бодсон ч энэ бүх баримтыг харсан ч нийгэм, төрийн бодлоготой энэ үйлдвэрийн эрх ашиг харшилдаад байна. Өөрөөр хэлбэл, хувийн болон хувьсгалын эрх ашгийн сонирхол давамгайлсан хүнд хүнсний салбарт монополь байх нь зохихгүй байна. Төрийн хүний нүдэнд хувийнх нь компанийн алдаа харагдахгүй байна. “Талх чихэр”-т улс төрч эзэнтэйнх нь төлөө бус иргэдийн хоол хүнсний аюулгүй байдалд удаа дараа заналхийлж байгаагийнх нь төлөө “за” гэж хэлж болохгүй ээ, Магнай дарга аа. Мэдээллийн хэрэгслүүд хичээгээд ч давж чадаагүй өндөр босгоор чанаргүй хүнс үйлдвэрлэгчдийг ч мөн зүтгүүлье.
Эх сурвалж: НИЙГМИЙН ТОЛЬ СОНИН
М.ХАТАНБҮҮВЭЙ
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 28, 2013 11:04:46 am )
joomnii uur baliar tatan buulgaval taarna
-
Anonymous (March 28, 2013 11:12:09 am )
Yamar ih setgegdel shuudeg laalaruud we
-
Anonymous (March 28, 2013 11:13:29 am )
ЗӨВ ШҮҮ
-
Anonymous (March 28, 2013 11:59:08 am )
BUULGA BUULGA… SHUNALTAI HOGIIN GAZAR!
-
Anonymous (March 28, 2013 12:13:00 pm )
Талх чихэр хувьцаат компаний бүтээгдэхүүнээс өнгөрсөн жил :Өнгөт мөөхийнөөс оёдлын зүү гарч байсан ямарч арга хэмжээ аваагүй өнгөрсөн,энэ талаар Улсын мэргэжлийн хяналтын газарт гомдлоо гаргасан атал чив ччимээгүй дарсан,яагаад ямар учир шалтгаанаар асуудлыг нууж,нурам болгоод байдаг юм бэ?Гэтэл энэ онд саявтар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс Хүний шүд гарсан гээд л дуулдлаа,яагаад энэ хэрэг давтагдаад,халхлагдаад,нуувчинд байгаад байна вэ,Монголчууд бид ЗҮҮТЭЙ,ХҮНИЙ ШҮДТЭЙ,ТОНОГ ТӨХӨӨРӨМЖНИЙ БООЛТ ИДЭХ ЦАГ БОЛООГҮЙ,ИЙМЭРХҮҮ ХАЧИР ОДООХОНДОО ХЭРЭГГҮЙ БАЙХАА,ЦААШДАА ЯАХЫГ ҮЛ МЭДЭХ БОЛОЙ.Иргэн хүний гомдлыг тайлах цаг байна уу? гэж Талх хувьцаат компаний удирдлагуудаас асуумаар байна.та нар үнэхээр хариуцлагагүй,хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллаж чадахгүй байна шүү дээ,та нар надад хариугаа өгнө үү? гэж хүсч байна,миний хаяг,утасны дугаар тодорхой тул давтаад яахан билээ.хариу өхгүй бол очих газар,хариу надад өх дээдсүүд байгаа байх гэж итгэж байна .Д.Өлзийбат
-
Anonymous (March 28, 2013 12:18:02 pm )
Bayngolii ni ch bas buulga ajilchda shulsan daramtalsan heden huuchirsan hogshon avgaichul bayngolig dampuurulla
-
Anonymous (March 28, 2013 1:01:39 pm )
neeree l dandaa hugshin dogshirson ulsuud ajilladag shu.
-
Anonymous (March 28, 2013 1:33:52 pm )
нээрээ талх чихэр ХХК гэснээс талх чихрийн үйлдвэрийн дуу чимээ /уур гадагшлуулагчийн/ ойр орчныхоо айл өрхүүдийг амраахгүй, цонхоо ч онгойлгож агаар оруулах нөхцөлгүй их дуутай хэцүү юмаа
энэ талаар арга хэмжээ авч болдоггүй юм болов уу Москва хорооллын 9-р байр гэж яг салхины дор нь унтаж амарч болохгүй хэцүү байна анхаараач ээ энэ талаар -
Anonymous (March 28, 2013 2:17:08 pm )
Баттулга сайд тушаалаас еронхии сайд цааш нь ахиад еронхийлогч тэр нуудэлийг бодож байгаа боловсролгуй тэнэг хун шуу дээ хогийн хулгайч торд шургалсан
-
Anonymous (March 28, 2013 3:28:25 pm )
Талх Чихэр хүнсний үйлдвэр ш дээ. Та нарт хийж бүтээсэн юу байгаан. Энсайхан болон MCS-ийн бөгс долоосон юмнууд ингэж хийсэн бүтээсэн юмтай хүнээр оролдоод юу олж долоохын. Хийж байгаа нэгнээ дэмжихйин оронд юм л бол нухчин даръя гэдгээ боливол яасын. Сөрөг сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд өөрсдөө захиалж бичүүлчээд араас нь бөөндчихийн. Ичиж амьдар
-
Anonymous (March 28, 2013 5:43:56 pm )
Сэтгүүлч хүн мэдээлэл үнэн байна уу худлаа байна уу гэдгийг нягтлах хэрэгтэй шүү.Сэтгүүлчийн эрх мэдэл гээд буруу мэдээллээр бурах хэрэггүй ш дээ.
-
Anonymous (March 28, 2013 5:52:09 pm )
Өөрөө сайн юм хийж чадахгүй болохоороо алдаа хайж амьдрагч хүн яг ийм байдаг.Нэг л бишээ ч гэх шиг.Хийсэн юмтай газар шүү.Үнэн ч юм уу худлаа ч юм уу нэг Хоролмоо нь хорлож байгаа биз.харан байж итгэнэ шүү дээ.Захиалгаар явуулга л хийж байгаа биз.
-
Anonymous (March 28, 2013 5:56:02 pm )
Har baraan sanaatai baliar setguulch.Sharhtai lent orovgui ee.Bi uildvert ni orj uzsen unen goyo uildver sh de bi lav itgehgui bn aaaaaa.Hudlaa l bh gj bodoj bn da.Buu ai hudal medeelel6
-
Anonymous (March 28, 2013 5:58:29 pm )
Bolovsroltoi geed bgaa gar uuruu yu hiichihsen yum beeee.Yum hiij bgaa huniig ad uzej amidrah saihan u.Icheech chi
-
Anonymous (March 28, 2013 6:12:14 pm )
М.ХАТАНБҮҮВЭЙ та үнэн бодит мэдээлэл дээр үндэслэж яривал зохих байх. Шархны лент биш маргарины цаас орсон байсан гэдгийг тогтоосон. Мэдээж алдаа тутагдлаа бид ойлгож байгаа дахин энэ алдааг давтахгүйг хичээн ажиллаж байна. Хэрэв миний ярьж байгааг худал гэвэл өөрийн биеэр ирээд манай үйлдвэртэй танилцаж болно. Шаардлагатай гэвэл таны тэр шархны лент гээд байгаа зүйлийг өөрийн тань нүдээр харуулж юу болхыг баталж өгч ч болно. Сэтгүүлч хүн хэн нэгний бүрэн нотлогдоогүй яриаг үндэслэн эсвэл хэн нэгний захиалгаар хэдэн халтар төгрөгний хүчинд автан ард иргэдийн тархийг угаах үйлдэл хийх нь сэтгүүлзүйн дүрэм журамд нийцэхгүй байдаг баймаар. Мэдээллийн үнэн бодит байдлыг эрэн сурвалжилж байж ард түмэнд мэдээллэх нь таны үүрэг харин танай сайтаас манайхруу холбогдож нэг ч үг асуугаагүй байж ийм нийтлэл гаргасан нь Монголын сэтгүүлзүйн салбар доройтсон гэж ойлгохуу эсвэл танай сайтыг захиалгын сайт гэж ойлгохуу?
-
Anonymous (March 28, 2013 6:24:24 pm )
Талх – Чихэр компани салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийж Монгол улсын хүнсний салбар тэр дундаа гурилан бүтээгдэхүүний техник технологийг дэлхийн өндөр хөгжилтөй орнуудын хэмжээнд хүргэж байгаа ганцхан компани харин тэр дэвшлийн хурдыг гүйцэхгүй байгаа өрсөлдөгч нар хуулбарлахаас өөр юу ч чадахгүй хуулж байгаагаа ч олигтой хийж чадахгүй сүүлдээ тамын тогооны үлгэр шиг юм хийж байгаа гэдэг нь гарцаагүй нүгэл нүдээрээ цувж үнэн зүйл ялалт авах нь гарцаагүй.
-
Anonymous (March 28, 2013 6:31:16 pm )
ajiliin hairuutslagand ni bolon tehnologt ni undur hjnalt tavih heregtei tuunees haana gedeg buruu tehnik tehonlogoo shinetsileed avtomot bolbol eldev asuudal garahgui
-
Anonymous (March 28, 2013 7:04:34 pm )
bichsen zuil bolgon ni zow l unen ym bnlee bi talh chihert ajil.d or.d 3 sar ajilaj b.g.d gartsan ajil.n nohtsol b.dal ZAW.N MUUHAI BOHIR YM BNLE AJILCHDAD NI HULGAI D.REM H.DEG HARITS.NI SOLOLGUI HOG.N GAZAR B.SAN le AHIJ talh chiher.n ymar ch but.gdeh.n helehgui gej bodoj b.ga TA BUHN.G CH GESEN bitgi gej helm.r bna
-
Anonymous (March 28, 2013 7:11:32 pm )
ene om.r ch hamg.l.d b.ga zochid ajilchid ni ym b.hda ymar alia ym be chi ajilda setgel hangal.n b.daggui bizde bitgi 2r n.r gargalda tanai kompani bol h.dsan ch oor neg ni garch irensh d eneg l orsold.ni h.li gedeg ymshde ta nar medhuu????
-
Anonymous (March 28, 2013 7:17:10 pm )
арчаагүй хөгийн амидралаа аваад явах чадваргүй гарууд ажиллаж чаддаггүйн 700 гаран хүн ажиллаад амьралаа чамаас дээр аваад явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний мэдхээр фитнэс, саун,душ,эмнэлэг гээд ажилчиддаа зориулсан олон сайхан зүйл байдаг цаашдаа ч ажилчдынхаа нийгмийн асуудалруу хандсан зүйл хийгдэнэ.Харин захиалсан нийтлэлийнхээ доор хөгийн юм бичиж байгаа чиний өчүүхэн тархи хөөрхий байна.
-
Anonymous (March 28, 2013 7:40:33 pm )
oo t.m b.san ymu bi med.g.sde helehgui ysan ym be bi orj uzeh b.san ym nada chini ene sar.n hangamj g.d har tsag.n ni medegdeygui huru ni tsortson or.son beele shig neg ym ogsonsh d ter.g.r ni bi talh z.g.d terg ni nel.n heden hun edsen b.hai idsen hum.sde uuchl.rai
-
Anonymous (March 28, 2013 7:47:56 pm )
DAJGUI NIITLEL BAINA IIMERHU TOM HEMJEEENI BAIGUULGUUDIIN NUUJ DALDALDAG BUH ZUILIIG NI BICHEJ BAIHGUI BOL TA BID NARIIG ALCHIHAJ MAGADGUI SHUUDE HEREW TIIM ZUIL GARWAL BI CHINI AMRUU CHINI NA TALHIIG CHI CHIHEEGUI L GEH BAILGUI HA HA HA
-
Anonymous (March 28, 2013 7:49:29 pm )
ene ajilchid ni bolio ta nar arai l bishee
-
Anonymous (March 28, 2013 9:32:32 pm )
Талхчихэр компаний үйлдвэрүүдээр энэ сэтгүүлч ороод үзээсэй..сүүлийн үед маш цэвэрхэн орчин үеийн техник технологи нэвтэрсэн байна лээ…
-
Anonymous (March 28, 2013 10:13:10 pm )
Т/чихэрийг хааж хаяад өмнөд “сайн найз” нараасаа талх боов авдаг болъёо. Өмнөд сайн найзуудынх бол ясны гурил л болохоос маргариний цаас энэ тэр гарахгүй. үндэсний үйлдвэрүүдийг хааж бүгдийг нь өмнөд “сайн найз” нараас валютаар авъяа таминь.
-
Anonymous (March 28, 2013 10:18:30 pm )
Уул нь улсын омчийг унэгуйдуулж хувьчилж авсан гэж Энхбаяр шиг ял асууж болмоорч юм уу гэж санагдах юм,бас буруу ойлгоод бна уу ?
-
Anonymous (March 29, 2013 7:43:37 am )
тэгий тэгий
-
Anonymous (March 29, 2013 6:37:24 pm )
hahaha tegeed yugaa ideh geed bgaan ,nariin tumur zam tavij chadaagui hujaagiin buunii nohodiin l yavuulga bna shd. haalgaj tatan buulgaj bgaad hujaagaasa vagon vagonoor ni mantuu oruulj ireh gej bgaa biz. hujaabuuvei guai.
-
Anonymous (March 30, 2013 8:40:56 am )
Bor, har gurilan buteegdehuunuud evguishuu humuusee!!!!!
-
Anonymous (March 31, 2013 12:27:30 am )
Баттулга удахгүй АН-аас хөөгдөх байх. Яагаад гэвэл АН-ын өмнөд сайн найз нанхиад нараа гэсэн сэтгэл зүтгэл рүү нь удаа дараа ус цацаад байгаа. Эхлээд бизнесээр нь оролдох нь зөв.
-
Anonymous (April 11, 2013 1:19:09 pm )
юм болгоныг битгий сөнөөх юм бодож ярьж ,хэлж байгаач сайжруулж ,засаж байх юм яриач хэлээч монголчууд арай л дэндүү болжээ шүүмжилж болно устгана гэдэг бол монголчуудыг дээшлүүлэхгүй , хөгжүүлэхгүй ядуу хэвээр байлгах санаа ард түмнээ олон намд хувааж аль чгүй болгож байна даа Баттулга сайд сайн юм хийж байгаа өөр хэнээр хийлгэх гэсэн юм бэ гадаадын иргэдээр хийлгэх гээгүй биздээ сайн хүмүүсээ дэмжиж , хаяа шүүмжилж ажиллах хэрэгтэй байхаа
31 Comments