antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2013 16 comments

Балингийн Цэрэндорж Д.Дагвадоржийнх болсон гэнэ үү

нийтлэсэн Admin

486161_353905598051674_683743282_nУлаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажлаа авсныхаа дараа хууль бусаар олгогдсон нийслэлийн өмчийн болон нийтийн эзэмшлийн газруудыг улсын өмч болгоно хэмээн 80 гаруй газрын эрхийг  захирамжаар  цуцалсан. Гэсэн ч зарим нь хуулиас гадуур хоцорсон.

Хуулиас гадуур хоцорсон “А” зэрэглэлийн  газрууд мөнгөтэй эрх мэдэлтнүүдийнх гэхэд хилсдэхгүй. Тэдгээр газрын томоохон хэсэг сумогийн их аварга Д.Дагвадоржийн эзэмшилд байдаг байна. Хэдэн жилийн өмнө Д.Дагвадорж нэлээд хэл ам дагуулан улсын Циркийг хувьчлан авч, “АСА” нэртэй болгосон. Уг нь хуулиараа Циркийн ойр орчмын 50 метр газар түүний мэдэлд очих ёстой аж.

Гэтэл их аварга маань олны танил алдартай хүн гэдэг утгаараа Цирк орчмын 50 метр газраас давж,  Улсын их дэлгүүр рүү өгсөх хэсгийг бүхэлд нь авчээ. Тодруулбал, бидний  нэрлэж заншснаар Балингийн Цэрэндорж болон “Битлз”-ийн хөшөөтэй талбайг өөрийн болгосон гэж баттай эх сурвалж мэдээллээ.

Тэр ч бүү хэл мөнөөх хоёр хөшөө,  усан оргилуур хүртэл их аваргын мэдэлд бай­даг аж. Учир мэдэх хү­ний ярьж буйгаар, энэ хэсэг талбай хотын мэдэлд байх ёстой гэнэ.

Энэ газар хувь хүнийх болсны  учир нь ТӨХ-ны дарга асан Д.Сугартай холбоотой ажээ. Тэрбээр төрийн өмчийг захиран, зарцуулах ажлыг “зохицуулж” байх үедээ тухайн үеийн хотын удирдлага болон газрын алба­ныханд дарамт шахалт үзүүлж  байж Д.Дагвадоржид уг газрыг  өгсөн тухай чих дэлсэх болсон юм.

Энэ хэрэг ийн дэлгэгдэх болсон нь ч учиртай. Д.Сугарыг “МИАТ”-ийн хэ­рэгт холбогдсоноос хойш түүнтэй  холбоотой олон ба­римтууд ар, араасаа дэлгэг­дэж байгаа. Энэ хэрэг ч тэдгээрийн нэг бололтой.

Эх сурвалжийн мэ­дээлж буйгаар Д.Сугар, Д.Дагва­дорж нар нэг нутгийн хү­мүүс. Д.Сугар ТӨХ-ны дарга байхдаа эмчилгээ хийл­гэх гэж Япон улсыг зорь­жээ. Түүнийг очиход их аварга үнэтэй буудалд байр­луулж, эмчилгээний зардалд нь зо­риулж 300 мянган ам.дол­лар өгч байжээ.

Улмаар эмчилгээ хийл­гэж, өвчнөө илаар­шуул­сан Д.Сугар  “хуу­рай” дүү­гийн­хээ ачийг хариу­лахын тулд түүнийг Монголд ирэхэд нь дээрх газраар бэлэг барьсан юм байх. Хэрвээ, энэ бэлэг сэлтний асуудал үнэн бол Д.Сугарын нэр дээрх хэрэг бүр гаарна гэсэн үг.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн өмчийн барилга байгууламж бо­лон нийтийн эзэмшлийн газрууд дарга, сайд нарын мэдэлд очсон ч авах болно хэмээн мэдэгдэж байсан. Тэгээд ч улсын өмчийг шам­­­­шигдуулсан хэргүүдэд ши­нэ Засгийн  газар  тун ч халгаатай хандаж байгаа. Үүл баатар нэг удаа теле­ви­зээр “Би  40 мянгатын унаган хүүхэд.

Бидний үеийнхэн “Битлз”-ээр л амьсгалж бай­­­­лаа шүү дээ” гэж ярьж бай­­сан. Харин түүний хайр­тай хамтлагийн хөшөө нь газартайгаа эдүгээ  их авар­гын гарт очсоныг мэдээгүй баймаар юм. Хатуухан хэ­лэхэд, дээрх газар хувийн өмч болсон юм чинь эзэн нь хэ­зээ ч хамаагүй экскаватор авч ирээд, хөшөөнүүдийг ну­рааж, барилга барина гэхийг ч үгүйсгэхгүй.

40 мянгатынхны “Фон­тантай талбай” гэж нэрлэдэг энэ газрыг их аварга авсан талаар сонссон эсэхийг тэр хавийн оршин суугчдаас асуухад “Энэ хэсэг газар их дурсамж тээдэг. Бидний хүүхэд нас энд л өнгөрсөн. Зөвхөн эндхийн хүмүүс ч гэлтгүй усан оргилуурынх нь дэргэдүүр зугаалж, салхи­лаагүй хүн үгүй байх. Харин хөшөөг их аваргын мэдэлд очсон гэдгийг сонссон шүү. Уг нь хэвлэлүүд газрын асуудлыг их л дуулиан болгодог доо. Гэтэл энэ тухай нэг ч дурдахгүй болохоор худлаа юм байна гэж бодож байсан. Харин саяхан энэ хоёр хөшөөг газартай нь Дагваа аварга авсан гэж сонссон. Олны үг ортой гэдэг. Одоо нэг хөгшин энд ирэх ёстой. Тэр хүн хуучин хотын захиргаанд газрын албанд ажиллаж байсан гэсэн. Тэр хүн л энэ газар хэний гараар яаж орсон тухай их сайн мэддэг юм билээ. Та нар тэр хүнтэй уулзсан нь дээр байх.

Их л сонин юм сонсох байх шүү. Мөнгөтэй хүн ав­сан бол арай ч иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газ­рыг нураахгүй байлгүй дээ. Гэхдээ бас нэг айдас байдаг шүү. Их аварга циркийг хувьчилж авснаас хойш  олиг­той зүйл нэг ч хий­гээ­гүй. Барааны лангуу шиг болгосон байна билээ” гэв. Бид дээрх иргэдийн хэлсэн  хүнийг  удтал хү­лээсэн бо­ловч дараа нь цаг товолж уулзахаар тохи­ролцсон юм.

Энэ яриа үнэхээр оргүй биш бололтой. Хэрвээ үнэн бол ТӨХ-ны дарга асан Д.Сугар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын гэх бүх юмыг “эзэнтэй” бол­госон гэдэг үнэн байж таарах нь.

“Битлз”-тэй талбайн асуудлыг сурвалжлан иргэд­дээ хүргэх болно.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (March 25, 2013 9:06:27 am )

    Наад гаазрыг чинь Солонгосчууд авна гээд нэрийг хүртэл өөрчлөөд Сөүл болгоод байсныг Дагваа аварга авсан. Хамаг газарыг сологосчууд авч байснаас Дагваад байсан нь дээр.

  • Anonymous (March 25, 2013 9:15:40 am )

    yag unen hudal unen yum bicheed l ene setguulch gej oi gutmaar humuus shuu solongos hund ugch bhaar eh oronch jinhen mongol dagvaad bsan ni deer

  • Anonymous (March 25, 2013 9:22:13 am )

    Сугарыг маш с айн шалгах хэрэгтэй, Сугараас маш их но гарна бүр намбарын энхбаяраас ч илүү юм гарна шүү манай тагнуулынхан мөрөөр нь орсон бол гаргаад ирнэ дээ, Муу шуналын тулмыг шоронд нь суулгах хэрэгтэй

  • Anonymous (March 25, 2013 9:31:37 am )

    Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 4 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
    SNJ INTERNATIONAL LLC
    Утас: 328583,99118457,91190055,99035916

  • Anonymous (March 25, 2013 10:25:37 am )

    Uhsen baasny chin avarga. Circus toirood hamag gazryg hashaad avchihsan yavah ch gazar baihgui bolson. Davgaagiin eej gej neg shunaltai avgai bnaa

  • Anonymous (March 25, 2013 1:49:29 pm )

    Дагваа циркээ төрдөө буцаагаад өгчих хэрэгтэй баймаар, Сугарыг хахуулдаж цмркийг авсан шүү дээ, чааваас. Сувдаг л биш бол дагваа циркээ Монголын хүүхдүүдэд өгчмөөр юм.

  • Anonymous (March 25, 2013 2:54:28 pm )

    ТӨР ДАВГААГААС ИРГҮҮЛЭЭД АВЛААЧ ӨӨТЭЙ БАЙЛГАЖ ЧАДАХГҮЙ ХАРИН ДАВГАА БОЛ ЧАДНА
    ДААНЧ МЭРЭГЖЛИЙН ХҮМҮҮС НЬ АЖЛААГҮЙ БАЙЖ ИХ ЦАЛИН НЭХЭЭД АЖЛУУЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛГООД БАЙГАА БОЛ УУ

  • Anonymous (March 25, 2013 4:28:59 pm )

    HUJAA TSERENDORJIIN HUSHUUG BUULGAH HEREGTEI!

  • Anonymous (March 26, 2013 12:16:59 pm )

    Gadaadiin hund ogoogui Davgaad ogson ni boloosndee

  • Anonymous (March 26, 2013 6:24:54 pm )

    Ih avarga ch geh shig. Dagva bol zugeer Japan- ii sumogin avarga shuude. Bat-Erdene avargiig tegj duudaagui bhad teriig tegj duudna ain.

  • Anonymous (March 27, 2013 9:21:07 am )

    Dagvaad eg yadag yum. Mongol hun avch l baig. Har solongos ter chigeer ni avch baisaniig ni. Mongol hun avag hichneen saihan cheleetei talbai. Zuleg. Hiiseniig ta nar harj l bgaa bizdee. Tegeh gadaad humuus bugdiig ni barilga. Barij bnshuu…….

  • Anonymous (March 27, 2013 9:50:04 am )

    gazarin.luibarchidig.shalgaach

  • Anonymous (March 29, 2013 6:54:57 pm )

    zygeer l Japanii sumogiin avarga todii bish shyy Mongoliin neriig delhiid bas gargasan aldar suutai avarga shyy hoo..

  • Anonymous (March 31, 2013 7:02:11 pm )

    bitiii sain yawaa negendee ataarhaj baildaa MONGOLchuudaa uuriinhuu huch chadlaaraa mungu olj awsan hunshd LUIWAR hiij olson bish tiim bizdee

  • Anonymous (April 03, 2013 10:40:49 pm )

    mongoloo gesen setgel bga bha, ymar luivardaj olson mungu bish

  • Anonymous (April 07, 2013 9:28:33 pm )

    Сугар юун Н.Энхбаяр даваж гарах шинжтэй өөрөө гардан хийдэг эрх үүрэгтэй байсан болохоор тэр биз?

antalya rent a car