Монголчуудын үнэт зүйл юу вэ. Эх орон, нутаг ус, өв соёл, түүх, монгол хүн өөрөө гэж хариулах биз. Эдгээрээс хамгийн чухал нь үр хүүхэд маргашгүй мөн.
Монголчууд хэзээнээс үр хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд ардын аман зохиолоор дамжуулан анхаарч ирсэн. Гэхдээ өнөөдөр цаг үе нь өөр. Ном, зохиол унших гэхээсээ илүү зурагт, интернетийн хэрэгслүүдээр дамжуулан нийгмийг мэдэх болжээ.
Гэтэл эдгээр хэрэгслүүд сайнаас саарыг түгээж буйд хэн хариуцлага хүлээх бэ. Мэдээ мэдээлэл нь задгай хяналтгүй байна. Жишээ дурьдвал, хаана, ямар хүчингийн хэрэг гарна түүнийг тоочиж осол аваар, дээрэм, хулгай, архидалт, авлига гээд хяналтгүй бүхэн дуусахгүй. Энэ мэт байдал нь хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна.
Дэлхийн эрдэмтдийн үзэж байгаагаар зурагт болон интернетийн хамгийн их сөрөг нөлөө нь хүүхдийг “хүчирхийлэл”-д уруу татаж байгаа байдал гэдэгт санал нэгддэг. Ялангуяа зарим төрлийн хүүхэлдэйн кино, телевизийн нэвтрүүлэгт үзүүлж харуулж буй галт зэвсэг, алан хядалт, хүн тамлалт, барьцаалалт гэх зэрэг хүчирхийллийг харуулсан үйл явдал нь хүүхдэд маш муу нөлөө үзүүлдэг гэж онцолжээ.
Тэгвэл манай улсад хүүхдээ эрт унтуулах, тодорхой цагаар зурагт үзүүлэх хэвшмэл байдал хэр их байгаа бол. Саяхны нэг өдрөөс эхлэн зурагтаар “Алтан төгрөг” дэлгүүрийн сурталчилгаа байнга цацагдах болсон. Утга нь тун энгийн. Нэгэн эр дур булаам бүсгүйтэй дарс шимэн гэрт нь тухалж буйгаас эхэлнэ. Энэ үед бүсгүйн нөхөр хаалга тогшиж мань эр зугтаахаас өөр аргагүй болно. Тэгэхдээ халаадтай, улавчтай зугтаадаг. Мөн халаадны халааснаас их хэмжээний мөнгө олж авч байгаагаар дүрслэгдэнэ.
Түүний араас нөхөр болох залуу хөөж байгаа дүрсээр цааш үргэлжилнэ. Тэгээд “Алтан төгрөг” дэлгүүр рүү орж хувцас, дүр төрхөө янз янзаар өөрчилж зугтааж буйгаар гардаг. Шуудхан хэлэхэд нууц амраг, хүний мөнгийг дураараа ашиглах, царай дүрсээ өөрчилж болно гэдэг утгыг өгүүлнэ. Насанд хүрэгчид “Алтан төгрөг” дэлгүүрийн сурталчилгааг хошин талаас л авч үзэж байгаа болохоос утгад нь тийм ч тааламжтай биш байгааг нуух хэрэггүй биз.
Тэгвэл хүүхэд юу гэж ойлгох бол гэхэд төсөөлөхөд бэрх санагдана. Дэлгүүрийн барааг биш сурталчилгааны утгыг л ойлгоно шүү дээ. Тэр хүүхдүүд ямар өмсөх зүүх, идэх уухад зүйлсэд санаа зовж яваа биш. Ганц сурч боловсрох, гэр бүлдээ аз жаргал бэлэглэдэг үүрэгтэй. Амьдралын нарийн зүйлсийг ойлгох болоогүй байгаа. Тийм болохоор шууд л сурталчилгаагаар нууц амрагийн явдал зөв гэдгийг л ойлгоно. Хүүхдийн мэдлэгт сөрөг нөлөөлөх байдлыг тус дэлгүүр бодолцож үзээгүй нь ойлгомжтой. Энэ байдал хүүхдийн хүмүүжилд маш муу нөлөөлж буй нь тодорхой. Энэ талын эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй байна. Хэдий болтол хойч үедээ муу бүхнээ “хошин” хэлбэрээр сурталчилах юм бэ.
Жишээ дурьдвал, Япон улсад олны танил сэтгүүлч халаасандаа гараа хийсэн байдалтай зурагтаар гарчээ. Үүнд иргэд нь дургүйцлээ илэрхийлэн “Бид хүүхдүүддээ ийм зүйл үзүүлэхгүй” гэж жагссан байна. Манайх бусад орныг даган дуурайх дуртай. Тэгвэл үүнтэй нь санал нэгдвэл болох юм шиг. Зар сурталчилгааны чанарт болон утгад хяналт тавих хэрэгтэй болжээ, ССАЖ-ын сайд, эмэгтэй УИХ-ын гишүүд ээ. Хүүхдийн ирээдүй бүрхэг байна. Ээжийн хайрыг нийгэмд хүргэх эмэгтэй гишүүд та нар ажиллах цаг болжээ. Зар сурталчилгаанаас хүүхдүүд хайр биш садар самууныг мэдэрч байна. Үүнд та нарын оролцоо нэн чухал байгааг ажлынхаа төлөвлөгөөнд тусгаж өгнө үү. Талын монголын хүүхэд “Gangnam style” хэмээн бүжиглэх гоё уу, шагай нясалж тоглох гоё уу. Эрхэм эмэгтэй гишүүд ээ… Тэр хүүхдүүд ямар өмсөх зүүх, идэх уухад зүйлсэд санаа зовж яваа биш. Ганц сурч боловсрох, гэр бүлдээ аз жаргал бэлэглэдэг үүрэгтэй. Амьдралын нарийн зүйлсийг ойлгох болоогүй байгаа. Тийм болохоор шууд л сурталчилгаагаар нууц амрагийн явдал зөв гэдгийг л ойлгоно. Хүүхдийн мэдлэгт сөрөг нөлөөлөх байдлыг тус дэлгүүр бодолцож үзээгүй нь ойлгомжтой.
Эх сурвалж: niigmiintoli.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 21, 2013 10:46:26 am )
Мэдээг: Пүрэв гараг, 3-р сарын 21, 2013 он
Шар мэдээ / Шуурхай мэдээ | Ariuka
“Нууц амраг”-ийн явдлыг “Алтан төгрөг” дэлгүүр дэмжиж байнаnuutstМонголчуудын үнэт зүйл юу вэ. Эх орон, нутаг ус, өв соёл, түүх, монгол хүн өөрөө гэж хариулах биз. Эдгээрээс хамгийн чухал нь үр хүүхэд маргашгүй мөн.

burhana
Хөвсгөл аймагт хүн бурхан төрүүлжээ / Видёо/
images
Хотын төвд хогоо шатаадаг Эрэл сургууль
527-1333092911527-133307706677e4fbb2c63070b1original
Сураггүй бологсод
4a1aa8ca962f6a22original
“Шонхор”-ын нислэгийг Кёкүшүзан Батбаяр тасалсан уу
Сэтг -
Anonymous (March 21, 2013 11:01:07 am )
uursdiih ni amidral bn
-
Anonymous (March 21, 2013 11:08:28 am )
mash zov 100% demjij baina!!!!
-
Anonymous (March 21, 2013 12:04:37 pm )
алтан төгрөг чинь цаад утгаараа алтан юань гэсэн утгатай хужаа дэлгүүр садар самуны үүр уурхай да үгүй энэ рекламанд тоглоод байгаа хулгай ууд гичий нар чтэр
-
Anonymous (March 21, 2013 12:21:10 pm )
Yag unen medeelellin heregsleleer dan har muu muuhaiii medeelellin shu iim yum sonsoj bgam chin yaj oligtoiii hugjij humuujih we dee ene muruudliin teater boliosoi iim reglam tsatsajjj bgad ichih heregteiiii araicchdee
-
Anonymous (March 21, 2013 1:09:23 pm )
Altan togrogt arxi8 tamxi porno kassetiin languu tyreeslii
-
Anonymous (March 21, 2013 2:52:32 pm )
za yun surtei yum
-
Anonymous (March 21, 2013 6:19:34 pm )
эргүү малнууд
-
Gregory Despain (September 12, 2013 2:38:59 pm )
I just want to mention I am just new to blogs and absolutely liked your blog site. Very likely I’m going to bookmark your blog . You definitely have fabulous well written articles. Thanks for ***ring your blog.
10 Comments