Сэтгүүлзүйн ертөнцөд сурвалжлагч жаахан охин шуугиан тарин гарч ирсэнийг мартах учиргүй. Тэр бол Л.Мөнхбаясгалан. Түүний хувьд анх ажлын гараагаа “Сэрүүлэг” сониноос эхэлсэн гэж 99,9 хувь хэлж болно. Талийгаач Монголын эх орончдын жинхэнэ нүүр царай болсон О.Дашбалбар агсантай нэр холбож бишгүй л муулуулсан сэтгүүлч бүсгүй 20-иод жил сэтгүүлзүйд хүчин зүтгэж байж нэг сонин, нэг телевиз байгуулсан нь сэтгүүл зүйн 100 жилийн ойн өдөр буюу энэ сарын 6-ны өдөр хаагдсан билээ. Үүнтэй холбоотойгоор Twitter, Facebook хуудсаар янз бүрийн байрь суурийг хүмүүс илэрхийлж байсан. Гэвч “Шонхор суваг” кабелийн телевизийн ерөнхий захирал, нийтлэлч Л.Мөнхбаясгалан өөрийн зүгээс ямар нэгэн тайлбарыг хийгээгүй өдий хүрсэн билээ. Тэрээр өдрийн сонины дугаарт ярилцлага өгчээ. Үүндээ “Шонхор суваг”-ийг ямар шалтгааны улмаас хаасан талаараа ийнхүү ярьжээ. ““Шонхор суваг”-ийг би бусдаас сайн телевиз байсан гэж үнэндээ хэлж чадахгүй ээ. Уг нь ирэх сарын 13-нд байгуулагдсаны нэг жилийн ойтойгоо золгох суваг байсан. Техник, тоног төхөөрөмжийн хувьд үнэхээр муу. Тэрийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Юм шударга байх хэрэгтэй. Эгэлгүй мундаг телевиз байгуулчихаад тэрийгээ хаалгачихаад байгаа юм шиг ярьж болохгүй. “Шонхор суваг”-ийн тоног төхөөрөмж тааруу учраас дүрс, дууны цацалт маш муу байсан. Тэрийг би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өмнө нь энэ бүхнийгээ засах сарын хугацааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос өгсөн юм. Харамсалтай нь нэг сарын дотор яагаад ч засч чадаагүй. Ийм богинохон хугацаанд бид эфирийн салаалагчийн төхөөрөмжийг л сольж амжсан. Телевизийн дүрс, дууны цацалт хийгээд камеруудаа солиход наад зах нь 500 мянган ам доллар хэрэгтэй. Надад энэ мөнгө байхгүй. Олж чадаагүй. Чадахыг ч хүсээгүй. Энэ нь манай сувгийн хаагдсан эхний үндэслэл. Хоёрдугаар үндэслэл нь их сонирхолтой. Би Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяраас энэ телевизийг асар өндөр үнээр худалдаж авсан. Маш муу техникийг надад арав дахин өндөр үнээр зарсан. Би техникийг нь шалгаагүй авчихсан нь одоо миний буруу болж хувирсан. Тусгай зөвшөөрлийг анх авахдаа Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулдаг юм байна л даа. Тэр гэрээнд манайх ингэж сайн ажиллана, ийм ийм тоног төхөөрөмж манайд байгаа гээд түүнийгээ хэмжилт хийлгэдэг юм байна. Гэтэл тэр бүгд нь хуурамч, худлаа байсан. Ингэж би хуурамч, маш муу техникийг асар өндөр үнээр авчихсан байна. Би тэр мөнгийг хүнээс зээлсэн. Одоо би асар их зээлтэй үлдэж байна. Гурав дахь үндэслэл нь тусгай зөвшөөрөлтэй компанийг зарж, үрж бусдад шилжүүлж болдоггүй байж. Би бас үүнийг тооцсонгүй. Надад хийе, бүтээе гэсэн уран бүтээлч сэтгэлгээ л байсан. Түүнээс ийм нарийн бизнес, хуулийн сэтгэлгээ яах аргагүй дутагджээ. Би хувийн сонинтой болоод гурван жил болж байна. Гурав дахь жилийнхээ нүүрэн дээр л “Улс төрийн тойм” сонин өөрийн гэсэн байртай боллоо. Өнгөрсөн гурван жилийнхээ нэг жилд нь “Шонхор суваг”-ийг хөл дээр нь босгох гэж хичээлээ. Барсангүй. Гэхдээ энэ хооронд ямар ч байсан үйл ажиллагаагаа явуулаад, цалингаа, түрээсээ төлөөд л байсан. “Улс төрийн тойм” сониноо дампууртал нь мөлжсөн. Гэвч үр дүн нь энэ.” гэжээ.
Дан ганц “Шонхор суваг”-аар Батбаяртан хулхидсан биш тухай зарим эх сурвалж хэлж байна. “Эх орон” хэмээх сайхан нэртэй телевиз байгуулж эхнэртээ бэлэглэж байсан ч эхнэр Баясгалан нь “Би мэргэжлийн хүн биш учраас телевизээ зарахаар шийдсэн” хэмээгээд зарж л орхисон. Харин эхнэр нөхөр хоёрын зарсан хоёр телевизийн тоног төхөөрөмжийг яах аргагүй “Эх орон” телевиз Кёкүшү цамхагт нь үйл ажиллагаа явуулдаг учраас “Шонхор”-т зарсан төхөөрөмжөөсөө шинэчилсэн гэнэ. Анх тусгай зөвшөөрөл авахдаа тухайн хоёр телевизийн тоног төхөөрөмжийг нэг нэгнээр нь сэлбэж байж /нэг ёсондоо нүглийн нүдийг гурилаар хууран/ авсан зөвшөөрлөө өндөр үнээр худалдаж орхижээ. Ингээд л “Шонхор”-ын уналтын үе сэтгүүлзүйн 100 жилийн ойн өдөр тохиочихож. Бүү гутар “Шонхор”-ынхоон. Далавчаа эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтөнүүдэд түр хугалуулавч эргээд нисэх цаг ирнэ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 20, 2013 2:41:55 pm )
batbayar tuluuchee.muu teneg
-
Anonymous (March 20, 2013 4:00:02 pm )
Batbayar min,hyn huurch hulhidaj baihaar negiig n ch bolov cairuulchihval yasan yu??
-
Anonymous (March 20, 2013 4:06:37 pm )
Batbayr gej neg mahan tolgoi dargiin suudald bas dyrtai tehiin orond hooson hongio tolgoidoo medleg hiigeech bolovsoroltoi hun boloh gej baahan diplom hudaldaad avchihav mun ichmeer hooson tolgoi erinhii saidiin zuvluh geed baigaa snuu ichmeer ym bolioochee uls oron yaj hugjih ym be iim bolovsrolgui humuus tolgoi deer baihad
-
Anonymous (March 20, 2013 4:12:47 pm )
eldev zuil yarival soning n haan a gej amiig n haaj bgaa suragtai.Ingej bolohgui ee.Bi shonhor TV-g uzegch jiriin neg irgen. Unen duu hooloig endees sonsdog baisan .Zaluusaa unen zaaval yaldag jamtai.Neg l udor bosood irne gedegt itgej bna amjilt
-
Anonymous (March 20, 2013 4:36:50 pm )
estoi unen yum bichjee.yum bodoosoi bilee ene humuus, ene eronhiilogch.
-
Anonymous (March 20, 2013 4:46:17 pm )
Zavaan teneg hun yuma ter Batbayr.
-
Anonymous (March 20, 2013 4:50:19 pm )
erguu maluud l tolgoin xooson iim ymnuud l xunii amidralaar togloj chaddag bxgui yu erguu gaxai banzal avgaitgaa taarasan novsh ene muu batbayr gedeg golog
-
Anonymous (March 20, 2013 7:30:35 pm )
Batbayariig shalguulah heregtei shu dee
-
Anonymous (March 20, 2013 8:20:42 pm )
hulgaich baina
-
Anonymous (March 20, 2013 8:37:13 pm )
Энэ маш муу телевизийн хэрэгслийг өндөр үнээр хүн хулихадаж худалдсан Батбаяр гэгч ер нь хэн бэ гэдэг нь нийтэд ойлгомжтой. Ховдынхон энэ хүнийг сайн мэддэг учраас сонгуулиар унагасан юм байна.Жинхэнэ хүн байна гэдэг бол эд хөрөнгөтэй, баян тарган байх бус харин хүнлэг сэтгэлтэй,шудрага, ёс суртахуунтай байх явдал юм шүү Батбаяр аа!
-
Anonymous (March 20, 2013 8:50:25 pm )
Угаасаа боловсролгуй тэнэг толгой авгай нь гэж оортоо нь таарсан юм луйварчин мангарлаж бох барилддаг шигээ улсын бодлогыг явуулна гэж боддог байхдаа тэнэг хар юм
-
Anonymous (March 20, 2013 10:13:55 pm )
Batbayr boliosoodoo
-
Anonymous (March 20, 2013 10:21:10 pm )
Яасанч ханаж цадахаа мэддэггуй шуналын тулам хун чанаргуй хулхи новшнууд вэ!!!Батбаяр баясгалан 2т хун чанар даанч байхгуй юмаа…ичиж амьдраач та хоер.
-
Anonymous (March 20, 2013 10:57:31 pm )
зочин
За Бат минь энэ чамд их сургамж болжээ. Гэхдээ эрсдэлгүй бизнес гэж байхгүй. Тэгэх тусам чи эрлэгдэж эргэж нисэх болно.Урагшаа зоригтой алхаарай. Чамд амжилт хүсье. -
Anonymous (March 21, 2013 8:15:12 am )
batbayariig zalilangiin hergeer shuuhed uguh heregtei.saihan setguulch emegteig iim hund baidald oruulsan yavdal bol tsever mergeshsen zalilan hiideg ehner nuhur 2iin buzar uildel.setguulch busgui mine chamaig baitugai ard tumniig yaj huurch mehelseniig medeegui gej l bitgii heleerei
-
Anonymous (March 21, 2013 8:36:33 am )
Maxan tolgoi zalilang xiideg bolovoo
-
Anonymous (March 21, 2013 11:20:28 am )
batbayr icheeche naad hun mehelsnihe tulburig baragduulaach.munhbaysgalan yum hudaldaj avch bj sain uzej shalgaj avahgui yasin bde
-
Anonymous (March 21, 2013 11:51:32 am )
iim aihtar setguulch mergejliin hun, tusgai zuvshuurul shiljuulj boloh eseh, tonog tuhuurumj ni her zereg ve gedgiig shalgaagui gejuu, yyg ni ih aihtar setguulch gee biz dee, sonin l um daa
-
Anonymous (March 21, 2013 5:32:57 pm )
Hervee zarahdaa iim muu tohooromjtei bsan l bol BATBAYRAA mongiig ni ogood hohirolgui bolgoochee!!!
-
Anonymous (March 21, 2013 5:43:07 pm )
за адилдаа адиль годилдоо годил л байнашдээ мэхт мэхэнд ээ гэдэгшиг л юм болсон байна, наад мөнхбаясгалан чинь өөрөө ингэж хүн хулхидаж луйвардаж хүний хөрөнгийг гудамжний залуучуудаар сүрдүүлж, рекетлэж, дарамтлан авч байсан өөдгүй хүүхэн байгаа юм, олон жилийн өмнө болсон ч хожим өөрөө энийгээ бас нэг луйварчнаас л амссан байнадаг
-
Anonymous (March 21, 2013 8:34:29 pm )
Munhbayasgalan ta sain setgyylch gehdee ta uur tv-d newtryylegtei baij bolno shyydee!
21 Comments