antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2013 12 comments

Засгийн данхайрал буюу “Шинэчлэл”

нийтлэсэн Admin

zasag danh shinjchlel“Шинэчлэл” гэх үг сүүлийн үед их моодонд орж байна. Засгийн газрын тэргүүний амнаас гарч буй 2 үгний 1 нь энэ үг болж.

 

Ер нь “шинэчлэл”, “шинэтгэл” гэх үгүүдийн утга агуулгыг бас сайн гаргаж яримаар юм шигээ. “Шинэчлэл” нь урьд өмнөх бодлогыг бүрэн үгүйсгэх буюу эвдэх замаар цоо шинэ бодлогыг дэвшүүлэхийг илэрхийлдэг бол “шинэтгэл” нь зарим алдаатай буюу буруу бодлогыг засах, сайжруулах замаар өмнөх бодлогын залгамж халааг боловсронгуй болгож авч явах утгыг өөртөө агуулдаг.

 

Тэр утгаар нь авч үзвэл шинэчлэлийн гэх тодотголтой хамт өнөөгийн Засгийн газар нь өмнөх Засгаас хэрэгжүүлж байсан бодлогод “урьдын юм ул болж” гэдэг утгаар хандаж байх шиг. Тодруулбал энэ засгийн үед “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, Тавантолгойн хувьцаа, Оюутолгойн асуудал бүрхэг боллоо. Ер нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын бодлогын асуудал тэр чигтээ “ул болж” байна.

 

Манай экспортын 90 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлдэг. Тэгвэл энэ онд уг салбарт орох гадны хөрөнгө оруулалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурсан нь үүнийг нотолж байна.

 

Орон сууцны борлуулалт моргейжийн зах зээлийн бүрхэг байдалтай холбоотойгоор унаж, хотын энд тэнд хаа сайгүй харагддаг байсан крануудын тоо багассан нь анзаарагдах болов. Гэхдээ үүнийг засах, эдийн засгаа тэтгэх томоохон бодлогыг Засгийн газар дэвшүүлж байгаагийн нэг нь  Улаанбаатар хот болон аймгуудыг авто замаар холбох томоохон төслийг эхлүүлэх… Энэ нь эдийн засгийн хувьд шууд зардлаа нөхөхөөр үр өгөөжөө өгөх зүйл биш юм. Тэгээд ч зам барих  компаниудыг хэрхэн сонгож, хуваарилж байгаа нь маш хаалттай явагдаж байх шиг. Хоёр сайд нийлж, нэг замын ажил авч байна гэх яриа чих дэлсэх болсон. Харамсалтай нь энэ нь улс орноо барьцаалж авсан бондын мөнгөнөөс санхүүжүүлж буй ажил шүү дээ.

 

Засгийн газар ер нь ямар асуудлыг дэвшүүлж, илүү анхаарч шийдвэрлэх болон хэр зэрэг үр өгөөжтэй ажиллаж болохыг ихэнх хүмүүс хэн гэдэг хүн сайд болов гэдгээр нь үнэлдэг. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Миний хувьд энэ удаа асуудлыг хүний хүчин зүйлээс аль болох ангид авч үзэхийг хичээж, уг асуудлын мөн чанарыг Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт буюу тогтолцоотой холбож бичихийг эрмэлзлээ. Энд би УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч байгаа тухай, эрх мэдэл хуваарилах зарчим гажуудсан тухай, тэр утгаараа Парламентын хяналт үнэгүйдсэн тухай бүр ч ярихгүй.

 

Манай Засгийн газар эдүгээ Ерөнхий сайдыгаа оруулаад 18 сайд, 16 яамтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнөх Засгийн газар 11 яамтай, 900 гаруй албан хаагчтай байсан бол одоо 2000 орчим хүнтэйгээр зөвхөн яамд нь ажиллаж байна. Яамдын тоо 40 хувиар тэлсэн бол тэнд ажиллагчдынх нь тоо 80 хувиар тэлсэн гэсэн үг. Ийнхүү тэлсэн үндэслэлийг Ерөнхий сайд Засгийн газар олон олон шинэ бодлого нэвтрүүлэхийн тулд гэж учирласан бол УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч нь шуудхан хэн нь ч олонхи болоогүй учраас аргагүйдээд л ийм юм болчихлоо гэж хэлжээ. Товчхондоо бол АН-ын дотоод дахь бүх фракцийн төлөөллийг жигд хангах, хэн хэндээ хэл балгүй “өлсөж байснаас адилхан хооллож байх”-ыг илүүд үзсэний үр дүн нь энэхүү ДАНХАР ЗАСАГ юм. Данхар дэнхэр нь ч яахав. Гол нь үр дүн нь ард иргэдэд чухал л даа. Харамсалтай нь энэхүү том бүтцийн согогууд эхнээсээ ажиглагдаж эхэлж байна.

 

Ерөнхий сайдын бодлого гэдэг зүйл бүрхэгшиж байна

Уг нь бол Засгийн газар бол Ерөнхий сайдын бодлогыг хэрэгжүүлдэг кабинетийн зарчмаар ажилладаг газар. Сайд, яамдын тоо хэт олон болсон нь Ерөнхий сайдыг сайдуудаа барьж, бодлогоо зангидах чадамжийг ихэд сулруулж байна. Наад зах нь хувь хүнийхээ хувьд хүрэлцэж ажиллах боломжийг нь багасгаж байна. Үүний нөгөө талд нь сайд нар Ерөнхий сайддаа асуудлаа иж бүрэн, цогцоор нь танилцуулах, улмаар ул суурьтай шийдвэрүүд гарах магадлал нь буурч байх жишээний. Үүнийг заавал хажууд нь байж нотлох гээд байх хэрэг алга. Сүүлийн үед Ерөнхий сайд маань Үндсэн хуулийн Цэцийн байнгын үйлчлүүлэгч, бараг Цэцийг ганц ажилтай байлгаж байгаа хүн болчих гээд байгаагаас түвэггүй харж болно. Ерөнхий сайдын амнаас гарч байгаа үг бодлого ч гэсэн хэт энгийн буюу “жижүүрийн”, тооцоо судалгаа багатай, асуудлынхаа гүнд ороогүй, буу халсан маягтай болж байгаа зэрэг нь үүний нотолгоо.

 

Нөгөө талд нь сайд болгон хувь улс төрчийнхөө хувьд өөрийгөө харуулах, илэрхийлэх, энэ бол миний санал санаачлага шүү гэдгээ товойлгох хандлага лавширч байгаа нь Ерөнхий сайдыг маань бүрхэгшүүлж байгаа бас нэг хүчин зүйл болж байна. Жишээ нь: Бондын мөнгөний зарцуулалт хийгээд бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүдийн асуудлаар Фортуна Н.Батбаяр сайд л ярьж байх жишээтэй. Түүний ярьж буй асуудал нь дэд бүтцийн бүтээн байгуулалт, Улаанбаатар хотын авто замыг сайжруулах гээд далайцын хувьд ч, улс төр, эдийн засгийн агуулгаараа ч салбар хоорондын шинжтэй, Ерөнхий сайдын амнаас л гарах учиртай бодлогын асуудлууд байх жишээтэй. Гэтэл Ерөнхий сайдын маань амнаас “нээлттэй ажиллана”, “хариуцлага тооцно”, “шинэчлээд өгнө”, “алаад өгнө”, “хядаад өгнө” гэхээс өөр олигтой үг бараг унасангүй. Уг нь Ч.Сайханбилиг сайд тиймэрхүү үгийнх нь хангалттай л “цуурай” болж байгаа шиг харагдах юм. Яг ярьснаар нь нээлттэй болчихсон уу гэтэл жишээ нь Төрийн албаны сонгон шалгаруулалт гэх зүйл хамгийн хаалттай хэвээр байна. Үүрэг гүйцэтгэгч байсан хүмүүс л жинхэлж байгаа нь үүний бэлэн нотолгоо. Төрийн албаны орон тоог яг хэдэн хүнээр нэмсэн талаар хэн ч тодорхой хариу хэлэхгүй байна. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг энэ оны 1 дүгээр сарын 30-нд ярихдаа: “Засгийн газрын бүтэц данхайгаагүй. Хуучин яам, агентлагт ажилладаг байсан хүмүүсийн нийт тооноос одоо ажиллаж байгаа хүмүүсээ хасаад үзэхээр 438 ажлын байр багассан байгаа. Харин цалингийн асуудлын хувьд өнгөрсөн жилийн цалингийн нэмэгдлийг энэ жил бичихэд тоо нь өндөр болж байгаа юм. Дээрээс нь хуулийн хүрээнд прокурор, шүүхийн системд ажлын байрыг нэмэгдүүлсэн. Нийтдээ 4000 төрийн албан хаагч нэмэгдсэн. 160 мянган хүнтэй төрийн албан хаагчдын том армиас нэг ч албан хаагч халагдаагүй, мөн нэмэгдээгүй“. гэж хэвлэлд ярилцлага өгсөн байх юм. Энэ хүний ярианаас лав би юу ч ойлгосонгүй. Нэг харахад нэмэгдсэн ч юм шиг, нөгөө уншихаар харин ч төрийн албаны тоо буурсан ч юм шиг. Гэтэл Сангийн сайд Ч.Улаан төрийн албан хаагчдын тоо 2013 онд 6800-гаар нэмэгдсэн гэж УИХ-ын чуулганд хэлсэн байх юм. Нэг Засгийн газарт ажиллаж байгаа 2 хариуцлагатай сайдын амнаас ийм олон мянгын зөрүүтэй тоо унаж байгааг юу гэж ойлгох вэ? Энэ бол Ерөнхий сайд маань төрийн албаны талаарх асуудлаа сайн базаж, багцалж чадахгүй байгаагийн, түүнийх нь ард сайд нар нь дур дураараа загнаж байгаагийн ганц жишээ юм.

 

Үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ хийх чадавхийг “үнэгүйдүүлж” байна

Аливаа бодлогын үр дүнг түүний үр нөлөөтэй байж чадсан эсэхээр, тийнхүү бодитойгоор үнэлэх чадавхаар тодорхойлдог. Их олон салбар салбар хариуцсан яамд ажиллаж байгаа нөхцөлд салбар хоорондын уялдааг хангаж,  тодорхой ажил яамдуудын завсар “эзэнгүйдчихгүй” байх, бие биедээ найдаж орхигдчихгүй байх, гол нь үр дүнг нь хэрхэн тооцож үнэлгээ хийх вэ гэдэг асуудал их хурцаар тавигддаг. Манайд одоогоор энэ чиг үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар үүрдэг. Урьд нь ийм л байсан. Тэхдээ ЗГХЭГ-ийн өөрийнх нь статус, чадавхи энэ чиг үүргээ сайн биелүүлэх боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Юуны урьд ЗГХЭГ бол Засгийн газрын ажлын алба. Тийм болохоор сайд нар бол тэдний дарга. Даргынхаа ажлыг шударгаар бодитой үнэлэхийг цэргээс шаардах нь угаасаа утгагүй. Нөгөө талдаа боловсон хүчний хувьд яамдуудын өдөр тутмын ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавиад шахаж шаардаад байх боломж, цаг ч, чадавхи ч байхгүй. Тэр тусмаа 11 байж байгаад 16 болсон яамдын хувьд энэ бүр худлаа. Тийм учраас бусад улс оронд салбар хоорондын бодлогын уялдааг хангаж, Засгийн газрын давхардалгүй бодлогыг зангидах чиг үүрэгтэй сайд буюу яамыг ажиллуулдаг жишиг байдаг. Уншигч Та дахин нэг яам гаргах нь гэж намайг бүү зэмлээрэй. Тогтвортой хөгжлийн, эсхүл Засаг захиргааны яам гэж байгуулж Засгийн газрын шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавьж зангиддаг чиг үүрэг орхигдох ёсгүй гэдэг утгаар би энд хөндөж байгаа юм аа. Саяхан Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрынх өөрийнх нь шийдвэрүүдийн биелэлт тун хангалтгүй буюу дөнгөж 60 хувьтай гарсан тухай Хэвлэл мэдээллийн алба нь мэдээлсэн байна билээ. Үүнээс илүү тодорхой жишээ илүүц биз. Хэрэгжилтийг хойноос нь имэрч хөөцөлдөхгүй бол мянга түмэн бодлого дэвшүүлээд зүгээр л цаас болчихно шдээ. Жишээ нь энэхүү Засгийн газрын шинэчлэлийн гэх хаягийг авсаны нэг шалтгаан гэж анх байгуулахдаа ярьж байсан Хөдөлмөрийн яам ингэхэд хаа байнаа? Юу хийж байна аа? Ингэж асуухаасаа өмнө ер нь ийм яам хэрэгтэй байсиймуу гэх асуултыг эхлээд тавибал зохилтой. Хөдөлмөрийн яам байгуулснаар хүн ажилсаг болчихдоггүй нь тодорхой. Бас ийм яам байхгүй байвал хүн ажил эрхэлж чадахгүй болчихгүй нь бас үнэн. Зүгээр л бусад яамдуудаасаа, орон нутгаас хичнээн хүн ажилтай болж байгаа мэдээг нэгтгэдэг яам байгуулчихсийм биш биз???

 

Гэх мэтээр асуудалд үр дүнгийн үнэлгээ хийх чадавхи энэ Засгийн газарт улам бүр суларч байна.

 

Хяналт хариуцлага ногдуулах чадавхи Засгийн газарт суларч байна

Би энд төрийн албыг төрлийн алба болгож байгааг сануулах гэсэн юм. Одоогийн байдлаар УИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайд саань өөрөө, Сангийн сайд, Хууль зүйн сайд, Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын дарга гээд УИХ болон Засгийн газарт олонхийг бүрдүүлэгч 40 хүний яг ойрын төрөл буюу эхнэр, нөхөр, төрсөн ах, дүү гэсэн 20 гаруй хүн төрийн өндөр албанд буюу шийдвэр гаргагч түвшний төрийн албанд томилогдсон тухай мэдээлэл өдөр бүр л хэвлэл мэдээллээр гарч байна. Ерөнхий сайд үүнд тодорхой тайлбар өгсөн нь алга. Ширэн нүүрлэчихээгүй байлтай. Хүргэнээ ЗГХЭГ-ын дэд дарга болсон талаар УИХ-ын чуулганд тайлбарлахдаа: “Миний дүүтэй суусан нь тэр хүний буруу юу” гэж байх жишээтэй. Энэ уг нь иймэрхүү гүжирмэг байдлаар хариулаад бултчихдаг асуудал биш байлтай . Цаад талд нь Монголын төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчлийг урам гааруулж, сахилга, хариуцлагын механизмыг сулруулж байгаа асуудлын тухай ярьж байна шүү дээ уг нь. Жишээ нь Хууль зүйн байнгын хорооны даргын төрсөн ах нь Нийслэлийн өмчийг хариуцаж байх жишээтэй. Нийслэлийг өмчийг үр ашигтай зарцуулсан эсэх, янз бүрийн хувьчлалыг хуудуутай явуулсан эсэх ямар нэг хардлагад төрсөн дүү нь хариулт өгч, хяналт тавих болох нь.  Хамгийн их шударга ёс ярьдаг Ж.Батзандан гишүүн 2 ахыгаа хоёуланг нь төрийн өмчийн компанийн захирал, сургуулийн захирал болгож. Тэр хирээр хайран сайхан залуу гишүүний хариуцлага ярих ярианы хүч сулрах л болно. Энэ л хамгийн том аюул нь.

 

ЗАСАГ ДАНХАЙЖЭЭ.

ДЭЭР НЬ ШИРЭН НҮҮРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ.

БИТГИЙ Л ДҮЛИЙРЧИХЭЭСЭЙ.

 

 Б.Энхбаяр /2013-03-19/

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (March 20, 2013 11:57:07 am )

    Mash zow bichsen bn. Enhbayart amjilt husie

  • Anonymous (March 20, 2013 1:07:51 pm )

    санал нэг байна…

  • Anonymous (March 20, 2013 1:08:42 pm )

    с а н а л н э г б а й н а гэвэл болох нь

  • Anonymous (March 20, 2013 4:45:52 pm )

    Ynen umyg bichsen bna.Zasgiin gazren zarim neg ajil zuv hiih geh oroldoj baivch ihenh n hajiuclagagyi,uls turjsen ajil hiij bna.Danhaisan gedeg n mash unen,ter hemjeendee ajillaj bgaa bol yaya gehev,daan ch chadahgyi bna l daa…

  • Anonymous (March 20, 2013 6:51:55 pm )

    unen bodittoi bolj bgaa il haragdaj bgaa zuil bicsen bna daa amjilt husie

  • Anonymous (March 21, 2013 9:31:54 am )

    Ajillah chadwargui Zasgiin gazar.Undsen huuli ulaan tsaim zerchene.Tsetsed ochihoor ni AHAA NAMAIG BODOOROI gegcheer bichig egne.

  • Anonymous (March 23, 2013 6:19:52 pm )

    АНХ ГАРЧ ИРСЭН ШИГЭЭ,ЯРЬСАН ШИГ ЭЭ БАЙХГҮЙ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ,ХААГУУР ЯАЖ ЯВААД НӨГӨӨ ЯРИАД БАЙГАА ШИНЭЧИЛЭЛ ХИЙГДЭЭД БАЙГААГ ЭРГЭЭД НЭГ ХАРАХ ЦАГ БОЛСОН ЮМ ШИГ САНАГДАХ БОЛЛОО,ОДОО ХҮН АМЬТАНАА ӨӨРЧИЛЖ ХАЛЖ СЭЛГЭЖ ДУУССАН БОЛ ДООШООГОО ОРЖ ХӨРСӨН ДЭЭРЭЭ АЖЛАА ЯВУУЛЖ ЯРЬЖ БАЙСАН ЗҮЙЛҮҮДЭЭ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ,ЗАСГИЙН ГАЗРАА АВААД 8-9 САР БОЛЛОО,АМЬДРАЛ ДЭЭШЛЭХ ЦАГ БОЛСОН БАЙНА ШҮҮ

  • Anonymous (March 24, 2013 1:14:32 pm )

    Sain bichjee.uneheer l iim bolson shuudee Shinechleliin zasgiin gazrin uil ajillagaa.Turiin zalgamj chanar gej turd zaaval baidag chanar .Getel turiin alban haagchdiig umnu ni ajillaj baisan gedeg shaltgaanaar halj soliod uursdiinhuu ehner nuhur huu ohin ah duugee Ali neg alban tushaald tavidag, uy hiih ni todorhoigui olon yamdig baiguulj danhaisan butets uusgej baigaa ni unendee.

  • Anonymous (March 24, 2013 6:15:30 pm )

    yag unen nuur tsaraig sain sudalgaatai bichsen baina. ene turiin alba neg l sonin bolchloo. ajil huutsulduud yavahad neg l hunii gar daguulan harsan ajlaa ogt medehgui yamar ch turshlagagui haana yu hiij baisan ni medegdehgui humuus l ih dargaar tavigdah bolj.

  • Anonymous (March 26, 2013 2:16:41 pm )

    Үндэслэл сайтай үнэнээр бичсэн байна,Улс орны ирээдүй их бүрхэг байна,хэзээ цэлмэхийг 2013,2016 оны сонгууль л шийдэх байх,болж өгвөл наана нь арга хэмжээ авах боломж ард түмэнд байх л ёстой,Алтанхуягын засаглал хол явахгүй нь тодорхой болж байна,Цэцэд хоёр ч удаа уначихлаа шүү дээ

  • Anonymous (March 31, 2013 12:15:25 am )

    Yag vnen yum bichsen bna yamarch bolobsorol bhgui zubhun nam dagaj yawsan araichde gemeer ulsuud turiin nairiin, surguulin zahiral uur yuch bileede hiige yawj bhiin bas boloogui tom tom mashin unchihsan bhiima ard tvmni amidral hetsvv bna shv uhaaantai tsuun, ard tvmnee gesen hvmvvser l turuu bariulmar bna

  • Anonymous (March 31, 2013 10:10:40 pm )

    unheer shan bichsen bnaa MAH AH ali ch yalgaa algaa bid uneheer hultsengui geh yum uu teneg ch yum shig humuus yuma. huurtaj huurtaj hanadaggui ene 76 yroosoo taraawal yasan yum be?

antalya rent a car