antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2013 31 comments

Дэлхийг эзэлж явсан зоригт эрчүүд хаачив

нийтлэсэн Admin

arhichinЭх орны улаан шугам, дархан хилийн зүг хараа бэлчээн “Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө Чиний төлөө үхье” гэсээр тангараг өргөсөн эр цэргийн баяр өчигдөр боллоо.

Цэргийн баярын нэр дор эр хүйстэй бүхэн баярлаж, Эрэгтэйчүүдийн холбооноос эхлээд эмнэлгийнхэн хаалгаа цэлийтэл нээлээ. Хэдийгээр янз бүрийн төрийн болон ТББ-уудын үйл ажиллагаа идэвхжсэн сайн талтай ч эрчүүдийг өмгөөлж хамгаалж буй асуудал нь хэтэрхий шог санагдав. Яагаад гээч, эрчүүд эмэгтэйчүүдээс эрт нас барж, гэмтэж бэртэж, өвчин эмгэгт өртөх нь ихсэж, бие биенээ хүчиндэж, хүсэл бодлоо биелүүлэх нөхцөлгүй амьдарч байна гэнэ.

Бас ч болоогүй эрчүүдийн боловсрол эмэгтэйчүүдийн хаана нь ч хүрэхээ больсон гэнэ. Сонин юм шүү. Эх орон, эхнэр хүүхэд, орон гэрээ төвхнүүлэх үйлсэд бие сэтгэлээ зольж дэлхийн талыг орондоо орох завгүй олзолдон булааж явсан өнөөх Чингисийн үеийн баатар зоригт эрс өнөө цагт хаачив аа. Тэд өвчин ярьж, боловсролгүй тэнэгээ гайхуулж, архин далайд живж суух зуурт эх орон, эмс охидыг нь харийнхан өвөртөлж өрхөө татуулсаар эрэмдэг газар, эрлийз хурлийз үрсээр цус сэлбэж дуусах нь ээ.

Эрчүүдийг тулга тойрсон асуудал ярьж турьгүй мал шиг хөлөө олох гэж дэнжигнэж байх зуур эх орон, өрх гэр эзгүйрч үр хүүхэд чинь өнчирч, бүсгүйчүүд өрх толгойлж, төрд гарах гэж 10-аадхан суудал горьдож байна. Нам ярьж талцсаар улаан мөнгөний араас урван шарваж төр, түмэн олноо худалдаж байх зуурт чинь газрын хэвлий дэх баялаг монгол хүний өмч байхаа больж, ухсан нүх, улаан шороо, уух усгүй нүцгэн тал хойч үед чинь үлдэх нөхцөл бүрдчихлээ. Хаана байна. Дэлхийн зүрхэнд Монгол гэж сийлсэн эзэн Чингисийн удам залгасан үр садууд хаачив. Монгол эрчүүд өнөөдөр хаана байна вэ.

Улаанбаатар бүү хэл аймаг орон нутагт багтахаа байсан шоронд нар үзэхгүй хүмүүжиж, архи ууж, эхнэрээ хардаж, үрээ зодож эрүүлжүүлэх байруудад хоног төөрүүлж, авлига авч, ард түмнээ хууран мэхэлж, хайр сэтгэлээ бузарлаж, охид, хүүхнүүдээ хүчиндэж, эхнэрээ хуурч, нууц амраглалын санал таалагдсан бүхэндээ илгээж, ядам хуруун дахь бөгжөө нууж, ямар ч эхнэр хүүхэдгүй ганц бие гэлцэн уушийн газарт зугаацаж байгаа өнөөгийн эрчүүдэд ямар асуудал байдаг юм бэ.

Гуравдугаар сарын 18-ны эр цэргийн баярыг угтаад хэдэн өдөр дамнуулан “Эрэгтэйчүүдийн өнөөгийн асуудал” гэх ичиж үхмээр нэр, хаягтай хурал цуглааныг хэдэн өдөр дамнуулан зохион байгуулав аа. Эрчүүдээ та бүхний асуудал гэж юу байна вэ. Өнөөгийн эрчүүдэд хүүхдийн эрхээс ч илүү асаргаа хэрэгтэй байгаа бол, боловсорч бүсгүйчүүдээ гүйцэж түрүүлж чадахгүй байгаа бол төрийн суудал, гэрийн хоймроо чөлөөлөөд өг л дөө. Бүсгүйчүүд чинь улсаа төвхнүүлж, үр хүүхдээ хамгаалж, орон гэрээ засаг. Монголчууд түүхэндээ хоёрхон удаа нэгдэж зангидсан гар мэт хүчтэй байсан цаг үеийн нэг нь Мандухай гэх бүсгүйн тохинуулсан төрт улсын үед тохиосон байдаг. Тэгвэл өдгөө оймсоо хүртэл эхнэрээрээ угаалгаж, оройн хоолоо орондоо зөөлгөдөг эрчүүдэд төрийн болоод өрхийн тэргүүн байх чадал, ухаан бүрэлдэх үү.

Монголын хамгийн уужуу ухаан, уран нарийн мэхтэй, мөнгөтэй, бэлтэй, чадалтай, ухаантай, боловсролтой, шилдэг сайн эрсийн нэгдэл байх ёстой төрийн сэнтийд суугаа 76-г орой бүр телевизийн суваг бүхнээр хэрэлдэж, араатнаас ч дор авирлахыг харах гунигтай байна. Хийх ажилгүй хэрүүлч авгай нар шиг орчин цагийн эрчүүдийн элийрэл дунд аравхан эмэгтэй цөөхөн байна. Өвдөж хавддаггүй, өрөвдүүлж хайрлуулахаа байсан, муухан эрээс дээр сэтгэлийн хаттай бүсгүйчүүдийг тэгвэл төрд олноор нь гаргая. Элийрч балайрсан ичиж үхмээр асуудалтай өнөөгийн эрчүүдийг эхнэрээр нь овоглоод тогоо шанагыг нь бариулъя. Тоо толгой нь багасаад, чадал тэнхээ нь буураад, мэдлэг боловсролоороо хоцорч нийгэмшиж чадахгүй байгаа бол гэртээ суугаад хүүхдээ асар. Хүүхнүүд чинь бүхнийг чадна.

М.Мөнхтунгалаг

Эх сурвалж: nud.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Anonymous (March 19, 2013 10:53:57 am )

    Зоригт эрчүүд харийн оронд амиал алдаад, үлдсэн сүгнүүд нь траншейд.

  • Anonymous (March 19, 2013 11:14:38 am )

    hatu bogod vnen vg helsen bna geht svlin ved ohid arhidaj bna bas erh tegsh bdal aldaj bna er emgvi bvgd arhidad bolih umsan minii setgel mash ih owdoj bna bvgderei uharaje alin bolgon ingej amidrah um be nadat sanal neg bn gj itgej bna

  • Anonymous (March 19, 2013 11:49:37 am )

    hahaha unen unen gehdee jaahan hetruulchihsen yum shig sanagdaad bn zarim neg garuud bodno bizee

  • Anonymous (March 19, 2013 12:00:11 pm )

    мөнхтунгалаг гэж шонхор телевизийн эвлүүлэггүй яриаг явуулдаг эмэгтэй юү. Тэгээд эрэгтэй түүчдийг зайгаа тавиад өгвөл Мандухай маягааар монголчууд занирах юм уу. Би тэгж ойлголоо. Эхлээд гэртээ байгаа аавдаа эсвэл нөхөртөө хойморт ыинь сууяа тэгвэл манай өрх гэр цэцэглэх гээд бай та нар хатавчинд суу гээд хэлээд үздээ. Тэгээд болж байвал бид чөлөөлөөд өгий тэгээд бас нэг исмэл гарч ирээд яах бол та нарыг харий сонин байна шооо

  • Anonymous (March 19, 2013 12:32:59 pm )

    Энэ сэтгүүлч чинь нөхөртөө гомдсон гомдолоо нийт эрчүүдэд гаргаад байна уу үгүй юу.

  • Anonymous (March 19, 2013 12:48:31 pm )

    ug ni erchuud huuhed gargadag bol ch gert ni suulgaad ajiliin toloo hantsui shamlaad ergen toironoo,eh oronoo hol deer ni bosgohoor dairhad ch yuhen baihav,daan ch…………..:-(

  • Anonymous (March 19, 2013 12:53:03 pm )

    yun eh oronoo hogjuulehed huvi nemer oruulah,orooliin busguig bitgii hel ooriinhoo biye-g ch medehgui,amidraliinhaa zamiig ch olj haraagui,holoo ch zov zooj chadahgui eregchintseruud ih baina shuu dee,Erchuud mini jaahan orgon tsar hureetei harj bodoj,eh orondoo nemertei baij,ooriigoo yalaad,oortoo jinhene saihan amidraliig bosgohiin tuld zutgeed,tuundee tuushtai baij chaddag bol ch YAMAR SAIHAN BE?

  • Anonymous (March 19, 2013 1:31:35 pm )

    Эрчүүдээ өөрийнхөө өмнө, өрөөлийн өмнө хариуцлагатай байх хэрэгтэй байна. Эх орон энэ тэр гэж цээжээ дэлдэхээс өмнө хариуцлагатай баймаа байна.

  • Anonymous (March 19, 2013 1:42:23 pm )

    unen ug heljee,yaah argui zarim erchuud iim amidraltai bgaashdee,odoo bodoh tsag irsen bh shuu erchuudee,

  • Anonymous (March 19, 2013 2:34:49 pm )

    AAH ENE MUUSAIN EMS HYYHNYYD YUU CHADDAGIIN HUDLAA BITGII ERCHYYDIIG DOOSH HIIGEED BAI UUGAAD ALIN ALDAAD BAIGAA HEDHEN HYN L BAIGAA SH DEE ARHI UUGAAD BAIGAA ER BOLGONII TSAANA BAS NEG ARZAISAN MAM BAIJ L BAIGAA TUTAHAARGYI ARKHICHIN

  • Anonymous (March 19, 2013 2:40:29 pm )

    huuhnuud yag uls orniig avch yavj haragdaach

  • Anonymous (March 19, 2013 2:55:24 pm )

    Эрчүүддээ боломж өгдөггүй энэ муусайн хүүхнүүд л улс орныг харийнхантай нийлж худалдаж байгаа шдээ.

  • Anonymous (March 19, 2013 3:00:00 pm )

    archaagui mongol erchuud….bugdeeree hudalch,huuramch,zalhuu,buduuleg,bolovsrolgui,teneg,ami hicheesen,itgelgui humuus boljdee.

  • Anonymous (March 19, 2013 3:00:39 pm )

    Энэ эмэгтэйчүүдийн байгууллагууд дан гадны тэтгэлэг тусламжийг авч гадны орнуудын бодлогыг хэрэгжүүлдэг. Эдний үйл ажиллагааг хориглох хэрэгтэй

  • Anonymous (March 19, 2013 3:07:59 pm )

    arhi uuj avgaigaa balbaad baihaar edentei hen suuj zovohiig bodoh um be.

  • Anonymous (March 19, 2013 3:08:50 pm )

    Монголчууд шиг эмс хүүхнүүдийг дээш өргөмжилчихсөн улс орон байхгүй. Хариу нь ийм байгаа юм даа. Эд нарын сэтгэл Алтан загасны эмгэнийх шиг хэзээ ч ханаддаггүй. Тийм болохоор эд нарыг байранд тавьж өгөх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн гол үүрэг бол үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх. Чадаж байгаа нь хаа байна. Үүргээ биелүүлчихээд дараа нь улс төр ярь.

  • Anonymous (March 19, 2013 3:20:28 pm )

    Үнэндээ монгол эмэгтэйчүүд үндсэн ажил хүүхдээ өсгөж хүмүүжүүлж чаддаг юмуу чаддаггүй шүү дээ монгол эмэгтэйчүүд тийм ажилтай юмуу би мэдэхгүй юм байна харин хамгийн ажилгүй тэгсэн мөртлөө нэг их барууны хүүхнүүдтэй барьцдаг монгол хүүхнүүд тийм их боловсролтой гэж би лав мэдэхгүй юм байна энэ бичсэн хүн хөөрхий арчаагүй боловсролгүй нөхөртэй юм байна өөрийгөө бас мэдлэгтэй гээд бодчихож аль подвалийн хувийн сургуулийг төгссөн нэр авсан юм болдоо

  • Anonymous (March 19, 2013 3:22:08 pm )

    одоогийн монгол хүүхнүүд жинхэнэ архичин тамхичингууд нөхдөө 90-100 жилийн дараа улс төр ярьцгаа

  • Anonymous (March 19, 2013 3:22:52 pm )

    turiin gurban undurluguud erchuuddee nom huruulj noyn nuruug ni tegshluuleh tsag boljee uunees tsaash bol muhul l baina uur yu ch alga sum bag burd sarin hugatsaatai setgel zasalch emch ajiluulaach ter demidmaa unen yum yaridag bol heseg huniig iim baihad ni iim bolgoloo geed haruulchih tegbel itgej bolno bainga l hudlaa yum zohioj unenees tasarhai yum yarij bicheed bna

  • Anonymous (March 19, 2013 3:24:10 pm )

    naad setgegdlee gargabal buten garga l daa

  • Anonymous (March 19, 2013 3:25:55 pm )

    tegeed heden arhichin bas gargah uu tom darga nar ni erchuud l bna sh tee

  • Anonymous (March 19, 2013 4:21:18 pm )

    Хүүхдүүдээ эр хүн болгож хүмүүжүүлээгүй, төрүүлчихээд гудамжинд өсгөсөн эхчүүдээс архичин болгосон шалтгааныг нь асуу. Шалтгаан нь өөрсөнд чинь байна шүү эцсийн эцэст. Увайгүй, хуурамч хүмүүсийг хэн дэмжиж дээш гаргадаг билээ, шударга сайн хүмүүсийг хэн доош нь хийдэг вэ, монголоор дүүрэн албан тушаалын хэнээтэн болсон хүүхнүүд шүү дээ. Эрчүүдийг ийм болгодог та нар өөрсдөө. Эрчүүд рүү буруугаа бүү чих. Харийнхан эмэгтэйчүүдийг ашиглаж эрчүүдийг нь дарж авдаг. Одоог хүртэл тийм л байна. Энэ Мөнхтунгалаг гэдэг хүүхэн тэд нарын нэг юм байна.

  • Anonymous (March 19, 2013 4:33:01 pm )

    yund hereldene ve,

  • Anonymous (March 19, 2013 4:43:31 pm )

    aqrhigvi mongol geed bodood vzheer mini mongolin ereedvi yamar saihan geech

  • Anonymous (March 19, 2013 4:56:44 pm )

    erchuud denduu doosh hiih umaa araich bolimoor um

  • Anonymous (March 19, 2013 6:02:10 pm )

    he he ene hvvhen aliwaa d uhaan mohs gedgee haruulj l bna
    ene hvn ehleed udam ugsaatan gej yu bdgiig medej awah heregtei daraa n hvn mulah heregtei sh deee

  • Anonymous (March 19, 2013 6:03:56 pm )

    unen sh dee odoonii erchuud iim l bgaa tegeed uneniig helheer uheh gj bgaag ni zarim ni… manai mongoliin erchuud zovj uzeegui l bhgui yu jargal ni zovlon boltson archaagui ugaasaa huuhnuud ni bolovsrol ondortoi bolhoor suuchih hun ch oldohgui shuud l gadagshaa garch bgaa sh dee oorsddoo l gomd mongoliin erchuudee

  • Anonymous (March 19, 2013 6:05:56 pm )

    harin ch gudamjind osood yaduu zuduu amidral uztsen ni hersuu har bagaasaa arhinii zovlon uztsen ni jigshtsen amidraliin toloo zutgej bgaa yag arhi uugaad shoudaad bgaa ni belen amidral deer ostson garuud l bgaa sh dee mongoliin erchuud neeree mal yumaa

  • Anonymous (March 20, 2013 6:15:45 am )

    Zov Munkhtungalagaa odoo nohortoo ingej heleh bolson. Odoo nohriigoo gertee suulga.

  • Anonymous (March 21, 2013 12:13:23 pm )

    тэр эрчүүд чинь эх орондоо траншейнд орж, харь газар боолын гэрээгээр талийчихсан даа. төрийн бодлого энэ дээ.

  • Anonymous (April 02, 2013 9:37:26 pm )

    Tur barij bsn bga humuus buruutai, er em hen ch bsn bidend erh medel bgui jiriin ard tumen. Hoorondoo huluu jiiltseheer bidniig iim archaagui bolgoson erh medeltznguuded uuraa garga. Gadaad huntei munguur dutahguich hezeech setgeleeree jargaltai bdguimaa, tegeed bi bayan nubruusuu salsan.

antalya rent a car