antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2013 7 comments

Тагнуулч В.Нямхандын хэргээс болж, прокурор Е.Сагсай тушаал буурчээ

нийтлэсэн Admin

66690_351645131611054_197108661_nУлсын нууц задруулсан, га­даадын тагнуулын бай­гуул­лагад элссэн хэмээн буруут­гагдсан хурандаа Б.Нямхандыг шүүхээс ца­гаат­гасанд олон хү­ний эг­дүү­цэл хүрээд байгаа.

Түү­нийг  хятадуудад нууц бичиг баримт  дамжуулаагүй,   га­даадын тусгай албатай хам­тарч ажиллаагүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй бол­госон. Тэгвэл манай нуу­цын зэ­рэг­­лэлд байдаг таг­нуулчид В.Нямхандыг гүт­гэсэн болж таа­раад байх шиг байна.

Ер нь нийгэм даяар дуу­лиан тарьж байсан хэргүүдэд эцэст нь буруутан байхгүй бол­чихдог нь Монголын хууль, хя­нал­тынхны чадвар улс­төрийн сонирхолтой хол­­боо­той гэхэд дэгсэдсэн болох­гүй.

Б.Хурц Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн Аж­лын албаны дарга байхдаа В.Нямхандыг анх Тагнуулын Ерөн­­хий газрын Сөрөх таг­нуулын хэлтсийн орлогч дар­­­гаар томилж байжээ. Тус бай­гууллагад гурван жил хамт ажилласны эцэст Б.Хурцыг ажлаасаа гарахад В.Нямханд  хамт гарсан аж.

Тухайлбал  2011 оноос хойш шалгагдсан ТЕГ-ын Сө­рөх тагнуулын албаны дарга асан, хурандаа В.Ням­хандад холбогдох хэргийг өмнө нь гур­ван ч удаа мөр­дөн байцаалтад буцааж бай­сан. Гэтэл уг хэргийг гэ­нэт хэ­рэгсэхгүй болгосон нь ол­ны анхаарлыг маш ихээр та­таж байна.

Хан-Уул дүүргийн шүү­­­хийн шийдвэрийн  та­лаар   Нийслэлийн шүүхээс мэ­дээлэхдээ “Гэмт хэргийн бү­рэл­­­дэхүүнгүй учраас хэр­гийг хэрэгсэхгүй болгож, ца­гаат­­гасан” гэх тайлбар хий­сэн. Тэгэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэрэг бүхэл бүтэн хоёр жилийн турш шал­гагдаж, гурван удаа мөр­дөн бай­цаалтад буцаж бай­сан болж таарах нь.

Уг хэрэгт анх Нийслэлийн прокурорын орлогч асан Е.Сагсай хяналт тавьж хоёр жи­лийн  турш шалгасан. Тэ­гэ­х­дээ  хоёр  зүйл ангиар Эрүү­гийн хэрэг үүсгэсэн байдаг.

Тодруулбал, В.Ням­хандыг Эрүүгийн хуулийн тус­гай ан­гийн 87.2 буюу “Тө­рийн нууцад хамаарах баримт бич­гийг ит­гэмжлэн хариуцсан тө­лөө­лөгч зад­руул­сан” гэх үндэс­лэлээр бу­руутган шал­гаж байжээ.

Харин хавтаст хэргийг шал­гах явцад хэргийн зүйлч­­лэл өөрчлөгдөн, “эх ор­­ноо­соо ур­важ, гадаадын таг­нуулын бай­гууллагад улсын нууц ба­римт материал дам­жуулсан” хэ­мээн Эрүү­гийн хуулийн тус­гай ан­гийн 79.1-д зааснаар “Мон­гол Улсын иргэн тус улсын тусгаар тогт­нол, үндэс­ний аюулгүй бай­дал, батлан хам­гаалах хүчин чадалд хохи­рол учруулах зо­рилгоор гадаад улсын таг­нуулын албанд элс­сэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шил­­жүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажил­лагаа явуулдаг га­даад улсын байгууллагатай хамтран ажил­ласан, дай­ны байдалд буюу дайн бү­хий байдал зарласан үед дайс­ны талд шилжин ор­сон” гэсэн зүйл ангиар бу­руут­гасан байдаг. Тиймээс В.Нямхандад 16-25 жилийн ял төлөвлөөд байжээ.

Үүнээс гадна бараг гур­ван жилийн турш  хууль, хя­нал­тын байгууллагад В.Ням­хандыг  ашигт малтмалын орд газартай холбоотой нуу­цад хамаарах мэ­дээллийг урд хөршид дам­жуулж 100 сая ам.дол­ларын гэрээ хийхийг оролдсон хэргээр шалгасан  гэж хэвлэлээр шуу­гиж байв.

Гэтэл Е.Сагсайгийн да­раа томилогдсон про­ку­рор  ганцхан сарын  до­тор  хэрэг­тэй  та­нил­цаж, шүү­хээр шийдвэр­лүүлэн, бүр хэрэгсэхгүй болгож цагаат­гуул­сан нь олон хүнд хард­лага төрүүлж байна.

Өнгөрсөн сард Е.Сагсайг Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурорын албан тушаалд томилсон. Учир мэдэх хү­мүүс, Е.Сагсайг  өөрийн хү­сэлтээр уг албан тушаалд очсон гэх ч хя­налт тавьж бай­сан хэр­гүү­дээсээ болж ал­бан тушаал буур­сан гэдэг  юм билээ.

Гэтэл үнэндээ В.Ням­хандын хэргээс болж ту­шаал буурсныг эх сурвалж өгүү­лэв. Үүнийг нь хоёр жил гаруйн хугацаанд шал­гагдсан эл хэрэг өөр про­курорт шилжээд ганцхан  са­рын дотор шийдэгдэж бай­­гаа нь нотолсон гэхэд бол­но. Тэгэхээр Е.Сагсай В.Нямхандын хэргээс болж албан тушаал буурсан гэх мэдээлэл  үндэслэлгүй биш болол­той.

Түүнийг уг албан ту­шаа­лаас нь бууруулснаар В.Нямхандын хэргийг хэрэг­сэхгүй болгосонд олонд нэр­тэй хуульчид хүртэл гайхаж  байсан юм. Ер нь цагаан  захт­нуудын хэрэг ингэж л замхардаг.

Зөвхөн энэ хэрэг ч бус эх орноосоо урвасан, төрийн нуу­цыг задруулсан, гадаадын таг­­нуулын  байгууллагатай  хамт­ран ажилласан гэх ноцтой нэг бус хэргийг  Таг­н­уулын  Ерөнхий газарт шал­гаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа ч өнөөдрийг хүр­тэл эцэслэн шийдэгдээгүй нэ­лээд хэдэн хэрэг байдаг.

Тухайлбал  хоёр  жилийн өмнө УИХ-ын Тамгын газ­рын Гадаад харилцаа, хам­тын ажиллагааны хэлт­сийн зөвлөх асан Ц.Жаргал­сайханд эх орноосоо урвасан гэх үндэс­лэлээр 17 жил хо­рих ял оноо­сон. Гэсэн ч Дээд шүүх хэргийг хянан хэлэл­цэж, “Эх орноосоо ур­­ваагүй” гэж үзэн, ялыг нь  таван жил болгож хөн­гө­рүүл­сэн юм. Ингээд Ц.Жаргал­сай­хан ШШГЕГ-ын харьяа Амгалангийн хо­рих буюу 421 дүгээр ангид ял эдэлж байгаад өнгөр­сөн  наймдугаар сард ма­гад­­лангаар суллагдсан.

Энэ мэт хэргүүдээс үзэхэд Монголын хуульчид хэрэг ил­рүүлэх боломж нөхцөлгүй гэж бодогдмоор. Нөгөө талаар таг­нуу­лынхан хүмүүст зохиомол хэрэг тулгаж, ялладаг байх гэж хардмаар санагдаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (March 19, 2013 9:16:50 am )

    iim hogiin yum bitgii hiigeecnee

  • Anonymous (March 19, 2013 10:24:43 am )

    yana hun bas enhbayar eronhiilogchig bas helmegduulj yalasan shu de hariutslaga tootsdogui um baih da

  • Anonymous (March 19, 2013 12:01:19 pm )

    Нэр төрөө сэргээлгэхгүй бол хүнийг гэмт хэрэгт гүтгэгчид энэ мэтээр цааш хэлмэгдүүлсээн байх юм байна даа Нямхандаа

  • Anonymous (March 19, 2013 12:35:49 pm )

    Hereg yysgesen huuliin zaaltuud n yneheer noctoi um,Sagsai prokuror tailbar ugehgyi l baih daa??

  • Anonymous (March 19, 2013 4:35:35 pm )

    nyamhand. ug n dajgui zaluu shde. hudlaa bhoo

  • Anonymous (March 20, 2013 5:04:55 pm )

    hyatadiin tal tagnuulchaa yal shiitgelgui gargaj chadlaa. hyataduudad bayar hurgie mongol uls hyatadiin medeld orjee.

  • Anonymous (March 21, 2013 11:51:06 am )

    Sagsai shudarga hun shig sanagddag. Shantralgui urgusun tangaragtaa unench l yavaarai.

antalya rent a car