Лениний музейн асуудлаар өнгөрсөн баасан гаригт Төрийн өмчийн хороо /ТӨХ/, Соёл, спорт, аялал жуулчлалын яам
/ССАЖЯ/- ныхан хамтран мэдээлэл хийлээ. 1997 онд Дээд шүүхээс Лениний музейн талаар гаргасан шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхэд энэ сарын 13-нд ТӨХ-ноос гаргасан тухайгаа энэ үеэр мэдэгдсэн юм. ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлийн ярьснаар төрийн хөрөнгөөр боссон уг музейг Засгийн газрын тогтоолд үндэслэн тавдугаар сарын 18-нд болдог Дэлхийн музейн өдрөөс өмнө хүлээн авч, ашиглалтад оруулах зорилготой байгаа аж. 1997 онд шийдвэр нь гарчихсан уг музейн асуудал өнөөг хүртэл маргаантай байгаа гэж тэрбээр нэмж тодотгов.
Чухам яагаад гэсэн асуултад “ Лениний музейг анх Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Соёлын яамны захиалгаар 1967 онд Шинжлэх ухааны академи байгуулсан баримт байдаг. Музейг барих, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх, үзмэрүүдийг нь худалдаж авах ажиллагааг 1974-1980 онд улсын төсвөөс санхүүжүүлсэн. Дараа нь Намын түүхийн институт хүлээн авч, улмаар ашиглагчийн статустай болсноор МАН өнөөг хүртэл ашиглаж байгаа” гэв. Гэтэл бодит байдлыг авч үзвэл 1997 онд Дээд шүүх Лениний музей МАН-ын өмч гээд шийдвэр гаргачихсан байдаг. Тэгээд ч тус музейг МАН-ын өмч болохыг Үндсэн хуулийн цэц саяхан дахин баталчихаад байхад ССАЖЯ ийнхүү авах гэж улайраад байгааг юу гэж ойлгох вэ.
Асуудлыг тодруулбал, тус музейг анх Соёлын яамны захиалгаар 1974-1980 онд барьсны дээр уг барилга нь МАН-ын хууль ёсны өмч юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1997 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 462 тоот магадлал, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн бүртгэл, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ болон МАН-ыг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр гаргасан өргөдөлд тусгасан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд уг барилгыг хамруулж, шалгаж бүртгэсэн улсын бүртгэл байдаг аж. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан Үлэг гүрвэлийн музей болгох шийдвэр нь МАН-ын хуулиар хамгаалагдсан өмчийн хэлбэрийг үл зөвшөөрсөн, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн үйлдэл болсон гэдгийг Үндсэн хуулийн цэц дахин батлав. Энэ талаар иргэн М.Төрбат, Б.Лхагважав нар Үндсэн хуулийн цэцэд хандаж маргаан үүсгэхээр гомдол мэдүүлсэн байдаг. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Пүрэвням уг асуудлыг авч үзээд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны дөрөвдүгээр сарын 18-ны 377 дугаар тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1997 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 462 тоот магадлалын дагуу Лениний музей нь МАН-ын өмч болохыг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэрийг хэн ч өөрчлөх эрхгүй гэж үзсэн юм. Тиймээс уг асуудал дээр шүүхээс гаргасан шийдвэр буюу Лениний музей нь МАН-ын өмч гэсэн шийдвэр хүчинтэй байгаа тул Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээс татгалзаад байгаа. Ийм шийдвэрүүд гарчихаад байхад яагаад заавал МАН-ын өмчид халдах гээд байгааг эрх баригчдын дээрэнгүй авиртай холбон тайлбарлахаас өөрөөр юу гэхэв. Хэрэв төрийн хөрөнгөөр баригдаж одоо ямар нэгэн өмчийн хэлбэрт шилжсэн байшин, барилга болгоныг хурааж авна гэвэл одоогийн төв шуудангийн замын эсрэг талд байрлах АН- ын байр ч хураагдаж таарна. Уг барилгыг 1930-аад оны үед хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор барьж, Мал, тариалангийн яам байрлаж, Х.Чойбалсан ч ажиллаж байсан түүх бий. Харин 1980-аад оны сүүлчээр МОНЦАМЭ агентлаг байрлаж байгаад 1990 онд тус агентлагийг нүүлгэж “Шинэ дэвшилт холбоо” буюу МҮДН-д тус байрыг шилжүүлсэн.
МҮДН АН-тай нэгдсэнээс хойш АН-ын байр болсон гээд үүх түүхийг нь аваад үзвэл жинхэнэ төрийн хөрөнгөөр босгосон барилгыг хэн эзэмшиж байгаа нь өнөөдөр бэлхнээ харагдана. Хэрэв төрийн хөрөнгөөр боссон барилгыг буцааж авъя гэвэл АН-ын байрыг хамгийн түрүүнд хураах хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр баригдсан уг барилгыг АН өмчилчихөөд парламентад олонхи болж, эрх мэдэлтэй болсон гэдгээрээ далайлгаж сөрөг хүчнийхээ өмчид халдаж байгаа нь дэндүү бусармаг байна. Харин ч ардчилал, шударга ёс ярьдаг АН төрийн эрхэнд гарсан юм чинь асуудалд бодитой, шударгаар хандаж байраа хураалгах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 18, 2013 9:29:04 pm )
ene ardchilal bish bolj baina. ardchilal gej yaridag elbegee uuruu ene ardchillaasaa butsaj baina da . elbegeee gertee xari da. uragshaa shinjane uigarluu
-
Anonymous (March 19, 2013 5:21:46 am )
MEDREL MUUT BITGII ARD TUMNIIG DOROMJLOOD BAIGAARAI. INGEJ BICHSENEEREE CHI MONGOLIIN ARD TUMNII ESREG HUN GEDGEE BATALJ BNA DAA.
-
Anonymous (March 19, 2013 6:15:20 am )
энэ олон намуудыг хатуу гишүүнчиллэлгүй болгоод хая,МАН,АРДЧИЛСАН НАМЫН БАЙРУУДЫГ ТӨР ӨӨР ДЭЭРЭЭ АВ ,
-
Anonymous (March 19, 2013 6:23:02 am )
ЛЕНИНЫ МУЗЕЙГ ТӨР АВАХГҮЙ ЯАГААД УДААД БАХЙНА ВЭ??МАН Д ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ,МАН БОЛ ГЭМГҮЙ АРД ТМЭНД Л ТӨМӨР НҮҮР ГАРГАДАГ БОЛОХООС ӨӨР АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛТЛОО ДОРОЙТСОН
-
Anonymous (March 19, 2013 7:55:08 am )
za za nerteigeer n ardchilsan namiihniig bugdiig n zorig shig bolgoy geech!arai dendej bn!
-
Anonymous (March 19, 2013 8:55:01 am )
Хїїеэ энэ чинь юун намын ємч вэ. Ху намынхан арай хэтэрч байна дєє
-
Anonymous (March 19, 2013 12:07:48 pm )
Жаргал гэж нэрээ тавьсан бэртэгчин минь юунд МАНыг өмгөөлнө вэ.Музей чинь төсвийн хөрөнгөөр баригдсан ард түмний өмч.Өөрөө ч гэсэн ард түмний нэг байлтай.Гэтэл юунд ард түмний өмчийг хулгайлцах гээд байнаа.
-
Anonymous (March 19, 2013 12:29:04 pm )
ARDCHILSAN NAMIN BAIR, JINHENE TORIN OMCH… UUNIG YAH BE?
-
Anonymous (March 19, 2013 12:40:39 pm )
Namuud ene tom tom,danhaisan bairuudaar yadag bainaa? Namuudyn ashiglaj boloh bairny talbain hemjeeg zaagaad ugchih umsan!?
-
Anonymous (March 20, 2013 7:29:17 am )
MAN n tsagaan ordong avii gevel ih ll gazar avah bsn da setguulchee, naadah chine mongo r bichsen bolhoor humuust taalagdahgui bn.
-
Anonymous (March 20, 2013 12:04:44 pm )
ЭНЭ МУЗЕЙН БАРИЛГЫГ МАН ДЭЭРЭМДЭЖ АВСАН БАЙНА ЭНЭ МУЗЕЙГ 1991 ОНД ДУМУЗЕЙ БОГОХ САНАЛ ГАРЧ БАЙГААД ДАРАА НЬ УГСААТНЫ ЗҮЙН МУЗЕЙ БОЛГОНО ГЭЭД МУЗЕЙН АЖИЛТНУУД ОЧООД ХУУЧИН ҮЗМЭРИЙГ БУУЛГАЖ ЯНЗЛАЖ БАЙТАЛ МАН ЗАСАГ БАРЬЖ БАЙСАН ӨГӨХГҮЙ ГЭНЭ ГЭЭД БОЛЬСОН ТҮҮХТЭЙ МАН УЛСЫН МУЗЕЙГ БАС ТЭР ОЛОН МЯНГАН ҮЗМЭРИЙГ ӨГӨӨЧЭЭ
-
Anonymous (March 21, 2013 5:29:32 pm )
ганцхан Лениний музей биш хувьчилал нэрээр авсан бүх барилга байшинг шалгавал шударга болноо
-
Anonymous (March 23, 2013 6:55:17 pm )
leninii muzeig zoriulaltaar n ashiglah n uls ornii ireedvin hogjiltei shuud holbootoi. ternees namuudiin bairnii margaan bish gej bodoj bna. vvniig bichsen hvniig esergvvtsej bna. iim munhag yumnuud uls ornii hogjloos arag sh n tatah yum da.
-
Anonymous (March 26, 2013 7:27:55 pm )
АН-ынхан хэзээ Ленинд хайртай болоо вэ үздэггүйсэн биш бил үү өөрсдийн нь байрыг бас хураах хэрэгтэй
-
Anonymous (March 30, 2013 7:48:00 am )
ардын нам авилгачдынхаа тоосонд булагдаад дахиж битгий үзэгдээрэй.энэ намд төрд хэрэгтэй нэр цэвэр идэж ууж хулгайлаагүй гадны компаний сүүдэрт ороогүй тендерээс баяжаагүй нэг ч хүн нэг ч лидэр алга даа
-
Anonymous (March 30, 2013 7:50:42 am )
жаргал гэж энэ нийтлэл бичсэн хүнийг өөрөө тэр тусгаар тогтнолын ордонд очиж амьдраачээ гэж хэлэх байна. тэнд таван хүний сүнс тэнэж явдагийг мэдэх үү
16 Comments