antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2013 28 comments

Гаалийн дарга Б.Хишигбатын “хамар” хаана явна

нийтлэсэн Admin

527-1363314218pictureХудал хэлбэл хамар нь сунадаг модон хүүхэлдэйг “Пинокио” гэдэг. Харин үлгэрийг орчин цагт үр­гэлж­лүүлбэл, дэлхий хүнээ бус хамраа даахгүйн аюулд унана. Тиймээс “хэрээ хэрээнийхээ харыг гайхна” гэдэг шиг, хамар хамарныхаа уртыг гайхаж, худалч, үнэнчээр нь ялгах нэгэн хаа сайгүй гарч ирэх биз.

 

Харин Монголд хэн гээчийн хэний хамар хамгийн урт байх бол. Бас л сонирхолтой юм. Тиймээс нийгмийг худал үгээрээ хохироож чадахгүй энгийн иргэдийг хасаад их мөнгө, эдийн засаг, эрх мэдэл, улс төр, элдэв янзын шалган нэвтрүүлэхийг оролцуулаад хамрын уртыг гаргах гэж оролдвол төөнүүр хорхойн нас гүйцэхгүй, тэнгэрийн орон руугаа одох биз ээ.

 

Тиймээс сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Б.Хишигбатын хамар хэдэн см сунах талаар төсөөлж үзье. Өнгөрсөн сарын сүүлээр БНСУ-аас 16 тонн гахайн өөх хууль бусаар оруулах гэж байсан иргэн мэргэжлийн байгууллагад баригдсан байдаг.

 

Тодруулбал, БНСУ, БНХАУ болон зүүн өмнөд Азийн бүс нутгаас гахайн өөх оруулахыг хориглосон үед гахайн өөхийг улсын хилээр оруулахаар завдаж байгаад баригдсан иргэн зохих ёсны хууль хяналтын байгууллагад шилжсэн байдаг.

 

Эл асуудал өнгөрсөн сар шинийн үеэр олны сонорт хүрч байсан ч хэдхэн хоногийн өмнө дахин дэгдсэн нь зарим нэгний хөх инээдийг барьж, өөр нэгний үндэсний бахархалыг сэргээсэн юм. Сийрүүлбэл, өнгөрсөн сарын 18-нд Улаанбаатар хотын ГЕГ-ын дарга Б.Хишигбатын өрөөнд 20 сая төгрөг барьсан иргэн орж ирсэн аж.

 

Мэдээж тэр хүн бол өөхний наймаанд гаршсан этгээд байх нь тодорхой. Тэгээд л “алд цагаан хадаг бариад” өөхний орлогоо өөрийнх нь ширээн дээр зулсан юм байх. Гэтэл Б.Хишигбат түүнийг буруу шааж, улсын хуулиа “улдахаас” аварч “гэгээрлийн замаа” нээжээ.

 

Учир нь үдээс хойш дахин нэг хүн өнөөх мөнгийг нь бариад баруун зүүнгүй гуйсан юм байх. Тэгээд л “гэгээрлийн замаа” нээсэн гаальчин “үгүй” гэж хэлээд өнөөх этгээдүүдийг авлига өгөхийг завдсан хэргээр Авлигатай тэмцэх газар (АТГ)-т мэдэгдэж, өөхний асуудлыг “ЦЕГ”-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өгсөн юм байх.
Харин хамгийн хачирхалтай нь тэрбээр авлигийн санал авахаа мэдэж байсан гэнэ. Үүнийг тэрбээр  “Би ер нь иймэрхүү байдал үүсч магадгүй гэдгийг тооцоолоод өмнөх өдөр нь ГЕГ -ын дэд дарга нарын хэмжээнд болон орлогч дарга, ажлынхандаа ийм үйл ажиллагаа явагдах байх гэдгийг хэлчихсэн байсан” гэжээ.

 

Магадгүй түүний энэ таамаглал биелэлээ олсон нь тэд “авах гээхийн” асуудалтай өдөр бүр нүүр тулдаг гэдгийн нэгэн жишээ байж болох л юм. Харин энэ түүхийг сонссон иргэд өөр өөрийн өнцгөөс дүгнэлтээ гаргаж байгаа ч “Өгсөн мөнгө нь багадсан байна”, “Улсын хуулиа дээдэлсэн байна” гэх ерөнхий хоёр бүлэгт хуваагдаж байна.

 

Үнэхээр XXI зуунд ялангуяа Улаанбаатар шиг хотод 20 сая төгрөгийг шазуураа зуугаад “авахгүй” гэж хэлэх хүн ховордсон шүү. Тиймээс нэг талаараа бахархал төрж байгаа ч нөгөө талаараа хардалт үүсээд буй юм. Ингээд иргэдийн “хар”-ыг дэлгэрүүлбэл ийм онигоо санаанд бууж байна.

“ГЕГ-ын “хурган” даргын төрсөн өдөр болох дөхсөн аж. Тиймээс шалган дээр зогсдог гаалийн ажилчид ийнхүү ярьжээ. Даргад юу өгөх вэ, “Ланд круйзэр” өгөх үү гэхэд өнөөх нь “өнгөрсөн жил жийп өгсөн биз дээ. Энэ жил хаус авч өгье” гэв. Гэтэл өнөөх нь эсэргүүцэж “Шагналын найрнаар Зайсанд хаус авч өгсөн шүү дээ.

 

Бэлэгний сонголт байхгүй бол шалган дээр нэг хоног ажиллуулъя” гэхэд бүгд дуу нэгтэйгээр “тэрийг тэгж давраахгүй шүү” гэжээ. Хэдийгээр энэ онигоо ГЕГ-ын ажилчдыг хэтэрхий дэгсдүүлсэн байж болох ч амьдрал дээрээс урган гарсан учраас аль нэг талаараа төсөөтэй зүйл байх л учиртай.

 

Тиймээс иргэд эл газрыг массаараа мөнгөний хүүдий гэх ойлгодог нь нууц биш. Цагдааг хүртэл дохиураа “шидэт” болгоод байхад гаалийн газрын ажилчид ийн хардуулах нь зүйн хэрэг биз ээ. Тэгээд ч шударга ёсыг тэнгэр шиг уудам. Шударга бус байх газар шиг хатуу гэвэл өнгө мөнгөний хорвоо газраар хөглөрч байгаа нь үнэн билээ.

 

Гэсэн ч мянга мянгаараа, сая саяараа хөглөрсөн шударга бус үйлдлүүд хөл бүдчүүлж, сэтгэл ганхуулахгүй л байна. Учир нь тэнгэрт тэмүүлсэн хүн газрын “амьтанд” тээглэж, унахдаа шударга зангаа гээж орхидог юм. Тиймээс бид хөглөрсөөр, хөлжсөөр, малтсаар газар амьтай гагнагдаж орхисон билээ. Ер нь ГЕГ-ынхны хамрын уртыг “Пинокио”-гийн үлгэрээр хэмжвэл хаа хүртэл сунах нь сонин л юм.
Б.Ширнэн

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (March 17, 2013 11:59:37 am )

    Сэтгүүлч энэ нийтлэлээрээ яг юу хэлэх гээд байгааг ойлгосонгүй.

  • Anonymous (March 17, 2013 1:19:43 pm )

    Харин тийм яг юу хэлэх гээд байгааг ойлгосонгүй.Ер нь түнэр харанхуйг муулж байхаар түүнийг гэрэлтүүлэх ганц ч гэсэн зул асаа гэдэг биз дэ. Авилага өгөх гэсэн хүнийг илэрүүлж харанхуйг гийгүүлэх ганц гсэн зул асаасан хүнийг яаах гээд байна да. Эргүү сэтгүүлч минь. Санааг чинь ерөөсөө ойлгосонгүй. Шудрага байсныхана төлөө баалаад ч байгаа юм шиг ингэж болохгүй шүү. Хишигбатад ажилд нь амжилт хүсье. Зоригтой байгаарай. Ард олон ийм шудрага хүнийг дэмжиж байх хэрэгтэй.

  • Anonymous (March 17, 2013 1:50:51 pm )

    энэ сэтгүүлч өөрөө тэр мөнгийг авах ёстой байсан гэж бодоод байгаа юм байна.хоёр нүүртэй худалч сэтгүүлчдийн өрөөсөн байнав ичээч ээ

  • Anonymous (March 17, 2013 1:52:02 pm )

    хоёр нүүртэй сэтгүүлч байна

  • Anonymous (March 17, 2013 2:20:12 pm )

    ARGAGUI L MoAX-IIN GARALTAI NI BATLAGDAJ BAIGAA NI ENE DEE HISHIGBAT SAIN BAINA.HENTIIN ARDCHILSAN HOLBOONIIHON BAYAR HURGEJ BAINA.SETGUULCH DEE GEJ URUBDMUUR CH YUM SHIG DOHIUR GELTEI

  • Anonymous (March 17, 2013 2:43:22 pm )

    сэтгүүлч мөнгийг нь багадсан байна илүү их юм өгөх ёстой байсан юм гэх гээд байгаа юм биш үү кккккккккккккк

  • Anonymous (March 17, 2013 2:57:40 pm )

    50 sayiig uguh gesen bol abah abalgui yahaw

  • Anonymous (March 17, 2013 3:34:19 pm )

    Сэтгүүлч Хишигбатыг зөвтгөөд байна уу,буруутгаад байна уу ойлгосонгүй.Йимэрхүү зүйл бичиж цаг зав,нэр хүнээ бараад яахв.Сэтгүүлч гэхэд хэцүү л юм бага ангийн гайгүй сурлагатай хүүхэд найруулаад биччих зүйлийг чадсангүйдээ_

  • Anonymous (March 17, 2013 3:35:28 pm )

    Сэтгүүлчээ өмөөрөөд сэтгэгдэлийг минь гаргасангүй

  • Anonymous (March 17, 2013 7:37:00 pm )

    тор барих энэ хугацаанд авилга авахгуй яг энэ шигээ шударга байж,гаалийг авилгагуй болгож чадвал тор цэвэршиж байна гэж талархах байна. Авилга цэцэглэсэн газар бол гааль

  • Anonymous (March 17, 2013 7:38:07 pm )

    бичсэн сэтгэгдэл хаачих аа

  • Anonymous (March 17, 2013 8:42:16 pm )

    gaali ih sonin baiguullaga, er n neg samarmaar bgamdaa, ug n gehdee chadah bolvuu

  • Anonymous (March 17, 2013 9:15:21 pm )

    ene chin minii ax bna shuu dee

  • Anonymous (March 18, 2013 8:51:47 am )

    энэ сэ.тгүүлч нөгөө Бадамсамбуу сэтгүүлчийн найз гэсэн. Хахуул өгөх гэсэн үйл ажиллагаа нуруут л их бухимдцагаасан гэсэн яриа гадуур байна.

  • Anonymous (March 18, 2013 11:54:31 am )

    Sain bna naiz min! Chi ug n shudarga txxxxxxxdaa shuu! Chamd ajliin amjilt husie!

  • Anonymous (March 18, 2013 12:03:57 pm )

    Үнэхээр энэ нийтлэлээрээ юу гэх гээд байгаа юм болоо. Өнөөгийн сэтгүүлчээ гэж …

  • Anonymous (March 18, 2013 12:23:51 pm )

    Tegeed avliga avaaxaar muulna. Avaxgyi gexeer muulna . Yax ve tamin ee

  • Anonymous (March 18, 2013 12:34:49 pm )

    Sain ba, da Hishgee mini ene chini l minii naiz mon doo, chi mini ygaasa l iim hun , ene chigeere zutgeed bdag ym shuu , naiz ni chamdaa bayr hurgie, bi Sansariin Amaraa ni ba.Huuchin tsagiin zov setgeleer naizalj yavsan naiz chini . Odoohondo naiz ni ANU d ba, ydahgui ochood yylzna, chiniihee amidrald, ajil hodolmort ondroos ondor amjilt husie, tur bey! Shudarga es ylah boltygai!!!

  • Anonymous (March 18, 2013 12:36:31 pm )

    setgegdel haashaa xxxxxxxxxxxxxga bolchvoo

  • Anonymous (March 18, 2013 12:39:13 pm )

    миний ойлгосноор энэ сэтгүүлч хи шигбат гэдэг дарга авилга авахгүй хүн барьж өгсөн муу амьтан авилга нь багаджээ гэж л хэлээд байгаа бололтой юу ч найруулж бичиж чаддаггүй хөөрхий мэрэгжлээ гутаах юм даа

  • Anonymous (March 18, 2013 12:39:55 pm )

    xishgee a ch bas sain xxxxxxxxxxxxxx shyy

  • Anonymous (March 18, 2013 12:41:37 pm )

    миний ойлгосноор энэ сэтгүүлч хишигбат гэдэг дарга авилга авахгүй хүн барьж өгсөн муу амьтан авилга нь багаджээ гэж л хэлээд байгаа бололтой юу ч найруулж бичиж чаддаггүй хөөрхий мэрэгжлээ xxxxxxxxxxxxxx юм даа

  • Anonymous (March 18, 2013 1:02:00 pm )

    hamag zuiliig l harluulah geed bgaa yum uu. Setguulchiin ur chadvar dutaad bh shig bna daa

  • Anonymous (March 18, 2013 8:14:11 pm )

    Үүнээс илүү нөхцөлд,илүү их ,ганц хийгээд цөм баяжих авлигаа бодоод больсон хэрэг.Өөр юу ч биш.Учир нь авч амьдрал ахуйгаа дээшлүүлэх сэтгэлгээний хэв маягтай хэд хэдэн үе бий болсон шүү дээ.Барьж чадахгүй л байгаа болохоос биш.

  • Anonymous (March 19, 2013 2:28:29 pm )

    ёстой ойлгосонгүй

  • Anonymous (March 20, 2013 8:00:42 am )

    Энэ Хишиг бат 90 оноос хойш л авилгалын эсрэг тэмцэж ирсэн хүн шүү. “Хээл хахуулд идэгдсэн Засгийн газар огцор” гээд л Жасрай ерөнхий сайд байхад Засгийн ордныг гороолоод хашгирч явсныг та нар санахгүй байна уу? Тийм л хүн ийм алхам хийдэг юм. Д.Ганхуяг 99116570

  • Anonymous (March 20, 2013 8:08:58 am )

    зайлуул энэ Ширмэн нэг юм гааль дээр “амжуулах” игэж байхад нь Хшигбат чи түүнийг нь тасалчихаж. Тэгээд л тэр ган үзгээрээ чамайг хатгаж байна. Нэг их өвдөхгүй байгаа биздээ. Жингэрүүд хуцаж л байг, жингийн цуваагаа хөтлөөд ургашил Хишигбатаа.

  • Anonymous (March 26, 2013 12:37:34 pm )

    Сайн байна шүү.Өөрийнх нь ажил ийм хойно яая гэхэв.Өөрийн бодол өөртөө зөв гэдэг дээ.Хишигбаттай ажил төрлийн холбоотой байсан.шударга,ажлын төлөө байдаг хүн.Жаргалсайхан.

antalya rent a car