“Олон улсын аялал жуулчлалын мисс-2007” тэмцээнээс Азийн хатан хаан хэмээх өргөмжлөл хүртсэн загвар өмсөгч Г.Оюунгэрэлийг найзууд нь багад нь “Чебурашка” хэмээн хочилдог байжээ.
Бага зэрэг дэлдэн чихнээсээ болж “хүртсэн” энэхүү нэрээ тэрбээр нэгэн үе ихэд нууцалдаг байсан аж.
Гэвч тэрбээр энэхүү дэлдэн чихт хүүхэлдэйн баатраа гэнэт өхөөрдөв үү гэлтэй, саяхны нэгэн өдөр багын хочоо цахим ертөнцөөр нэг зарлалаа.
Загвар өмсөгч бүсгүй цахим хаягаа бяцхан Чебурашкагийн зургаар чимж, “Энэ бол миний хоч” хэмээн бичжээ. Түүнчлэн “Манай аав хүнд их хоч өгдөг хүн байсан юм. Надад бараг хорь, гучин хоч бий.
Гэхдээ би энэ хочиндоо л илүү хайртай” хэмээн ам алдав.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 16, 2013 11:54:08 pm )
yoy chibrushka enenees 2000 dahin iluu huurhun dehuu
-
Anonymous (March 17, 2013 1:01:31 am )
Азийн хатан хаан ч гэх шиг. Нэр нь хүндэд нь байгаа даа.
-
Anonymous (March 18, 2013 6:53:11 am )
zugeer dajguil ynhan shde
-
Anonymous (March 18, 2013 9:30:43 am )
hatan haan l uym bailgvi dee
-
Anonymous (April 02, 2013 10:44:55 pm )
ta goe hochtoi ym bain
5 Comments