antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2013 8 comments

МАН-ын шоу буюу АН-ын хүсээгүй “Хүүхэд”

нийтлэсэн Admin

527-1363313741pictureМАН шоудаж байна. Орох орон, оочих аягагүй бол­сон хохирогчдоор тэд “тохуурхах” боллоо. Мөрөөдлийн хөтөл­бөрийг үндэслэн санаа­члаг­чид нь ах намынхан гэдэг­тэй хэн ч маргахгүй. УИХ-ын сонгуулийг угтсан тэд­ний сур­талчилгаа хэр хэм­жээнээс хэтэр­сэн болохыг тухайн үеийн мэр­гэжилтнүүд тодотгож, сө­рөг хүчин буруушааж байлаа.

 

Гагцхүү сон­гууль­даа сохор­сон эрх­мүүд энэ бүхнийг тоогоогүй. Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууц­ны зээл олгох сургаар олон айл хашаа, байшингаа зарж, урьд­чилгаа төлбөрөө бараг­дуулсан. Зарим нэг нь эцэг, эхийнхээ орон гэрийг ч арилжсан байх. Улмаар өнөөх өндөр шал­гуу­руудыг нь давах гэж Иргэний бүртгэл мэдээл­лийн төвийн гад­на хонох шахсан гээд тоочоод байвал бараг­дахгүй.

 

Шуудхан хэлэхэд, паартай байшин, паалан­тай жорлонгийн төлөө байдгаа тавьчихсан. Харамсалтай нь, эцсийн үр дүн нь Сүхбаатарын талбай дээр эсгий гэр барьж амьдрахад хүргэсэн нь энэ. Бас болоогүй ээ, хоногийн хоолгүй шахам болсон тул өлсгөлөн зарлахаар зориг­­лоод байгаа.

 

Энэхүү бодит амьдралаа тухайн үеийн болон өнөөгийн цагийн эрх ба­ригч­дад харуулна. Гэтэл тэд­ний зовлон зарим нэгний хувьд дахин өндийх боломжийг нээв бололтой. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хохирогчдыг эргэж очив.

 

Ингэх­дээ ардчиллын Засгийн газрынхан хөтөлбөрийг хэрэг­жүү­лэхгүй байгааг то­дот­гож, иргэдээ хохироож бо­лох­гүй хэмээн уухайлан дэм­жиж ха­рагд­сан. Янз нь буу­рал намын­хан Засгийн эр­хэнд гарсан бол үлгэр амар сайхан жаргачих байж. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр аль хэдийн хэ­рэгжээд, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн, 100 мянга хол давсан иргэд орон гэртэй, оочих аягатай сууж байх бай­жээ.

 

Гэвч буруу сонголт хийс­нээс болсон уу, өнөөх ал­дарт автомат машины үр дүн­гээс үүдэлтэй юү үлгэр эх­лэл дээрээ гацчихаж. Ха­рин хохирогчдыг хөхүүлэн дэмж­сэн Г.Занданшатарын үйл­дэл Ерөнхийлөгчийн сон­гуу­лиар биднийг дэмжээрэй гэх бяцхан PR байлаа.

 

Мань хү­ний яриагаар бол үлгэрийн зо­хио­лыг цааш үргэлжлүүлж, аз жаргалтай төгсгөл хийх юм байх аа. Бусдын зовлонгоор зори­л­гоо биелүүлэх гэсэн өчүү­хэн санаа цухалзаж байс­ныг хохирогчид гадарла­сан. Гэх­дээ итгэхийг хүсээгүй, генсек ээ.

Үйл  явдлын   өрнөлийг эр­гэн санавал тухайн үеийн Зас­гийн газар юу юугүй л иргэдийг орон сууцанд оруулчих юм шиг сэтгэгдлийг нийгэмд тө­рүүлсэн удаатай. Тухайлбал, Зам тээвэр, барилга, хот бай­­гуу­лалтын сайд асан Ц.Даш­дорж “Хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79486 айлын орон сууцыг хө­төл­бөрт хамруулсан.

 

Зөв­хөн энэ онд ашиглалтад орох орон сууцны 9000 нь бидний тавь­сан шаардлагад нийцсэн. Компаниудын барьж байгаа барилгын явцыг судлаад үзэ­хэд 1.6 жил буюу 18 сарын дотор 28 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор бай­на. Хөтөлбөр хэрэг­жээд дуу­са­хад 100 гаруй мянган айлын орон сууцыг ашиг­лал­тад оруулах бүрэн болол­цоо­­той” хэмээн хэвлэлд өг­сөн ярилц­­лагадаа тодотгож бай­лаа.
Таатай мэт сонсогдож байгаа дээрх мэдээлэлтэй зэ­рэгцэн орон сууцны үнэ тэн­гэрт хадаж, иргэдэд тус биш ус болсон гэхэд ч болно. То­дорхой дэс дараалал, тоо­цоо судалгаатай асуудалд хан­даагүйгээс болж орон сууцны үнийг хөөрөгдөх шалтгаан болсон талаар тухайн үеийн эдийн засагчид ч халагладаг.

 

Тухайлбал, 55 м/кв талбайтай байрыг зургаан хувийн зээл гарахаас өмнө зарж байсан үнийн зөрүү 30 сая төгрөг болж нэмэгдсэн аж. Тиймээс энэ байдлыг зөв голдиролд нь оруулах шаардлагатай хэмээн олон хүн тодотгож байв. Дээр нь, зөвхөн шинэ барилга гэж туйлширснаас болж чанаргүй олон барилгыг эзэнжүүлчих шахсан.

 

Тухайн үеийн Засгийн эрх баригчдад сонгуулийн өмнө шаардлагатай шийдвэр байснаас биш ард олонд тийм ч наалдацтай болж чадаагүй гэдгийг нь ойрын үед болж буй үйл явдлууд гэрчилж байна. Наанадаж  л, үүнээс болж олон хүнийг хөлдөө чирлээ, үнийн хөөрөгдөл бий боллоо.
Нөгөөтэйгүүр, ядаж байхад яр гэгчээр арай ядан явж байсан хөтөлбөрийг нь АН-ынхан Засгийн эрхэнд гарангуутаа тэг зогсолт хийхэд хүргэсэн гэж ч буруушааж болно. Хэдийгээр мөрөөдлийн гэж тодотгож болох ч дээрх хөтөлбөрийг хөрсөн дээр буулгах боломж нь энэ Зас­гийн газрын үед бий болсон юм.

 

Ардчиллынхан төрийн эрхэнд гармагцаа улсаа барьцаалан их хэмжээний зээл авсан. Мэдээж энэ бүхэн шинэчлэл. Гоё нэртэй Засгийн газар маань 1.5 тэрбум ам.долларын бонд дэлхийн зах зээл гарган арилжсан юм. Арилжаа амжилттай явагдаж, иргэн бүр өр төлж амьдрах шаардлагатай болсныг ард­чилсан Ерөнхийлөгч зар­ласан.

 

Амнаас гарах авиа бүрээ хяна­хыг албан ту­шаалт­нуудад ан­хаа­руулсан бол иргэн бүр төрсөн цагаасаа эхлэн ша­р­гуу хөдөлмөрлөж, өр төлбөрөө бар­аг­дуулах хэрэгтэйг ард тү­мэн­дээ сануул­сан юм даг. Эрс­дэлтэй их энэ алх­мыг сөрөг хүчнийхэн буруу­шааж, өнөөдрийг хүртэл шүүм­жилсээр буй.
Харин зориг зүрх гарган байж эрсдэлтэй алхам хийсэн Ардчиллынхан авсан мөнгөө хав дараад суучихсан. Мөнгө хэдийнэ Монгол Улсын дансанд орж, өрийн тоолуур гүйгээд эхэлчихсэн. Өдөр өнгөрөх тусам зөвхөн хүүний хэмжээ талийж буйг МАН-аас томилогдсон ажлын хэс­гийнхэн тооцоолон гаргасан байдаг.

 

Ажлын хэсгийнхний энэ оны нэгдүгээр сарын 7-нд хийсэн мэдээллээр бондын хүү найман тэрбум төгрөгт хүрчээ. Энэ тухай ажлын хэс­гийн ахлагч Л.Энх-Амгалан “Бон­дын хүүгийн өр нь өдөрт 270 орчим сая төгрөгийн хүү үүс­­гэж байгаа. Нөхцлийн хувьд Чин­­­гис бондын 500 тэрбумынх нь хүүг таван жилийн  дотор тө­­лөх бол нэг тэрбумыг нь 10 жи­­лийн хугацаанд багтааж төлөх ёстой.

 

Арванхоёр­ду­гаар  сарын 6-нд Чингис бон­дын гүйл­­гээ хийгдсэнээс хойш өнөөд­­­­­­рийн байдлаар зө­вхөн хүүнд  най­ман тэрбум төг­рөгийг тө­­лөх тооцоо гарсан” хэмээсэн юм. Төсөл хөтөлбөрүүдээ шал­­­га­­руулж байгаа нэрийд­лээр цаг  хуга­цаа алдаж байхаар эхлэл төдий орхисон зарим нэг ажлыг урагш­луу­лах шаардлагатай юм биш үү, Н.Алтанхуяг сайд аа.

 

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “ОССК-д 4083 иргэн орон сууцны зээл хүсч материалаа өгсөн байна. Үүнээс шаардлага хангасан 3965 иргэний хүсэлтийг ОССК зөвшөөрч, материалыг нь Төрийн банкинд хүргүүлээд байгаа юм билээ. Харин 1081 иргэнд Төрийн банкнаас зээл өгч, 970 иргэний материалыг дахин судлуулахаар хойш­луулсан.

 

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас өгсөн 50 тэрбум төгрөгийн санхүүжилт нь дуусч, урьдчилгаа төлбөрөө төлсөн 705 иргэн “Зээлийн эх үүсвэргүй” гэсэн шалтгаанаар зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах болол­цоогүй байна. Энэхүү  705 иргэний зээлийн асуудлыг 30 тэрбум төгрөг байвал ший­дэх бололцоотой юм билээ” хэмээн хэлж байсан удаатай.

Тэгэхээр  бүтээн байгуу­лал­­тад л зарцуулна гэж цааш нь хийгээд байгаа хөрөнгөө гаргаж, бэлэн байгаа төсөл хөтөл­бөрөө хэрэгжүүлэх бол­сон юм биш үү. Хэрэв үнэ­хээр Ц.Баярсайхан сайдын хэлс­нээр зургаан хувийн хүү­тэй орон сууцны зээл тоо­цоо үндэслэл муутай юм бол тордож, өөд нь татаж яа­гаад болохгүй гэж.

 

МАН-ынх гэж ялгаж салгалгүй улс орны ирээдүй, ард иргэдийн   амьдрал ахуйтай холбоотой асуудал хэмээн үзэж, хөтөл­бөрийг   тордож,  янзлаад ав­дарт хадгалагдаж байгаа мө­н­гө­­нөө­­сөө санхүүжүүлээд өгвөл мань­даа ч, тандаа ч хэрэгтэй юм шиг. Ардын намынхныг  УИХ-ын сонгуу­лийн шоу хий­сэн гэж дүгнэдэг шигээ Ерөн­хий­лөг­чийн сон­гууль угтсан улс төрийн нэг нүүдлээ л бол­гочих нь биз. Тэг­вэл олон өрх баярлаж, орон гэртэй болно, Ерөнхий сайд аа.

 
Л.Нинжсэмжид

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (March 16, 2013 7:12:43 pm )

    сэтгүүлчид баярлалаа. 100 мянган айл хөтөлбөрт нам ямар хамаатай юм бэ. одоо байгаа эрх мэдэлтнүүд хурдлаачээ. угаасаа хөтөлбөртэй хөтөлбөргүй байрны үнэ зах зээлийн зарчмаараа өсөх үедээ өсч буурах үедээ бууна л биз. утааг багаёгах арга чинь энэ түүнээс шахааны зуух биш

  • Anonymous (March 17, 2013 8:11:13 am )

    man namiin tusgaar togtnoliin ordong zaraad hohirogcnidiin hohiroliig baragduul

  • Anonymous (March 17, 2013 10:08:23 am )

    тэр зандангаа бараад тэгвэл мөнгөтэй ч болчих юм билүү ,шоучидаа элбэгээ алтан хуяг нар мөнгийг чинь авчаагүй МАН ийн сонгуулийн шоунд итгэгэгсэдээ

  • Anonymous (March 19, 2013 12:13:16 pm )

    МАнын ээлжит явцгүй нэг шоу.Занданшатар ичихгүй яаж хохирочдоор шоудаж чадаж байнаа.Өөрснөө хулгайлсан өнгөө өгөөч

  • Anonymous (March 19, 2013 12:26:41 pm )

    ENE ZASGIN GAZAR HEREGJUULEH AJLA HIIGEGUITEI HOLBOTOI. IRGED ESERGUUTSEH NI ZOW SHU DE

  • Anonymous (March 20, 2013 9:57:26 am )

    гахай хоншшорт занданшатар өөрөө чи юу хийсэн юм бэ.тэгээд бас ажил хийх гээд зүтгэж байгаа хүмүүсийг шүүмжлэх хэрэггүй.уг нь чи бол 14 тэрбумын хэргээ хүлээгээд шоронд сууж байх ёстой ялтан ш дээ.муу авилагчин луйварчин хулгайч

  • Anonymous (March 21, 2013 4:09:12 pm )

    засгийн газар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй хүний амьдрал яригдаж байхад шоу болгож ойлгуулах гэж ядах юм нөгөө бага хүүтэй бондын мөнгөнөөсөө өгөөч х

  • Anonymous (March 31, 2013 10:14:35 pm )

    ene nowshnuud bur ichihee baichihjee mongoliin ard tumniig uneheer doromjilj hanahgui yumaa

antalya rent a car