antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2013 30 comments

Хятадын эрлийз, авлигач дарга нарыг сэтгэгдэл дунд бичихийг болиулжээ

нийтлэсэн Admin

commentsХарилцаа Холбооны Зохицуулах Хорооноос баталсан “Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” хэмээх албан бичиг Монгол улс даяар өнөөдрөөс буюу 3-р сарын 15-наас албан ёсоор мөрдөгдөж эхэлж байгаа юм. Нэг заалтыг нь түр түдгэлзүүлсэн бөгөөд бусад заалтыг нь бүх сайтууд хэрэглэх үүрэгтэй болж байна. Журмын дагуу сайтуудын үүргийг маш товчхон дурьдвал 1.Сэтгэгдэл бичсэн хэрэглэгчийн компьютерын IP хаягийг харуулах, 2.Сэтгэгдэл бичихийн тулд тухайн сайтад заавал бүртгүүлэх, 3.Сэтгэгдлийн гомдол хүлээн авах утас ажиллуулах, хууль бус сэтгэгдлийг устгах, 4.Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдлээс ХХЗХ-ноос баталж өгсөн 750 үгийг хасч үзүүлэх буюу Үгийн шүүлтүүр ашиглах зэрэг болно. Ингээд уншигч, хэрэглэгч та бүхэндээ үүнээс хойш, түүнээс цааш сэтгэгдэл бичихдээ хатуу анхаарах хэдэн зүйлсийг захья.

1.Сэтгэгдэл бичсэн хэрэглэгчийн компьютерын IP хаягийг харуулах.
Энэ асуудал бол хоёр талтай. Компьютерын ард нуугдаж хүн доромжилдог, бохир заваан хараал урсгадаг хэсэг нөхдүүдээ, одоо та нар ил гарсан шүү. Хэрвээ хүн доромжлоод байвал хэцүү нэртийнх рүү “марш” гэсэн үг. Ийм увайгүй нөхөд бол хэт цөөнх байгаа гэдэгт би итгэж байна. Энэ маш сайн хэрэг гэдгийг олонхийн төлөөллийн хувьд ойлгож байна. Гэхдээ таны комьютероос хэн нэг нь “Ерөнхийлөгч Хятад улстай дайтахыг хүсч байна” гээд биччихсэн бол та төрийн дайсан болно. Тиймээс комьютероо нүдний цөцгий мэт харамла. Ер нь Та сэтгэгдэл бичсэн л бол гэрэлд цохиулна гэдгээ байнга санаж яв. Чиний цалинг үндэслэлгүй хассан даргынхаа зурагны доор “Чи бол шударга биш, ажилчдаа ялгаварлан гадуурхдаг хөгийн гар шүү дээ” гэж бичвэл маргааш нь чиний ширээн дээр ажлаас халсан тушаал байх болно гэдгийг сайтар тогтоож ав. Сэтгэгдлээ илэрхийлэхээс өмнө чамайг бүгд харж байгаа гэдгийг сана. Ер нь чиний тархинд ямар нэг сэтгэгдэл төрөхөөс өмнө гутрал, хөөрөл, баясал зэргээ нам дарж сурах нь хамгийн зөв зам ч байж мэднэ шүү. Бас царай муутай, алцан хөлтэй, бүлцэн нүдтэй хүүхэн өөрийгөө мисс гээд ярилцлага өгсөн байвал “Ёоё ямар царай муутай хүүхэн бэ” гэж бичиж болохгүй. Яагаад гэвэл “мисс” бүсгүйн сэтгэгдлээр бол тэр хамгийн хөөрхөн учраас чиний сэтгэгдэл түүнийг доромжилсонд тооцогдоно. Мисс бүсгүй гомдол гаргаснаар хуулийн хариуцлага хүлээх бүрэн нигууртай. Эсвэл мисс бүсгүйг үнэхээр алцан хөлтэй, бүлцэн нүдтэй гэдгийг шүүх дээр нотолсны дараа чи ялаас ангижирч болох талтай.
Би бодлоо. Цаашдаа энэхүү журмыг улс даяар өргөтгөж, санал шүүмжлэлийн хайрцагны оронд камер байршуулах, ямар нэг хэлбэрээр нууц санал хураалт явуулах, дунд сургуулийн хүүхдүүд “Хүүе тэнэгээ” гэж хашгираад царайгаа харуулахаас өмнө булан тойрч зугтаах, даргаасаа зөвшөөрөл авалгүйгээр олуулаа нийлж түүнийг муулах зэргийг хориглох шинэ хуулийн төслийг Шинэчлэлийн засгийн газраас авч хэрэгжүүлэх нь зүйтэй мэт санагдав.

2.Сэтгэгдэл бичихийн тулд тухайн сайтад заавал бүртгүүлэх.
Хүн л юм болохоор чамд мэдээ уншаад, зураг хараад, видео үзээд ямар нэг сэтгэгдэл төрдөг л байлгүй. Тэрийгээ интернэтэд буулгамаар санагдана. Ингэхийн тулд тухайн сайтад заавал бүргүүлэх хэрэгтэй гэсэн үг. Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 120 орчим мэдээллийн сайт байдаг аж. Тэр болгонд чи данстай, бүргэлтэй болно. Тэгээд л бичээд бай, бичээд бай. Нөгөө хэн гуай бичиж байна гээд л ах дүүс шиг болох нь ээ, бид. Ойртоод, айлсаад аятайхан ч юмуу.
3.Сэтгэгдлийн гомдол хүлээн авах утас ажиллуулах, хууль бус сэтгэгдлийг устгах.
Энэ журамнаас надад таалагдсан ганц зүйл бол энэ. Ер нь хууль бус сэтгэгдэл бичсэн бол утас цохилоо, утсаа авлаа, сонслоо, устгалаа, амар сайхандаа жаргалаа. Бараг ийм л журам байвал болох байсан мэт. Сэтгэгдэл устгахад яг 10 секунд л шаардагдана. Гэхдээ төрийн бодлогод өөрөөр туссаныг эрхэм та бүхэн минь хүлцэн болгоож, үг дуугүй дагах нь дамжиггүй болсоон.

4.Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд “Үгийн шүүлтүүр” ашиглах.
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо гэдэг газраас сэтгэгдэл дунд бичвэл автоматаар хасах үгсийн жагсаалт гэж гарсан. Одоогоор 750 үг сэтгэгдэл дунд хориотой болжээ. Манай салбарт мөрдөгдөж эхэлсэн журмын “оргил” хэсэг нь энэ. Хэрвээ энэ үгсийг таны бичсэн сэтгэгдлээс хасахгүй бол манай сайт хаагдах учраас хасах л болно гэдгийг та ойлгоорой. 750 үгэн дотор бас ч хасчихмаар санагддаг, хармааргүй байдаг үгс байгаа. Пи.., Ша.. гэх мэт. Гэтэл энэ журмыг хийсэн хүмүүс эрлийз, хужаа, жунгаа, хятад, авлига, авлигач, хүнд суртал, бялдууч, зусарч, халагдсан, эх захгүй, эрээ цээргүй, жагсъя, мандтугай, муухай царайтай, ааштай, авиртай, мангуу, болхи, дүйнгэ, дуугүй, хэлгүй, чалчаа, үглээ, хов жив гэх мэт үгсийг давхар хориглосон байх юм. Үүнийг уншаад төрийн мөнгөөр эрээ цээргүй идэж уусан, эх захгүй хөлжиж баяжсан хятадын эрлийз, авлигач дарга нарыг сэтгэгдэл дунд бичихийг болиулжээ гэсэн сэтгэгдэл надад төрөөд байна. Энэ бол миний л сэтгэгдэл. Таны сэтгэгдэл ямар байгааг би таашгүй. Миний ойлгосноор өнөөдрөөс хойш улаан авлигач нөхрийн ярилцлага доор “Муу авлигач” гэж бичихэд зургаан ширхэг од тэмдэг гарна. Яагаад гэвэл “муу”, “авлигач” гэдэг хоёр үг хоёулаа сэтгэгдлийн хувьд “ума хум” болсон. Том дарга нарын өөдөөс улаан цайм авлигач гээд хэлчихвэл сэтгүүлч нь ялтан, иргэн нь хэрэгтэн болно. Тэгэхээр өнөөдрөөс хойш интернэтийн ертөнцөд Монголын авлигачид найдвартай далдлагдаж, гэрэл цохиулахаас хамгаалагдлаа гэсэн үг.
Хориглосон үгс дотор “тосоор гоож” гэсэн үг ч багтаж. Хөөрхий, бурхан болооч эмэг эх минь ингэж уулга алддаг хүн байж билээ. Эмээгээс минь ээжид, ээжээс надад ирсэн энэ үгийг сэтгэгдэл хэсэгт бичих боломжгүй болжээ, тосоор гоож гэж. Би ч яахав, сэтгүүлчийн бяраар нийтлэл дундаа биччихлээ. Үүнийг уншиж байгаа чи бичиж чадахгүй яана даа, тосоор гоож.
За ингээд үгээ товчилж, сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам үйлчилснээр хүмүүсийн сэтгэгдэл хэрхэн мутацид орохыг зарим нэг товчхон жишээгээр харуулаад энэхүү сэтгэгдлээ бүхэлд нь өндөрлөе.

1.Монголын газар нутгийн 80 хувь нь лицензийн талбай болсныг сонсоод Цахиагийн Элбэгдоржийн бичсэн

Жинхэнэ сэтгэгдэл: Minii Mongoliin gazar shoroonoos burhan guisan ch buu ug
Журамласан сэтгэгдэл: Minii Mongoliin gazar shoroonoos burhan guisan ch … ug

2.Хорлоогийн Баянмөнх аваргын бичсэн
Жинхэнэ сэтгэгдэл: halh, oirdooroo buu hagaraldatsgaa
Журамласан сэтгэгдэл: halh, oirdooroo … hagaraldatsgaa

3.Нэг гартаа архи, нөгөө гартаа нярай хүүхдээ уйлуулж тэвэрсэн согтуу ээжийг харсан залуу эрийн эмзэглэж бичсэн

Жинхэнэ сэтгэгдэл: Чи мангар уу, хүүхдэдээ мээмээ өгөөч.
Журамласан сэтгэгдэл: Чи … уу, хүүхдэдээ … өгөөч.

4.Н.Энхбаярыг хорих үеийн
Жинхэнэ сэтгэгдэл: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигатай тэмцэх газарт хөлөө гозолзуулан оймстойгоо баривчлагдав.
Журамласан сэтгэгдэл: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр … тай тэмцэх газарт хөлөө гозолзуулан оймстойгоо баривчлагдав.

5.Зундуйн Дорж гуайн бичсэн
Жинхэнэ сэтгэгдэл: Мал, хэл, хил гуравтайгаа байвал хэн баян бэ, Монгол баян
Журамласан сэтгэгдэл: … хэл, хил гуравтайгаа байвал хэн баян бэ, Монгол баян

6.Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн цэргийн баяраар бичсэн

Жинхэнэ сэтгэгдэл: Монгол улс мандтугай ура ура
Журамласан сэтгэгдэл: Монгол улс … ура ура

7.Өнөөдөр ажилгүй болсон хүний

Жинхэнэ сэтгэгдэл: Ажлаас халагдсан би гэртээ яаж харих вэ
Журамласан сэтгэгдэл: Ажлаас … би гэртээ яаж харих вэ

8.Хөх Монгол бүлгэмийн гишүүний бичсэн

Жинхэнэ сэтгэгдэл: Алтанд шунасан Хятад иргэд зайл
Журамласан сэтгэгдэл: Алтанд шунасан … иргэд …

9.Охиноо өмөөрсөн ээжийн

Жинхэнэ сэтгэгдэл: Миний охин цэвэр ариун хүн, биеэ үнэлэгч биш
Журамласан сэтгэгдэл: Миний охин цэвэр ариун хүн, … биш

10.Хар сарнай Амраагийн бичсэн:
Жинхэнэ сэтгэгдэл:     Өгзөг хонгон дээрээ хөх толботой
Өөр хаана ч байхгүй миний Монгол
Журамласан сэтгэгдэл: … дээрээ хөх толботой
Өөр хаана ч байхгүй миний Монгол

Сэтгүүлч  Ш.Булга
Эх сурвалж: Shuum.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (March 16, 2013 11:04:59 am )

    neg esondoo bid bugdeeree shorond orjee

  • Anonymous (March 16, 2013 11:15:34 am )

    Uneniig n helehgui byalduuchlaad bval shorond hiichihgui blgui de

  • Anonymous (March 16, 2013 11:59:30 am )

    За за хэцуудэж л байгаа юм байна

  • Anonymous (March 16, 2013 1:46:31 pm )

    saihanbileg p i z d a a u h e e r e i

  • Anonymous (March 16, 2013 3:38:19 pm )

    Tosoor gooj

  • Anonymous (March 16, 2013 5:36:46 pm )

    yag butsaad sotsolist yedee orj bgaa yum bndaa hevleliin erh chuluu baihq bolj bndaa

  • Anonymous (March 16, 2013 6:24:28 pm )

    ene ardcnilal munuu?

  • Anonymous (March 16, 2013 7:23:12 pm )

    kkk amar ch yum shig aimaar ch yum shig yum boljee

  • Anonymous (March 16, 2013 11:39:33 pm )

    ardichlal bayartai.

  • Anonymous (March 16, 2013 11:53:02 pm )

    ha ha ha tegvel mongol ulsiin bayalagni tavan hoshuu AMITAN geh yum bnaldaa

  • Anonymous (March 17, 2013 9:50:07 am )

    өмд баатрууд уурэг буулгасан юм байна

  • Anonymous (March 17, 2013 9:50:52 am )

    Ene arai dendej. Bna ooo

  • Anonymous (March 17, 2013 10:44:53 am )

    urdaas iregsed hurdan butsaarai,ediin het sonirholton,

  • Anonymous (March 17, 2013 11:39:26 am )

    Санал нийлж байна,нөгөө дээр үед,араажав шиг цууураад л гэж хэлээд хэрэгт орсон өвгөн шиг л болох нээ,бид? Нэгмөсөн сэтгэгдэл бичихийг нь хаачихгүй,тэгвэл хүмүүс хэрэг төвөгт орохгүй,хэн хэндээ хэрэгтэй биз дээ???

  • Anonymous (March 17, 2013 11:40:16 am )

    Сэтгэгдлээ бичихээр орохгүй юм?

  • Anonymous (March 17, 2013 11:42:06 am )

    Санал нэг байнаа,дээр үед араажав шиг цуураад л гэж хэлээд хэрэгт орсон өвгөн шиг болох нь ээ,бид..

  • Anonymous (March 17, 2013 11:43:32 am )

    Sanal neg bnaa,deer yed araajav shig cuuraad gej heleed heregt orson uvgen shig boloh n ee,bid..

  • Anonymous (March 17, 2013 11:46:54 am )

    Sanal neg bnaa,deer yed araajav shig cuuraad geed heregt orson uvgen shig boloh n ee,bid..

  • Anonymous (March 17, 2013 12:49:47 pm )

    Хаха миний сэтгэдэл гарахгүй байна

  • Anonymous (March 17, 2013 12:57:34 pm )

    Хаха бид нар өвөр монгол шиг ар монголын өөртөө засах улс болжээээ хүний эрх чөлөө үзэл бодлоо илэрхийлж гаргаж хэлж болохгүй өвөр монгол шиг ар монгол болжэээ, гоё гоё дагаар улс болсон байна. Монголчууудаа бид нар одоо яах ёстой юм,,,монгол цусаа булингартуулж монгол гэдэг нэрээ үүрд үлдээхийн тулд эртний маяачууд шиг бүгдээрээ амиа хорлож үхцгээхүү ккк тэгвэл дэлхий нийтэд дэлхийн түүхэнд ядаж л нэр цэвэр үлдэх бхдаа цусаа булингартуул монгол гэдэг нэрээ авж үлдэхийн тулд монгол хүмүүс бөөнөөрө амиа хорложээ гээд л түүхэнд тэмдэглэгдэнэ ядаж л монгол цус маан цэвэр үлдэх бх кккк, одоо яаж амьдрах юм бгаан бүү мэд

  • Anonymous (March 17, 2013 12:58:29 pm )

    Булингартуулаагүй

  • Anonymous (March 17, 2013 1:41:41 pm )

    îäîî ÿàõ âý äºðë¿¿ëñýí ¿õýð ìîíãîë÷óóäàà

  • Anonymous (March 18, 2013 9:19:37 am )

    ardchilxxx gedeg hunii erheer ooriin erh hyazgaarlagdahig helne. neg ohini zurgiig net-d tavidag. getel p,m oor yu yu bilee dee ? Ya enee teree geel, ene ih zov xxxxham bolson bna. MOngolchuud bid hedii boltol negniigee doromjilj teriigee ardchilxxx geh yum be? hervee doromjildoggui bsan bol iim durem garahgui bsan. gehdee xxxxxxx gedeg ugii hasch bolohgui bsan yum boluu?

  • Anonymous (March 19, 2013 7:37:15 am )

    Ард түмнийхээ үг санал хүсэлтийг сонсож тунгаах хэрэгтэй байсан Мууг хаяж сайныг нь тусгаж авч болох шүү дээ Цөөхөн хэдэн хүний болчимгүй бичсэн үг хэллэгээр далимдуулж бүгдийг боогдуулж байгаа нь буруу гэж бодож байна Ард түмэн чинь сайн муу сэтгэгдэлээ чөлөөтэй бичиг л дээ Бүдүүлэг үг хэллэг хэрэглэж байгаа нь иргэдийн боловсрол хүмүүжил соёл доройтож байна гэж үзээд үүний эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээ аваач дээ Хэлүүлэх дутагдалтай учраас иргэд чинь өөрийнхөө бөндгөрийн хэмжээгээр дургүйцлээ илэрхийлж шүүмжилж байна гэдгийг эрхэмүүд эрх биш ойлгомоор юм

  • Anonymous (March 19, 2013 4:27:37 pm )

    Ardchilsan namiig songoj sanal ugsunduu kharamsaj bn.. Arai ch dee. Ta nar tuluu dakhij snal ugukhgui… Kharakhaas bodokhoos sanakhaas durgui khurch bn… Ardchilsan nam ULS TURUUS ARCHIGDAASAI

  • Anonymous (March 20, 2013 10:09:13 am )

    ene jil 5 tom shoron barij bgaa sanaa zovoltgui bugd bagtana

  • Viagra (February 19, 2014 12:14:58 am )

    Anyone know of a good appetite supressant to take during a phentermine break?

  • dalaman airport transfers (February 19, 2014 5:41:35 am )

    Oh my goodness! Awesome article dude! Thank you so much, However I am encountering problems with your RSS. I don’t understand the reason why I am unable to subscribe to it. Is there anybody getting identical RSS problems? Anyone who knows the answer can you kindly respond? Thanx!!

  • Viagra (February 19, 2014 5:42:50 am )

    Does anyone else feel exhausted the next day after taking Xanax/Alprazolam?

  • Reviews (February 19, 2014 11:45:45 am )

    This site really has all the info I wanted concerning this subject and didn’t know who to ask.

antalya rent a car