Н.ЭНХБАЯРААС ӨӨР ХҮНД “ҮЙЛЧЛЭХГҮЙ”
Н.Энхбаярт ёс зүй гэж байдаггүй юм бол эрүүл мэндийн салбарынханд дэг жаяг байх учиртай. Төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчлэх үүрэгтэй хоёрдугаар эмнэлэг ялтнуудын оромж болсон. Хаалга үүднээс нь авахуулаад төмөр шоронд өлгийдүүлж хана туурга нь гав гинжээр бэхлэгджээ. Эмч нар нь хүртэл эдгээр хоригдлуудаас “айж” эмчилгээ хийхдээ чичэрч байна. Ямар сайндаа л эмнэлгийнхэн эрх мэдэлтнүүдэд албан тоот илгээж аргаа барах вэ дээ. Тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Байгалмаа ийн зурвас илгээсэн байна. Үүнээс цухас дурьдвал, “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журманд өөрчлөлт орж Эрүүл мэндийн сайдын тушаалаар хорих ангид ял эдэлж байгаа ялтнуудад төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн. Үүний дагуу Хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгээс гурван өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид эмнэлгийн тусламж авах шаардлагатай бусад хоригдлуудыг тус эмнэлэгт шилжүүлэн эмчлэх тухай асуудал яригдаж байна. Эмнэлэгт үүссэн нөхцлөөс шалтгаалан төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтын нэг, хоёрдугаар зэрэглэлд хамрагдах зочныг хүлээн авах боломжгүй” хэмээжээ. Энэ мэтээр эмнэлгийнхэн “айж” байна. Нэг биш нэлээд олон ялтнуудыг хэвтэн эмчлүүлэх тухай яриа түгсэн нь үнэн.
Гэхдээ төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг онилж олны дургүйцлийг хүргэдэг нь ямар учиртай вэ. Иргэд нь эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй тарчилж байхад эрхээ хасуулсан ялтнууд тусгай өрөөнд тансаглаж төрийн албан хаагчдыг “үх” гэх нь дутав уу.
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨВЧИН “ЭДГЭРЭХГҮЙ”
Өвчин тусах амархан. Харин өвчилсөн хойно нь эдгээх хэцүү. Ийм л зовлонг Н.Энхбаяр эдэлж байна. Зүй нь тэрбээр ял эдлэх учиртай ч өвчиндөө ялархаж суух юм. Түүний биеийн байдлыг эрс муудсан хэмээн анагаах ухааны доктор, профессорууд нь ам уралдуулан зарлаж орхив. Тэдний оношоор Н.Энхбаяр “үхэх” юм байх. Харин миний оношоор бол хамрын ханиад төдийнхнөөр шалтаглаад байх шиг. Би эмч биш. Гэхдээ өвдөж байсан. Н.Энхбаярын биед илэрсэн зовиурууд надад ч илэрч байлаа. Эмч, мэргэжилтнүүд дүгнэлт харахад яг л тэр зовиурууд. Хавар болохоор хүн төдийгүй адгуус амьтдын бие сулардаг. Энэ нь л жам Н.Энхбаярт нүүрлэсэн юм биш үү. Экс ерөнхийлөгчийн биед эмгэг өвчин гэхээс илүү илааршиж болох өөрчлөлтүүд хургажээ. Амархан ядарч, хоолны дуршилгүй болсон гэх. Аргагүй шүү дээ. Хаврын тарчиг цагт өлсгөлөнгөөр өөрийгөө зовоосон юм чинь өөх тосны дутагдалд ороод биеийн дархлаа нь суларсан байлгүй. Бас болоогүй ээ унтахын өмнө бие нь загатнадаг гэнэ. Арга барилаа өөрчлөөд арц, хүжтэй усанд ороод үзээч. “Аавын хаалга” татсан юм чинь хийморь нь доройтож хир буртагт баригдаа биз. Ханиалгаж, гэдэс дүүрч цанхайна, баас үе үе хатаж заримдаа шингэн зүйлээр суулгадаг гэх юм. Бодисын солилцоо чинь алдагдаж ходоод дотор нь хямарсан юм биш үү. Н.Энхбаярт тавьсан оношийг харахаар эрүүл эрхтэнгүй мэт. Энгийн зовлон тоочсоныг нь бодохоор эмч нараар тохуурхаад байгаа ч юм шиг. Ээдрээтэй оношнууд энэ хүнд зөндөө байна. Хамар битүүрч, хоёр хөлийн булчин чинэрч өвдөнө гэхээр хамрын ханиадны эхэн үе. Харин амьсгал өнгөц, хамрын баруун талын нүхний амьсгал илүү суларсан, үе үе өнгөц ханиалгана гэдэг нь өнгөрсөн сард хатгаа авсанаас үүдэлтэй байж мэднэ. Энэ мэт дурьдаад байвал анагаахын хэллэгээр Н.Энхбаярт эрүүл газар гэж алга. Адаг сүүлд нь ардын уламжлалт эмчилгээгээр авч үзвэл хий бадганд баригдсан нэгэн бололтой. Минийхээр хий бадгана гэдэг ядаргаа төдий зүйл. Харин оточ маарамбийн дүгнэлтээр бол одоо удахгүй “үхэх” юм гэнэ. Түүний судас живэнхүй сул, хэл хий бадганы шинж чанартай байгаа аж. Уушгинд хий бадгана, хамар залгиурт шарын махбодь арвидсан. Элэг болон цөсний шар дийлэнх, баруун бөөрөнд хий бадганы өөрчлөлттэй, ерөнхий биеийн тамир сул дорой гэжээ. Үүнээс айхтар оноштой өвчтнүүд олон. Эмчилгээ хийлгэх гэж эд хөрөнгөө зарж, өр зээлэнд баригдан байж оношлуулж байхад эрх мэдлээр халхавч хийн эмнэлгийн орон дээр жаргасан түүнд “өвчин” гэж айлгахаас өөр ид шид алга. Ингэж байхын оронд эр хүн шиг ялаа эдлэвэл яасан юм бэ.
Б.ЧАНЦАЛ /Нийгмийн толь/
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 14, 2013 10:47:22 am )
ene setgyylchiin tavisan sanaliig demjij baina . Yadargaa yalaa chimeegyihen edleed garna bizdee . Arai dendej bainaa . Aaviin huud buh hyyli tegsh yilchilmeer baina sh yy Eronhiilogchoo .Jiriin ard bid tegeed yah bolj baina .Ene hun niigemd myy dyyrial bolj baigaag sh yy ????????? .Odoo bolomoor baiuna sh dee
-
Anonymous (March 14, 2013 11:09:24 am )
Yamarch hund uvchtei huniig 10 honog emchleed huuguud gargadag biz dee? Ene yaltan tegehed yalaa amnelegt edleh geed bgaamuu haashaa yum be?
-
Anonymous (March 14, 2013 11:52:20 am )
dendyy doromjilj baina daa Mongol ulsiig
-
Anonymous (March 14, 2013 12:16:04 pm )
Өвчиндөө шаналсан хүүхдүүд олон байна. Энхбаярын оронд тэр хүүхдүүдийг эмчлээч. Өөрөө өлсөж байж эрүүл биеэ өвтгөө биздээ. Ичиж үхмээр юмаа. Харин ч хүний үнэр гэж байгаа бол эмнэлгийн дэмжлэг авахаа татгалзмаар юм
-
Anonymous (March 14, 2013 12:43:57 pm )
Ууж идэх болохоороо мангас шиг Монголын хамаг л өнгөтэй өөдтэй болгоныг хамж гударчихаад. Ялаа үүрэх болохоороо охин шиг байж байгааг нь, хөгийн есөн шид нь бүрдсэн үхэж далд ордоггүй сүг вэ?
-
Anonymous (March 14, 2013 12:51:23 pm )
ялтан хүнийг ямар мөнгөөр эмчилж байна даа…тэдний мөнгө үү бидний мөнгө үү
-
Anonymous (March 14, 2013 2:36:40 pm )
Энхбаярт тавьсан онош бол нас ахисан хүн бүхэнд байдаг л оношш шүү дээ. Үүнийг сүржигнүүлээд хэрэггүй.Зарим ялтан жирийн хүнээс их үнэтэй байх юм. Энэ сайд ухаантай Удвал авгай нэг хүнийг онцлохоо больж, олон түмний эрх ашгийн үүднээс ажиллах чадваргүйгээ харууллаа. Одоо энэ амьтныг огцруулахыг шаардаж байна.
-
Anonymous (March 14, 2013 2:42:45 pm )
Энэ Удвал гэж ёстой нэг яаж ч болохгүй сувай авгай байна аа
-
Anonymous (March 14, 2013 3:00:23 pm )
55 nastai hund iimerhuu zoviur baidag shuudee. Bi 53-tai bas adilhan l um baina.
-
Anonymous (March 14, 2013 4:15:41 pm )
ýíý äàâàðñàí áààñûã øîðîíä íü ¿õ¿¿ëýý÷ àð÷ààã¿é øóíàëòàé íîâø àâãàé Öîëìîí íü ãýæ øàã÷èí àâãàé öàðàéë÷èõààä íÿíãàðûãàà ñóëëàõ ãýæ àðä ò¿ìíèéã 2 òàëöóóëæ àëàëöóóëàõ ñàíààòàé
-
Anonymous (March 14, 2013 4:57:18 pm )
heden saihan emneleg barih ,uchnuun olon turliin onoshilgoonii apprat avah mungu idej,eh ornig mini hudaldsiim chine,burhan shiitgeliig ni amsuulj ehelj bgaan,odoo yay gehev uuruu shidsen chuluu uuriin tolgoi deer gj.mongol ulsad gantshan Enhbayar l uvchtei bgaan bishuu,busad hun er ingej olon yum yarihgui bhaar bodhod,enhbayar,udval 2s uur hun mongold bgaamu?
-
Anonymous (March 14, 2013 5:55:37 pm )
odoo zvgeer shoydaxgvi baij bgaad garaach ner tor ichix bylchirxai bna yy vxne vxne gej vxriin max baranaa gej odoo zunaas barag garlaa sh de xarin ch baga yk ogsind bayrla
-
Anonymous (March 14, 2013 6:36:54 pm )
Uheesei hurdan idej uusan ni unen l yum chini er hun shig yalaa edleech
Muu hogiin novsh -
Anonymous (March 14, 2013 6:54:39 pm )
ta nar hunii zovlongoor bahaa hangah hergui ee ingej bolq
-
Anonymous (March 14, 2013 7:05:59 pm )
яанадаа,монголчуудаа.
өнөөдөр монголд шударга хүн газар авч чадахгүй байна, -
Anonymous (March 14, 2013 8:27:21 pm )
АВЛИГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ Ч ХҮЧТЭЙ БНА ШҮҮ ШОРОНГООС Л УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮДЭЭР БҮХНИЙГ УДИРДААД Л
-
Anonymous (March 14, 2013 8:43:12 pm )
zuv zuv hvmvvsiin sanliig demjij bna. enh bayr bolioch ee.ylaa shudraga edleech ee. har
luivarchin ,berd min….ha ha -
Anonymous (March 14, 2013 8:44:04 pm )
zuv zuv hvmvvsiin sarnliig demjij bna. enh bayr bolioch ee.ylaa shudraga edleech ee. har
luivarchin ,berd min….ha ha -
Anonymous (March 14, 2013 9:45:54 pm )
Odoo enhbayaraar bish bayar sadaar oroldoochee
-
Anonymous (March 14, 2013 10:53:49 pm )
хэлэх ч үг алагдаа энэ монгол төрийг,уул нь энэ нөхөр бидний цөөхөн монголчуудыг мөнч олон талцуулж муудалцуулж байга хар хулгаач да.Эр хүн шиг байгаа ч Бөглөө хамарлсан хар лалар чинь
-
Anonymous (March 14, 2013 11:24:45 pm )
ovchtei huuhfuud hevteh emleggui bhad chin uyn horigdol ve , ajlaa hiij chaddagui uym bol ajlaa ogoiche ingej bgad aigui bol heden emch syvilagch nar heden ovchtei huuhduudteigee etseg ehrein jagsah uym bnlda
-
Anonymous (March 15, 2013 12:39:21 am )
enhbayr darga hevtej emchluuleh ystoi ard tumnii umnu hiisen ymtai hun uhuuch hiine edgerh heregtei
-
Anonymous (March 17, 2013 12:03:56 am )
Enhbayraa chamd chini ter arhichin ehner ta 2setgel zureh uchuuhench alga bolhoor ta 2g gesgeez tcerluuleh jm baidag gedgiig udahcui oilgoh bolndoo chinii ene ymbalt udaan urgelzlehgui ingiz busdiig doromzilz uursdiigee bodoh tusam chini ene ymbalah hugtcaa horomhon bolnoo zuudee manaarai udahgui
-
Anonymous (April 11, 2013 4:23:07 pm )
гаргаад өвчтэй ард түмнээ эмчилээчээ МАХН гэж хэн юм бэ хэд хоног хэвтэх юм бэ одоо болоо биздээ ерөнхийлөгч байхдаа тэрийг авсан идсэн гээд сонин болгоноор бичээд яриад байсан үнэн л болоо биздээ Хууль зүйн сайд зөв ажиллаж байна өөр МАН, МАХН -д их байгаа шүү Тэмүүжинд баяр хүргэе ард түмэн дэмжиж байгаа амжилт
25 Comments