antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2013 12 comments

Оюутолгой “Хаалгаа барилаа”

нийтлэсэн Admin

1_0 Concentrator ComplexОюутолгой гэж юуг хэлдэг вэ. Ингэж асуухаар олон хүн гайхна байх. “Монголчуудыг тэжээх ганц орд” гэсэн тодорхойлолт тархинд нь суучихсан нөхөд бол бүр уурлаж ч мэднэ. “Энэ хүн юугаа яриад байгаа юм. Өдий болтол Оюутолгойг мэдэхгүй сэтгүүлч гэж бас байдаг аа” гээд л. Арга ч үгүй. Сүүлийн арав гаруй жил манайхан зөвхөн Оюутолгойгоор загнаж, Оюутолгойгоор хэрэлдэж, Оюутолгойгоор хуурч, Оюутолгойгоор ойлголцож ирсэн.

Зөвхөн улстөрчид бус. Ард түмэн ч адилхан. Тэр ч бүү хэл нэрэн дээрээ Ардын нам, Ардчилсан намд саналаа өгдөг болов ч нэдэр дээрээ Оюутолгойд саналаа худалддаг ч гэж болно. Энэ бүхэн бодит нөхцөл байдал. Тэр хэрээр Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголд хаан мэт аашилж, УИХ-ыг Засгийн газартай нь, УИХ-ыг ард түмэнтэй нь загнаж ч үзсэн. “Иймхэн юм ойлгохгүй байж” гэх маягаар. Мэдээж яг ингэж хэлээгүй ч тэдний үг бүрийн цаана энэ мэтийн доромжлол, егөөдөл нуугдаж байдаг. Тэдгээрт нь манай зарим нэгэн улстөрчид ташуур өгчихнө. “Чи, чи, чи…Та нар яасан мэдлэггүй юм бэ” гэх мэт.

 

Тэгвэл ингэж загнах, чичлэхээ ил болгож зандарч ирсэн хөрөнгө оруулагчид монголчуудаас өдрөөс өдөрт зайгаа барих боллоо. Үүнийг нь “хаалгаа барьсан” гэж хэлбэл алдаа болохгүй л болов уу. Учир нь, Улаанбаатар хотын төв цэгт орших “Оюутолгой” компанийн байр руу нэг ч монгол хүн нэвтрэх боломжгүй болсон аж. Ажилтан, албан хаагчид нь мэдээж орж гардгаараа орж гарч байгаа. Харин сэтгүүлчид бол бүр ч үгүй. Хэн нэгэнтэй уулзахыг хүсвэл нэгдүгээр давхарт хүлээх ёстой. Үгүй бол уулзаж чадахгүй. Үүнийг нь байгууллагын дотоод журам гэдгээр ойлгож болно. Гэсэн ч ийм журмыг тус компани өнгөрсөн хугацаанд цаг үргэлж хэрэгжүүлсэн үү гэвэл худлаа. Харин тус компанийн талаарх таагүй мэдээлэл эрчимжиж, төрийн өндөрлөгүүд ээлж дараалан “Оюутолгойд асуудал байна” хэмээн шүүмжилж эхлэхтэй зэрэгцээд энэ журмыг баталсан бололтой юм билээ. Тэдний шаардлага ёсоор нэг ч сэтгүүлч “Моннис”-ын нэг давхраас дээшээ алхах эрхгүй гэсэн үг. Тэр дундаа Оюутолгойн талаар асууж, тодруулах гэж байгаа бол хатавч буюу хаалганаас дээшээ гарч болохгүй. Ийм журамд шилжсэнийгээ тэд “Компанийн дотоод дүрэм” хэмээн зөвтгөнө байх. Эс бол “Буруу, зөрүү зүйл бичлээ” гээд сануулга ч гаргаж мэднэ. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг талаас нь харвал шүү дээ.

Хамгийн гол нь тус компани Монголын Засгийн газартай гэрээ байгуулахдаа “Ил тод нээлттэй ажиллах зарчмыг баримтална” хэмээсэн. Гэтэл уг журмаараа дээрх зарчмаа үгүйсгээд зогсохгүй монголчуудын нүд, чихийг хаахыг чухалчилсан нь энэ. Өнөөдрийг хүртэл тэд хэвлэлийг хангалттай буруутгасан. “Хэвлэлүүд асуудалд мэдлэг, мэдээлэлгүй хандаж байна” гэх мэтээр биднийг шүүх нь ч бий. Тэгвэл сэтгүүлчдийн үнэн бичиж ирснийг, жагсагчдын худлаа гүтгээгүй гэдгийг өнгөрсөн долоо хоногт америкчууд баталсныг хэвлэлүүд орчуулж гаргасан. Тэд Дэлхийн банкийг Оюутолгой төслийг санхүүжүүлэх эсэхдээ анхаарал хандуулахыг сануулаад “Байгаль орчны байдлын үнэлгээг нь хангалтгүй болсон” гэж дүгнэж. Өнөөдрийг хүртэл монголчууд л Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдааг олж харсан гэвэл үгүй байж. Дэлхий нийт ч үүнд анхаарал хандуулж, “Асуудал байна” гэдгийг илрүүлчихсэн байна. Ийм байхад тэд дахиад л сэтгүүлчдийг, жагсагчдыг буруутгаж таарна.

Харин нээлттэй байхын тухайд www.ot.mn сайтаа бэлгэ тэмдэг мэтээр нэрлэх нь гарцаагүй. Тэгвэл тэр сайтад нь юу гардгийг захын интернэт хэрэглэгч залуус мэдэж байгаа. Зөвхөн авдаг цалингаа алдахаас айсан монгол ажилтны засч найруулсан гоё ярилцлага. Тэр ярилцлагаа сонин, сэтгүүл бүхэндээ хэвлэнэ. Хамгийн сонирхолтой нь уг сэтгүүл, сонин, сайтад гарч буй мэдээллийг удирдлагууд нь нэг бүрчлэн редакторлодог гэж байгаа. Ингээд бодохоор тэнд ямар юмных нь шударга ёс, үнэн бодит мэдээлэл байх билээ дээ. Дээр нь хэвлэлийн мэдээллийг зөвхөн өөрсдийн эх үүсвэрээс авахыг шаардахаа ч мартахгүй. За тэгээд газар дээр нь очиж жинхэнэ утгаар нь сурвалжлага хийхийг хүсвэл дотогш нэвтрүүлнэ л гэж үгүй. Хориотой бүс гэдгийг жинхэнэ утгаар нь байгуулчихсан. Зөвхөн өөрсдөө зохион байгуулалттайгаар сэтгүүлчдийг аваачих буюу дарга нарын томилолт дагаж очсон цагт л дотогш нэвтрэх эрхийг олж авна. Өөрөөр Оюутолгойн нэг ч монгол ажилтнаас үг унагаж, үнэн бодит байдлыг мэдэх боломжгүй. Үүнийгээ тэд мөн л дотоод журам гэгчээрээ цайруулна.

Магадгүй Оюутолгойн удирдлагууд ингэж “хаалгаа барьснаараа” монголчуудаас нуух нууц ихтэй гэдгээ улам бүр баталж өгч байж ч болох. Хэн нэгэн сэтгүүлч хэрэг болгон дотогш орлоо гэхэд мэдээлж болохгүй мэдээллийг нь мэдчихэж мэдэх учраас. Иймд өнөөдрийг хүртэл ардчилсан Монгол Улсад ажиллаж, амьдарч буйгаа ойлгохгүй байгаа тэдэнд төр засаг нь ядаж үнэнийг мэдрүүлэх цаг ирсэн бололтой.

 

Г.Отгонжаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (March 14, 2013 11:59:31 am )

    Yag haalgaa bariach. Tend hamgiin ih baidag zuil ni yanhandalt. Ohiduud amarhan naiz zaluugaa martaj oor zaluustai uudag bas untdag shhudee

  • Anonymous (March 14, 2013 2:53:31 pm )

    үнэн шүү цаадуулын чинь хоронд автсан хүмүүсийн нэг бол С.Баярцогт түүнийг авилгатай тэмцэх газраар шалгуулах хэрэгтэй

  • Anonymous (March 14, 2013 2:55:04 pm )

    аан бас уул уурхайн яамны сайд байсан Зоригт байгаа юм байна энэ 2ыг сайн шалгавал цаад хамтрагч нар нь нэмэгдээд л гараад ирнэ

  • Anonymous (March 14, 2013 4:12:31 pm )

    zeb zeb

  • Anonymous (March 16, 2013 10:40:47 am )

    Mongolchuudaas nuuh um ih bolood l hvn nebtrvvlehgvi bna.Ezed ni ardchilal il tod bdlaara vlger jishee ornii irged biz de

  • Anonymous (March 17, 2013 3:02:34 pm )

    анхнаасаа хэдэн төгрөгний бараа хараад том жижиггүй шүтээд эхэслснээс болж , их азн гаргаж байхгүй юу даа Монголчуудад хэрэг болж байгаа биш хөөж гаргавал таарна

  • Anonymous (March 17, 2013 10:21:51 pm )

    монголчууд юмаа зараад өрөнд ороод байдаг энэ зөв үү юу ярицгаагаад байгаа хүмүүс вэ та бүхэн эрхэм түшээдээ

  • fossil dama (February 19, 2014 12:23:07 am )

    Great post! We will be linking to this particularly great article on our website. Keep up the good writing.

  • Viagra (February 19, 2014 2:04:29 am )

    My favorite is the Tesco healthy living website. It offers basic tips and some recipes to people other than just selling products online.. . Also, some part of yahoo! food offers too. I’ve seen a lot of good websites about health and can’t remember now. Just try searching in google or yahoo and you’ll find lots.

  • Viagra (February 19, 2014 10:17:19 am )

    Spot on with this write-up, I actually believe that this web site needs a lot more attention. I’ll probably be back again to see more, thanks for the info!

  • DUI (February 19, 2014 11:53:15 am )

    This blog was… *** do you say it? Relevant!! Finally I’ve found something which helped me. Kudos!

  • Holistic Health (November 29, 2016 5:20:10 am )

    That is a really good tip especially to those new to the blogosphere. Simple but very accurate information… Appreciate your sharing this one. A must read post!

    http://vibrantwellnessjournal.com/2013/07/15/is-drink-iconic-a-healthy-beverage-absolutely-not/

antalya rent a car