Э.Эрдэнэжамъяан ажлаа өгч, Н.Энхбаяр суллагдах гэнэ.
Хууль зүйн дэд сайдынхаа албан тушаалыг урвуулан ашиглаж, Интерполд захидал бичсэн хэргээр шалгагдаж буй. Хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ.
Түүнчлэн албан үүргээ умартаж, эрх мэдлээ урвуулан ашигласан Хууль зүйн дэд сайдын талаар Интерполд хүртэл захидал илгээсэн гэж байгаа. Ийн байхад мань хүнийг намынхан нь хүртэл “эрүүдэж”, өөрийн хүсэлтээр өргөдлөө бичихээс өөр аргагүй нөхцөл байдалд оруулжээ.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, намын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар авч хэлэлцсэн аж. Энэ үеэр Н.Энхбаярын дэмжлэгээр албан тушаалд оччихоод гараа хумхин суусан эрхмүүдийг шүүмжилжээ. Улмаар тэднийг хариуцлагаа ухамсарлаж, албан тушаалаасаа огцрох ёстой гэх байр суурийг зарим нэг нь илэрхийлсэн аж.
Энэ үгэнд хамгийн ихээр эмзэглэсэн хүн бол Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан.
Үнэндээ энэ тухай МАХН-ын бага хурал дээр ч хөндөгдөж, нэр бүхий эрхмүүдийг огцрохыг шаардсан. Гэвч асуудал газар авалгүй намжсан юм. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианд дарагдсан ч гэж тодотгож болно. Иймээс Гүйцэтгэх товчооны хурлаар дахин асуудлыг хөндөж, зарим нэг нь байр сууриа тавьж өгөхийг шаарджээ.
Мэдээж, хамгийн ихээр зэмлэл хүртсэн хүн бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал. Намын даргынх нь биеийн байдал муудаж, амь нас нь эрсдэлтэй болоод байхад яаралтай арга хэмжээ аваагүй гэж зэмлэл хүртсэн бололтой. Мөн намын дэд даргаас эхлээд шинэчлэлийн Засгийн газрын бялууг амтлагчид нөхдөөсөө жавтий хүртжээ.
Гагцхүү Э.Эрдэнэжамъяан тэсвэр алдаж, албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр өргөдлөө бичсэн байна. Шүүхийн асуудалтай зэрэгцэн намын нөхдийнх нь хатуухан шүүмж¬лэл мань хүний хувьд хүндхэн туссан биз. Тиймдээ ч өргөдлөө бичиж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад өгөхөөр халаасалж яваа тухай зарим хүн жиргэв.
Н.Энхбаярын тухайд нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Тангараг өргөсөн эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эмч, мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтэд дурьдсанаар “Монгол Улсад шинжлүүлж бол¬доггүй, эсийн задрал явагдаад эхэлсэн. Яаралтай эмчлэхгүй бол амь насанд нь аюултай” хэмээсэн байдаг.
Иймээс биеийн байдал болон сэтгэл санаанд анхаарах хэрэгтэй хэмээн намын дэд дарга Д.Тэрбишдагва тодотгож байсан билээ. Тэгвэл 2.6 жилийн ял сонссон тэрбээр эмнэлгийн орон дээр дөрвөн сарыг өнгөрөөчихвөл нарсны амьдралаас наранд гарах боломж бүрдэх нь.
Учир нь ялтан Н.Энхбаяр хорих ангид жилийн нүүр үзэх гэж байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр бор оймстой хөлийг нь гозолзуулан авч явснаас хойш бараг жилийн хугацаа өнгөрчээ. Хэрэв дахин дөрвөн сарыг өнгөрөөчихвөл магадлангаар суллагдчих найдвар түүнд бий.
Иймээс тэрбээр ардчилсан Ерөнхийлөгчөөс амь гуйхгүй гэсэндээ өнөөдрийг хүртэл шазуур зуусан гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, Ц.Элбэгдорж Н.Энхбаярт биш Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид өршөөл үзүүлнэ гэх үгний учиг тайлагдах цаг ойрхон иржээ гэлтэй.
Гагцхүү эксийн хувьд хүссэндээ хүрч их сунгаанд хүч үзэж чадахгүй. Гэхдээ тэрбээр өөрийг нь ийм байдалд хүргэсэн хэсэг хүмүүстэй хэрхэн тооцоо бодохоо төлөвлөж, буурал толгойдоо хэдийнэ боловсруулчихсан гэх яриаг улс төрийн хүрээнийхэн цайны хачир болгон хуучилж буй юм.
Төмөр торны цаанаас өнөөгийн улс төрийг жолоодож, нүүдэл бүртээ хожил авчирч байсан эксийн буурал толгойг ах намынхан шүтсэн гэж жигтэйхэн. Ямартаа л хэрэггүй гээд өшиглөөд гаргасан журмын нөхөртөө хадаг сүү барин алдаж, хамтран Ерөнхийлөгчийн сонгуулиар оролцохыг хүсч байгаагаа илэрхийлэх боллоо.
Гэвч МАХН-ынхан өнөөдрийг болтол дорвитой хариу өгсөнгүй. АН, МАН, МҮАН гээд хэнтэй ч эвсэж болох олон хувилбар бий гэх бөөрөнхий хариултаар амыг нь таглаж, цаг хугацааг хуурах болсон юм. Учир нь экс наранд гарах тэр үед МАН-ынхантай ч тооцоо бодох учраас яаран сандран нүүдэл хийхийг хүссэнгүй.
Энэ бол эмнэлгийн орон дээрх Н.Энхбаярын нүүдэл. Ц.Элбэгдорж болон түүний намынхан, цаашлаад угшил нэгтэй МАН-ынхантай эртний тооцоо бий учраас энэ хэргийг түргэвчлэхийг хүсэхгүй байгаа нь илт. Тиймдээ ч МАН-ынхны шаардлага эксийн шалгуурт тэнцээгүй хэрэг.
Юутай ч Э.Н.Энхбаяр улс төрд дахин “амьд”-аараа хөл тавьж, зарим нэгийг ахиад л айлгаж эхлэх нь дээ, хөөрхий.
Л.Нинж
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 12, 2013 2:05:47 pm )
NUGUU UHEH GEED EMNELGEES TODORHOILOLT GARGUULAAD SEHEEND BGAA AVILGALCH AALZ MAANI SONGUULI ESVEL ULS TURD OROH BOLHOOROO ZUV ZUGEER BOSOOD IRNEE HAHA! TER SHUUHDEER YAALAA TARHI NI UHJEED SEHEEND BGAA YARIJ CHADAHGUI BN GESEN SHUUH DEER ZUV ZUGER UURIIGU UMUURUUD ZOGSOJ BSAN BIZDE ,,, YOSTOI NEG DUURTSEN HUDALCH JUJIGCHIN BNAA!!!!!!
-
Anonymous (March 12, 2013 2:07:46 pm )
NUGUU UHEH GEED EMNELGEES TODORHOILOLT GARGUULAAD SEHEEND BGAA AVILGALCH AALZ MAANI SONGUULI ESVEL ULS TURD OROH BOLHOOROO ZUV ZUGEER BOSOOD IRNEE HAHA! TER SHUUHDEER YAALAA TARHI NI UHJEED SEHEEND BGAA YARIJ CHADAHGUI BN GESEN SHUUH DEER ZUV ZUGER UURIIGU UMUURUUD ZOGSOJ BSAN BIZDE ,,, YOSTOI NEG DUURTSEN HUDALCH JUJIGCHIN BNAA!!!!!!
-
Anonymous (March 12, 2013 2:12:27 pm )
Yaj ushuuguu avahy ni harj zugaagaa gargacgaaya.
-
Anonymous (March 12, 2013 2:14:34 pm )
Ene hogiin shaar hurdan uhej dald oroochee. buzar har luivarchin mongoliin turiin bosoo oroolon amid chutgur
-
Anonymous (March 12, 2013 2:20:19 pm )
medrel muutai setguulch aimaar hov jiv l bichih ium, setguulch hun bichsen bish baihaa, hov jiv huutsulddug hogiin novsh l iim ium bicheed suuj baidag baih daa.
-
Anonymous (March 12, 2013 2:30:34 pm )
Yu ve shorond bish emnelegt baisaar baigaad garchih yum bna l daa ard tumnii huuhed enhbayar hoyort ch huuli yalgaatai uilchilchih yum bna l daa adilhan l yaltan bailtai.
-
Anonymous (March 12, 2013 2:58:38 pm )
ENKHBAYAR GARVAL MONGOL OROND IRGENII DAIN CH GARCH MEDNE SHYY
-
Anonymous (March 12, 2013 3:01:02 pm )
ENKHBAYAR GARVAL MONGOL OROND IRGENII DAIN CH GARCH MEDNE SHYY!
-
Anonymous (March 12, 2013 3:47:13 pm )
Энхбаярын ганц хэлдэг үг нь би, Оюутолгойн хувийг, Тавантолгойн 100 хувийг ард түмэндээ авч өгөх гэж байтал намайг ингээд шоронд хийчихлээ,хэлмэгдлээ гэдэг. Үүнийг нь зарим нь үнэмшчихдэг юм шиг чааваас, мөн ч бохир улс төр хийж байгаа юм шүү.
-
Anonymous (March 12, 2013 4:27:51 pm )
Энхбаярын карер дууссан гэдгийг мэдэхгүй байна уу.ЭНЭ ХҮНИЙ АСУУДАЛ ИХЭЭХЭН МӨНГИЙГ НЬ АВЧ АШИГЛАСАН МАХНынханд л хэрэгтэй.Учир тэд нар Энхбаярт өртэй учраас.Авгай нэртэй залуу эрийн өвөрт хэвтээ Цолмон ч тоохоо болино.
-
Anonymous (March 12, 2013 5:03:28 pm )
ODOO BOLIOO NAADHAA GARGAA
-
Anonymous (March 12, 2013 6:12:47 pm )
ЯМАРЧ БАЙЛАА ЭНХБАЯР ТОМ ХҮН ЮМ ШОРОНГООС МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ УДИРДАЖ ЧАДАЖ БАЙНА
ЛУЙВАРЧАН НАРЫН ЭЦЭГ ҮҮ ГЭЖ АСУУВАЛ ХЭН Ч МАРГАХГҮЙ ТИЙМ ГЭНЭ ЛУЙВАРЧАН НАРТ ИДҮҮЛЭН ХОХИРСОН ХОХЬРОГЧ УУ ГЭВЭЛ МӨН ТИЙМ ГЭНЭ
УЧАР НЬ МОНГОЛ ТӨР ӨӨРӨӨН ЛУЙВАРЧАН НАРЫН ҮҮР БОЛСОН ЮМ ЧИНЬ
ЭНХБАЯР МАНАН НЭРТЭЙ ЛУЙВАРЧАН ХҮҮХДҮҮДИЙН ХАМТАРСАН ТОГЛООМИЙН БАЙ БОЛСОН ХҮН
ЛУЙВАРЧАН НАРТ ТОМ ЭРХ МЭДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ҮҮНД НЬ ЭНХБАЯР СААД БОЛООД БАЙСАН БОЛХООР ЗАЙЛУУЛСАН ЮМ ҮҮНД ГАДНИЙХАН Ч ОРОЛЦСОН ЭНХБАЯР ИХ ОЛОН ЛУЙВАРЫГ
МЭДНЭ ТИЙМЧ УЧРААС ЭНХБАЯРИЙГ ХЭРЭГ БИШ ЗҮҮЛЭЭР ХЭРЭГТЭН БОЛГОЖ БАЙНА
ЖЭНХЭН ХЭРЭГ НЬ ГАРААД ИРВЭЛ ЛУЙВАРЧАД ӨӨРӨСДӨӨН МӨН ХАМТ ЯВНА ҮҮНЭЭС Л ЭНХБАЯРЧ ЛУЙВАРЧАН ЭРХ МЭДЭЛТЭН НАР Ч АЙЖ БАЙНА
ЖЭНХЭН ҮНЭНИЙГ ЭНХБАЯРЧ МАНАН ГИЙН ЛУЙВАРЧАН НАР Ч ХЭЛЭХГҮЙ ТЭР БОЛ ТОДОРХОЙ -
Anonymous (March 12, 2013 6:26:09 pm )
Ene enkhbayr odoo bolio
-
Anonymous (March 12, 2013 8:04:38 pm )
хөөрхий өргөдлөө өгсөн нь дээрдээ хийсэн ажил ч үгүй ганцаараа контортоо гиюүрч сууж яахав харьцдаг ганц ч яамны хүн алга
-
Anonymous (March 12, 2013 8:09:20 pm )
hujaa tsustai elbegdorj baisanaas enhbayar baisan deer
-
Anonymous (March 12, 2013 8:12:57 pm )
энхбаярыг тахиж шүтдэгээ болих хэрэгтэй. магтаж хөөргөж их эзэн чингис хаантай зүйрлэж бөгсийг нь долоож магтсаар байгаад энэ хүнээ эвдээд хаячихаа биз дээ.монголын төрд дахиад ороод ирвэл хэлэхийн аргагүй хагаралдаан самуурал болно
-
Anonymous (March 12, 2013 8:21:00 pm )
obchtei hvneer bvv oroldooroi hudlaa biched baigaa hvmvvsiig shvvhed ugooche tsolmon
-
Anonymous (March 12, 2013 8:28:15 pm )
.enhbayar bsn n deer.enhbayar torni stsaanaas sh gesen uls tur hiij udirdj baigaan todorhoi bn wv wv de.enhbayaraas aij baigaan sh todorhoi ilt haragdj bn.buuj ugsh enhbayart zam tabj ugh n zuw.
-
Anonymous (March 12, 2013 11:23:37 pm )
Tuuniig tsagaatgah heregtei. Delhiigeer neg sharaa bolj bainaa, manai huuliinhan. Tuugeer oroldoj uursdiiguu, uls ornyhoo ner hundiig muutgasnaas uur yu hojiv. Darui sullaj, sain emchluuleed, erdem chadlyg ni ashiglah heregtei shuu dee.
-
Anonymous (March 13, 2013 12:51:57 am )
yaduurllaac avari gej 20 jil xuurcan xyn odoo itgex xyn baixgui shyy dee xudllaa bac l xuurch baigaa shyy
-
Anonymous (March 13, 2013 12:55:07 am )
Huuliinhan ichig ichig, xi xi xi. Unen yum uneneeree garaad l irne. Yahav Enhbayar gedeg huniig uls toriin uhdel bolgodog yum baij, uneniig uhuulj boldoggui yum. Tooroldson olon tumen ch oilgoh, haruusah tsag irne. Haluun salhi salhilnaa humuusee, unenii omno tolgoi gudaih tsag irnee ene huuramch ulsuudad.
-
Anonymous (March 13, 2013 8:36:52 am )
garch ireed bulhaig n ilchleed uguusei,yamar ih husej bnaa ene horomig
-
Anonymous (March 13, 2013 11:23:15 am )
ELBEGEEGES ENHBAYAR DEER GEDEG NI NOTLOGDSON SHU DE!
-
Anonymous (March 13, 2013 11:23:40 am )
ESEN MEND GARWAL, DEMJINE
-
Anonymous (March 13, 2013 11:30:52 am )
unxeer ulc terch xun olon nuudliin tsaadxiig xarj chadcan xvn amjilt
-
Anonymous (March 23, 2013 12:11:55 pm )
naadax chini MAXH- da xeregtei yum bga biz.mongoliin ard tumend xereggui bxa.badarchin yavsan gazar balagtai…gej.yamar nuure shirluultsen bish…ichix bulchirxai bga bailgui de!!!!
-
Anonymous (March 26, 2013 9:46:00 am )
goe hurdan garaarai uls tor sonirholtoi bolno shuu
27 Comments