antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2013 3 comments

Сасаяа Xидэёо: С.Батцэцэг гайхамшгийг бүтээж чадлаа

нийтлэсэн Admin

d44785ba6429b761bigЧөлөөт бөхийн багийн дэлхийн цомын 13 дахь удаагийн тэмцээн манай оронд хоёр өдөр болж амжилттай өндөрлөлөө.

Энэ тэмцээний хүрэл медалийг хүртсэн Япон улсын багийн ахлах дасгалжуулагч Сасаяа Хидэёотой ярилцлаа.

-Танай баг дэлхийн цомын медалийн тавцанд зогсож чадлаа. Баяр хүргэе?
-Бид уг нь арай өөр зорилготой ирсэн. Гэхдээ медальд шалгарсандаа баяртай байна. Манай баг Монгол, Канад, Энэтхэг зэрэг улстай “Б” хэсэгт таарч барилдсан. Барилдаан бүр хэцүү байлаа. Тэдний бэлтгэл сайн байгааг хоёрдугаар тойргийн барилдаанаас олж харсан. Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид сүүлийн жилүүдэд дэлхийн аваргын тэмцээнээс ганзага хоосон буцахгүй байгаа. Бидний гол өрсөлдөгч Хятад, Америк, Оросын багт хүчтэй шинэ өрсөлд өгч гарч ирснийг энэ тэмцээн нотоллоо.

-Японы олимп, дэлхийн аваргууд энэ тэмцээнд зодоглосонгүй. Тэд ирсэн бол дэлхийн цомыг төвөггүй хүртэх байлаа?
-Би Монголын бөхийн хорхойтнуудаас уучлал гуйж байна. Манай аваргууд өнгөрсөн жил олон тэмцээнд орсон. Энэ удаад тэднийг амраахаар шийдсэн юм. Бид энэ жилийн цомын тэмцээнд Рио де Жанейрогийн олимпод оролцох залуу бүрэлдэхүүнээ илгээсэн. Тэд 17-21 насны охид. Хэсгийн аваргын барилдаан манай багийнханд том сургамж болсон. Монголын хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг манай охидын сэтгэлзүйг ямар төвшинд байгааг ойлгууллаа. Хэсгийн аваргын барилдаанд манай охид Монголын бөхчүүдтэй муу барилдаагүй. Харин Монголын охид сайн байсан юм.

-Танай охид Монголын багийг ялсан бол цомын төлөө Хятадтай таарах байлаа. Хэрэв танай баг цомын төлөө дэвжээнд гарсан бол үр дүн нь ямар байх бол?
-Хятадын охид энэ тэмцээний хамгийн хүчтэй нь юм. Монголын охид Хятадын багтай сайн барилдлаа. Цомын төлөө Япон, Хятадын багууд үлдсэн бол сонирхолтой барилдаан гарахгүй байсан.

-Яагаад?
-Манай хоёр багийн барилдааны арга барил ерөнхийдөө ойролцоо. Бид хэн хэнийхээ арга барилыг сайн мэдэх юм. Манай шигшээ баг чөлөөтөөр анх хичээллэж буй хүүхдүүддээ Хятадын бөхчүүдийн өрөлт болон барилдааны арга барилд тааруулан суурь бэлтгэлийг заадаг. Энэ тэмцээн туршлагаар дутуу шавь нарт маань чухал хичээл боллоо.

-Та энэ тэмцээний медальт байранд орсон багийг таасан уу?

-Үүнийг таахад хэцүү. Цомыг хятадууд авах нь тодорхой. Харин мөнгө, хүрэл медалийг Америк, Япон гэж бодож байсан.

-Та дэлхийн цомын шилдэг бөхийг нэрлэхгүй юу?

-Энэ тэмцээний од нь Дэлхийн аварга, Лондоны олимпийн 63 кг-ын хүрэл медальт С.Батцэцэг. Тэр дэвжээн дээр гайхамшгийг бүтээж чадлаа. Нутгийн дэвжээнд барилдах нэг талаар дарамттай ч С.Батцэцэг үзэгчдийн дуу чимээнд авталгүй анхаарлаа төвлөрүүлж чадлаа. Тэр дэвжээнд барилдахдаа ганцаараа мэт тайван байсан. С.Батцэцэг бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан нь түүнтэй эн зэрэгцэх бөх байхгүйг харууллаа. Дэлхийн цомын дэвжээ энэ удаа түүнд хүндэдсэнгүй.

-С.Батцэцэгтэй барилдсан шавьдаа юу гэж захиж гаргав?

-Ито Юрикаг дэвжээнд гарах үед “С.Батцэцэг чамд бөхийн хичээл заах болно. Чи түүнтэй аль болох удаан барилдахыг хичээ” гэж захисан. Харамсалтай нь, тэр барилдаан удаан үргэлжлээгүй.

-Монголын тамирчдын сул талыг нэрлэвэл?
-Монголын бөхчүүд ихэвчлэн хав золгох буюу таллаж барилддаг. Тэд арга барилаа улам боловсронгуй болгох хэрэгтэй. Хятад, Япон бөхчүүд шиг мэхнээс мэх рүү түргэн шилждэг хувилбарыг сонгох хэрэгтэй.

-Монголын чөлөөт бөхийн шигшээ баг саяхан бүтэц бүрэлдэхүүнээ байгууллаа. Харин танай улсын шигшээ баг хэзээ байгуулагдав?
-Манай шигшээ баг амардаггүй. Олимпод шигшээ багийн тамирчид барилдаж байхад хоёрдугаар шигшээгийн тамирчид бэлтгэлээ хийж байдаг юм.

-Та шавь нарыгаа ялагдсаны дараа огтхон ч зэмлэсэнгүй?

-Өнгөрсөн барилдааны дараа зэмлэх нь зөв зүйл биш. Тэд нялхаараа амьтад байхгүй юу. Дасгалжуулагч хүн шавь нарынхаа хэзээ, ямар алдаа гаргасныг хэлж өгөх хэрэгтэй. Би энэ тэмцээнд шавь нараа ялагдсанд баярлаж байна. Тэдний ялах цаг яг одоо биш.

Д.Жавхлан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 21, 2013 9:14:51 am )

    батцэцэгтээ баяр хүргэж цаашидын олон олон тэмцээнд нь амжилт хүсье.

  • Anonymous (March 27, 2013 10:19:35 am )

    aay helj bna shuu manai tamirchid uzeed tungaah bizde….ylah tsag odoo bish…ylah tsag n hezeegee helj medehgui boltol n olimp delhii avrgagad n buulgah heregtei shuu

  • ghd online (September 12, 2013 4:08:55 pm )

    If you are in need of office chairs for overweight people, you may have noticed that they arent sold in just any furniture store. In fact, the vast majority of office supply shops only offer the chairs that are rated for 200 lbs and under. Anyone weighing more than that will need to look into other options. There are any number of fancy and elegant chairs, designed to look great and support the body ergonomically, but the fact is that you need to have something that will actually support your weight. Most chairs are just not built to handle any real weight, particularly if you are over 180. Even chairs rated for 200 often buckle under less than that.The reason Its all about the materials used. Most cheaper chairs can only handle the lower weights because they are almost entirely built of plastic. Even with metal bolts, the plastic cant hold up to the stress of shifting weights. Office chairs for overweight people, on the other hand, are usually built with metal as their core. Rather than just a handful of metal parts, they use a steel column as well as base, to ensure that you will be secure. Theres no need to worry about moving carefully because your chair might unexpectedly snap underneath you. With the stronger office chairs for heavy people, you can move about without issues.Another thing youll notice is that these chairs, designed for heavier weights, will not compress like the flimsier computer chairs. That means over time, you dont need to worry about the chair not moving easily anymore. With cheaper chairs, youll find that you have to start ****ing to move them and thats when the major stress in the parts occurs, causing the breakages that are so common with these chairs. Office chairs for overweight people offer more security, curves designed to fit and support a larger frame and tend to last far, far longer than the cheaper versions. That means your money goes further and you end up spending the same or even less than if youd purchased several cheaper chairs.
    ghd online http://www.naymz.com/images/hair.htm/

antalya rent a car