antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 8, 2013 21 comments

Ээжийн минь 8 худал үг

нийтлэсэн Admin

imagesЭнэ түүх намайг хүүхэд байхаас эхэлсэн
юм. Би нэгэн ядуу айлын хүү байсан учраас хоол хүнс гээд ер нь аливаа
зүйлээр дутмаг амьдрахын зовлонг мэддэг байлаа.Хоолны цаг
болоход ээж үргэлж л надад өөрийнхөө хувь болох аяга цагаан будаагаа
өгдөг байлаа. Ээж маань будаагаа миний аяга руу хийхдээ “Миний хүү
идээрэй. Ээж нь ерөөсөө өлсөхгүй байна” гэдэгсэн.


Энэ ээжийн минь эхний худал үг
байсан юм.

Намайг том болох үед ээж маань надад
тэжээллэг хоол хэрэг болно гээд завтай үедээ үргэлж л гол руу явж загас
барьдаг байлаа. Загасанд явсны дараа ээжийн хийдэг байсан шинэхэн шөлний
үнэр надад одоо ч хүртэл мэдрэгддэг юм. Намайг шөлөө хэрхэн ууж,
загасны ясыг яаж мөлжиж байхыг ээж минь харж суудагсан. Би ээжийгээ
ингэж суухыг хараад идэж байсан загаснаасаа өгөхөд ээж минь шууд л
татгалзаж “Ид, ид хүү минь. Би үнэхээр загасанд дургүй” гэдэг байж
билээ.

 

 

Энэ ээжийн минь хоёр дахь худал
үг байсан юм.

Намайг сургуульд ороход ээж минь хүнд хүчир хөдөлмөрийнхөө хажуугаар
давхар ажил хийж эхэлсэн. Нэгэн өвлийн хүйтэн шөнө даарснаасаа болоод
тавгүйрхэн сэртэл ээж минь лааны бүдэгхэн гэрэлд миний хувцсыг оёж
байлаа. Би ээждээ “Ээжээ, унтаж амар. Та маргааш өглөө бас л ажилтай шүү
дээ” гэхэд ээж маань над руу инээмсэглээд “Хүү минь унт даа. Ээж нь
ядраагүй байна” гэж хэлсэн.


Энэ ээжийн минь гурав дахь худал үг байсан юм. 
Дунд сургуулиа дүүргэх төгсөлтийн
шалгалт…. Ээж минь надтай хамт байхаар ажлаасаа чөлөө авч, шалгалтаа
дуусгахыг минь хүлээж, халуун наранд шарагдан хөлсөө урсган бүхэл
өдөржин намайг хүлээсэн. Төгсөлтийн шалгалт дууссаныг мэдэгдсэн хонх
дуугарсан даруй, ээж минь надад авч ирсэн цайнаасаа аягалж өгсөн. Над
руу баяртайгаар харж суугаа, хөлс нь асгарсан ээжийгээ би өрөвдөж
аягатай цайгаа өгөх гэсэн боловч “Уу хүү минь уу, ээж нь цангаагүй
байна” гэж билээ.Энэ ээжийн минь дөрөв дэх худал
үг байсан юм.
Аавыг минь хүнд өвчнөөр нас барсны дараа
хөөрхий ээж минь эцгийн үүргийг давхар үүрэх болсон юм. Тэр бидний
төлөө ганцаараа зүтгэж эхэлсэн. Амьдрал маань улам л дордож байсан ч
ээж маань цөхрөөгүй ээ. Бидний амьдралыг илт муудаж байхыг харсан авга
ах маань ээжийг дахин гэрлэхийг удаа дараа сануулж байсан ч ээж эрс
дургүйцэж, “Надад хайр хэрэггүй” гэж зөвлөгөөг нь аваагүй юм.

Энэ ээжийн минь тав дахь худал
үг байсан юм.

Дээд сургуулиа төгссөний дараа би ажилд
орж, хөөрхий ээжийгээ амраах боломж ирсэн. Би ажлын ***рдлагаар өөр
хотод амьдарч, ээждээ туслахаар боломжийнхоо хэрээр мөнгө явуулдаг
болов. Гэсэн ч ээж маань явуулсан мөнгийг минь хүлээж авалгүй, үргэлж
над руу буцааж явуулдаг байлаа. Учрыг нь асуухад “ Надад мөнгө хэрэггүй”
гэдэг байсан юм.

Энэ ээжийн минь зургаа дахь
худал үг байсан юм.

Бакалаврын зэрэг надад хангалтгүй
санагдаж, магистрын зэрэг хамгаалахаар үргэлжлүүлэн суралцсаны үр дүнд
сайн цалинтай, сайхан ажил эрхэлдэг боллоо. Би ээжийгээ далайн эрэг дэх
байшиндаа хамт амьдрахыг санал болгосон ч хайртай ээж минь хүүгийнхээ
энэ саналыг хүлээж аваагүй. Тэр “Надад таалагдахгүй байна” гэж хэлсэн
юм.

Энэ ээжийн минь долоо дахь худал
үг байсан юм.

Ээж маань амьдралын жамаар хөгширч,
ходоодны хорт хавдартай болсон нь миний амьдралын хамгийн хүнд үе
байлаа. Хэдхэн км-ийн зайтай амьдардаг ч хөөрхий ээждээ тэр бүр очиж
чаддаггүйдээ харамссаар төрж өссөн ээжийнхээ гэрт очлоо. Мэс заслын
дараа орноосоо ч босч чадаагүй ээж минь улам л жижгэрч, улам л хөгширсөн
харагдав. Ээж минь хүүгээ хараад инээмсэглэж байсан ч, харцнаас нь
зовиур шаналгаа мэдрэгдэж байсан юм. Ээжийгээ тийм өрөвдөлтэй байхыг
хараад зүрх минь шархалж, нүднээс нулимс асгарлаа. Ээж маань намайг
хараад “Битгий уйл хүү минь. Би огт өвдөхгүй байна” гэж хэлсэн билээ.

Энэ ээжийн минь найм дахь худал
үг байсан юм.

Ээж маань хүүдээ дахин худал хэлж
чадаагүй ээ. Учир нь миний хайрт ээж энэ үгнийхээ дараа үүрд намайг
орхин явсан юм…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (March 08, 2013 9:36:35 am )

    ymar unen be

  • Anonymous (March 08, 2013 10:16:55 am )

    Amidralaa gej

  • Anonymous (March 08, 2013 11:52:19 am )

    Humuus ee eejiig ee bayarluulj yavaarai hojim ni haramsdag yum shuu

  • Anonymous (March 08, 2013 12:04:15 pm )

    unen unen

  • Anonymous (March 08, 2013 12:26:05 pm )

    Veneer vnen vg bna shvv

  • Anonymous (March 08, 2013 1:00:14 pm )

    eejdee hairtai

  • Anonymous (March 08, 2013 1:42:58 pm )

    hun nasan etseslesniih ni daraa l uhaardag yum bolow uu

  • Anonymous (March 08, 2013 1:56:40 pm )

    bi eejdee hairtai

  • Anonymous (March 08, 2013 2:16:03 pm )

    ejiigee hairlaj yvaa humuus min

  • Anonymous (March 08, 2013 2:25:18 pm )

    БИ ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ

  • Anonymous (March 08, 2013 7:01:05 pm )

    ээ бурхан минь ямар их агуу хайр вэ өөрийн эрхгүй нулимс гараад муу ээжийгээ өрөвдчлөө

  • Anonymous (March 08, 2013 7:21:33 pm )

    ýýæèéíõýý à÷èéã ¿ðãýëæ ñàíàæ ÿâàõ õýðýãòýé äýý

  • Anonymous (March 08, 2013 8:50:00 pm )

    hariu nehdeggvi achtsan hagatsal vzvvleegvi burhan ym shvv deee ene eej nar chine

  • Anonymous (March 08, 2013 10:28:39 pm )

    Eejiigee amidad ni ali boloh olon bayarluulj, setgeliig ni taivan amgalan bailgaj baigaarai. Ijiiteigee bhad hun buhen yunaas ch aihgui, hamgiin bayan ni.

  • Anonymous (March 11, 2013 9:17:53 am )

    eejyyd cetgeliin xat caitai xir bargiin zobiur shanalaliig daagaad garchihad dandaa yr hyyhed , xani ijil bycdiin tuluu zobnij bdag aygaa xymyyc shyy

  • Anonymous (March 13, 2013 11:33:53 pm )

    БИ ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХАЙРТАЙ ХАЙРТАЙ

  • Anonymous (March 17, 2013 12:11:17 pm )

    BI EEJDEE HAIRTAI.EEJIIGEE YAMAGT HAIRLAJ YAVAARAI

  • Anonymous (March 21, 2013 5:27:48 pm )

    bi eejdee mash ih HAIRTAI

  • Anonymous (March 22, 2013 10:23:12 pm )

    ээждээ маш их хайртай

  • Anonymous (March 23, 2013 8:00:57 am )

    huurhii min unen shy dee. aav ch adilhan. eej aavdaa hairtai.

  • Anonymous (March 25, 2013 11:52:52 am )

    yamar vnen be.hvmvvvsee eejiigee hairlahad margaash gej bdaggvi yum shv.urlug shan eejdee udur bvr ocjij bgaarai!!!!!

antalya rent a car