Тэр бол хамгийн хор шартай нь. Энэ чанарыг нэг хэсэг нь бууж өгдөггүй, тэмцэгч гэдэг талаас нь тайлбарладаг бол нөгөө хэсэг нь хонзогногч, шунал хүсэл ихтэй хэмээн тайлах нь бий. Ямартай ч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол бусад гурвыгаа бодвол хамгийн муу нэртэй нь.
Бас хамгийн сайн ч нэртэй нь. “Үндэсний удирдагч”, “Number one” энэ тэр гэх хамаг л том цол гуншинг тэр эзэмшдэг. Түүнээс их олон хүн, хэсэг бүлэг, тэр байтугай бүхэл бүтэн улс төрийн нам хүчин айцгаадаг. Н.Багабанди, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, С.Баяр, М.Энхболд, У.Хүрэлсүх гээд түүнээс айдаггүй улс төрийн кадр нэгээхэн ч үгүй.
Н.Энхбаяр хүчтэй учраас түүнийг дарж авах захиалгыг тэд нэг нэгнээсээ залгамжлан авч, чармайн гүйцэлдүүлж буй гэх яриа бол санамсаргүй үүдээгүй. Энд ярьж буй хүчний тухай яриа бол Н.Энхбаяр гэж ганц хүнд л хэрэглэж болох онцгойлсон нэр томъёо гээд хэлчихвэл нэг их буруудахгүй. Түүнд ямар хэлбэр дүрстэй, ямар гээчийн хүч байдгийг үнэндээ хэлж ч мэдэхгүй юм.
Хүч гэдгийг хичнээн ч олон янзаар тайлж уншиж, ойлгож, хэлмэрчилж болно. Хүчтэй гэдэгт сул доройн хамгийн тод илэрхийлэл болох заль мэх ч нуугдах нь бий. Заль мэх, арга бааш ихтэй нэгэн хүчтэй болж харагдах тохиолдол ч байдаг. Ямартай ч аль нэг илүү булчин шөрмөсний тухай, эсвэл ялгарчихсан бяр тэнхээний тухай энд яриагүйг үүгээр тодотгов.
Н.Энхбаяр “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” гэж өөрөө бичсэн. Магадгүй л юм. Учир нь МАН-аас өрх тусгаарлаад удаагүй МАХН гэх улс төрийн хүчин нь түүний “эзгүй”-д явагдсан сонгуулиар эрх баригч хоёр хүчнээс цөөнгүй суудал булааж авч чадсан нь нэгийг хэлнэ. Гэвч нөгөө өнцгөөс эрх мэдлийн хүч ч гэж харж ойлгож болно.
Юу гэвэл, нэг л зүйлийг бат хэлж чадахаар байгаа нь Н.Энхбаяр гэж бие хүнийг эрх мэдэлтэй байлгахаас маш олон хүн айн эмээж, түгшин сэрэмжилдгийг л мэднэ. Түүнээс айж буй улс төрийн эрх мэдэлтнүүдийн дундах айдас бол бодит зүйл. Бүхнээс түрүүнд энэхүү айдас Н.Багабанди төрийн тэргүүн байхдаа “Урт шар дээлтээс болгоомжил” гэж мэдэгдсэнээр ил болж эхэлсэн гэж үздэг.
Н.Багабанди өөрийн нь хамгийн том өрсөлдөгч гэдгийг тухайн үед соргогоор олж харсан нь тэр болов уу. Хэдийгээр Н.Энхбаяр Н.Багабандийн залгамжлагч хэлбэрээр тодрон гарч ирсэн боловч цаад утгаараа түүнээс улс төрийн эрх мэдэл, нэр хүнд, хүрээллийг нь булаан авсан юм. Харин Н.Багабанди тэр бүхнээ алдахгүйн тулд тийн айдсаа ил цагаан зарлаж, Н.Энхбаярын хүчийг хэрэндээ дарахыг хүсэмжилж байсан хэрэг.
Нам дотроо тэрбээр олон өрсөлдөгчтэй байсан нь мэдээж бөгөөд тэдгээр нь цөм түүнээс айн жийрхэж байлаа. Улмаар энэ өрсөлдөөн, энэ айдас намаас нь халин гарчээ. Зөвхөн түүний хүчийг намнахын төлөө дайснууд хоорондоо эвсэж, зөвхөн энэ зорилгын төлөө улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөнүүд төрөн бий болж байсан гэхээр түүнээс айх улс төрийн айдас асар өргөн фронтыг хамарсан гэсэн үг.
Энэ бүхний тэргүүн эгнээнд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан нь хэн бүхний мэдэх түүх билээ. Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг алгасалгүй хашсан түүн шиг улстөрч одоогоор үгүй. Үнэхээр ч түүний замнал улс төрөөр оролддог хэн бүхний цээжинд “шар ус” хуруулахаар түгшүүрийг тээж ирсэн нь түүхэн үнэн.
Н.Энхбаяр эрх мэдэл бүхнээ айдсын хүчин зүйл болгон ашиглаж чаддаг байлаа. Санацгаая л даа. Монгол Улсад 1997-2000 онд хэдийгээр АН засгийн эрхийг барьж байсан ч сөрөг хүчин л бүхнийг шийддэг байсан. Сөрөг хүчний толгойд сууж байсан хүн нь Н.Энхбаяр. Тэгвэл 2000-2004 онд Ерөнхий сайд нь хамгийн том хүн байв.
Тэр Ерөнхий сайд нь мөнөөх Н.Энхбаяр. Улмаар 2004-2005 онд хаанаас нь ч харсан парламентын засаглалтай, Их хурлын дарга л бүгдийг шийддэг улс болсон. Тэр дарга нь мөн л Н.Энхбаяр. Удсангүй 2005 оноос Ерөнхийлөгчгүйгээр шийдэгдэх нэг ч юмгүй болон хувирлаа. Энэ Ерөнхийлөгч бол мань Н.Энхбаяр байв аа.
Энэ хэрээр энгийн л нэг албан тушаалтныг тойрдог хэл ам, хов жив, хэрэг төвөг түүн дээр хэд дахин нэмэгдэхүүн болж буух нь гарцаагүй. Түүнийг муутгая гэвэл мундахгүй олон хар цагаан, бор шар баримт сэлтийг гаргаж ирээд хэдэн хэвлэлийн хуудас дамнуулан муулж болно. Зөвхөн түүнийг л муулахын төлөө бүхэл бүтэн аппарат ажиллаж байлаа.
Эсрэгээр нь гишгэсэн мөрөнд нь тоос буулгалгүй магтаж ч болно. Түүнийг магтан мандуулахын төлөө бас л том мотор нүргэлж байв. Гэвч тэрхүү мотор нь хүртэл түүний эсрэг нүргэлж эхлэх юм гэж мань хүн төсөөлөө ч үгүй биз ээ. Энд МАН буюу түүний хамтран зүтгэгчдийн тухай зориуд оноон хэлж буй юм. Түүний улмаас тэрбээр өдгөө нөгөө гурван Ерөнхийлөгчөө бодвол хамгийн азгүй хувь зохиолыг намтарлаж байна.
Одоо бол тэр хамгийн хүчгүй нь. Бусад гурвыгаа бодвол түүнд ямар ч албан тушаал, эрх мэдэл байхгүй, харин ч бүхий л эрхээ хязгаарлуулчихаад сууж буй “сул дорой” нэгэн. Н.Энхбаяр албан тушаалаа ашигласан зүйл ангиар зэм хүлээж, ял эдлэхээр болсон билээ. Түүнийг ял зэмд унагасан хэргийг улс төрийн зохиомол хэрэг гэж үзэх хүн олон.
Хэний зохиол вэ гэдгийн хариултад одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр цохогдон нэрлэгддэг. Энэ нь магадгүй нөгөө айдсаас үүдэлтэй байж мэдэх. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж нэр дэвших нь ойлгомжтой бол МАН-аас нэр дэвшээд ялалт байгуулчихаар лидер одоогоор харагдахгүй байгаа.
Тиймээс АН гол өрсөлдөгч болох МАН-аас болгоомжлохоос илүүтэй МАХН-аас жийрхэж байна. Учир нь түүнд гол аюулыг МАХН-ын лидер Н.Энхбаяр тарина гэж тооцоолсноос үүдэлтэйгээр түүнийг улс төрийн тавцангаас буулгаж хаях нь төдийгөөс өдий хүртэлх улс төрийнх нь зорилгын нэг байсан гэдэг.
Ингээд АТГ, прокурор, шүүхийг гартаа атгасан даруйдаа гол ангаа болгосон нь амжилт олж, ямартай ч Н.Энхбаяр өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүйгээр хугацаа заалган төмөр торны цаана суусан. Давж заалдах шатанд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарим хэргийг цагаатгасан нэр зүүсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийг хийдүүлэх хугацааны ялыг хэвээр хадгалан үлдээсний цаад учир энэ гэж ч үзэх хүмүүс бий.
Хэрвээ Н.Энхбаяр өмнөх хоёр Ерөнхийлөгчийнхөө жишгээр улс төрөөс чимээ шуугиангүйхэн шиг буугаад өгсөн бол Ц.Элбэгдорж түүнд ийн өслөхгүй байсан ч гэж үздэг. Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа НҮБ-д ч юмуу, ямар нэгэн олон улсын байгууллагад ажил эрхлээд явах нас, чадал Н.Энхбаярт байсан. Үгүй ядахад л тэрбээр аль нэгэн гадаадын том компанийн ТУЗ-д багтаад, зөвлөх хийгээд явж болох л байсан.
Гэвч тэрбээр Ерөнхийлөгчөөс буумагцаа зүгээр нэг яваад өгчихөж чадаагүй юм. Гэнэт л Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь унагаах луйвар булхайг хамт хийлцсэн гэх С.Баяр, У.Хүрэлсүх нарынхаа эсрэг МАХН гэгчийг байгуулан, улс төрд “цор цор” гээд ороод ирсэн билээ. Ингэж л нөгөө айдас сэрлээ.
Үүнтэй зэрэгцэн өнөөх айдсыг хазаарлах ашиг сонирхол хамт сэрлээ. Ясны хор шартай Н.Энхбаяр өдгөө шоронгийн давчуу өрөө, эмнэлгийн төмөр орон дээрээс хүртэл улс төрөө үргэлжлүүлсээр байгаа нь нууц биш. Түүнд амбиц бий. Ашиг сонирхол ч бий. Тиймээс ч түүнийг урт шар айдас гэж нэрлэж болно.
Д.Өрнө
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 05, 2013 6:20:13 pm )
URT SHAR AVILGALCH AALZ.. ULS TURUU BUSINUULSAAR L SUUNDAA YANDAA BID ENE MANGASAAS YAVAL SALAH VE!!!!!!!!
-
Anonymous (March 05, 2013 6:32:44 pm )
KE KE YOSTOI MANGAAAA
-
Anonymous (March 05, 2013 6:33:54 pm )
Elbegdorj zahialgaar Enhbayarig muuluulj bichihee boli, tagdgar hun chi bur urtadsan bor deeltei buguud ard tumniig hashgiruulj hoshgiruulj yavdag hudalch ichih nuuree barsan odoi tagdgar.yasan ih ush horsol ve, urgelj Enhbayart hordoj ataarhaj baidag, ard tumen Enhbayart hairtai bolohoor sheesee dusluulj umdunduu chatsga taviad baigaa ium shig baina. ard tumendee hairluulah iu ch hiij baigaagui mun ard tumnii esreg ajillagaa hiideg bolohoor urttadsan bor deeltei odoig ard tumen uzen yaddag iumaa.
-
Anonymous (March 05, 2013 6:48:18 pm )
Huurhii dee enkhbayar guaig yasan ch ikh muuldag um be dee . Odoo bolobol taarna
-
Anonymous (March 05, 2013 6:56:53 pm )
ЯМАР ХҮНЭЭС ЯМАР ХҮМҮҮС АЙДАГ БИЛЭЭ.8оны 7сарын 1-2нд болсон үймээний үеэр одооны ерөнхийлөгч гээд байгаа хүн том худлаа ярьж билээ. уг нь улсын хөрөнгөөр цэргийн сургуульд явж цэргийн эрдэм сурсан гэж байгаа.гэтэл шатдаг шингэнтэй шилийг/М.коктейл/би мэдэхгүй гэж балайрч байж билээ.би 3 жил цэргийн алба хаахдаа шатдаг шингэнтэй шилээр танк шатаадгыг заалгаж л байлаа.сайхан шоудож хошгоруулдаг хүн дзз амьдрах арга нь юм биздээ.
-
Anonymous (March 05, 2013 7:02:40 pm )
tsegiin dund surguuli tugssun ium baihdaa, TArvagadorj guai.odoo bol urt bor deeltei anchin Tarvaganamnagch bolson.
-
Anonymous (March 05, 2013 8:25:36 pm )
Ene muu yoriin mangasiig shuud hor ugch alah heregtei . tegehgui bol mongol sununu shuu!!!!!!!!!!!!!
-
Anonymous (March 05, 2013 8:48:59 pm )
enhbayar dargiig muulahaa bolio odo ta nar bolno huniig doromjloh erh ta nart bhku
-
Anonymous (March 05, 2013 10:32:09 pm )
ГАДНЫ ТҮРЭМГИЙЛЭЛ МОНГОЛД ХУРЛИЙЗЭЛБЭГ ТОЛГОЙТОЙ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ НҮДЭНД НЬ МӨНГӨ ХАРАГДСАН МОНГОЛ ЛУЙВАРЧДААР ДАМЖИН ХЭРЭГЖИЖ МОНГОЛЫН БАЯЛАГ ГАДНА ТИЙШ УРСАЖ ГАЗАР НУТГА МИНЬ ЗАРАГДАЖ ДУУСАЖ МОНГОЛ МОНГОЛОО ГЭСЭН УЛС ТӨРЫН ЗҮТГЭЛТЭНҮҮДИЙГ МИНЬ АЛЖ ХОРЬЖ БАЙНА ХАМГИЙН ОЙРЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН БАДАМЖУНАЙТАЙ ХАМСАН СОЛОНГОСУУДАД ЗАРСАН ХАЛХ ГОЛДОХ ХОЁР ЗУУН ГА ГАЗАР ЭНХБАЯРЫН 51-Н ХУВИЙГ Л МОНГОЛ АВАХГҮЙ БОЛ ГЭРЭЭ ХИЙХГҮЙ ГЭЖ ХАТУУ ЗОГСОЖ БАЙСАН ГЭРЭЭГ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЭЛБЭГ ХАМСААТАН БАЯР БАГАБАНЬД НАРТАЙГАА НИЙЛЭН ХӨӨРСДИЙН УЯАНЫ НОХОД БОЛОХ ГУРВАН ***** ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСҮХ ЗОРИГ НАРААР ЭХ ОРНОО ХУДАЛДСАН УРВАГЧЫН ГЭРЭЭГ ГАРДАН ХИЙЛГЭЖ АСАР ИХ ХАХУУЛ АВСАН НЬ ДАМЖИГҮЙ БОЛСОН НААД ЗАХЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН АВГАЙ ГЭРЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ОЮУТОЛГОЙН МӨНГӨӨӨР АМЕРИК ЯВЖ ХАНЬДВЫН УУЛЗАЛТ ХИЙЖ ХЭДЭН АРВАН САЯ ДОЛЛАР ОЛЖ АВСАН ТЭР МӨНГӨ ХААНА БАЙГААГ ОДОО БОЛТОЛ ЯМАРЧ ГАЗАР ТАЙЛАГНААГҮЙ БАЙНА ЭНЭ ГЭРЭЭНИЙ ДАРАА ЭЛБЭГИЙН ТУСЛАМЖТАЙ БАЯР ГАДААДРУУ ЦУГТАЖ БАГАБАНЬД ШАГНАЛАА ХҮРТЭЖ ОЮУТОЛГОЙД ТАВИН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ СУУЖ БАЙНА
-
Anonymous (March 05, 2013 11:37:42 pm )
Үүнийг бичиж байгаа мал бол хэн нэгний угаадас долоосон өөрийн гэх тархигүй эргүү бололтой чи хэдий хуцавч хулгана цочоож чадахгүй амьтан очиж очиж Энхбаяр гэдэг Монгол гал голомттой Монгол үзэлтэй та нар шиг хужаа цуснууд мэтгэлзэх гээд амжихгүй. муулах эрх ч байхгүй чам шиг золбингууд амиараа дэнчин тавиад нэг хоног ч өл даахгүй ич өөрөөсөө цаг хугацаа энэ монгол оронд зөвхөн монгол хүн амьдархыг тунхаглан зарлах цаг ирнэ,түүнээс өмнө мал биш хүн болоорой өршөөгдөж юуны магад
-
Anonymous (March 06, 2013 12:04:19 am )
Аргагүй л Монгол угсааны тал бүрийн мэдлэг эрдэм ноитой бүх оронч байхаасаа илүү эх оронч ард түмэнсэг Монгол төрийн тулхтай ноён нуруу байлаа. Сайны эсрэг муу нь олонхи болсон өнөө цаг дор түүнийг амар жимэр байлгаж ард түмний нь дунд чөлөөтэй эрүүл саруул амьдруулах болтугай.
-
Anonymous (March 06, 2013 1:17:48 am )
Orno gej neriig omno sonsoj bgaagui yum bn?! Ooroo yamar undesten be?!
-
Anonymous (March 06, 2013 8:18:18 am )
Элбэгдорж зоригтой учраас л авилгачидтай тэмцэж чадаж байна.
-
Anonymous (March 06, 2013 9:12:15 am )
Huurhii dee enkhbayar guaig yasan ch ikh muuldag um be dee . Odoo bolibol taarna
-
Anonymous (March 06, 2013 9:42:15 am )
avilgaltai temtseh gazar ajillaa sain hiij bn aa ard tumnii munguur bayjsan avilgalchdiig bugdiig ni barij shorond hataah heregtei tsaash ni vrgeljluuj shalgaach ee yaagaad baigaad bgaa ym be
-
Anonymous (March 06, 2013 10:27:27 am )
Биднийг хооронд нь алалцуулах замаар л бидний баялгийг гадныхан цөлмөх гэж байна шүү дээ. Нэр хаяг аа тов тодорхой санал солилцох хэрэгтэй. Ингэхгүй бол эдийн засгийн алуурчид ард иргэдийн санал сэтгэгдэл нэрийн дор яс хаяж, хоорондоо тулалдах үед нь хамаг эрх мэдэл баялгийг нь авилгалчдаар дамжуулан авахаар төлөвлөсөн байна. Эдийн засгийн алуурчдын гар хөлийг илрүүлэх арга нь энэ шүү дээ. Тэр гар хөлүүд хэзээч ил гарч ирж чадахгүй. Нэр усгүй хараал урсгасаар байх болно. Үүнийг манай эх орон нэгтнүүд ойлгох хэрэгтэй.
-
Anonymous (March 06, 2013 11:00:01 am )
Тэр одоо ч хүчтэй хэвээрээ.Тэр бол хамгийн ухаалаг, хамгийн алсын хараатай, хамгийн мэдрэмжтэй, бас хамгийн тооцоо сайтай нь. тэр үнэхээр толгой сайтай.Тийм болохоор өрсөлдөгчид нь төдийгүй, гадныхан айдаг юм. Нэг хэсэг нь түүнийг яллаж байгаа ч асар их хүч түүнийг өмгөөлж байна.Тэр бол номер нэг.
-
Anonymous (March 06, 2013 11:30:54 am )
Энхбаяр шиг улс төр ч монголд ойрын 10 жилд л лав байхгүй шүү Би ард түмний нэг хэсэг таныг хайрлаж хүндэлж зураг хөргийн хүндэлж гэртээ залдаг та бидний баатар Элбэгээ чи юу хийсэн юм бэ
-
Anonymous (March 06, 2013 11:35:44 am )
Ээж маань таныг үргэлж миний шавь гээд л хайрладаг байсан.Ер нь таныг бид гэр бүлээрээ дэмждэг Танд минь муу зүйл битгий тохиолдоосой л гэж бурхандаа залбирч явна Ээж минь дээд тэнгэрт очсон ч таныг хамгаалж байгаа байх даа
-
Anonymous (March 06, 2013 1:10:23 pm )
ӨМНӨХ 3 ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС Н.ЭНХБАЯР МОНГОЛДОО ЮМ ХИЙСЭН ХҮН.ОЧИРБАТ МОНГОЛД ГАЙ ТАРЬСАН ХҮН АЛТ ЯРИАД ГАЗАР НУТГАА ЦӨЛМҮҮЛСЭН .БАГАБАНЬД ГАДААДЫН ЛУЙВАРЧИН КОМПАНИД УРВАЧИХСАН ХҮН 50 САЯ/ТӨГ-ӨӨР ХУДАЛДАГДСАН.
-
Anonymous (March 06, 2013 1:36:29 pm )
Enkhbayar guaig demjdeg hun mash olon yum baina.
-
Anonymous (March 06, 2013 2:41:13 pm )
omooroodch baigaa yumuu iim marzan yum bichej amitan hvn vimvvlehee boliooch enhbayraas ilvv eh oronch tolgoitoi uls zondool baina.ter bvgdiig nam gej darchaad gargaj irehgvi bainshtee.enhbayr hen yum be yu hiigeed uls orniig yaj hogjvvlsen yum be.nvglee edleedl yawag.ard tvmen uls ornoos ih idseniigl medeh baih
-
Anonymous (March 06, 2013 3:49:10 pm )
Elbegdorj Enhbayariig shorond zahialgaar ilgeej amar taivan baih gesen bish oortoo byr ilyy aidas bii bolgochihood odoo aidastai hetsyy baina.Omhii sanaat Elbegee odoo sentiigees buugaad zailchiaach
-
Anonymous (March 06, 2013 5:32:54 pm )
Энэ нийтлэлийг уншсан чинь Элбэгдоржийн захиалгат нийтлэл гэдэг нь тодоос тод харагдаж байна Элбэгдоржоо чамайг 2009 оны сонгуулиар ард түмний саналаар бус МАНАН-гийн бүлэгийнхэний саналаар гарч ирсэнийг ард түмэн мэднэ Элбэгээ Чи бол худалч аймхай хулчгар хошгоруулагч шүү дээ
-
Anonymous (March 06, 2013 6:15:58 pm )
Elbegdorj songuulid buu neree devshuuleesei devshih l yum bol luivraar songuulia avah ni todorhoi mongoliin bayalagiig gadagsh ni hyataduudtai niilj zuuguud duusgalaa ireedui ur huuhduud mini yana daa
-
Anonymous (March 06, 2013 6:39:10 pm )
enhbayar dargig barag hvn bvr demjdg wv de.ard tvmen enhbayariin tulee mahn -s heniig sh dewshvvlsn demjn.harj baigaarai,ushr n enhbayariig bariwshlahdaa yamar aimaar blsniig ard irgd martaagvi.idj uusan n ganst enhbayar bsh gedgiig hvn br medlee.tiim ushraas gansthhan enhbayar l ingj torni staana suuh iosgvi.ard tvmen enhbayariin tulee mahnd sanalaa haramgvi ugn.enhbayar ene udaad yalna.harj l baistgaa.
. -
Anonymous (March 07, 2013 2:47:35 am )
enkhbayar elbegee shig boroo goyld ,oyutolgoig gadaadiihand hudaldaagvi.Muu ch sain ch mongoliin oriig teglej oyutolgoitoigoo ard tvmendee abaj ogno geed jabaj baigaa shvv.elbegee amerkiin zahialgaar mongoliig mohooh gej baina.Hvmvvsee ugo chavez gej venusueliin eronhiilogch baisan hvnii tvvhiig unshaarai.Tegsenii daraa bid elbegee amerkiin zahialgaar ajilaj baigaag harna.Bidend ugo chavez shig zorigtoi ard tvmendee hairtai gadaadiihan hariin gar hol bologchdod hatuu tiim l hvn hergetei shvv.MONGOLCHUUDAA ENE SONGUULIAR BID SERZGEEIE;DUTUU DORJIIG HOOJ ZAILUULZGAAIE
-
Anonymous (March 08, 2013 11:55:16 am )
Нэр төр албан тушаалд нугасгүй дуртай,мөнгө төгрөг эд хөрөнгөнд ханаж цаддаггүй,ханилж явсан нөхрөө хэзээ ч далд оруулахад бэлэн,өөрийнхөө өмнөөс бусдын амь насыг зольж чадах хүний мөсгүй хүйтэн царайтдаа.
-
Anonymous (March 08, 2013 2:48:48 pm )
ene hyyr yheed ch mongoliig amar zaya yzyylehgyi dee
-
Anonymous (March 10, 2013 5:28:56 pm )
номер нэг шоронд байгаашдээ юундаа айгаад байгаан,,, мөдхөн гарна гээд үү,,,,,
-
Anonymous (March 16, 2013 8:25:26 pm )
bagaband ochirbat 2 mongoliig tsomolson ulsuud shorond hiigeche
-
Anonymous (March 20, 2013 5:02:20 pm )
vnen l um bshh hrgti
32 Comments