“Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базарын тухай таагүй мэдээллүүд сүүлийн үед цацагдах болсон. Учир нь “баян” нэрээр олонд танигдсан Ч.Базар Говь-Алтай аймагт төмрийн хүдэр олборлох нэрээр байгаль орчныг сүйтгэж байгаа талаар нутгийн иргэд болон тэдний компанийн ажилчдын төлөөлөл манай сонинд хандсан юм.
Уг нь Ч.Базар Говь-Алтай аймагт анх ажиллаж эхлэхдээ нутгийнханд томоохон ажлын байр бий болгож, тус аймгийн Цээл сумын иргэдийг ажлаар хангаж, “Хөгжлийн манлайд хөтлөх болно” гэсэн догь уриа гаргасан юм билээ.
Гэтэл одоо энэ урианы сураг ч сонсогдохоо байж, ажлын байр сурагласан нутгийн иргэдийг даажигнаж, тохуурдаг болжээ.
Цээл сум нь аймгийн төвөөсөө алслагдсан учраас хяналт, шалгалтынхан тэр бүр очиж чаддаггүй. Тэнд “баян ”Базараад хандаж төрийн өмнөөс жинтэй үг дуугарчих хүн байхгүй болохоор эдлэн газартаа очсон мэт аашилдаг гэж тус сумын иргэдийн төлөөлөл ярьсан.
Гэхдээ одоогийн байдлаар, “Алтайн хүдэр” компанийн олборлолт зогссон байгаа аж. Юуны учраас ажил зогссон нь тодорхойгүй.
Хэдийгээр ажил явагдахгүй байгаа ч 1500-2000 ам.долларын өндөр цалинтай ажилд авна гэсэн зар тарааж хүмүүсийг бүртгэж эхэлжээ. Гэтэл нутгийн иргэд үүнийг хууль бус үйлдлээ нуух гэсэн арга гэж үзсэн байна.
Цээл сумын иргэдээс гадна ажлын байрны дагуу Улаанбаатар хотоос очиж ажилласан иргэн Д.Баттөмөр энэ талаар “Өндөр цалинтай ажил гэдэг нь иргэдийг залилах гэсэн арга. Би хэдэн найзтайгаа “Алтай хүдэр” компанийн уурхайд очиж ажилласан. Бидэнд анх их сайхан юм ярьж байсан.
Гэтэл газар дээр нь очтол байдал эсрэгээрээ. Юун тэр амлаж байсан 1000 ам.доллар. Цалингаа ч тавьж чаддаггүй газар байна билээ. Бид “Таян нуур” гэх төмрийн хүдрийн уурхайд ажиллаж байсан юм. Ер нь тэнд очвол аймшигтай дүр зураг харагдана.
Тухайлбал, компани хөдөлмөр хамгаалал мөрддөггүйгээс олон арван жолооч, энгийн иргэн гэмтэж бэртэн, зарим нь алтан амиа алдсан түүх ч байдаг гэдгийг гэрчлэх хүмүүс бий.
Хятадын хуучирч муудсан, акталсан тоног төхөөрөмжүүд голдуу байдаг. Ер нь уурхайд хүний эрх маш ихээр зөрчигдөж, хүмүүсийн хөдөлмөрийг “шулж” байна. Тодруулбал, өдрийн найман цаг ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулдаг хэрнээ 07:00-22:00 цаг хүртэл амралтгүй ажиллуулдаг.
Тэнд ажилладаг хүмүүс уурхайн хүний нөөцийн менежер Хулан, Баярсайхан нарын ааш аяганд тааруулж ажиллах нь хамгийн хэцүү байдаг. Зараар ажилд орох гэж буй хүмүүст “Алтай хүдэр” компанийн ажилд битгий яваасай гэж л хэлмээр байна” гэлээ.
Ямартай ч, дээрх залуугийн хэлж буйгаар хүмүүс нэгэнт хол зам туулж очдог тул ажлаа хийж, цалингаа авах гэж хатуу шаардлагыг нь биелүүлэхээс өөр аргагүйд хүрдэг байна.
Хамгийн гол нь, уурхайн санхүүгийн тайланд жил ирэх тусам алдагдалтай ажилласан гэсэн нэгтгэлтэй дүн гардаг гэнэ.
Компанийн хятад эзэд нь урд хилээр төмрийн хүдэр зөөж гаргаад монголчуудад татвар төлөх нь бүү хэл алдагдалтай ажилласан гэдэг нэрээр бараг л дахин ажиллах шаардлага тавьдаг аж.
Говь-Алтай аймгийн төсөвт жилдээ 10 тэрбум төгрөг өгөх гэрээтэй “Алтай хүдэр” компани алдагдалтай ажилласан гэдэг нэрийдлээр өнөөдрийн байдлаар 1.2 тэрбумыг нэг удаа, 175 сая төгрөгийг нэг удаа төлсөн байна. Тус компанийн эзэмшиж буй Таян нуурын төмрийн хүдрийн уурхай нь 40 жилийн нөөцтэй манай улсын томоохон ордуудын нэг.
Компани жилдээ хоёр сая 400 мянган тонн хүдрийг урд хөрш рүү гаргадаг аж.
Тонн төмрийн хүдрийн зах зээлийн дундаж үнэлгээ 80 ам.доллар гээд бодохоор ашиггүй ажиллах үндэсгүй юм.
Мөн компанийг удирдаж буй хүмүүс нутгийнхан болон ажилчдаас нуулгүйгээр гадаад орнуудаар хэсч, казино тоглодог, нисдэг тэрэг уначихаад дуртай газраа зугаалж байдаг юм байна. Энэ ордын олборлолт 2006 онд эхэлж байсан бол 2007 оноос Говь Алтай аймгийн баруун хил рүү цагаан шороон зам татуулсан хүдэр зөөвөрлөөд, одоо таван жилийг ардаа орхиод байна. Энэ хугацаанд Говь Алтай аймгийн нутагт хэсэгхэн газар хар зам тавьсан нэртэй л юм билээ.
Хятадын компани гүйцэтгэгчээр нь ажилласан хар зам үнэндээ гуравхан сарын дараа хагарч, цууран шороон замаас дор болсоныг тэр замаар явж үзсэн хүн бүр хэлнэ. Цээл сумыг хөгжүүлж цэцэглүүлнэ хэмээн амласан ч одоо “Төрийнхний 70 жилд хийж чадаагүй ажлыг манай компани хэзээ ч хийж чадахгүй” хэмээн том толгойлон сууж байна.
Дээрх компанийн хуудуутай үйлдлийг төр засаг мэдээгүй гэвэл том эндүүрэл болох байх. Өдгөө Говь-Алтай аймгийн Цээл сумын уул толгод, газар нутгийг үнсэн тал болгож, байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй хаяж байгаа “Алтайн хүдэр” компанид хариуцлага тооцохыг иргэд нь хүлээж сууна.
Тэгэхээр Уул уурхайн сайд Д.Ганхуяг та “Алтай хүдэр” компанийг анхааралдаа авч, төрөөс олгосон тусгай зөвшөөрлөөр чухам юу хийж буйг шалгах цаг нь болжээ. Тун удахгүй ханш нээгдэж, газар шороо гэсч Таян нуурт дахиад л хүдрийн олборлолт эхэлнэ.
Нэгэн цагт олонд нэртэй дуучин бүсгүйтэй гэр бүл болж Ч.Базар нэр нь хүмүүст танил болж байсан “баян” Базараагийн энэ үйлдэл яав ч хуулийн хүрээнд өрнөөгүй.
Бид дараагийн дугаартаа “Алтай хүдэр”-ийн охин компани “Их говь энержи”-ийн үйл ажиллагаанаас дэлгэх болно.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 04, 2013 9:12:43 am )
нутгийн хүмүүс шүүхэд байгаль орчны яаманд татварын газарт хүсэлт гаргаж шалгуулах хэрэгтэй
-
Anonymous (March 04, 2013 10:06:53 am )
ugaa sa huli BAZARAA shdeee? HEzee amalsanda hurch bsiin
-
Anonymous (March 04, 2013 10:18:30 am )
Hunii gazart uhen hattalaa ajilaad ajiliin bool boldogoo medehgui mgldoo ajilsandaa gomdollod bhdaa yadagiin… Tag iimerhuu medeelliin ard neg bolon heseghwn hun bj teriig devergej humuusiig odoon hatgaj bosgoj ooriin dotorhi ataa horsoloo gargasan ochuuhen athag sanaa l bdagiim doo… Bolj buteed yavj bgaa negendee unen ataarhuu …. Orovdoltei ch boldoo
-
Anonymous (March 04, 2013 10:30:46 am )
хамгийн новшийн газар цалин мөнгө дээрээ байнга унждаг ажилчид нь цалингаа бүтэн авж үзээгүй гээд боддоо унгараас баахан ажилчид ажилуулчаад цалингийн өгөхгүй нутагруу нь хөөгөөд увуулцан гэж байгаа хамгийн новшийн газар……
-
Anonymous (March 04, 2013 10:57:08 am )
yern hulhi hogiiin gazar daa, gehdee yahav tend naizuudtaigaa tegeed tendehiin ohiduudiig edleed l yavj bailaa kkk
-
Anonymous (March 04, 2013 12:00:06 pm )
ene ih baylag ard tumniih uchir mongolchuudad ondor tsalin ogch ajilluulah heregtei neg hun n bayjdagaa odoo boliye
-
Anonymous (March 04, 2013 12:41:49 pm )
TOR ZASGIN HYANALTIN GADNA BGA SHU!
-
Anonymous (March 04, 2013 2:34:16 pm )
энэ компанид нэрээ хүний эрх маш их зөрчигдөж байна. Ингэж зөрчигдөж байхад засаг төр юу анхаарж байна вэ? Ягаад шалгалтын гадуур шалгуулахгүй өнгөрөөд байна вэ? төрөөс явуулж байгаа шалгалт ягаад энэ компани шалгах нэрсд нь ордоггүй юм бэ?
-
Anonymous (March 04, 2013 3:37:22 pm )
chadjil beesht blj bga 1ndee bnga ataarhah yum tndhiin ohin edelj bsn jg shid yu weee zailaach
-
Anonymous (March 04, 2013 8:04:54 pm )
ene heden jil bolj bgaa hudlaa medeelelee ene hewlel medeelliinhen shuuj shalgaad yadaj shine sorgog medeelleer hangachij boldoggui ymuu garaad heden jil boltson medeelliig hudlaa sensatslaad shuurhai enee teree gej gargahiin bolimoor ym ta nar gargah medeellinhee unen hudald hynalt tawij notloh barimtaar batalgaajuulah uuregtei humuus bizdee
-
Anonymous (March 05, 2013 4:05:01 am )
ataa jotoorhson hvmvvs hudlaa yum bichdeg yum .oorsdoo yum hiij chadahgvi 1 hvnd ch tsalin ogch vzeegvi hvnii bogs uhaad yvdag yumnuud bolimoor yum.hiij b.gaagaa hemlej b.j hiih yumaa olj ydsan archaagvi,chadvorgvi.ataarhaliin sindromuud
-
Anonymous (March 07, 2013 2:28:25 pm )
ene unen shuu bi ajillaj bsan unen ym unenneeree shan omoorch bgaa humuus
ooriinh ni humuus bgaa muu luivarchid -
Anonymous (April 16, 2013 9:44:16 am )
Үнэхээр хүний эрхийг бүрэн зөрчдөг газар, цалингаа бүрэн өгөн гэж байхгүй, тэнд зөндөө хүмүүс осолдсон, бүр үхсэн нь ч байгаа…. тухайн ажилтны буруу болгоод л дараад өнгөрдөг. Ажилтнуудаа үзэмжээрээ авч, үзэмжээрээ халдаг… зүгээр л дуудаад л чи өргөдөлөө өг чамайг халлаа гээл гүйцээ….
13 Comments