Зургийн уралдааны удирдамж. Дайптэйн Монгол компаниас Фейсбүүк хэрэглэгчдийн дунд “Автомашины утаа ба нөлөө” сэдвийн хүрээнд зургийн уралдаан зарлаж байна. Энэхүү уралдааны зорилго нь автомашинаас ялгарч буй утаа, тортогжилт байгаль орчин, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг сурталчилан ойлгуулах, Нийслэлийн агаарын бохирдлын эсрэг хамтран нэгдэхийг уриалахад оршино.
Хэн оролцож болох вэ?
– Facebook хэрэглэгч байх
– www.facebook.com/dipetanemongolia хуудсанд like дарсан байх
Зурганд тавигдах шаардлага, анхаарах зүйлс:
– “Автомашины утаа ба нөлөө” сэдвийн дагуу байх
– Гар зураг болон фото зураг байж болно
– Фото зургийн хувьд: Дижитал аппарат, гар утас ямар ч хэрэгслээр авсан байж болно
– Тус зураг нь оролцогчийн өөрийн өмч байх
– Нэг хэрэглэгч 1 зураг явуулна
– Зохисгүй агуулга, хэн нэгний нэр төрд халдсан байж болохгүй
– Бүтээлийг явуулахдаа дараах мэдээллүүдийг /facebook нэр, e-mail хаяг, утасны дугаар/ заавал хавсаргасан байна.
– Зургандаа оноосон нэр өгсөн байх
Шагналын сан:
I байр – 1: Дайптэйн бүтээгдэхүүний бүтэн жилийн хэрэглээ, өргөмжлөл
II байр – 1: Дайптэйн бүтээгдэхүүний 6 сарын хэрэглээ, өргөмжлөл
III байр – 2: Дайптэйн бүтээгдэхүүний 1 сарын хэрэглээ, өргөмжлөл
Шалгаруулалт:
Эхний шат
Facebook хэрэглэгчдээс хамгийн олон like, share цуглуулж чадсан 15 зураг дараагийн шатанд шалгарна. Нэг share хийсэн тохиолдолд 2 like- авсанд тооцно. Жишээ нь тухайн зурганд 1 like, 1 share хийгдсэн тохиолдолд нийт 3 like авснаар тооцно.
Хоёрдугаар шат
Шалгарсан нийт 15 зургаас “Дайптэйн Монгол” компанийн шүүгчдийн бүрэлдэхүүн ялагчдыг тодруулна. Шагналыг 6 – р сарын 10 – ны Даваа гарагт гардуулна.
Зургийг хүлээн авах
Зургийг 3-р сарын 20 – ны өдрөөс [email protected] хаягаар 5-р сарын 31-ний Баасан гарагийн 24:00 цаг хүртэл хүлээн авна. Шаардлага хангасан зургийг тухай бүрт Facebook хуудсанд байрлуулах болно.
Like дарж тэмцээнд оролцох эрхээ авах сайт. www.facebook.com/dipetanemongolia
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 01, 2013 10:55:09 pm )
utaagaa heden jil yarih yum be.utaa hezeech baisaar l bna. mongol bgaa tsagt
-
Anonymous (March 12, 2013 2:22:51 pm )
ayataihan yum baina hereglej uzii baiz. yadaj ooriinhoo mashinii utaag bagasgii daa.
2 Comments