Араатны хаанаас ард түмэн “айж” байна. Хийсэн ажил, гаргасан шийдвэртээ эргэлзэж явдаг гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй байгаадаа сэтгэл нь эмзэглэх болж. Чуулганы индэр дээрээс ийнхүү мэдэгдэж байсан Н.Алтанхуягт тэр л үеэс сонгогчид нь итгэл алдрахад хүрсэн юм. Тавантолгойн хувьцаанаас эхлээд гурван жилийн хугацаанд алдаатай, оноотой олон шийдвэрүүд түүний гараар орж, “мэндэлдэг” байлаа.
Харамсалтай нь, хамтарснаараа олон зүйлийг хийж чадлаа гэж хэлж байсан үгээ ч тэр хоромхон зуур баллуурдчихсан. Ямартаа л хамтарсан Засгийн газрын үр дүнгээр 2011 онд л гэхэд 73234 ажлын шинэ байр бий болж өмнөх оноос 26.8 хувиар өссөн гэхэд итгэхэд хэцүү. Улмаар тэрхүү гурван жилийн хугацаанд нийт 174.6 мянга, жилд дундажаар 58.2 мянган ажпын шинэ байр бий болсон гэж байсан Н.Алтанхуягийн үгэнд ч эргэлзэхэд хүрсэн юм.
Цаашлаад иргэн бүрийн халаасанд Тавантолгойн хувьцаа бий юу, үгүй юү гэдэг нь ч асуудал боллоо. Тэгвэл Ерөнхий сайд маань дээрх үгээ дөрвөн жилийн дараа дахин хэлж мэдэх нь. Төрийн тэргүүний үгийг уландаа дэвсэлж, хуулийн дээсийг алхаж байж шинэчлэл хийх гэж зориглож яваа тэрбээр улсаа хүртэл харийнханд “барьцаалчихлаа”.
Эрсдэлтэй алхам гэдгийг нь хүний өөрийн намынхан төдийгүй эдийн засагчид ч анхааруулсан. Гэтэл зөрүүдлэн байж авсан зээлээ банкинд хийж эргэлдүүлснээс өөр үр дүн гарсангүй. Шат шатандаа төсөл хөтөлбөрүүдээ боловсруулж, шалгаруулж байгаа гэх боловч санхүүжилтээ аваад эхэлсэн ажил алга. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд дээд сургуулийн захирлын хэмжээнд л сэтгэж байна.
Оюутнуудынхаа төлбөрийг банкинд байршуулж, хүүгээр нь амиа аргацааж суусан хөөрхий захирлаас ялгагдах зүйл байхгүй мэт. Хатуухан хэлэхэд, Н.Алтанхуяг Засгийн газрыг удирдан чиглүүлэх нь битгий хэл намаа ч удирдаж чаддаггүй нэгэн гэхэд хилсдэхгүй. Олон жилийн турш өлөн ходоодтой явсан фракцийнхныхаа амыг бялууны хэлтэрхийгээр тагласан ч албан бус дарга нар нь Н.Алтанхуягийг унагахын тулд арга ухаан сүвэгчилсээр буй.
Х.Баттулга, З.Энхболд, С.Эрдэнэ гэхчлэн түүнийг цаг ямагт айлгаж, ар хударгаар нь “хутга шаахад” бэлэн нөхдүүд хүрээлсээр байдаг нь ч нууц биш. Ардчилсан намтай аргамжсан “Алтангадас”-ыг нь хэзээ ч тасдаж мэдэх нөхцөл байдал өнөөдөр ч өрнөж байна. Салбарын сайд нар нь хүртэл дор бүрнээ нотой бас ноцтой нөхдүүд.
Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойш сэтгэл эмтрэм харамсалтай хэргүүд ар, араасаа хөврөв. Гэвч ганц хүний эрх ашгийн төлөө энэ салбарыг толгойлохоор наймаалцсан Н.Удвал дээрх харамсалт хэргүүдийн талаар албан ёсны байр сууриа ч илэрхийлсэнгүй. Гагцхүү Н.Энхбаяр гэх хүнийг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхийн тулд эмнэлгүүдийг шоронжуулж, Хууль зүйн сайдыг үл тоомсорлов.
Барилгын хэдэн компани нь салбарынхаа сайдын битгий хэл Засгийн газрынхаа толгой дээр сандайлчихсан. Татварынхан нь улсын мөнгийг хэдэн арван тэрбумаар нь идэж, их, дээд сургуулийн багш нар нь оюутнуудынхаа “цалин”-гаар хөлжиж байх жишээтэй. Энэ бүх хэргийн талаар нэг ч салбарын сайд үг унагасангүй. Магадгүй энэ бүхэн Н.Алтанхуягийн хэлээд байгаа тэр шинэчлэл байх.
Гэвч ард түмэн ийм шинэчлэлийг хүсэхгүй байна. Айлын нялх хүүхэд золбин гөлөг шиг бяцлууллаа. Телевизийн сэтгүүлч залуу хотын гудамжинд бусдын гарт амь насаа алдлаа. Ийм байхад Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох ёстой юм биш үү. Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ эдэлж чадахгүй байгаа энэ үед албан тушаалдаа шигдэж, амиа хоохойлох нь Л.Гүндалайгийн хэлдгээр ариун явдал уу.
Тэр ч бүү хэл, танхимаараа дээрх бүх хэргийн талаар тайлбар хийж, огцрох нь ёстой зүйд нийцэх байлтай. Барилгын салбарынхны аюулгүйн байдлаас болж зургаан настай охин хичээлийнхээ эхний өдөр амиа алдсан бол дараахан нь оюутан залуу ч тус салбарынхны хариуцлагагүйгээс болж цаг бусаар хорвоог орхилоо. Ийм байхад шинэчлэлийн Засгийн газрынхны үг, үйлдлийг сонсч, энэ бүхэн “шинэчлэл” гэх үгээр өөрийгөө аргадаж, өнчин хоцорсон зүрхээ тайтгаруулах гэж үү.
Жаахан ч гэсэн хүний мөс Н.Алтанхуяг сайд танд бий бол зөөлөн сэнтийгээсээ бууж, сонгогч олноосоо уучлал гуй. Энэ үйлдэл тань олон түмний төлөө хийх таны хамгийн том буян болно. Эс бөгөөс дөрвөн жилийн дараа “Би өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, хийсэн ажилдаа эргэлзэж явдаг” гэж “тэнэгтэхэд” хүргэж мэдэх юм шүү.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 28, 2013 2:22:17 pm )
henii zahialgaar bicheed bna daa
-
Anonymous (February 28, 2013 2:30:53 pm )
niigmiin toli gej henii sonin be?iim hogiin zahialgiin um bichihee boliildoo.
-
Anonymous (February 28, 2013 2:33:17 pm )
Undsen huuli zorchson bol ogtsor.huuli tegsh uilchleh estoi gej ooroo yaridag bizdee..
-
Anonymous (February 28, 2013 2:35:33 pm )
ogtsruulax ni zuv sh dee.er ni ali ch nam yalgaa baihgui alban tushaaliin tuluu yugaa ch hairlahgui,turiin deed alban tushaaltnuud ni ovoij otsoitloo bayajsan avgai huuhduud ni brendeer uvchilsun umssun idseneeree uraldsan uneheer hereg alga
-
Anonymous (February 28, 2013 2:36:18 pm )
бараг зөв юм хэлсэн байна шүү дээ.
Хотын баатар дарга автобуснууды эгнээг чөлөөлсөнөө эргэн хараач, араай хэтэрлээ, өдөр бүр хэннэгэн ослоор өөд болж байна. Хууль зүйн Сайд аа, өдөр бүр хэн нэгэн бусдын гарт амиа алдаж байна. Хүний амь юу ч биш болчоод байна энэ улс оронд чинь Юу бодож байна та нар. Эмнэлэг булаацалдаж байхаар нүдээ нээгээд толгойндоо салхи оруулаач. Эх орноо худалдаад, иргэдийг алуулж, хордуулж дуусгах гээд байгаа юм биш үү энэ засаг. -
Anonymous (February 28, 2013 2:55:38 pm )
Ene henii zahialgaar bicheed bnaa MAN-iinhan yu hiisiin tednii bulhai luiwar bolgonig tsewerleh gej AN garch irchiheed baihad ajil hiih geed bgaa hunee ogtsoruulna ene ter gej uu haidgaa bolimoor yumaa esreg namiinhan ogtsruulj uursduu garch ireh bodoltoi bgaa bailgui bolimoor yumaa
-
Anonymous (February 28, 2013 2:59:46 pm )
Захиалгаар мөн ч их бичих юм даа.
-
Anonymous (February 28, 2013 3:05:42 pm )
Tamiin togoo gej mongolchuud mini dee hezee ene zabaarsan zangaasaa salah um be delhii sonood dahin hun torhod ene zan bitgii baigaasai burhan mini
-
Anonymous (February 28, 2013 3:17:02 pm )
shinechleliin ZG MAN MAHN -ni 70+20 jil setgee ch vgvi hiigee ch vgvi ajluudig 6-n sarin hugatsaand l hiij bna bie tooj peediilgvi nyatsaj shantralgvi zvtgeed bai ard tvmen chini baharhaj bba itgej bva xvleej bna
-
Anonymous (February 28, 2013 3:25:06 pm )
Shinechleliin geh todotgoltoi Zasgin gazar tuhain ajil alban tushaal deer mergeshsen humuusee halaad chaddagiig chaddagguigeer soliod uuniigee shinechlel hiij bn gej uzej bga BOLI I DOO TA NAR BOLI L DOO ALTANHUYG AA
-
Anonymous (February 28, 2013 3:28:26 pm )
ZUB SHUU.Ajlaa medehgui alban tushaalin araas angaj tsangasan mangasuud hezee uls ornoo hugjuuleh um be. HALAA SELGEE CHIN DENDEJ BNA SHUU. ODOO BLIOCH
-
Anonymous (February 28, 2013 3:29:53 pm )
TURIIN ALBANI MERGESHSEN TOGTOLTSOO ENE ZASGIIN GAZRIN UED USTLAA YANAA MONGOLCHUUD AA
-
Anonymous (February 28, 2013 3:38:17 pm )
харин ч юм хийгээд байгаа юм биш үү.Өмнөхүүд нь хэрэгтэй чухам юу хийлээ дээ.Ингэж хуцаад байхаар жаахан ч гэсэн урмын үг хэлж байгаа ч захиас биелүүлэгч ээ
-
Anonymous (February 28, 2013 3:49:59 pm )
ENE ZASGIN GAZAR NEG L BISH E
-
Anonymous (February 28, 2013 4:02:47 pm )
Монгол брэнд дэлхийд-Таны оролцоо Монголоос ямар бүтээгдэхүүн экспортонд гарах боломжтой гэж та үздэг вэ 1.ноос2.ноолуур 3.эсгий урлал 4.гутал5.чацаргана 6.арьсан урлал 7.ээзгий 7.айраг 9. таны санал Өрхийн амьжиргаанд шууд нөлөөлсөн байгальд ээлтэй бүтээгдэхүүн байх нөхцлийг хангах [email protected]
-
Anonymous (February 28, 2013 4:06:57 pm )
Niigmiin toliinhon bitgii muruud. Altanhuygiin amalsan,hiij guitseeh buhii l ajliig n yahiig harah heregtei.Hervee biyluulj chadaagui tohioldol avtomataar ogtsorno gedgiig medej av.
-
Anonymous (February 28, 2013 4:20:32 pm )
Hun ajil hiilgej suraach ee. An-han er ni zasagt baih hereggui yum baina. Herev ene zasag ogtcorvol Erdene, Zandaahuu naryn humuus l ah duu amrag sadnaa uud ni tatah baih daa. Bolioch, teneuuud ee.
-
Anonymous (February 28, 2013 4:22:18 pm )
Е\САЙД АЛТАНХУЯГ ЧИ ЗАЛУУ АВГАЙ, ХЭНЗ ХҮҮХЭДТЭЙ ЧИНЬ ТЭНДЭЭ БИЗ.ТЭДНИЙГЭЭ ХАЙРЛАЖ ЭНХРИЙЛЭХ НЬ Ч ЗӨВ Л БИЗ.ГЭХДЭЭ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА МАРТАЛГҮЙ АЛАГДАЖ ҮРЭГДЭЖ БАЙГАА АРД ТҮМНИЙ ҮР ХҮҮХДИЙГ ХАЙРЛЙЙЧЭЭ.ХУУЛИЙН САЙДАА,ЗАМЫН САЙДАА ХҮН АМЫН САЙДАА АЖИЛД НЬ ОРУУЛЖ ҮЗЭЭЧЭЭ. ГУЙЯ ЧАМААС.
-
Anonymous (February 28, 2013 4:31:12 pm )
Алтанхуяг сайн ажиллаж байгаа шүү. Өөр хүн бол АН-ын нэрийг өдий дайтай өргөж өгч чадахгүй шүү дээь мэдэхгүй л юм байна. АН-ыхан Алтанхуягийн үед ард олондоо үнэлэлт авч чадаж байсныгаа хожмын өдөр ч санан дурсах болно доо. Тжр уян хатан, ухаалаг байж чаддаг учраас муусайн долдойнуудыг ч хаялгүй аваад л явж байна. Угаадсаа чамлаад байгаа бүл байчихгүй юу. Бүгдийг зайлуул, Сайд аа. Яаж хймтдаа шороо үмхэхээ харах гэж турхираад байгаа бол ёсоор нь болгоод өг. Ерөнхийлөгч ч дэндүү хувиа хичээх юм аа. Нэг эцэг хүний зангарагтай байж чадахгүй л юм даа. Ард түмэн талцаад, амь насаа алдаад дууслаа. Ноён ерөнхийлөгчид хамаагүй л юм байх даа. Ядаж хошгируулаасай.
-
Anonymous (February 28, 2013 4:48:38 pm )
îãöîðîõ õýðýãòýé þó õèéæ áãà ã àðä èðãýä ìýäýæ áãàà õóäëàà èõ ÿðèõ ýþìäàà
-
Anonymous (February 28, 2013 4:52:49 pm )
ЭНЭ БОЛ УРД БАЙСАН НӨХДҮҮДИЙН ХИЙСЭН АЖЛЫН ҮР ДҮН ГАРЧ БАЙГАА ЮМ.ТЭД НАР УЛС ЭХ ОРНЫГ ДАМПУУРУУЛЖ ХАЯЧИХААД ОДОО ТЭНГЭРЭЭС БУУСАН ЮМ ШИГ ЮМ ЯРЬЖ БАЙХ ЮМ. АРДЫН НАМ ҮЕД ЭНЭ ОСОЛ, ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭЛЭЛҮҮД БҮГД ХААЛТТАЙ БАЙСАН ШД. ХЭВЛЭЛИЙНХЭН ТА НАР ӨӨРСДӨӨ МЭДЭЖ БАЙГАА. ОДОО Л ХЭТ ИХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР БАРУУН, СОЛГОЙГҮЙ БУРЖ ЧАДАЖ БАЙГАА ШҮҮ.
-
Anonymous (February 28, 2013 5:01:59 pm )
Altanhuyg said shig said ardchilal hogjison 24 Jild garsangui e Manii nohduud yaj idsen bna Miat 5tolgoi oyutolgoi bgdiin zasag darga Amaglan bilegt gd arai l denduu idej bjee olimpiin horoo gd l Bayr eh ornoosoo uravchihlaa ed bugdiig ene shinechileliin zasgiin gazar l gargaj Irlee shde Altanhuyg said aa tanid ard tumen itgej bga shu mashin Bol taniig benzineer duurgehsen Hun bolhoor urmaar tetgie ene deeguur bichsen humuus Bol tolbortei comment bna
-
Anonymous (February 28, 2013 5:27:17 pm )
zuw shvv sahialgaar bichne gej yu gesen vg we
setgvvlchid ch gesen xarax nvd sonsox chicteixvmvvs shvv dee tegeed ard tvmbiig arai dendvv dord vzej bna AN xvmvvs er ni mongoliin ard tvmniig amaar ni shoroo vnxvvlj elegeer ni mulhvvlj bna sh de AH xvmvvs ogtsorwoltaarna -
Anonymous (February 28, 2013 6:30:58 pm )
oilgomjtoi sh dee, urd baisan novshiin CU,BATBOLD geh metiin baasnuudin hiisen ajil ni urgeljilj yamar ih urshig tarisanig har, Altanhuyag chadlaaraa ajlaa hiigeed yavj baigaa, bolovsrolgui nohod ni tuunii araas zoriudaar hutga shaaj mafiin ajlaa urgeljluuleh gej ulairtsgaaj baigaag erhbish ard tumen harj l bainsa. ene mongolin novshiin bolovsrolgui hagartal bayjchihsan gahainuudig tseverlehgui bol er uudluhgui shuu. Altanhuyag edend teer bolj baina l daa.
-
Anonymous (February 28, 2013 6:44:10 pm )
Altanxuyagiin lai bish MAN-iin noxduudiin idee beer nx garch baigaag medej baina uu tenegee xarin shuux xuulx xyanaltiinxan mash udaan ajillaj baina. Uvsiin 2, Songinoxairxanii songuuliin margaaniig xurdan shiidexgui yax gej udaagaad bainaa. AN zasgiig dangaaraa barij xariutslagaa uurex estoi es tegvees xoorondoo bie biendee tunxiraad ajilaa xiixgui baina. Yalanguya bie daagch nar davarch agentlaguudad oorsdiinxoo xulgaich naraa tomiluulj ajil xiilgexgui bolloo.
-
Anonymous (February 28, 2013 9:37:05 pm )
Altanhuyag said harin ch sain ajillaj bgaa, amjilt, mangar ulsuudiin ugiig ul toon uragshaa, hiih zuil hiij bgaa shine zasgiin gazartaa bayr hurgiii!!!!
-
Anonymous (February 28, 2013 10:17:08 pm )
altanhuyagiig hurdan zailuulaaaaaaaaaaacheee. dandaa uvsiin nohduudiig alba ajild tomilood bna shuu. yum l bol nutag us mus ch geh shig, zailsan baidaa altanhulgaichaa
-
Anonymous (February 28, 2013 10:17:54 pm )
jenko battulgaar eronhii saidaa hiilgee. tegeed judo boh moh geel goe shdee an namiinhaaaan
-
Anonymous (February 28, 2013 10:24:38 pm )
man namiin hulgaichuudiig eleruulj baigaa uchiruu? sain ajillaj bain. hulgai hiideg MANnamiig tatan buulga
-
Anonymous (February 28, 2013 10:26:13 pm )
urav paihik
-
Anonymous (February 28, 2013 11:24:43 pm )
Altanhuyg said good boy demjij bga shuu demjij bna altanhuyg said bish eronhiilogch bolohod ch bolhoor Hun shuu
-
Anonymous (February 28, 2013 11:38:22 pm )
xaxaxaxa ta nar chaddagiim bol bichsen setguulchiig bas shorond hiihgui yu
-
Anonymous (March 01, 2013 1:17:54 am )
Erunhii said Altanhuyag sain ajillaj baigaa.Tomoohon zorigtoi buteelch alhamuudig hiij ehelsen.Ene hund bi itgej baina.Zasgiin gazarinhaa uil ajillagaag demjne.amjilt husiy
-
Anonymous (March 01, 2013 1:21:14 am )
hamtarsan zasag hamgiin sain geed baisan hun yav daa
-
Anonymous (March 01, 2013 2:46:15 am )
altanhuyagiin zasgiin gazar denduu duraaraa huuliig ulandaa gishgij bgaa ni ard irgeded taalagdahgui bn.amaaraa ardchilal yariad garaara huuli zorchin shiidwer gargaj bgag bugd harj bn.ogtsoroh heregtei.uls toriin soel bh estoi gj oorsdoo ih yaridag .saihanbileg ardchilaliin orond nomiig ni uzsen hun ter soeliig newtruuleech…haraya shudarga baitsgaaya gj eronhiilogch urialdag.
-
Anonymous (March 01, 2013 5:17:28 am )
zarim garuud nam ene ter gd soliorod bh yum naana chin uls ornii asuudal yrigdaj bn yun nam be maluuda ter nam ene ter gehee odoo bolioche erno manai uls torchid denduu tansag yuma tolgoi ni hooson
-
Anonymous (March 01, 2013 10:15:05 am )
АЛТАНХУЯГ ХАРИНЧ САЙН АЖЛАЖ БАЙГАА ЯМАРЧ ГЭСЭН УРЬД БАЙСАН ЕРӨНХИЙ САЙД НАРААС ИЛҮҮ АЖЛАЖ БАЙГАА АН ИЙН ЗАСАГИЙН ГАЗАРЫН ӨНӨӨ ЦАГ ҮЕД МАШ ОЛОН ТОМ ЛУЙВАРЧАДЫН
ЛУЙВАР ИЛ ГАРЧ ИЛЭРЧ БАЙНА ОЛН ШИНЛЭГ САНАА ТЭВШҮҮЛЭЖ БАЙНА ТӨРИЙН АЛВЫГ НИЙТИЙН ҮҮЛЧЭЛГЭЭНИЙ АЛВА БОЛГОЖ БАЙНА ЭНЭ БОЛ ДЭВШЭЛ МӨН
ШЭНХЭН БАЙХ БАЙРАНД НЬ ТАВЬЛАА АРД ТҮМЭН БОЛ ТӨРИЙН ЭЗЭН ЮМ
ИРГЭД ҮҮНЭЭН ОЙЛГОХГҮЙ БАЙГААГААС АЛБАН ТУШААЛТАНИЙ БООЛ МЭТ БОЛСООР
БАЙНА ИРГЭН БҮР ЭЗЭН ГЭДГЭЭН ОЙЛГОЖ АЛБАН ТУШААЛТАНИЙГ ШАХАЖ ШААРДАЖ ХУУЛИЙН ДАГУУ
АЙЛГАЖ ИЧЭЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЭНГЭЖ ГЭМЭЭН ТӨР ЦЭВЭРШЭНЭ АРД ТҮМЭН ТӨРИЙНХӨӨ ЭЗЭН БАЙЖ ЧАДНА ҮҮНИЙГ Л АН ХИЙХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА АЛТАНХУЯГ МУУГҮЙ АЖЛАЖ ЭХЛЭЖ БАЙНА ХОЙШОД ХЭРХЭН АЖЛАХЫГ НЬ ХАРАХ ХЭРЭГТЭЙ АЖЛАЖ БАЙХАД АЛДАА ГАРНА ТҮҮНЭЭН ХУРДАН ЗАСАЖ САЙЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ӨНӨӨ ҮЕД ТЭМҮҮЖЭНГИЙН ҮҮРЭГ МАШ ИХ
БА ЭЛБЭГДОРОЖИЙН ҮҮРЭГ БАС МАШ ИХ УЧАР НЬ ШҮҮХ ЦАГДААГИЙН БАЙГУУЛАГЫН ШИЙДВЭРЛЭХ ТҮРГЭН ШУУРХАЙ ШУДРАГ ҮҮЛ АЖИЛГАА МАШ ИХ ЧУХАЛ ЦАГ ҮЕ БОЛООД БАЙНА
ШҮҮХ БОЛ ШҮҮХ БИШ БОЛСОН ШҮҮХИЙГ ШҮҮХ ШИГ БОЛГОХ ХУУЛЬ ХЭРГЭЖДЭГ БОЛГОХ НЬ ЧУХАЛ АСУУДАЛ БОЛСОН -
Anonymous (March 01, 2013 10:50:26 am )
Zasgiin gazryn rating gargah haraat bus sudalgaany baiguullaguud ajillaasai,tegvel ene buhen ynen hudlaa n haragdana.
-
Anonymous (March 01, 2013 10:52:21 am )
МАН ИЙН ТӨР БАРИЖ БАЙХ ЦАГУУДАД БИ БОЛСОН МУУ МУУХАЙ ЗҮҮЛҮҮД ӨНӨӨДӨР ИЛ ГАРЧ БАЙНА МАН БОЛ ЛУЙВАРЧ ХУЛГАЙЧ АЛУУРЧАН ДЭЭРЭМЧЭДИЙН НАМ ЭНЭ НАМ МАХН ИЙГ ДОТРООС НЬ ИДЭЖ УСТГАН ЭРХ МЭДЭЛ ӨМЧ ХӨРӨНГИЙГ НЬ БУЛААН АВЧ ЭХ ОРОН
ГАЗАР НУТАГААН ХУДАЛДАЖ НИЙГЭМД МУУ МУУХАЙ БҮХНИЙГ БИ БОЛГОН ЦЭЦЭГЛҮҮЛЭЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ АРД ТҮМЭНИЙГ ЯДУУРУУЛАН ХООСЛОЖ БАЙСАН НАМ
ӨНӨӨГИЙН МУУ МУУХАЙ БҮХЭН АЛТАНХУЯГИЙН ХИЙЖ БАЙГАА ЗҮҮЛ БИШ МАН ИЙН
ХИЙСЭН ЗҮҮЛ ХАРИН ОДОО ИЛ ГАРЧ БАЙНА АН БА АЛТАНХУЯГ ҮҮНИЙГ ИЛ ГАРГАЖ БАЙНА ЭНЭ БОЛ МАШ ЗӨВ ЭНГЭЖ БАЙЖ Л НИЙГЭМ ЦЭВЭРШЭНЭ МАН ИЙН ЛУЙВАРЧАН ХАХУУЛЧАДЫГ ТӨРИЙН АЛБАНААС ЯМАРЧ ҮНЭЭР ХАМАЙГҮЙ ЗАЙЛУУЛАН АРД ТҮМНИЙ НУРУУГ ТЭНИЙЛГЭХ ХЭЭЛ ХАХУУЛИЙГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ ЛУЙВАРЧАДЫН УЛИН ХУЦАХААС БҮҮ АЙ
АРД ТҮМЭН АЛТАНХУЯГИЙН ҮҮЛ АЖИЛГААГ ӨНӨӨДӨР ДЭМЖЭЖ БАЙНА
ХАРИН ЭЛБЭГЭЭТЭЙ ХАМТ ХОШОГРУУЛЧАХ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛ ӨНГӨРӨӨД МАРТЧАХ БА ГЭЖ ЗАХИЙ ХЭРВЭЭ МАРТБАЛ АРД ТҮМЭН ТА НАРЫГ ӨРШӨӨХГҮЙ ШҮҮ -
Anonymous (March 01, 2013 11:10:46 am )
henii zahialga baih ni yamar hamaatai yum yamar ch l baisan gashuun uneniig l bichij tegeed l neg hun yum yarihaar AN MAN geed l soliordogoo bolimoor yum
-
Anonymous (March 01, 2013 11:24:22 am )
Urid ni yamar ch erunhii said altanhuyag said shig alillaj baigaagui shuu
-
Anonymous (March 01, 2013 11:35:14 am )
zaxialgaar 1 yum bicheed ard tumniig xerelduuldeg xeseg buleg xumuus bnaa…bodvol iimerxuu yum bicheed ovoo yum avdag bailgui de.aisan da neree xurtel gargaj chadaxgui yum da….
-
Anonymous (March 01, 2013 1:01:48 pm )
Алтанхуягийг огцруулж МАН-с сайд тавиад төрсөн газартаа хөлөө тавих эрхгүйгээр амьдарвал үүнийг бичигч-д сайхан байна уу
-
Anonymous (March 01, 2013 1:04:18 pm )
undsen huuli zurchij zahiramj gargasan gedeg ni togtoogdson shuu dee. Ogtsoroh heregtei. Huuli bol huuli tegsh uilchleh estoi. Uuruu ch dandaa tegej heldeg hun.
-
Anonymous (March 01, 2013 1:46:25 pm )
zuv l um bichsen bna da eruul uhaantai uaman dugneld gargaj chaddag ni iim um bichindee uy ch hiidegui ulaan habgaalagch gej ali ch namd baidag huniig huurugduj bdag neg heseg hun bas ban aa
-
Anonymous (March 01, 2013 2:41:15 pm )
ярьвигтай хэцуу ажлыг зохьцуулах гэж оюун ухаан арга билэгийг хослуулаад л ажиллаж байгаа юм биш уу унэлэлт дугнэлт өгөхөд цаг хугацаа хэрэгтэй байх аа
-
Anonymous (March 02, 2013 3:53:39 am )
МАН-ын хуйлгайчидаар монгол дүүрсэн нь нотлогдож байна. Дээрээс нь АН өөрсдийн дотороо байгаа луйварчидыг шалгах хэрэгтэй. Алтанхуяг ядаж бусдыгаа бодвол нээлттэй хүн юм. МАН-хан ямагт “Ард түмэн минь” гэж хуцдаг боловч хумсаа нуусан муур луйгаа мэхэлдэг, бас үеийн үед хэлмэгдүүлж ирсэн. Халаа сэлгээ хийх нь зөв. Угаасаа Энхбаярын үед улсын байгууллагыг тэр чигээр нь МАХН-ыг сонгуульд ялуулах бүхэл бүтэн хүч болгож хувиргасан байсан. Тэгээд юу хожив. Хамаг баялагаа гадныханд алдаж дуусч байхад харин АН гарч эхнээс нь цэгцэлж эхэлж байна. Дэмжиж байгаа шүү. МАН-ыг дэмжидэг хүмүүсийг эрүүл саруул ухаантай гэхэд үнэхээр итгэхгүй байна. МАН-МАХН-ыг дэмжигчид улс орноо гадныханд өгсөнтэй адил нүгэл хийж байгаа. Үр хүүхдийнхээ баян чинээлэг амьдрах амьдралд хор хүргэж байгаа сонгогчид.
-
Anonymous (March 02, 2013 10:20:14 am )
хийхгүй болхоор хийсэнгүй гэх хийгээд эхлэхээр юу яриад унав даа.жаахан юм гялайгаад ирэхээр унтраах гэдэг муухай монгол сэтгэлгээнээсээ сал.сонгуулийн чимээ сонсогдож эхэлсэн бусдын захиалгаар АНыг доош нь хийх гэж оролдохоо больж үз.
-
Anonymous (March 02, 2013 6:17:15 pm )
Ajla ogox xeregtei.xudla yrixaas oor yu ch xiisengui.
-
Anonymous (March 04, 2013 12:34:59 pm )
ALTANHUYAG SAIN DURAARA AJLA OGOH ES ZUITEI
-
Anonymous (March 04, 2013 6:48:16 pm )
an bol suudliin tuluu garsan nam 4 jiliin daraa garsan suudlaasaa songuuliin mungu bosgohl ajil hiij baigaa bolhoos uls orniihoo ard tumniihee tuluu yu hiihgui nam
-
Anonymous (March 05, 2013 1:44:38 pm )
Хүн зөв юм санаачлаад зоригтой ажиллаж байхад атаархагчид өөрсдөө хийж чадаагүй байж дэмий юм бичих юм.Алтанхуяг монголын ард түмний төлөө ихийг хийж чадах хүн ажлын их амжилт хүсье
-
Anonymous (March 05, 2013 10:55:48 pm )
Танай бичсэн зүйл зүйлийн бичээсүүдийг уншиж үзлээ. Нийгэмд маш их хэрэг болохуйц эх орон гэх монголынхоо тусын тулд зөв сэтгэлгээтэй үнэн зөв мэдээ мэдээлэл их бичээрэй. Зөвхөн нэг талыг барьж сэтгэж биччих нь онцгүй шүү өргөн хүрээнд бич унш мэдлэгээ дээшлүүл
-
Anonymous (March 06, 2013 10:36:19 am )
хүйтэн царайт
-
Anonymous (March 06, 2013 3:36:38 pm )
АН-ын зарим нэг хийж байгаа зүйлүүд зөв боловч хэтэрхий нэг тийшээ туйлширч байна.Наад зөв буруугүй албан тушаалын томилгоо чинь та нарын нэр хүндийг унгаж байна. Зөвхөн ганц жишээ татхад ШУТИС-ын сургуулийн эдийн засгийн ректороор томилсон Батчулуун гэж нөхөрийг ямар чадвартай бараг 16сургууль хариуцуулан томилсон томилгоо юм бэ. Наад нэг хүн чинь зөвхөн ходбооны инженер мэргэжилтэй Монголын Цахилгаан шат ХХК захирал гээд хэрүүл хийгээд л явж байдаг хүн шүү дээ.Өөрөө чадваргүй болохоороо үүдэндээ бас нарийн бичиг гээд нэг нөхөрийг суулгачихжээ. Үе үеийн ректорууд хэзээч нарийн бичигтэй байгаагүй л байхгүй юу Алтанхуяаг гуай.
-
Anonymous (March 11, 2013 12:26:40 pm )
enemuu ogtsorson n deer!avgaigaa solino ulsiin omch horongo hulgailna!
-
Anonymous (March 11, 2013 1:09:54 pm )
Ерөнхий сайдын үйл ажиллагааг дэмжиж бна. МХЕГ-ыг татан буулгах асуудлыг хурдан шийдмээр бна. Та ямар их үнээр удаан байлгаад бна. Эсвэл согуультай холбоотой юм уу? Яагаад гацаагаад бнаа. Эсвэл намын захиалгаар албан тушаалын уралдаан бий болгох
Ерөнхий сайдын хийж байгаа шинэчлэлийн ажлыг 100% дэмжиж бна. Харин МХЕГ-ыг татан буулгана гээд хамгийн түрүүнд ярьсан, олон нийтийн мэдээний хэрэгслээр цацсан чинь яасан бэ Намаасаа даалгавар авсан уу? эсвэл өөр зорилготой бна уу таны ачаар 1700 ширхэг түүхий байцаанууд ургаад л, хүний хоол хулгайлж идээд л бна, Ялангуяа хүнс хариуцсан түшмэлүүд цэцэглэн хөгжиж бна
57 Comments