antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2013 15 comments

Соёлын төв өргөөг хошин шогийн ордон болгоё

нийтлэсэн Admin

e38c56a67b9c9000bigСайд Ц.Оюунгэрэл саявтар Монголын театрын музейн ажилтай танилцахдаа удирдлагад нь “Та нар галерейгаа лааны тосон баримлын ордон болго” гэсэн чиг өгсөн байсан.

Музей, галерейн орчин үеийн шалгуур, шаардлагад нийцүүлэх гэж ийн үүрэгдсэн байх. Сайд яг ингэж даалгавар өгсөн шигээ Соёлын төв өргөөг хошин шогийн ордон болгохыг тушааж, захирлаар нь нийслэлийн орлогч Н.Батааг тавьчихаад, өөр газар бусад “нормал” урлагт зориулсан ордон, танхим баривал яасан юм. Соёлын төв өргөөг яагаад заавал хошин шогийн ордон болгож, яагаад заавал Н.Батаа даргыг захирлаар томилох ёстой вэ гэж үү. Энэ их учир нигууртай.

Сүүлийн жилүүдэд Соёлын төв өргөө гэдэг гоё нэртэй ч, хотын төсвийг зузаатгах хэрэгсэл төдийгөөр ашиглах болсон цагаан байшингийн удирдлагууд соёл урлагийн салбарт зүтгэгсдийн уцаарыг барж, урмыг хугалах болсон.

Ард түмний оюуны хөгжилд гойд үүрэггүй, том толгойтой, гүзээ ихтэй, идэж уухаас өөрийг мэддэггүй, ханаж цадахаа үзэхгүй, цус ойртсоны улмаас оюун ухааны хомсдолтой төрсөн хүн шиг юм л бол буруу тийшээ дийлж байдаг болсон энэ байгууллагын, зориулалт уг нь өөр. Ард түмнээ  соён гэгээрүүл гэж 1980-аад онд өнөө муу нэрт оросууд барьж байгуулан Монголын ард түмэнд хүлээлгэж өгсөн ч яваандаа нийслэлийн өмч болсон замналтай. Өмч өмчдөө “Эрдэнэт” үйлдвэр монголчуудын саалийн үнээ гэдэгтэй ойролцоо нийслэлийн төсвийг бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй саалийн гунж болсон. Нүх сүв болгоноо арилжааны урлагийн байгууллагуудад голдуу түрээсэлдэг. Тайзаа байж болох дээд үнээр буюу цагийг нь 1,5 сая төгрөгөөр, хэрвээ тоглолт хийх хүмүүс тайзан дээр урьдчилсан бэлтгэл хийнэ гэвэл 500 мянгыг нэмж нэхнэ. Өөрөөр хэлбэл, өдөр алгасалгүй түрээсэлж сардаа 100 орчим сая төгрөгийг Улаанбаатар хотын төсөвт оруулдаг газар юм. Энэ хэрийн орлогын төлөвлөгөө хотоос өгдөг болохоор биелүүлэхийн төлөө өргөөний захирал, менежерүүд нүдээ цавчилгүй чичрээд дайрчихна.

Сайн үйлсийн төлөөх арга хэмжээ, ашгийн бус байгууллагын бүх нийтийн боловсрол, хүүхэд залуусын хөгжлийн төлөөх зэрэг ямар ч арга хэмжээ явуулъя гэсэн, тайзаа үнэ төлбөргүй болоод хямдралтайгаар өгөхгүй гүрийнэ. “Та нарын өмнөөс бид мөнгө төлөх үү”, “Ер нь яахаараа та нар хүний юмыг мөнгө төлөхгүй ашиглах ёстой юм”, “Бид орлогын төлөвлөгөөтэй ажилладаг улс”, “Больё, хаанахын хэний арга хэмжээг үнэ төлбөргүй, эсвэл хямдралтай явуулсан нэрээр мөнгө хуйвалдаж идэв гээд бөөн хардлага сэрдлэг үүснэ, бусдаараа бууз хуушуур шиг явъя” “Ер нь ингэхэд өнөөдөр нэг ширхэг талхыг ч хүн мөнгөөр л авдаг биз дээ” гэх зэргээр ам таглаад, тэнхээ бараад гаргана. Энэ өргөөний удирдлагуудад тайзан дээр хэн тоглож, жүжиглэж, бүжиглэх нь хамаа байхгүй, гагцхүү дансанд нь мөнгө орж л байвал болоо. Залуу авьяастан, алдартан, суутан, эсвэл харааны болон хөгжлийн бусад бэрхшээлтэй хүмүүс байх эсэх нь хамаагүй. Орлогын төлөвлөгөө тасалбал “Хоолойг чинь хэрчинэ шүү” гэх лугаа даалгавар өгдөг нийслэлийн өмчийн газар, улмаар Улаанбаатар хотын эдийн засаг, санхүү хариуцсан орлогчийн ажил үүргийн хуваарь дахь онц чухал шигтгээ болсон “Орлого орлого, мөнгө мөнгө” гэсэн удирдамж хууль нь. Уг хуулийг биелүүлэхийн тулд үзэгч олонтойгоор нь хошин урлагийн тоглолт явуулдаг продакшнуудад тайз, танхимыг сар, улирал, жилээр нь гэрээлдэг гэж байгаа. Бусад төрлийн, арай дэвшилттэй, ардын, сонгодог урлагийн, хүүхдийн, шилдэг бүтээлийн гэх зэрэг тоглолт зохион байгуулагчдад гуйлгаж гуйлгаж өдрийн цагаар, эсвэл эрхэм хүндэт хошин шогчдынхоо тоглолтын өмнө буюу 17:00 цагаас тулсан түрээсээр өгч сайхан сэтгэл гаргасан улс болно.

Монгол Улсын Морин хуурын чуулгын 20 жилийн ойн тоглолтод 17 цагаас заал өгөөд юу боллоо. Дэлхийн шилдэг тайзнуудад тоглож монгол үндэстэн гэдэг ямархуу авьяастай, боловсрол мэдлэгтэй, мэдрэмж, оюуны чадвар өндөртэй хүмүүс юм гэдгийг илтгэдэг шилдэг номеруудаа үзүүлэхэд нь үзэгчид дахиулах гэж алгаа хорстол ташсан ч боломж олгоогүй. Учир нь цаг байхгүй, хошин шогийн тоглолтын үзэгчид гадаа хүлээж байгаа. Тус чуулгын дэлхийд хосгүй уран бүтээлчид маань ийн гурван орой дараалан хөөгдөж гарахад даан ч дээ гэж бодогдон сэтгэл өвдөж байлаа. Энэ тухай Улсын филармонийнхноос асуухад “Өөр арга байхгүй. 17 цагаас заалаа өгөх өгөхдөө 50 гоё суудал ёс юм шиг шууд татаж авч байж гэрээ хийдэг гээч” хэмээн хүлцэнгүй гэгч нь хариулж билээ. Энэ бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлч.

Харин дараахан нь бас нэгэн явдал болов оо. Монголын хөгжмийн урлагийн амьдралд, уран бүтээлчдийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо” гала тоглолтыг зохион байгуулагчид энэхүү тоглолтыг зохион байгуулсан 11 жилийн түүхэндээ анх удаа Соёлын төв өргөөнд хийхийг хүслээ. Санаачлагчид нь эгэл жирийн хөгжимчин, соёл урлагийн сэтгүүлч гэх зэрэг халаас нимгэн ч сэтгэл, зүтгэл дундаршгүй уран бүтээлчид байдаг. Тэд 2001 оноос өнөөг хүртэл уг тоглолтыг тасралтгүй авч яваа сан. Мэргэжлийн шилдэг ардын болон сонгодог хөгжимчид, дуучид, өсвөрийн хөгжимчдийн чадварыг нэгэн дор үзэгчдэд харуулдаг уг тоглолтыг нэг удаа ч болов төр, захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр, заалны түрээс гэлгүй явуулъя, олон хүн урьж үзүүлье, оюутнуудыг ч өргөнөөр хамруулъя, нүд нь нээгдэг гэж үзсэн. Тиймээс Улаанбаатар хотын, Соёлын төв өргөөг мэддэг дарга нарт хандан хүсэлт гаргасан юм. Тэгэхэд зөв­шөөрөл болох захирамж гээч тамгатай цаас өгөх шат шатны долоо, найман дарга тус бүртээ зөвшөөртөл нийслэлийн эдийн засаг, санхүү хариуцсан Н.Батаа гэдэг дээр очоод тас гацав. Орлогч “Үгүй, болохгүй” гэж байна. Зохион бай­гуулагчид  арван жилийн турш заалны түрээс, уран бү­тээлчдийн урам­шуулал зэр­гийг өөрсдөө болон цөөн хэдэн дэмжигч үзэгчийнхээ хүчээр зохицуулж ирсэн. Энэ жилээс цар хүрээг өргөтгөх, олон нийтэд түлхүү хүргэх зорилгоор олон суудалтай танхимд зохион байгуулах гэснээ, тасалбар борлуулсан орлогыг тоглолтод оролцох 40 гаруй уран бүтээлчид урамшуулал болгон өгөх, мөн бага ч гэсэн хөрөнгөтэй сан бүрдүүлэх шаардлага байгаа талаар учирласан ч нэмэр болсонгүй. Н.Батаа дарга “Би хотын санхүүг бүрдүүлэх гэж суугаа хүн байж, орж ирсэн дурын хүнд мөнгө олдог хэрэгслээ үнэ төлбөргүй өгөөд суугаад байвал юу болох юм” гэж байна. Бид нийслэлээс мөнгө хүсээгүй, заалаа нэг удаа түрээсгүй өгөөч гэж байгаа юм. Энэ чухал арга хэмжээг хөл дээр нь босголоо, одоо хуримтлал үүсгэж, арга хэмжээний цар хүрээг өргөтгөж, Монголын шилдэг хөгжимчдийг олон улсын гарамгай хөгжимчидтэй хамт тоглуулдаг болгох гэж байгаа юм, зөвшөөрөөч” гээд ч дийлсэнгүй. Үнэхээр аргагүй гэвэл гэрэл цахилгаанд гарах зардлыг төлж болно шүү дээ. Янз янзаар гуйж, учирлаад болохгүй болохоор нь “Хөгжим бүжгийн коллежийн олон улсын уралдаанд тэргүүлсэн, гадаадын шүүгчдийг бишрүүлээд ирсэн тэр хүүхдүүдийн тоглолтыг Монголын хүүхэд залууст сонсгож, тэднээр бахархах, тэдэн шиг болохсон, хичээл номдоо шамдахсан гэсэн сэдэл төрүүлэх, уран бүтээл, уран бүтээлчийг хүндлэх, дээдлэх үзэл суулгах зорилгоор энэ тоглолтыг зохион байгуулдаг, та дэмжээч” гэв. Байдаггүй. Юу гэсэн гээч.

“Ийм тоглолтыг тэр сургууль, соёлын газар нь өөрийндөө ч юм уу явуулдаг л байлгүй. Та нар энд ингэж явах ямар хэрэгтэй юм” гэв. Уучлаарай, ХБК ч байж, СУИС ч бай, сургууль дээр болдог тоглолтыг оюутнууд, тэдэнд хичээл заадаг багш нар нь үзээд л, өөр хоорондоо яриад л өнгөрдөг юм. Нэг чадварлаг монгол хөгжимчний тоглолтыг нөгөө, гэхдээ өөр мэргэжил, салбарын бас нэг монгол үзэхээр нүд нь нээгдэж, сэтгэл нь онгойж, аяндаа хөгжмийн урлагт дурлаж, ойлгож, хөгжимчдийг хүндэлж эхэлдэг. Тэр хүн бол ирээдүйн чанартай үзэгч, дэмжигч, ивээн тэтгэгч. Харин Ц.Батаа дарга биш. Хотын орлогч бүр сүүлдээ уурлаад босоод явчихаар нь “Та тэгэхээр Монголын авьяасыг, ирээдүйг дэмжихгүй гэж байгаа юм байна, тийм үү” гэж өдлөө. Тэгсэн мань хүн “Чи битгийн тэгж шантаажла” гэж байна шүү. Тэгэхээр нь гэнэт ойлгож тайвшраад, “Та ямар тоглолт болдгийг мэдэхгүй байгаа болохоор дэмжихгүй байх шиг байна, бид тоглолтоо хаа нэгтээ явуулъя, харин танд хос урилга ирүүлье, та заавал очиж үзээрэй, урьж байна” гэвэл “Үгүй, үзэхгүй” гэж зандрав. Ийм л юм болсон.

Хүний хөгжил гэдэг зөвхөн хөрөнгө мөнгө биш, хамгийн гол нь хүсэл, зорилго, бодит үйл ажиллагаа билээ.

Соёлын төв өргөөг нийслэлийн байгууллагуудын арга хэмжээг зохион байгуулахад сохор зоос гаргалгүй ашигладаг атал Монголын өнөө цагийн шилдэг хөгжимчдийн, тэр дундаа өсвөрийн хөгжимчид голдуу уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулахад нэг удаа үнэ төлбөргүй өгч болмоор доо. Тэгсэн байдаггүй.

Чухам Н.Батаа даргыг ууртай царайлан зандрах тэр агшинд болно, болохгүй гэсэн хоёр туйлын дундаас аливаад сэтгэлтэй, сэтгэлгүйн ялгааг мэдэрч, тэр дунд нэг талаас ямар их үнэ цэн, хөгжил, дэвшил байдаг, нөгөө талаас ямар их хор, хохирол, уршиг байдгийг ойлгосон юм. Зоосны нүхээр хорвоог чадан ядан хардаг хөөрхий хувалзнуудын хариугүй сэтгэлгээг мөнгөтэй ч, үгүй ч аливааг урагш зүтгүүлэхийн төлөө цаг зав, сэтгэл зүтгэлээ зориулж явдаг оюунлаг, боловсролтой  хүмүүсийн хариу нэхдэггүй хөдөлмөр ямагт дийлж байдаг юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдсон юм.

Энэ түүх улираагүй шахам байтал бас нэгэн жишээ хатгаад суулгасангүй. Тун саяхан болоод өнгөрсөн ятгын шинэхэн байгуулагдсан чуулгын тоглолтод Соёлын төв өргөө мөн л уламжлал ёсоор хошин шогчдын тоглолтын өмнө цаг өгчээ. Тэгтэл өнөө сайхан ятгатай дуулдаг “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг дууг үзэгчид дахиулах гэж мөн л алгаа хорстол ташсан ч “Уучлаарай, хаалганы цаана хошин шогийн үзэгчид хүлээгээд байгаа тул дахиулах арга алга” гээд тас хорьжээ.

Ц.Батаа даргаар удирдуулсан Соёлын төв өргөө цаашид ч хошин шогоос бусад тоглолтод өдрийн 15, оройн 17 гэсэн, үзэгчид ажлаа тасалж тоглолт үзэх боломжгүй үеэр цаг өгч нүглийн нүдийг гурилаар хуурсаар байх нь ойлгомжтой.

Тиймээс Ц.Оюунгэрэл сайдын анхааралд ардын болон сонгодог урлагийн, хөгжмийн тоглолт явуулж байх ордон шиг ордон яаралтай бариулж, харин Соёлын төв өргөөг Хошин шогийн ордон хэвээр нь үлдээж,захирлаар нь хотын орлогч Н.Батааг томилооч. Ийнхүү зориг шийдвэр гаргаж хуримтлагдаад буй асуудлыг даруй шийдэхийг санал болгож байна.

ДБЭТ бол дуурь, балетийн зориулалтай, Улсын филармонид хөгжим арай гайгүй сонсогддог ч 260 хүний л суудалтай, тэгээд ч зориулалтын биш. Тиймээс уран бүтээлчид сэрж, урлаг өөдөө алхах гэж буй, үүлэн чөлөөний наран гарахын адил Соёлын яамтай болж, сайдаар нь та томилогдоод буй энэ цаг дор л шийдэхгүй бол Монголын хөгжмийн урлаг урьдын адил хохирсоор, үзэгч олон нийт өнөө хошин шогчдыг л уран бүтээлчид гэж эндүүрсээр байх болно. Хөгжим гэдэг хүмүүсийн сэтгэлийн гүн, зүрхний чанадад хүрч чаддаг цорын ганц урлаг билээ.

Р.ЖАРГАЛ

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (February 27, 2013 9:04:30 am )

    Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 3 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
    SNJ International LLC
    Утас: 328583,99118457,91190055,99035916

  • Anonymous (February 27, 2013 9:24:58 am )

    ene uneshdee yostoi yag unen. ene oyungerel gj neg erguu avgai surhii gadaad yariasan hariin hunii devsger bolson avgai urlag sportiin talaar yamar ch oilgoltgui anhnii medegdehuungui teneg avgaig saidaar tavij l bdag. ene erguu mal ungasniig urlagt uuralsniig sportod tootsoj chadah avgai yuu hiij chadhiin beee

  • Anonymous (February 27, 2013 9:26:46 am )

    unen unen. ene avgai muruuruu shar har huuhduudee tsuvuulaal tamhitaigaa temtseed l yavbal hangalttai shdee. mongol tsuiig buzralsan sadar em.

  • Anonymous (February 27, 2013 9:38:53 am )

    urlagiig oilgoh heregtei.urlag bol zuvhun hoshin shog bish.mongolchuudiin oyunii hemjee ni ter shuu dee.huurhii.

  • Anonymous (February 27, 2013 9:55:29 am )

    ҮНЭН ЗҮЙЛ БИЧЖЭЭ ХОШИН ШОГИЙН ТЕАТР БОЛГООД БҮГДЭЭРЭЭ ГАНЦХАН ХОШИН ШОГ ГЭДЭГ ХҮН ДОРОМЖИЛСОН ХҮНИЙ ХИЙСЭН БҮТЭЭЛИЙГ ДУУРАЙДАГ ХҮМҮҮСИЙГ Л ХАРЖ БАЯСАЦГААЖ БАЙЯ ДАА.ЭНЭ ӨРГӨӨ УУЛ НЬ ХАМГИЙН САЙН УРЛАГИЙГ СУРТАЛЧИЛДАГ ОЛОНД ХҮРГЭДЭГ ӨРГӨӨ БАЙВАЛ ЗҮГЭЭ ЮМСАН ӨГӨРШСӨН ЯСЫГ ОРДОНТОЙ БОЛГОСОН ОЮУНГЭРЭЛ САЙД ТА ОДОО ЭНЭ ӨРГӨӨНИЙ УЧРЫГ ОЛОХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БОЛООД БАЙХ ШИГ БАЙНА. ТЭР ЗАХИРЛЫГ НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ХУУЧИНСАГ ХОШИН ШОГООС ӨӨР УРЛАГ МЭДДЭГГҮЙ МӨНГӨ ӨНГӨНД ШУНАСАН ЗАХИРЛЫГ ШИНЭЧЛЭГЧЭЭР ХУРДАН СОЛИХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ

  • Anonymous (February 27, 2013 10:50:31 am )

    Хүүхдийн концертуудыг шууд төрийн ордны хурлын зааланд тоглуулж байя. Төрийн ордонд хүүхдүүд гүйлдээд инээлдээд зүгээр юм биш үү

  • Anonymous (February 27, 2013 10:57:03 am )

    Ñ¿¿ëèéí ¿åèéí õîøèí øèîã ãýæ ç¿ãýýð ë ìàðçàãíààí áîëñîí ø¿¿ äýý. Óðëàã ãýõýä õýö¿¿.

  • Anonymous (February 27, 2013 1:43:47 pm )

    Бидэнд энэ мэт гадаад нөхөрт мэдлээ алдаад бандаашных нь завсраас соёлоо сугалж чадахгүй БУЙЛ нь гарсан тэнэг сайдтай цагт хэзээ ч өөдлөхгүй,тэр бол Элбэгдоржийн хошногоны алчуур өгөр ясны шоучин СУИС-ийн хэсэг оюутнууд

  • Anonymous (February 27, 2013 5:55:55 pm )

    зөв сэдэв хөндсөн байна нийтлэгчид баяр хүргье. стөргөөг арай ч хошингийн гошингуудад өгчихгүй байлгүйдээ тэгвэл гошин улс болийшдээ. тэр оюунгэрэл нь юу хийгээд эргүүтээд яваад байгамдээ лааны тос мос ч гэх шиг. мадам түссэйг гүйцэхгүйгэс хойш лалрын юм битгий ярьж яв л даа. за даа харь соёлтой хүн монгол соёлыг толгойлж явна гэдэг дээ чононд мах дөө…

  • Anonymous (February 28, 2013 9:09:25 am )

    teneg pizda ter batAL IIG ZAILUULAACH

  • Anonymous (February 28, 2013 12:59:43 pm )

    hoshin urlag baikh yostoi gekhdee manaid arai uur bolchikhood bna.ene hoshin shog bish.tegeed udur bolgon hoshin shog toglood bdag gej yu bh ve dee.hoshin shogiin humuust yasan gej gavyat uguud bnaa.yamar ch buteel hiigeegui gudamjnii buduuleg yaria heleer taizan deer orilson humuus bdag.ene ortoi yum bichjee.bid ireeduigee arai uuruur humuujuuleh yostoi.onigoo yariad ineeldene biiz dee.teriig munguur uzej ineeh hereg bna uu.

  • Anonymous (March 01, 2013 9:20:24 am )

    ямар үнэн нийтлэл вэ, хошин урлагийнхан сүүлийн үед арай дэндүү мөнгө хөөж байна, билетнийхээ үнийг 1000 1000-аар нэмсээр 10,000 хүргэлээ, гэр бүлээрээ ганц тоглолт үзэхэд 30-60 мянга болж байна ард түмэн чинь та нар шиг ганц сар тоглоод жип аваад унахаар орлоготой хүмүүс биш шүү,тэр МҮСТ СТӨ 2-н удирдлагууд гэж ямар дүүрцэн хоосон толгойнуунууд байдаг байнаа ард түмнээ нийлж шулаад арай дэндүү юм

  • Anonymous (March 01, 2013 10:35:31 am )

    Хошин шог гэждээ та нарыг шоолсон юмнууд хийгээд. Байхад

  • Anonymous (March 01, 2013 11:56:38 am )

    mongolchuudiig tenegeer ndalimduulj mungu

  • Anonymous (March 03, 2013 8:09:59 am )

    Odoo tegeed yaj hevend n oruulah ve. Taminee. Sanal baival bicheerei.

antalya rent a car