ҮТЕГ-ынхны хэрэг хэзээ шийдэгдэх вэ Та бидний татварын мөнгийг танигдахгүй болтол нь танасан дарга нарын хэрэг дарагдав
уу.
Эсвэл энд тэндээс хамсаатнуудыг нь хайж хавтаст хэрэг зузаарч байна уу. Ямартай ч энэ хэргийг шалгаж байгаа гэхээс цаашгүй мэдээлэл нийгэмд бий. Үндэсний татварын ерөнхий газрын экс удирдлагууд азгүйдээ биш, авлигыг өөгшүүлсэндээ “аавын хаалга” татсан. Товчхондоо, тус газарт бугшсан идээ бээр хагарч, эрчимт эмчилгээнд орсон гэхтэй утга нэг.
Иргэдийн хөлс хүчээ шавхан байж олсон мөнгийг татвар нэрийдлээр хурааж, улмаар 17 тэрбум төгрөгийг халаасласан дарга нарын гар, хөл болсон компаниуд байх нь дамжиггүй. Эдгээр компаниуд илчлэгдвэл татварын мөнгөнөөс зугтаж байсан авлигачид тодорно. Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар эл хэрэгт барилга, уул уурхайн компаниуд сэжигтэй гэх. Ээдрээтэй эл хэргийг шалгахад хугацаа шаардлагатайг албаныхан дуулгаж буй. Учир нь данснаас данс, дотоодоос гадаад руу гээд хэдэн тэрбумаар тоологдох мөнгөний урсгал хаана боомилогдов.
Үүнийг шалгахад цаг хугацаа болоод бусад хань хамсаатнууд нь шаардлагатай. 17 тэрбум гэдэг их мөнгө. Ийм хэмжээний мөнгийг эдгээр дарга нар идээд ч барахгүй. Нэг өрхийн жилийн хэрэгцээ байтугай нэг сумын жилийн хэрэглээнээс хэтэрсэн мөнгийг Татварын ерөнхий газрын удирдлагууд завшсан. Энэ мөнгө хэний халаасанд шургалж, аль банкны авдарт хадгалагдсан вэ. Авлигатай тэмцэх газарт Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, Улсын төсөв орлогын хяналтын газрын Судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, татварын байцаагч О.Бямбасүрэн нар шалгагдаж улмаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм. Сэжигтэн Д.Энхбат болон түүний эхнэрийнх нь нэр дээр байсан данснаас их хэмжээний мөнгө илэрснээс хамаг хэрэг мандсан. Эдгээр хамсаатнууд аж ахуйн нэгж байгууллагыг татвараас хөнгөлж оронд нь олз хайдаг байж. Улмаар үгсэн тохирч нэг нэгнийхээ данс руу “хулгай”-гаар зувчуулдаг болохыг хуулийнхан тогтоосон гэнэ.
Гадаад руу мөнгөний үер урсч, монголд цөлжилт нүүрлэв
Мөнгөнд шунасан харийнхан Монгол руу мөлхөж, мөнгөө нуух гэсэн эрх мэдэлтнүүд гадаадад зочилдог гаж тогтолцоо бий. Аль ч улсын эдийн засаг мөнгөний үнэрээр хөгждөг. Гэтэл манайд эсрэгээрээ мөнгөний бодлого нь харийнхны халаасанд шингэжээ.
Идсэн уусан нь илчлэгдсэн томоохон албан тушаалтнуудыг шалгахад ихэнх нь гадны улс оронтой харилцаа холбоо тогтоож улмаар хадгаламж нээлгэсэн байдаг. Энэ нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм. МИАТ, ГЕГ, ҮТЕГ-ын удирдлагуудын хэргээс энэ бүгд харагдана. “МИАТ” компанийн удирдлагууд 10 тэрбум, татварынхан 17 тэрбум гээд л хэрээс хэтэрсэн мөнгөн дүн хэний ч юм бэ халаасанд шургалж орхив.
Гаалийнхан нь гадныхантай сүлбэлдэж хилээр их хэмжээний бараа бүтээгдэхүүн гаргасан хэргийг албаныхан шалгаж байна. Аавынхаа халааснаас 700 төгрөг авсан хүү адлуулж ар гэртээ тамлуулж байхад ард иргэд автобусанд 10 байтугай 20 төгрөг дутуу өгсөн ч ядуу зүдүүгээрээ дарамтуулдаг. Гэтэл тоолж баршгүй, толгой эргэм мөнгөний урсгалд баячууд нь урсч байна. “Батгана явсан газар балагтай” гэх. Тэгвэл төрөөс төрсөн тэрбумтнууд явсан газарт авлига цэцэглэж эхлэв. Ард түмэн андахгүй. Одоогоос хэдэн жилийн өмнө “Хадгаламж” банкны Ц.Чимэдцэрэн 14 тэрбум төгрөгийн хэргээр “аавын хаалга” татаж азгүйтсэн. Хийсэн хэргийнхээ гэмийг үүрч хэдэн жил нарсанд суусан нэр зүүж энэ оны эхээр эрх чөлөөтэй иргэн болж хувирав. Зарим эх сурвалжууд түүнийг шоронгоос суллагдсан даруйдаа гадаад руу гарсан гэх. Илэрсэн хэрэг нь л энэ болохоос үүнээс их хэмжээний мөнгө завшсан эрхмүүд зөндөө. “Анод” банк, Хадгаламж зээлийн хоршоо, албан тушаалын хэрэг гээд.
Хэдийгээр хэргийг илрүүлсэн гэх атлаа хэнээс нь ч тэрбумаар тоологдох хөрөнгийг нь хурааж аваагүй. Хэрэгтнүүд нь нарсанд “жаргаж”, хэдэн тэрбумын хөрөнгө нь хаа нэгтээ үржиж буй. Тэгвэл эл их мөнгөний урсгал хаашаа урсана вэ. Гадаад руу мөнгөний үер урсч, монголд цөлжилт нүүрлээд байгаа хэрэг үү.
Тухайлбал, “World Ultra Wealth Report” сайт нь Төв Азийн орнуудын баян хүмүүсийн хөрөнгийн судалгааг хийж улмаар дэлхий дахинд тайлагнасан байдаг. Энэхүү судалгаанд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн тоо, тэдний нийт хөрөнгийн хэмжээг тооцон үзүүлсэн байх. Тэгвэл дэлхийн бусад орнуудын толгой баячууд тодрох цагаар монголын хөрөнгөтнүүд ч ил болов. Эл судалгааны эхний байруудыг Япон, Хятад, Энэтхэг толгой цохисон бол Монгол Улс дээгүүр давхижээ.
Тэгэхээр манай улсад 30 сая ам.доллараас дээр хөрөнгөтэй 40 хүн байгааг тодотгож орхив. Эдгээр хүмүүсийн нийт хөрөнгө зургаан тэрбум ам.доллар аж. Хүн амаараа дэлхийн бусад орноос доогуурт ордог манай улсын хувьд тэрбумаар тоологдох хөрөнгөтэй баячуудтай гэхээр бахархмаар. Тэрбумтнуудын тоо өссөөр. Өсөхийн хэрээр авлигын хэрэг цэцэглэж, ард түмний минь амьдрал доройтсоор байна.
А.Лхагважав
/Нийгмийн толь/
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 26, 2013 11:48:02 am )
pizda pizda
-
Anonymous (February 26, 2013 1:44:35 pm )
Энэ заваан хулгайчууд чинь бидний мөнгөөр баяжсан улс шүү дээ.Нугэл нүдээрээ гэдэг дээ.Хэзээ нэгэн цагт өөрт нь биш юмаа гэхэд үр хүүхэдэд нь юу ч дохиолдоо билээ…..Ямар аргаар яаж тэрбумтан болсоныг нь судалаад,шалгаад авилга ,идсэн уусан нь гараад ирвэл хөрөнгийг нь хураах хэрэгтэй ш дээ….
-
Anonymous (February 26, 2013 2:38:59 pm )
Horongiig ni zaabal huraa.
-
Anonymous (February 26, 2013 3:24:29 pm )
bugd ulsd tatwar ogohgui amidrie
-
Anonymous (February 26, 2013 3:31:56 pm )
хэний төлөө татвар төлж байгаа юм болоо ард иргэд.ҮТЕГ-ын дарга байцаагч нарт юм бишүү
-
Anonymous (February 26, 2013 4:19:34 pm )
mongol hvn bolgon setgel gargaj iim hergiig shalgyylah n zuv baihaa.bid nar eh orondoo tatvar tulj bn gej bodson jin harin hugiin yumnyydad tulj baisan bn a.shvv dee.
-
Anonymous (February 26, 2013 4:37:54 pm )
Tor hyanalt hiij hariutslaga tootsoj chadahgui,chadwargui bolsnoos uls orond muu buhen tsetseglej bn toriin ner barij luiwar hiigchidtei ehnees ni hatuu tootsoo hiih tsag uneheer bolson shuu ard tumen mini
-
Anonymous (February 26, 2013 11:47:25 pm )
Идэж уудаг нь ганц татварыхан биш дүүргүүдийн халамжийн газруудын үйл ажиллагааг шалгах цаг болсон
-
Anonymous (February 26, 2013 11:59:50 pm )
ih baga hamagvi erh medeltei l bol mongo iddeg halamjig sain shalga
-
Anonymous (February 27, 2013 12:05:54 am )
shalgalt bvr vr dvntei baih estoi hyrdan shalgaj zov mede ard tvmend ogch horongig ulsin orlogo bolgo medleg nimgen tahir dyty ondor nastai hvmvsin mongig mongo nemegdeh orchiloltin ved yalanguya cym bagin halamjin han zasag darga nar ih idej bna odo sym oron nytagt erh medel irsen ved bvr ih bollo yarih bich arga hemje avach
-
Anonymous (February 27, 2013 3:52:01 am )
xorongin xyraax xeregtei aliin bolgon ingej dabaryylj bx be de yl absan boldog syydag ch um yy vgvu ch um yyy mdxgvi jiriin ardin zvvxed absan bol nasaaraa syyx biz ichij amidrasaida
-
Anonymous (February 28, 2013 12:02:09 pm )
hunii zovj olson munguur huudegnedeg muu tatvariin pizdaaaaa lalaruuud!!!!!!
-
Anonymous (March 01, 2013 12:21:55 am )
Мөнгө шомбоддоггүй хүн үлдэхгүй нь ээ. Их багын хэмжээ нь л өөр байх байх
-
Anonymous (March 25, 2013 12:41:00 pm )
хөрөнгө хураах хэрэгтэй мөн хяналтын байцаагч нар хахууль авдаггүй хүн гэж нэг ч байхгүй бүгдийг солих хэрэгтэй
-
Hi Guess the Food (September 06, 2013 10:06:29 pm )
548280 629007Hey there, Can I copy this post image and implement it on my private internet log? 766820
-
-
Viagra (February 19, 2014 12:05:06 am )
i have had anxiety for the past several years, but i am tired of taking clonazepam. In the past i have been prescribed xanax and worked my way down to clonazepam. I have been searching for a natural substitute or wondering if i worked my mg down could i stop taking it. any help is greatly appreciated..
-
ceas fossil barbati (February 19, 2014 12:24:24 am )
This website was… *** do you say it? Relevant!! Finally I’ve found something which helped me. Thanks!
-
Reviews (February 19, 2014 1:22:16 am )
Right here is the right site for everyone who would like to understand this topic. You realize a whole lot its almost tough to argue with you (not that I really would want to…HaHa). You certainly put a new spin on a subject that’s been discussed for years. Wonderful stuff, just wonderful!
-
dalaman transfers (February 19, 2014 5:23:32 am )
This is a really good tip especially to those new to the blogosphere. Short but very precise information… Many thanks for ***ring this one. A must read article!
-
DUI (February 19, 2014 10:21:42 am )
I needed to thank you for this excellent read!! I absolutely loved every bit of it. I’ve got you book-marked to look at new stuff you post…
21 Comments