antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 Comments are off

Г.Эрдэнболд: Хүний тэвчээрийг шалгадаг спортын төрөл гимнастик

нийтлэсэн Admin

Сингапурын хүүхдийн анхдугаар олимпоос спорт гимнастикийн төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг өвөртлөн ирсэн тамирчин Г.Эрдэнэболд юм. Тэрбээр саяхан Токио хотноо зохиогдсон гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хэдэн настайгаасаа гимнастикаар хичээллэсэн бэ?
-2005 оноос спорт гимнастикаар хичээллэсэн. 12 настай байхад ээж маань намайг спортод хөл тавиулж байсан юм. Тэгээд Ц.Алтантөгс багшийнхаа шавь нь болж шургуу хөдөлмерлөж их зүйлийг сурсан.

-Ээж тань яагаад заавал гимнастикаар хичээллүүлэхээр болсон юм бол?
-Ээж, ах, эгч гурав маань спорт гимнастикаар, харин аав маань багадаа хөлбөмбөгөөр хичээллэдэг байсан. Тэгээд л намайг спортын хүн болгохоор шийдсэн байх. Би ч гэсэн өөрөө гимнастикаар хичээллээд үзье гэж бодсон.

-Анх чөлөөт хөдөлгөөний төрөлдөө медаль хүртэж байсан гэсэн үү?
-2008 бнд Сахад болсон Азийн хүүхдийн дөрөвдүгээр наадмаас чөлөөт хөдөлгөөний төрөлдөө хүрэл медаль хүртэж байсан. Тухайн үед эхний өдрөө алдаа гаргаад хэцүү байсан ч амжилт гаргаж чадсан. Тэмцээнд мөн харайлтын төрөлдөө финалд үлдэж байсан юм. Гэвч харайлтын төрөлдөө амжилт гаргаж чадаагүй. Түүний дараа Москвад жил бүр зохиогддог Сибирийн аварга шалгаруулах тэмцээнээс харайлтын төрөлд мөнгөн медаль авч байсан.

-Өөрийгөө аль төрөлд нь илүү амжилт үзүүлж чадна гэж боддог вэ?
-Спорт гимнастик дотроо зургаан төрөлтэй. Үүнээс харайлт, цагираг, чөлөөт хөдөлгөөнөөрөө арай илүү юм болов уу.

-Та аль сургуульд сурдаг вэ?
-Еренхий боловсролын 31 дүгээр дунд сургуулийн О.Алтантуяа багштай 11 “А” ангийг төгссөн. Одоо МУБИС-ийн БТДС-ийн хоёрдугаар дамжаанд суралцдаг. Энэ сургуулиа төгсөөд цаашид дахин үргэлжлүүлэн сурах бодол бий.

-Үлгэр дууриал авдаг тамирчин бий юу?
-Бүх л тамирчнаас суралцдаг. Түүнээс шүтдэг хүн байхгүй. Гэхдээ зарим тамирчны хөдөлгөөнийг харж аваад дараа нь багштайгаа зөвлөж байгаад давтаж үздэг.

-Японд зохиогдсон гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Японд зохиогдсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Чансаагаараа дээгүүрт жагсдаг 200 гаруй тамирчинтай өрсөлдөхөд сурах зүйл их байлаа. Ер нь сонирхолтой, өрсөлдөөнтэй тэмцээн болсон. Нэг үе Азиудыг спорт гимнастикаар сайн гэдэг байсан ч одоо Европчууд тэднээс дутахааргүй болжээ гэж бодож байна. Би харайлтын терөлдөө 19 дүгээр байрт орсон. Нийлбэр оноогоороо 123 дугаар байрт шалгарсан.

-Бэлтгэл сургуулилт тааруу байв уу?
-Энэ удаагийн тэмцээнд чансаагаараа дээгүүрт ордог тамирчид өрсөлдсөн. Бэлтгэл сургуулилт сайн байсан. Би бэлтгэлээ улам хүндрүүлээд байгаа.

-Тэмцээний үед бэлтгэл сургуулилтдаа санаа авмаар зүйл гарав уу?
-Спорт гимнастикт гүйцэтгэлээ зөв хийвэл өндөр үнэлгээ авдаг. Чөлөөт хөдөлгөөний төрөлд гүйцэтгэлээ хийж дуусаад эргээд гараа алдалдаг. Тэр нь яг цаг хугацаатай хонх дуугарахаар буулгасан байх ёстой байдаг юм билээ. Би түүнийг сайн мэдэхгүй байсан. Тэгээд гараа буулгахгүй бол оноо хасдагийг нь сайн мэдээгүй. Энэ мэт тэмцээний үеийн бэлтгэлийн талаар суралцах хэрэгтэй гэж бодсон.

-Тэмцээнд оролцох зардлыг хаанаас гаргадаг вэ?
-Би улсын шигшээ багийн тамирчин болохоор тэмцээн уралдаанд оролцоход улс зардлыг маань гаргадаг.

-Гимнастикийн тамирчдын хэрэглэж байгаа техник хэрэгсэл олон улсын стандартыг хангаж чаддаг уу?
-Техник технологийн хувьд тааруухан, гологдох үе гардаг. Модон морь, савлуур бэлтгэл хийхэд болоод л байгаа юм. Харин акроны гүйх зам, дэвжээ үнэнийг хэлэхэд хоцрогдсон. Сүүлийн үеийн бүх тоног хэрэгсэл дороо пүрштэй болчихсон. Манайд ийм пүрштэй техник хэрэгсэл байдаггүй. Олон улсын чанартай тэмцээнд орохын өмнө багш маань биднийг тэр хэрэгсэл дээр дасгадаг. Пүрштэй хэрэгсэл өндөрт хөөрдөг болохоор манайхаас өөр байдаг.

-Спортын энэ төрөл бусдаасаа юугаараатай ялгаатай вэ?
-Спорт гимнастик бусад төрлөө бодоход жин харгалздаггүй болохоор хоолны дэглэм барих шаардлага гардаггүй. Хүний тэвчээрийг жинхэнэ утгаар нь шалгадаг спортын төрөл гэж боддог.

-Тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?
-Сэтгэл зүйгээ нэг их бэлтгээд байдаггүй. Тэмцээнд орохын өмнө ганц, хоёр удаа бясалгал хийдэг. Тэгээд ч тэмцээнд орохын өмнө аль болох сандрахгүйг хичээж өөрийнхөө хийх ёстой зүйлээ боддог.

-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна вэ?
-Лондонгийн эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Он гараад нэг сарын дундуур зохиогдоно. Одоогоор мэдүүлгээ явуулаад байгаа.

Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car