Огторгуй дээр суусан Б.Чойжилсүрэн гишүүнд газар хатуу гэдгийг од эрхэс анхааруулж байна. Мөн төмөр нохой жилтнүүдийн хувьд усан могой жил тийм ч таатай бус гэдгийг сануулж, заслаа хийлгэхийг зөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд 1970 оны нохойнууд ашиг олж, амьдрал нь дээшилсэн тул шуналтах хэрэггүй гэнэ. Гагцхүү ялгуусан хэмээх могой жилд өөрийнхөө хэн болохыг гэр бүлийнхэндээ ч, удирдлагууддаа ч харуулах хэрэгтэй ажээ. Мөн сэтгэл санаа тавгүйтэж, нойргүйдэх тул биеэ энхрийлүүштэй.
Үнэхээр эрхэм түшээ маань сэтгэл санаа нь тавгүйтэж, нойргүйтэх болоод удаж байгаа. Лав л өнгөрөгч оны зургадугаар сард болсон сонгуулиас хойш бүтэн нойртой хонож үзсэн нь юу л бол. Тэр ч бүү хэл, хар дарж зүүдэлдэг болсон гэх юм билээ. 2008 оны сонгуулиар Увсчуудыг мөнгөөр “зодож” гарч ирсэн тэрбээр 2012 оны сонгуульд ч хуучин аргаа хэрэглэсэн нь хоолой дээр нь хутга болж, УИХ-ын гишүүний суудлаас нь түлхэж унагахад хүргээд байгаа билээ. Өмнөх парламентад хэлд ороогүй ч, хэтэвч нь зузаарсан нэгэн гэж ангийнхан нь алиалах нь ч бий. Олны үг ортой гэгчээр дөрвөн жилийн хугацаанд гуравхан хуулийн төсөлтэй ноцолдсон мань эр гурван компаниа 15 болгон нэмэгдүүлж дөнгөсөн нь АТГ-д мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харагдана. Ингэхдээ “Хурд-Хүнс” компанийнхаа ОХУ-ын “АРТА”-гаас импортолдог “Шар сүү”-г оруулж ирэхийн тулд сүүн дээр тавих татварыг тэглүүлчихсэн зайтай эр. Ер нь УИХ-ын гишүүний сэнтий мань хүнд зохиж байгаа гэж жигтэйхэн. Жилийн орлого нь 4.2 тэрбум давж, ангийнхныгаа манлайлсан гэж байгаа. Гишүүн болохдоо хадгаламжгүй байсан тэрбээр хоёрхон жилийн дараа 52 сая төгрөгийг цааш нь хийгээд амжсан юм даг. Иймээс л ар талынхаа бизнесийг баталгаатай байлгахын тулд дахин парламент руу тэмүүлсэн гэлцэх нь бий. Харамсалтай нь, түүнийг УИХ-ын гишүүн мөн эсэхэд олон хүн эргэлздэг. Тэр дундаа Увс нутгийн сонгогчид нь бүр ч алмайрч суугаа гэнэ лээ.
Цаашлаад АН-ынхан бүр ч түүнийг гишүүн хэмээн хүлээн зөвшөөрдөггүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн хэлснээр тэр бол “хууль бус” гишүүн. Түүний үнэмлэх хүчингүй болж, бүр хурааж авахад ч болохгүй зүйлгүй гэнэ лээ. Учир нь УИХ-ын сонгуульд Увс аймгаас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг иргэдийн саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан хэмээн үзэж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгож, СЕХ-ны холбогдох тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. Товчхондоо Гэвч дар\аа дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ эрхмүүд мэдэгдэж, өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагын үүдээр эргэлдэж буй. Сайд асан Д.Нямхүүгийн хэлснээр бол сонгуулиар мөнгө тараах санаачилгыг Б.Чойжилсүрэн гаргасан аж.
Түүнчлэн мань эрийг төр түшилцдэг эрхэм үү, бизнес эрхэлдэг наймаачин уу гэдгийг нь ялгахад хүндрэлтэй байдаг гэлцдэг. Чуулганы танхимд бараа нь харагдахаас үг нь сонсогддоггүй тэрбээр “Хурд” группийн офисоосоо салдаггүй. Энэ талаар тэрбээр “Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг тэнд очоод ажилчидтай буу халж суухад сэтгэл сэргээд ирдэг юм” хэмээн дурсан ярьсан нь бий. Үнэндээ ч гэнэт л улс төрд хөл тавьж, шулуун замаар УИХ-ын гишүүн болсон түүнийг учир мэдэх хүмүүс мэнгэт сайдын хэтэвч нь болж явсаныхаа гавьяаг эдэлж байгаа нь энэ гэлцдэг. Магадгүй л юм. Нутгийн ахын буян гэж… Буян дааж амьдрахаас өөр яалтай.
Сүүлийн үед шуугиан тариад байгаа хотын төвийн А зэрэглэлийн газрын наймааны хэргийг ч мань эрээс салгаж ойлгоход хэцүү. Дэнж хотойтол наадах монгол түмний наадмын талбайн тодорхой хэсгийг хүртэл гартаа оруулаад амжсан сүйхээтэн бол өнөөх л Чойжоо. ”Төв цэнгэлдэх хүрээлэн” ТӨК-ийн 31 га газар наймхан жилийн дотор найман га болтлоо багасахад түүний оруулсан хувь нэмрийг чамлахааргүй. “Төв цэнгэлдэх” хүрээлэнгийн зүүн талд нь УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хотын мээр байхдаа авсан томоохон газарт өндрөөс өндөр хотхон сүндэрлүүлжээ. Үүнийг залгаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Рапид харш” хэмээх нэртэй 12 давхар орон сууц бүхий хороолол бий. Эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд” компанийн захиалгаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын “Бэдү” компани гүйцэтгэлийг нь хийжээ. Гоёмсог нэртэй дээрх орон сууцны барилгын краны цамхаг нурж, 26-хан настай залуу амиа алдсан нь бий. Харамсалтай нь, төрийн ажилд төдийлөн дуугардаггүй эрхэм гишүүн маань энэ хэргийн талаар “Мэдээгүй” гэхээс өөр зүйл хэлээгүй юм даг. Түүнчлэн хэрэв Төв цэнгэлдэх хүрээлэнг өөр газар руу нүүлгээсэй хэмээн гар нь загатнаж суудаг эрхмүүдийн нэг гэлцэх нь бий. Юутай ч мань эр шинэхэн харшаа ахмад дайчдад хүртэл шахаад амжсан гэх.
Юутай ч Тавантолгойн нүүрсийг урд хөрш рүү тээвэрлэгч эрхэм түшээ маань энэ мэтчилэн арвин намтартай нэгэн. Гэвч жинлүүрийнхэн ухрах нь амархан мөн хариуцлага хүлээх дургүй хүмүүс. Хариуцлагагүй байсны улмаас гэмших явдалд хүргэдэг. Азгүйтэлдээ их шаналдаг. Иймээс Чойжоо гишүүний ордныхон шийдвэр гаргаж мөн өөрийн идэвхигүй байдалтайгаа тэмцэж сурах хэрэгтэй. Тэр хайрлуулахгүйгээр амьдарч чадахгүй. Иймээс хүмүүсийн толгойг яаж эргүүлэхдээ гарамгай. Бууж өгөх, найр тавих туйлын дургүй. Гэхдээ бас найзууддаа атаархуу ханддаг, ялангуяа хэрвээ найзууд нь амжилтанд хүрсэн бол. Аливаа сонголтын өмнө шийдэмгий бус байдалд ордог нь энэ ордныхны сул тал.
Л.Нинж
NEW.MN
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 26, 2013 10:05:06 am )
NAA CHINE MONGOL HEL MEDEHGUIE KAZAKAAR L YARIH BH… DURVUDUUD 3 HUN DUTMIIN 2 NI HULGAICH HUDLACH NEG NI YASIIN GEVEL ULS TURD BGAA!!!!!
-
Anonymous (February 26, 2013 11:22:22 am )
Чойжилсүрэнгийн үр хүүхэд аав ээж бүгд тамд унана.
-
Anonymous (February 26, 2013 12:32:12 pm )
“Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг тэнд очоод ажилчидтай буу халж суухад сэтгэл сэргээд ирдэг юм” kkk. Oor yum medehgui, oor yumnii tuhai yarij chadahgui bailgui dee, zailuul. Tiimees ajilchidtaigaa yarihad yag taardag biz, hoorhii… IIm humuuseer toroo bariulj bga ni gutmaar
-
Anonymous (February 26, 2013 12:45:12 pm )
chadaj baigaa yumand arga baixgui gedeg dee
-
Anonymous (February 26, 2013 4:15:15 pm )
дуугардаггүй юм бол хэлийг огтлооч
-
Anonymous (February 26, 2013 7:08:24 pm )
yamar ch oyunii potentsialgui huniig songogdohoos omno, ner devshij baih ued ni erguulen tatah estoi baisan yum bish uu. ene nohriig bi ih hural deer gants udaa gan gej duu garch baihiig ni haraagui l yum b.n yamar ch medleggui orovdmoor ch amitan bol doo
-
Anonymous (February 26, 2013 7:09:56 pm )
mengetiin horongiig hamgaalagch hun …….
-
Anonymous (February 26, 2013 7:14:48 pm )
duu gargah ch erhgui l baihgui yu tiim medel ch b.hgui chaavaas helee zaligchihsan tsaaduul ni ali ert oglood oort ni zalgiuchihsan gej sonsoogui yu, buruu zoruu duugarch buuduulsanaas meliigeed chimeegui b.san ni amid yavah batalgaa ni bolno
-
Anonymous (February 26, 2013 7:48:37 pm )
iim baliar xognuudiig shorond n ywuul.,
-
Anonymous (February 26, 2013 10:51:44 pm )
Монгол торийн наадам болдог цэнгэлдэх хурээлэнгий газрыг ханатлаа авсан авахдаа хэдэн тогргийн авилгал авч огсон бол.авилгал огоогуй авсан гэвэл ногоо нямка мэнгэтын турээсийн байранд байдаг гэдэгээс долоон дор юм болно авилгал огсон гэдэг зуйл ангиар торийн гэсгээл хуртэж шоронд байх хун моноосоо монл доо уул ньккк
-
Anonymous (February 27, 2013 9:19:25 am )
Mongo taraahaar yadgiig huulind yu gej zaasan bgaa shiitgeed ogooch busdad surgamj bolog….Huulitai orod bgaagaa meder…Huuli bus ene nohort ih bgaa..YUndaa ingej udaagaad bdag yum be?? zamhruulah geed bna uu..
-
Anonymous (February 27, 2013 10:36:06 am )
man iin bgulsan avilgaliin tor nurj unj bna
-
Anonymous (February 27, 2013 10:48:41 am )
durvud xyn xyn bish 4 shiir max bish gej ard tymen xudal xeleegyi n lavtai.
-
Anonymous (February 27, 2013 11:08:44 am )
ENE PSDAAGIIN HAANA YAJ MONGO HIIDEG ,HIISEN ZEREG N UNEND EE PADLII ALGA ! SONGUULI LUIVARDSAN HERGEER EE YAL AA EDLEED ZAILJ UZ ,MUU UKHEER EE !
-
Anonymous (February 27, 2013 11:11:09 am )
Naad helgui gatsaa chin “BI’ Delkhiin haana ch amidarna gej boltorson bna lee.Chi muu Mongoloos garval ,yostoi muu golog bolno sh dee bandaash aa
-
Anonymous (February 27, 2013 12:54:24 pm )
yum heleheer yum helle gne helehgv bolohoor helgv gne
-
Anonymous (February 27, 2013 8:00:17 pm )
авгай нь аландаа шүдтэй гэнэлээ хэлий нь хазцан гэсэн кккккккк
-
Anonymous (February 27, 2013 8:48:59 pm )
Урт шар дээлттэй нь хамт газар авилгалаар авсан хэрэгт нь ялд өг. Хотын мэр байсан Мөнхбаяр, Батбаяр нар авилга аваагүй гэж орилоод ч өгсөн газар нь энэ гээд байшин барилга дүнхийж байна. Чойжилсүрэн авилга өгөөд сурчихсан, УИХ-ын суудлыг ч бас авна гээд үхэх гэж яваа, хахаж үхээрэй.
-
Anonymous (February 28, 2013 10:23:53 am )
Хуухдийн урлан бутээхийн газрыг Маш ондор авилгаар Цэрэндорж гэгч овгоноос авсан гэж бгаа. Тэр овгон баахан нугэл уйлдээд ухсэн . Хуухдуудээс нь авилгад авсан 3 давхар байрыг нь хураан авч цэцэрлэг болгох хэрэгтэй
-
Anonymous (February 28, 2013 8:27:58 pm )
davarsan arisig sain shalgaach naanaas chini ih yum garna daa
-
Anonymous (March 02, 2013 3:55:54 pm )
NUTGIIN NER GUTAASAN DURAK!!! UUNIIG BITGII UMUURUUD DAVRAAGAAD BAI!!!
21 Comments